| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
2024 09 17 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалЖ, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.АзЖаргал
Шүүгдэгч Ч.М, Э.Ж нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.АзЖаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэЖ ирүүлсэн М овогт Ч.М, Б овогт Э.Ж нарт холбогдох эрүүгийн 24400000000...... дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэЖилтэй, Б Уулын баяЖуулах үйлдвэрийн Баргилт хэсэгт өрөмдөгч аЖилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ч.М. /РД:000/
2. Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэЖилтэй, Уулын баяЖуулах Б үйлдвэрийн Баргилт цехэд Жолооч аЖилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 62 тоотод оршин суух, урьд
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгЖтэй тэнцэх хэмЖээний торгох ялаар,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлЖ байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э.Ж. /РД:000/
Шүүгдэгч Э.Ж нь Х аймгийн Б сумын 5 дугаар баг “Х” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Мын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарч сэтэрсэн шарх, толгойн хуйхны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, 2 өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдЖээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл Журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинЖлэн судлав. Үүнд:
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М, Э.Ж нар “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.М, Э.Ж нар мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмЖлэх зүйл байхгүй.” гэв.
Эрүүгийн 2440000000050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах аЖиллагаанд цуглуулЖ, бэхЖүүлсэн:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцал бэхЖүүлэн авсан гэрэл зургууд /хх-ийн 3-5 дугаар хуудас/
2. Драгер багаЖаар шүүгдэгч Ч.М, Э.Ж нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/
3. Хохирогч Э.Жийн “...Би тухайн өглөө аЖлаасаа буугаад нөгөө Жолооч Батбаяр, А, Х бид 4 Х орЖ хорхог хийЖ идэх гээд явцгаасан. Явахдаа 0.75 литрийн нэг шил архи, 4 лааз 0.5 литрийн пиво авч явсан. Очоод хорхогоо хийнгээ авч очсон архи пивоо уусан. Өдөр 13 цагийн үед ууЖ байсан юм дуусахаар нь би М гэх залуу руу яриад нэг шил архи, 10 лааз пиво захисан. М 13 цаг 40 минутын үед ирсэн байх. Тэгээд авч ирсэн юмыг нь ууЖ байгаад М бид 2 маргалдсан. Би танай эхнэр уулаа идлээ гээд яриад байсан. Бас М хүргүүлдэг залуугаа энэ бол миний найз, би найзыгаа дуудвал та нар сонин болно гэх мэт зүйл ярьЖ байхад Х Аг хүргэЖ өглөө гээд яваад өгсөн. Би М, Батбаяр бид 3 үлдээд тэгээд М бид 2 нилээн согтсон байсан болохоор маргалдаЖ байгаад хоорондоо зодолдсон. Бид 2 зууралдаад газарт өнхөрч байхад хорхог хийхэд хэрэглэЖ байсан хар өнгийн иштэй хутга хаЖууд харагдахаар нь цаашаа холдуулдаг байЖ гэЖ бодтол М аваад миний зүүн хөлийн өвдөгний ар хэсэгт хутгалчихсан. Би тэгэхээр нь хутгатай гарыг нь бариад автал Батбаяр ах ирээд хутгыг булаагаад авсан. Би тэгээд шууд эмнэлэг цагдаа дуудсан. Шалтгаан гэхээр зүйл бол нээх их байхгүй. Нилээн согтолттой байсан болохоор л нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан юм. АЖил болон сургуульд, дээд доод ангид байсан талаараа яриад л бас манай найз ийм тийм гээд бас тэгээд байсан тэгээд л маргалдаад зодолдсон юм. Бид 2 нилээн согтолттой байсан. М ирэхдээ уучихсан байсан. Надад гомдол санал нэхэмЖлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
4. Хохирогч Ч.Мын “...Би тухайн өдөр Геологийн байранд найзындаа ямаа шулЖ өгөөд тэр хоорондоо нэг том пиво уусан. Тэгтэл манай найз гуйгаад ДаланЖаргалан яваад ирье гэхээр нь чи хүнээр бариулаад яв би уусан байна гээд би хаЖууд нь суугаад хамт яваад ирЖ байхад өдөр 13 цаг 30 минутын үед Баргилт цехийн Жолооч Жагдаг над руу яриад хөгшөөн би урд Х дээр хорхог хийЖ байна. Чи уух юм аваад ир гээд надруу 40,000 мянган төгрөг хийсэн. Би тэгээд 0.75 литрийн Экс нэртэй архи 1 ширхэг, 10 лааз 0.5 литрийн багтаамЖтай Сэнгүр нэртэй пиво аваад очсон. Намайг очиход ер нь нилээн халцгаасан байсан. Очиход Жагдаг, Батбаяр ах, А, Х гээд дөрвүүлээ байсан. Би очоод хүргэЖ өгсөн Билгээ гэх залууг буцаагаад явуулаад өөрөө үлдсэн. Үлдээд тэр хэдтэй юм яриад Жоохон суухад Жагдаг үг хаяад байсан. Тэгээд намайг хоёулаа сайхан үзье зодолдъё гээд байсан. Би яах гээд байгаа юм гээд нээх тоогоогүй суугаад л байсан. Тэгэхэд Х яах гээд байгаан гээд Жагдагийг тэгээд байх шиг байсан. Би бол нилээн согтсон байсан болохоор нээх юм яриагүй. МаргалдаЖ муудъя гэЖ ч бодоогүй. Нэг мэдэхэд л цагдаа дээр ухаан орсон. Миний толгой хавантай уруул язарсан зодуулсан шинЖтэй байсан. Би цагдаа нараас юу болсон талаар асуухад чи хүн хутгалсан гэЖ хэлсэн. Би маргалдсан муудсан хутга барьсан энэ тэр талаар юу ч санахгүй байгаа юм. Сүүлд Жагдагтай уулзаад асуухад надад хэлЖ байсан. Гэхдээ хэн хэнийх нь буруу байгаа гэЖ надад хэлЖ байсан. Надад гомдол санал байхгүй, Бид 2 уул нь найзууд юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72 дугаар хуудас/
5. Гэрч О.Бын “...Би тухайн өдөр аЖлынхаа Жагдаг, А, Х нарын хамтаар өглөө 11 цагийн үед Х руу очсон. Очоод бид нар Жоохон хорхог хийЖ идэх санаатай очсон юм. Эндээс явахдаа 1 шил архи, 4 лааз пиво аваад явсан. Очоод чулуугаа халаагаад махаа янзлаад тэр хоорондоо нөгөө архи пивоо уусан. Тэгээд архи пивоноос А, Жагдаг бид 3 уусан. Х уугаагүй. Тэгээд юм дуусаад өдөр 13 цагийн үед байх Жагдаг М руу яриад архи пиво захисан. Жоохон удаЖ байгаад М нэг шил 0.75 Экс нэртэй архи, 10 лааз пивотой очсон. Очоод тэрийгээ ууЖ байхад Жагдаг, М 2 хоорондоо маргалдаад муудчих гээд байсан. Бид нар яах гээд байгаа юм боль гээд байЖ байхад Х, Аг хүргэЖ өглөө гээд яваад өгсөн. Тэр хооронд нэг харахад Жагдаг, М 2 зодолдсон. Би голоор нь ороод салгаад болиулаад л байхад дийлдэхгүй байсан. Салгаад нэг харахад Жагдагийн зүүн хөлний хонго хэсгээс цус гарч байсан. Би яагаад юу болчив гээд сандраад тэгтэл гал түлсэн байсны хаЖууд мах янзалЖ байсан хутгыг М аваад дүрчихсэн юм шиг байсан. Би хутгыг нь Мын гарнаас нь булааЖ аваад баруун талд нь Жоохон зайтай шидчихсэн юм. Жагдаг тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан.
Ямар шалтгааны улмаас хоорондоо зодолдсоныг бол мэдэхгүй байна. Анх Мыг ирсэнээс хойш маргалдаад хэрэлдээд байсан. Жагдагт учруулсан хутганы гэмтлийг М учруулсан. Хамгийн анх нэг харахад Жагдагийг ар талаас нь М боосон. Тэгээд би салгаад болиулахад буцаад л маргалдаад байсан. Жагдаг хутгалуулсаныхаа дараа Мын толгой нүүр хэсэгт нилээн хэдэн удаа цохисон. М бол хүн хутгалсан болохоор өөдөөс зодолдохгүй зүгээр зогсоЖ байгаад цохиулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
6. Гэрч Б.Хын “...Би тухайн өдөр аЖлынхаа Жагдаг, Батбаяр, А нартай хамт хорхог хийЖ идэх гээд Х руу 10 цагийн үед очсон. Явахдаа нэг шил архи, хэдэн лааз пиво авч явсан. Очоод хорхогоо хийх гэЖ байхдаа Жагдаг, А, Батбаяр 3 уугаад байсан. Би бол огт уугаагүй. Өдөр 13 цагийн үед ууЖ идэх юм дууссан чинь Жагдаг хүн рүү яриад уух зүйл захиад байх шиг байсан. Нээх удалгүй М гээд өрмийн туслахаар аЖилладаг залуу ирсэн. Ирэхдээ нэг шил архи, 10 лааз пивотой ирсэн. Ирээд тэрийгээ уух хоорондоо Жагдаг, М нар хоорондоо хэрэлдээд маргалдах гээд байсан. Нээх сүртэй зүйлээс бол болоогүй байх. Би та 2 боль яах гээд хэрэлдээд муудаад байгаа юм гэЖ хэлсэн. Тэгээд би Аг согтчихоор нь хүргэЖ өгөх гээд яваад өгсөн. ЭргэЖ очоогүй. Дараа нь сонсоход маргалдаЖ муудсан нэгнийгээ хутгалсан гэЖ дуулдаЖ байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/
7.Х аймгийн Шүүх шинЖилгээний хэлтсийн ахлах шинЖээч эмч Ж.А-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай шинЖээчийн “1.Ч.Мын биед дээд уруулын дотор салстын язарч сэтэрсэн шарх, толгойн хуйхны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, 2 өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, 14 хоногийн өмнө үүссэн байх боломЖтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох Журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/
8.Х аймгийн Шүүх шинЖилгээний хэлтсийн ахлах шинЖээч эмч Ж.Ариунзаяагийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шинЖээчийн “1.Э.Жийн биед зүүн шилбэний ар хаЖуу дээд хэсгийн хутгалагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 10 хоногийн өмнө үүссэн байх боломЖтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох Журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/
9.Эрүүгийн хариуцлага хүлээЖ байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 91 дүгээр хуудас/ зэргийг шинЖлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинЖлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Журмын дагуу цуглуулЖ бэхЖүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдоЖ байх тул шүүгдэгч Ч.М, Э.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломЖтой гэЖ дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаЖ тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аЖиллагааны Журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах аЖиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх аЖиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь Х аймгийн Б сумын 5 дугаар баг “Х” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Жийн зүүн шилбэний ар хаЖуу дээд хэсэгт хутгалЖ, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Ж нь Х аймгийн Б сумын 5 дугаар баг “Х” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Мын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарч сэтэрсэн шарх, толгойн хуйхны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, 2 өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинЖлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоЖ байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинЖийг хангаЖ байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэЖ ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.М, Э.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцоЖ, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэЖ шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнтэй холбоотойгоор хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулЖ чадаагүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М овогт Ч.Мын биед дээд уруулын дотор салстын язарч сэтэрсэн шарх, толгойн хуйхны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, 2 өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл,
-хохирогч Б овогт Э.Жийн зүүн шилбэний ар хаЖуу дээд хэсэгт хутгалсан гэмтэл тус тус учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах аЖиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт“...гомдол санал болон нэхэмЖлэх зүйл байхгүй...” гэЖ мэдүүлЖээ. /хх-ийн 14-15, 72 дугаар хуудас/
Иймд хохирогч нарын “...гомдол, санал, нэхэмЖлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ч.М, Э.Ж нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэЖ шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.М, Э.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэЖ зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, Журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмЖээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Мын хувийн байдал түүний үйлдсэн гэмт хэргийн шинЖ, гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаЖ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгЖтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.Жийг өмнө нь 2 удаагийн ял шийтгэлтэй, түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдэхдээ хандсан хандлага зэргийг харгалзаЖ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай аЖил хийлгэх ял оногдуулах,...” дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинЖ чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэЖ заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Ч.М нь 32 настай, Б Уулын баяЖуулах үйлдвэрийн Баргилт цехэд өрөмдөгч аЖилтай, ам бүл 4, эхнэр, 6-13 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлЖ байгаагүй,
-шүүгдэгч Э.Ж нь 30 настай, Б Уулын баяЖуулах үйлдвэрийн Баргилт цехэд хүнд машин механизмын оператор аЖилтай, ам бүл 4, эхнэр, 6-8 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлЖ байсан гэх хувийн байдал тогтоогдов.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэЖ 1000 нэгЖтэй тэнцэх хэмЖээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, түүний хувийн байдал, өмнө нь 2700 нэгЖтэй тэнцэх хэмЖээний торгох ял, 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлЖ байсан болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс харгалзан үзэЖ 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай аЖил хийлгэх ял оногдуулЖ шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтооЖ, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгЖтэй тэнцэх хэмЖээний төгрөгийг нэг хоногоор тооцоЖ хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Мд тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай аЖил хийлгэх ялыг өдрийн найман цагаар Х аймгийн Б сумын “Б Х” Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газарт биелүүлэх, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай аЖил хийлгэх ялын найман цагийн аЖлыг нэг хоногоор тооцоЖ хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмЖ нэгтгэхдээ нийт ялын хэмЖээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмЖээнээс хэтрүүлЖ болохгүй.” гэЖ заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын дээд хэмЖээ нь 1350 нэгЖтэй тэнцэх хэмЖээний, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмЖээ нь 3 сар хүртэл хугацаа байх тул шүүгдэгч Э.Жт нийтэд тустай аЖил хийлгэх ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Э.Ж нь энэ гэмт хэргийн улмаас 2024 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламЖ үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 292,950 төгрөгийн тусламЖ, үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламЖ, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул шүүгдэгч Ч.Маас 292,950 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, бариулын урт нь 11.5 см, аЖлын хэсгийн урт нь 12.5 см, нийт 24 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгав.
Шүүгдэгч Ч.М, Э.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилЖиЖ ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх аЖиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаЖ, шүүгдэгч Ч.МөнЖаргал, Э.Ж нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмЖээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлЖлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Ч.М, шүүгдэгч Б овогт Э.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ч.Мд 1000 /нэг мянга/ нэгЖтэй тэнцэх хэмЖээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б овогт Э.Жт 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай аЖил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгЖтэй тэнцэх хэмЖээний төгрөгийг нэг хоногоор тооцоЖ хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай аЖил хийлгэх ялыг өдрийн найман цагаар Х аймгийн Б сумын “Б Х” Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газарт биелүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь нийтэд тустай аЖил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай аЖил хийлгэх ялын найман цагийн аЖлыг нэг хоногоор тооцоЖ хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгЖтэй тэнцэх хэмЖээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял, мөн тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай аЖил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ч.М, Э.Ж нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмЖлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилЖиЖ ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх аЖиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, бариулын урт нь 11.5 см, аЖлын хэсгийн урт нь 12.5 см, нийт 24 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
10.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Маас 292,950 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.
11.Шүүгдэгч Ч.М, Э.Ж нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмЖээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлЖлүүлэн хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиЖ сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиЖ сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаЖ авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давЖ заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давЖ заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ