Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2021/00423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын баг ******* тоотод оршин суух иргэн овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын баг ******* тоотод оршин суух иргэн овгийн *******ийн *******д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.******* түүний өмгөөлөгч Э., нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь Г.*******гаас ******* сумын баг, , гудамж ******* тоот хаягт байршилтай 1054 м.кв газар болон 79.5 м.ка талбайтай хувийн сууц, амбаарын хамт 25 сая төгрөгөөр худалдан авах гэрээг 2021.06.23-нд хийсэн. Энэ гэрээний дагуу би хашаа байшингийн үнэ 25 сая төгрөгийг 2021.06.23-нд шилжүүлсэн юм. Ингээд 2021.07.01-нд худалдан авсан газрыг өмчлөх эрхийн г-0918002516 дугаартай гэрчилгээ, хувийн сууцыг өмчлөх эрхийн Y- дугаартай гэрчилгээ тус тус миний нэр дээр бүртгэгдэж өмчлөх эрх хуулийн дагуу шилжсэн. Гэтэл Г.******* нь одоог хүртэл миний газар, орон сууцыг суллаж өгөхгүй өөрөө амьдарсаар байна. Би Г.*******д хашаа, байшиндаа ормоор байна гэж удаа дараа шаардсан боловч суллаж өгөхгүй гэж хэлдэг. Ингээд би Завхан аймгийн ******* сумын Засаг даргад гомдол гаргасан бөгөөд сумын Засаг даргаас тус газрыг чөлөөлөх тухай албан бичгийг Г.*******д өгсөн боловч газрыг чөлөөлж өгөхгүй шүүхээрээ яв гэсэн юм. Иймд миний өмчлөлийн газар, орон сууцыг Г.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2021.06.23-.д хашаа байшингаа зарахаас аргагүй шалтгаанаар зарсан.

1.    Банкны зээл нэхэгдсэн.

2.    Энэ хүмүүсиийн худалдаж авъя гэсэн шаардлагаар

3.    Нөхөр гийн шаардсанаар зарсан юм.

******* нь байшингаа суллаж өг, өгөхгүй бол мөнгөө тоолж авъя гэж дарамталсан. Байр түрээслэх гэж хайсан боловч аятай тухтай байр олдоогүй, эсхүл түрээсийг жилээр буюу урт хугацаагаар авна гэсэн байр байсан. Би түрээсэнд мөнгөө өгчихөөд цаана нь яаж амьдрахав дээ

...Ер нь тэгээд яагаад заавал манай хашаа байшинг худалдан авсан гэдгийг хүмүүс мэдэж л байгаа байх. Хүний дээрэлхэж, дарамтлаж байгаад худалдаж авсан хүмүүс шүү. Айлын хашаанд гэр бариад амьдарвал аз жаргалтай амьдарна гэсэн баталгаа надад хэрэгтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.*******гаас 25,0 сая төгрөгөөр гэрээ хэлэлцээр хийгээд түүний хашаа байшинг нь худалдаж авсан юм. Тэгээд холбогдох бүх газруудаар хамт явж бичиг баримтуудаа шилжүүлээд, байшингаа 07 дугаар сарын 01-нд надад суллаж өгөхөөр тохиролцоо хийгээд салсан. Тэгээд 07 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярьсан боловч суллаж өгөөгүй, 07 дугаар сарын 10-ны өдөр очсон боловч мөн л суллаж өгөөгүй. Ингэж байсаар өдий хүрсэн. Сүүлдээ хаалгаа тайлж өгөхгүй, утсаа авахгүй байсаар би шүүхэд хандсан. Би энэ байшинг авахын тулд 13,0 сая төгрөгийн зээл аваад өөртөө байсан мөнгөө нэмээд 25,0 сая төгрөг болгоод *******д өгсөн. Одоо зээлээ төлөөд явж байгаа. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэж заасан байдаг учраас нэхэмжлэгч ******* нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болж өмчлөх эрх нь үүссэн байдаг. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсэн эдгээр заалтуудад үндэслээд тухайн газар болон орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан Г.*******гийн хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжилжээ.

Хариуцагч Г.******* нь байр түрээслэх гэж хайсан боловч аятай тухтай байр олдоогүй, эсхүл түрээсийг жилээр буюу урт хугацаагаар авна гэсэн байр байсан. Би түрээсэнд мөнгөө өгчихөөд цаана нь яаж амьдрахав дээ гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн ******* сумын -р гудамж ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 1054 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын мөн Завхан аймгийн ******* сумын баг -р гудамж ******* тоот хаягт байршилтай 79,5 м кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь

1-рт Г.*******, Г.******* нарын хооронд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

т Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн дугаартай гэрчилгээ,

3-рт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн тоот гэрчилгээ

04-рт Г.*******гийн ХАС банкны тоот дансанд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр Г.*******аас 25.000.000 төгрөг шилжүүлсэн баримт

05-рт Төрийн банк ХХК, иргэн Г.******* нарын хооронд 2021 оны 06-р сарын 22-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Иймд хариуцагч Г.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад энэ талаар тайлбарласан байна.

хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Г.*******гийн хууль бус эзэмшлээс Завхан аймгийн ******* сумын баг баянхайрхан -р гудамж ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 1054м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар болон Y- дугаартай 79.5м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ