Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ2021/00430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын д холбогдох 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/03 тоот, 2021 оны 09-р сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус сумын ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 09-р сарын 01-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* нарыг шүүх хуралдааны танхимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.г онлайнаар, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би улсад 20 жил ажилласан. 2000 оноос одоог хүртэл төвд тасралтгүй ажиллаж байна. 2018 оноос ээр ажиллаж байтал намайг 2021 оны 8 сард ажлаас халсан. төвд ажиллах хугацаандаа би 3 удаа тайлан тоглолт тавьж байсан. Сумын эрх мэдлээ урвуулан ашиглаж улс төрийн шахалтаар Г.*******г томилсон. Иймд сумын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 тоот захирамж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, ийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Мөн 2021.09.01-ний өдрөөс хойш хөгжмийн багшаар томилогдож ажилласан бөгөөд 2021.09.01-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл татварыг зохих хэмжээгээр тооцуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8 хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, төлийн албан зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дугаар бүлгийн 5.3-г тус тус үндэслэн соёлын ээр ажиллаж байсан ******* овогтой *******ыг ажлаас чөлөөлсөн үнэн болно.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлсөн тул цалингийн зөрүүг өгөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: 2021 оны 8 сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулж яагаад намайг ажлаас халах болсон бэ, ямар үндэслэл шаардлагаар ажлаас халж байгаа юм бэ гэж асуухад ерөнхийдөө аль аль талаасаа чамайг ажлаас халах шалтгаан байна. Намын хүмүүс болон өөр намын хүмүүс хэл ам гаргаад байна гэж надад тайлбарласан. Би 2018 оны 2 сард ийн ажлыг хүлээж авч байсан. Тухайн үед сумын ар ажиллаж байсан Мөнхтөр гэдэг хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэр жилээ Боловсролын газрын дарга мөн аймгийн тай гуравласан гэрээ байгуулж жил бүр байгууллагын гүйцэтгэлийн гэрээгээ дүгнүүлдэг байсан. Одоогийн *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, төрийн байгууллагын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулан баталж хэрэгжүүлж байсан. 2021 оны 6 сард ******* чи манай өрөөнд ороод ирээрэй гэсэн, тэгээд намайг өрөөнд нь ороход чамайг удахгүй ажлаас чинь халах болсон гэж хэлсэн. тэгээд би юунаас болж намайг ажлаас халах гэж байгаа юм бэ гэхэд цаанаасаа болохгүй байна гэж хэлсэн. Би ******* даргатай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй, ажлын үр дүнгээ дүгнүүлээгүй, мөн тай хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа байгаа байхад чамайг ажлаас хална гэдэг асуудлыг үүсгэсэн. нарыг цааш үргэлжлүүлэн суралцаарай гэсний дагуу би Соёл урлагийн Их сургуулийн өв музей судлалаар суралцаад дипломоо хамгаалж 2021 оны 11 сард сургуулиа төгсөх гэж байгаа. Би *******ээр нэг ч удаа ажлаа дүгнүүлж, нэг ч хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Намайг ямар үндэслэлээр яагаад ажлаас халж байгаа юм бэ гэж ******* даргаас асуухад цаанаасаа болохгүй байна, намын хүмүүс хэл ам хийгээд байна гэж хэлдэг. Би үүнийг намын ямар нэгэн үзэл бодолтой хамааралтай байна гэж үзээд шүүхэд хандсан. Ажлаас чөлөөлөхийн өмнө намайг нэг удаа дуудаж ажлаас чөлөөлөх тухай хэлсэн. Түүнээс биш албан ёсны мэдэгдэл өгөөгүй, чамайг ажлаас халах боллоо гэдэг байдлаар амаар мэдэгдэж байсан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Б.*******ыг 2021 оны 8 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх захирамж гаргаж байсан. Ажлаас чөлөөлөхөөсөө өмнө 2021 оны 1 сард аймгийн шийд өгсний дагуу ажлын байрны сул ийн орон тооны сонгон шалгаруулалтыг зарлуулсан. Энэ үеэс эхлэн Б.******* өөрийн эрхэлж буй ажлын байранд тэнцэхгүй юм байна гэдгээ өөрөө мэдэж байсан. Мэдэж байсны үндсэн дээр Б.******* би Соёл урлагийн Их сургуульд суралцаж байгаа би сонгон шалгаруулалтаас өмнө сургуулиа төгсчихнө гэсэн. Үнэхээр Б.*******ыг сургуулиа төгсчих байх гээд 2021 оны 8 сар хүртэл харсан, гэтэл Б.******* сургуулиа төгсөөгүй, дараа нь Б.******* 10 сард сургуулиа төгсөнө гэж хэлсэн, одоо болтол сургуулиа төгсөөгүй байгаа. Ажлаас чөлөөлөх захирамжийг гаргахаасаа өмнө Б.******* бид хоёр биечлэн уулзсан. Чамайг сургуулиа төгсөхийг хараад байхад чи сургуулиа төгссөнгүй гэхэд Б.******* би 8 сарын цалингаа бүтэн авчихмаар байна гэхээр нь Б.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 9 сард ажлаас чөлөөлөх захирамжийг нь гаргаж, Б.******* хүсэлтээ өгөхөөр болсон. Ингэж харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 8 сарын 11-ний өдөр гаргасан захирамжаа хүчингүй болгож 2021 оны 9 сарын 01-ний өдөр дахин ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Б.******* албан тушаалын тодорхойлолтдоо таарахгүй байгаа гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоос биш ямар нэгэн намын дарамт шахалтаас болж ажлаас чөлөөлөөгүй. Ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Мөн захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхөөсөө албан ёсоор амралтаа авах ёстой байтал надад хэлэлгүй амралтаа аваад явсан байсан. Амралтын дундуур нь би Б.*******ыг дуудаж уулзаад ажлаас чөлөөлөх болсон тухайгаа хэлээд сургуулиа хэдүүд төгсөх гэж байна гэж асуухад 10 сард гэж хэлэхээр нь би ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбараас харахад нэхэмжлэгч Б.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй байсан байна гэж үзэж байна. Аймгийн ас нарын ажил албан тушаалд тэнцэж байгаа байдлыг харгалзан сонгон шалгаруулалтыг зарлах талаар үүрэг чиглэл өгсөн юм байна гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаас ойлголоо. Гэхдээ энэ ажиллагааг зохион байгуулахдаа сумын төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолд заагдсаны дагуу сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой байсан. Энэ нь юу вэ гэхээр төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан журам байдаг. Энэ журмаар нэгдүгээрт сул орон тоо юм аа гэдгийг маргаангүйгээр тогтоох ёстой. Тогтоосны үндсэн дээр сонгон шалгаруулалтаа зарлах ёстой байсан. Хэрвээ Б.******* нь түр орон тоон дээр ажиллаж байсан бол өөрт нь ч гэсэн энэ талаар сануулаад сул орон тооныхоо сонгон шалгаруулалтыг явуулж болно. Энэ тохиолдолд албан тушаалыг шаардлагыг илүү хангасан хүнийг олж журмын дагуу сонгон шалгаруулж журмын дагуу томилох хүртэл Б.*******ыг албан тушаалаас чөлөөлөх хүртэл үндэслэл үүсэхгүй байсан. Б.*******ыг ажлаас чөлөөлсөн захирамжийн тухай ярихад захирамж захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд тааруулж байгаа маргаангүй зүйл заалт. захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д дээд шатны байгууллагын удирдлагатай зөвшилцөх талаар журамласан байдаг. Юу гэж журамласан байдаг вэ гэхээр хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтныг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэж заасан байдаг. Аймгийн Боловсрол соёлын газрын даргатай зөвшилцөх ёстой болж байна. Гэтэл аймгийн Боловсрол соёлын газрын даргатай зөвшилцсөн ямар нэгэн баримт байхгүй байгаа учраас зөвшилцсөн гэж ойлгох боломжгүй байна. Хэрвээ зөвшилцсөн бол хууль тогтоомжийн дагуу төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу сул орон тоо гэдгийг маргаангүй баталж байж сонгон шалгаруулалтаа зарлах ёстой байсан. хууль тогтоомжийн дагуу зөвшилцөх ёстой байсан, гэтэл хууль тогтоомжоос илүү эрх хэмжээ эдлээд зөвшилцөлд хүрээд хүнийг ажлаас хална гэх ойлголт аль ч түвшинд байх боломжгүй. Мөн Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2 дахь заалтыг баримталсан гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2 дахь ажилтан ажил мэргэжлийнхээ ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол гэсэн заалт байдаг. Үүнийг тогтоох гэдэг нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 43 дугаар тогтоолд тайлбарласнаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс эсхүл адестачлалын комисс, мөн эвлэрэх хөдөлмөрийн магадлах комисс албан ёсны дүгнэлт гаргаж мэргэжил эрүүл мэндийн хувьд албан тушаалын шаардлага болон албан тушаалд тэнцэхгүй боллоо гэсэн тогтоолыг албан ёсоор гаргадаг. Энэ тогтоолыг үндэслэж ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж болох байсан. Ямар нэгэн эрх бүхий байгууллагаас Б.*******ыг мэргэжил эрүүл мэндийн хувьд албан тушаалын шаардлага хангахгүй байна гэдгийг тогтоосон тогтоол гаргаагүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2 дахь заалтыг баримтлах боломжгүй болж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 1-р хавсралтын 5 дугаар бүлгийн 5.3-ыг баримталсан гэж байна. Энэ нь ямар заалт байдаг вэ гэхээр Төрийн албаны 2019 оны 3 дугаар тогтоол бол албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг хэв журам, 1 дүгээр хавсралт нь албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам, 5 дугаар бүлэг нь албан тушаалын тодорхойлолтыг батлах, 5.3 нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг төрийн албаны зөвлөлийг үндэслэн томилох эрх бүхий этгээд батална гэсэн заалт байдаг. Албан тушаалын тодорхойлолтын батална шүү гэсэн журам болохоос биш хөдөлмөрийн гэрээг цуцална шүү гэсэн журам биш. Тийм учраас энэ үндэслэл нь Б.*******ыг ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш байна. Мөн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т сум дундын соёлын байгууллагын дарга захирлыг аймаг нийслэлийн соёлын байгууллагын дарга захиралтай зөвшилцөн сум дүүргийн томилж чөлөөлөхөөр заасан байдаг. Тэгэхээр хуульд заасан аль ч үндэслэлийг хангаагүй байна. Ийм Б.*******ыг эрхийг зөрчиж эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл байгаагүй байна. Б.*******ыг ажлаас чөлөөлсөн захирамж нь өөрөө агуулгын хувьд, хууль зүйн үндэслэлийн хувьд өөрөө хуульд нийцээгүй, хуульд захирагдах захирамжид үндэслэгдээгүй захирамж болох нь харагдаж байна. Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах ажиллагаа нь өөрөө хуульд нийцээгүй, агуулгаараа хуульд нийцэхгүй байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байсан байна. Иймд Завхан аймгийн ******* сумын 2021 оны 8 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамж, мөн 2021 оны 9 сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож Б.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох боломжтой байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын д холбогдуулан тус 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 09-р сарын 01-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч ...Б.*******ын мэргэжил албан тушаалын тодорхойлолтод таарахгүй байгаа. Албан тушаалын тодорхойлолт дээр юу гэж заасан бэ гэхээр 3 дээш жил ажилласан, бакалавраас дээш зэрэгтэй, урлагийн боловсролтой гэх тодорхойлолтыг хангахгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн. Мөн дээд шатны байгууллага болох аймгийн Боловсролын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг би зөв гэж үзэж байгаа гэж маргаж байна.

Завхан аймгийн ******* сумын 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/03 тоот, 2021 оны 09-р сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжуудын хувьд утга агуулга адил байх ба 2021 оны 09-р сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.******* нь ийн үүрэгт ажлаа эрхэлж байсан ба үүнээс өмнө түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэх үндэстэй.

дээрх захирамжуудад Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 31-р зүйлийн 31.1.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг баримтлан ээр түр ажиллаж байгаа Б.******* нь төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03-р тогтоолын нэгдүгээр хавсралтын 5 дугаар бүлгийн 5.3-д заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтны баталсан албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй байгаа тул 2021 оны 09-р сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ээр томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба түүнийг нэгэнт ийнхүү захирамж гарган ажиллуулж байсан атлаа тодорхой хугацаа өнгөрмөгц хуульд заагаагүй үндэслэлээр өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Ажил олгогчийн зүгээс ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд түүний мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа үйл баримтыг тогтоож, энэ талаар мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь зохицуулалтад нийцэх болохыг анхаараагүйгээс гадна түүнд энэ зүйл хэсгээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ч мөн биелүүлээгүй байна.

Хэрэв ажилтанг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж байгаа бол энэ талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагатай.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ.

Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас чөлөөлсөн 2 захирамж гаргасан байх ба захирамжуудын сар өдрүүд нь өөр, агуулга нь адилхан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтад үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Б.*******ыг Завхан аймгийн ******* сумын ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 09-р сарын 01-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.*******ын 2021 оны 09-р сарын 01-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг тооцохдоо нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнхөө цалингийн зөрүүг сарын 219.000 төгрөг гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй учир 9, 10 сард 438.000 төгрөг, 11 сард 109500 төгрөг, нийт 547.500 төгрөг гэж тооцож гаргав.

Дээрх 547.500 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 17075 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Б.*******ыг урьд эрхэлж байсан тус сумын ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын тамгын газраас нэхэмжлэгч Б.*******ын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 547.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 17075 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ