| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2021/00331/И |
| Дугаар | 140/ШШ2021/00415 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 140/ШШ2021/00415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* хэсэг ******* тоотод оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ын т холбогдох
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар ******* сумын ийнийн ажлаас чөлөөлсөн байдаг.
Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шуухийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр ******* сумын ийнийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тус хэргийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/XT2021/0052тай тогтоолоор тус шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээсэн байдаг.
Завхан аймгийн ******* сумын ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон тул 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал, эруул мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Завхан аймгийн ын Тамгын газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны ажилгуй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүулэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын ийн Н.******* нь 2019 онд ажлаасаа чөлөөлөгдөөд, ******* сумын ын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон.
Аймгийн ын Тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтрүүдэд холбогдох бичилтүүдийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Өөр тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Завхан аймгийн ын т холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь нэхэмжлэгч Н.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар Завхан аймгийн ******* сумын ийнийн ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын ийнийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн ын т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-13/
Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/0052тай тогтоолоор тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-22/
Завхан аймгийн ******* сумын ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Н.*******ыгээр томилох тухай захирамжаар нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын ийнээр 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна. /хх-ийн 14/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж тооцдог бөгөөд түүнийг дахин нотлохгүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын ийнийн албан тушаалд эгүүлэн тогтоосон үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Н.*******д анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон хугацаанаас хойш Завхан аймгийн ******* сумын ийнийн албан тушаалд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлын нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Н.*******ын ажилгүй байсан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 373 өдөр тоологдож байна.
Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс болох 2019 оны 01, 02, 03 дугаар саруудад авч байсан цалин хөлсний дунджаар тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сүүлийн гурван сарын цалингийн дундаж буюу 2019 оны 01, 02 03 дугаар сарын цалин болох 1.214.999 + 1.152.970 + 1.213.799 = 3.581.768 3 = 1.193.923 нэг сарын дундаж цалин, 1.193.923 21.5 = нэг өдөрт 55.531 төгрөг х 373 хоног/ нийт 20.713.063 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн ын тамгын газраас 261.515 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Завхан аймгийн ын тамгын газраас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 20.713.063 /хорин сая долоон зуун арван гурван мянга жаран гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрхи олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн ын т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн ын тамгын газраас 261.515 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ