Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/498

 

 

           ­МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энхтайван,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч А.О-,

хохирогч Д.М түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхиМ-д нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт А-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405007360580 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг ... хороо Горькийн ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг ... хороо Парк хаус ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-ийн О-.

 

Шүүгдэгч А.О- нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны 2 тоотод хохирогч Д.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, архи ууж байсан аягаараа баруун гарыг нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А- манай гэрт нэг сар амьдарсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг үгүйсгэж байна. 7-10 хоног орчим гэрт нь байсан. Би гараа гэмтээсэн байсан болохоор гэртээ ийм байдалтай очиж болохгүй учраас тэдний гэрт байсан.

Тухайн үед хөзөр тоглож байхад О- согтууруулах ундааны зүйл уух талаар хэлээд нэг шил архи авч уусан. Дуусаад дахиж согтууруулах ундааны нэмж хэрэглэсэн. Тухайн үед А- бие засах өрөөнөөс гарч ирээд хүний нөхрийн хажууд салтаа, саамаа дэлгэлээ гэж хэлээд үүнээс болж маргаан болсон. Маргаан дундуур О- архины шилээр миний гар руу цохисон. Тэгээд өөрөө цагдаа дуудсан. Миний гарын цус тогтохгүй байсан. Түргэн дуудаад түргэний эмч гар боохдоо цус тогтохгүй байна ахуйн оёо хийж болохгүй юм байна гэж хэлээд Гэмтлийн эмнэлэгт оёулж эмчилгээ авсан.

Эмчилгээний зардал 450,000 төгрөг, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. О- надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн боловч намайг айлган сүрдүүлж, дарамталсан нотлох баримт болох чат, мессеж байгаа гэв.

 

Хохирогч Д.М-ын “... Би 2024 оны 01 дүээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө би нөхөр М-тэй хамт найз А-ын гэрт нь очсон юм. Тухайн өдрөөс өмнө А-ын гэрт нь би хамт хэсэг хоног хугацаанд хамт байсан юм. Тус өдрийн шөнө би нөхөртэйгээ А- найз залуугийнхаа хамт гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед архи ууя гэж А-ын найз залуу О- гэх залуу санаачлаад өөрөө гарч гаднаас 0,75 литрийн архи бариад ороод ирсэн. Тухайн архины нэршлийг би сайн санахгүй байна. Бид дөрөв тус архийг ууж байгаад О-, А-ыг хараалын үгээр доромжилж элдэвлээд байсан.

Түүнийг салтаагаа хүмүүсийн хажууд дэлгээд А- та хоёр Баагий гэх ахтайгаа унтаж хэвтдэг байсан уу гэх мэтчилэн хараагаад байсан юм. Би тухайн хэрүүлийг үл тоож дугарахгүй байхад намайг О- гэх залуу өлөгчин минь гэж хараагаад байхаар нь би түүнд хандаж өлөгчингөөрөө өдий хүрлээ дээ гэж хэлсэн. Гэтэл О- гэнэт архи ууж байсан аягаараа миний баруун гаран дээр цохиж, тус аягаа хагалчихсан. Тухайн үед нөхөр маань гадаа ариун цэврийн өрөө орохоор явсан байсан ба гаднаас орж ирээд юу болоод байгаа юм гээд О- гэх залууг барьж аваад газар дарж хэвтсэн. О- гэх залууг нөхөр дарж хэвтэх гээд ноцолдож байх үед О- гэх залуу миний зүүн шанаа руу гараараа цохиж би цохиулаад газар уначихсан. О- гэх залууг хэсэг дарж хэвтэж тайвшруулсан ба О- өөрөө цагдаа дуудсан.

Тухайн маргаан нь О- гэх залуу А-ыг хардаж хэрүүл хийсэн бөгөөд тус хэрүүлэндээ намайг оролцуулж ярьснаар тус маргаан үүссэн.

... Миний биед О-гаас өөр хэн нэгэн огт халдаагүй. Түүнээс өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Гэрч П.М-ийн “... Тэд хоорондоо өөрсдийн мэдэх зүйлээ ярилцаж байсан. Би тухайн ярианд нь оролцоогүй, тоогоогүй байсан. Гэтэл маргаан үүсэж О- гэх залуу М руу шилэн аяга шидсэн бөгөөд гараараа хаасан. Тухайн шилэн аяга хагарч гарнаас нь цус гарч эхэлсэн. М сандраад босох гэтэл О- гэх залуу дээрээс нь толгой хэсэг рүү өвдөглөчихсөн. Би тухайн залууг яаж байнаа гээд араас нь тэвэрч аваад буйдан дээр дараад хэвтсэн. Гэтэл тэд хоорондоо хэрэлдэж байгаад тайвшраад О- гэх залуу өөрөө цагдаа дуудсан.

М-ын хуурай ах Баагий гэх залууг ярьж байгаад маргаан үүссэн ба О- гэх залуу А-ыг Баагий гэх ахтай нь хардаад маргаан үүссэн гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Гэрч Ө.А-ын “... 22 цагийн орчиМ-д би ариун цэврийн өрөө орж гар утсаар ярьчхаад гараад ирэхэд О- газарт хэвтчихсэн дээр нь М- дараад суучихсан байдалтай байсан ба М-ын гараас цус гарчихсан О-н толгойноос цус гарчихсан байдалтай байсан. Би тухайн маргаан ямар шалтгаанаас болж үүссэн талаар сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-26 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1674 дугаартай:

“...1. Д.М-ын биед баруун гарын 4-р хуруунд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, зүүн мөр, шуунд цус хуралт, зүүн чамархай, дух, зовхи, шанаа, хацар, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Баруун гарын 4-р хуруунд зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дахь тал/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч А.О- 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны 2 тоотод буюу Ө.А-ын гэрт хохирогч Д.М түүний нөхөр П.М- нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Ийнхүү хэрэглэх явцдаа хохирогч Д.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, аяга шидэх, мөн нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хуруунд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, зүүн мөр, шуунд цус хуралт, зүүн чамархай, дух, зовхи, шанаа, хацар, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журМ-ын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журМ-ын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэМ-дэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.О- нь хохирогч Д.М-ын үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

ИйМ-д шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1674 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М нь өөрт учирсан гэмтлийг оношлуулахтай холбогдуулан гарсан зардалд 300,000 төгрөгийг зарцуулсан /хэргийн 35 дахь тал/ баримтыг өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.О-гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Мөрдөгчөөс хохирогч Д.М сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд улсын яллагчийн дүгнэлтийг дэмжин, тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-г 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар А.О-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 300,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гоМ-дол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гоМ-дол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гоМ-дол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ