Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч                              Б.Төрболд

Шүүгдэгч                                      *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ХХК-нд ******* ажилтай, ам бүл-4 эцэг, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  овогт    /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед  Завхан аймгийн ******* сумын баг хорооллын тоотод байх иргэн өмчлөлийн байшингийн цонхны шилийг чулуугаар цохин хагалж хохирогч төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1.1. Шүүгдэгч овогт   нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед хамтран амьдарч байсан хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний амьдарч байсан  Завхан аймгийн ******* сумын баг хорооллын тоотод байх иргэн өмчлөлийн байшингийн цонхны шилийг чулуугаар цохиж  хагалсан хэргийн үйл баримт нь  хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “... 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай эгч  над руу видео коллоор залгасан. Манай эгч... гэх хүүхэн манай байшингийн  цонхыг хагалсан байна... чи цагдаад өргөдөл өгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулчих гэсэн. Манай эгч нь 2024 оны 04 дүгээр сард улс руу явсан учир би эгчийгээ байхгүй байх үед гэрийг нь харж хариуцдаг. Би тухайн үед эгчийн гэрт байгаагүй. Маргааш өглөө нь ... очих үед цонх хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 106-107 дахь тал/

******* чулуу шидэж өмчлөлийн байшингийн цонхны шилийг хагалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч “ 2024 оны 05 сарын 19-ний өдөр .. миний хамтран амьдрагч болох ...бид хоёр маргалдаад зогсож байтал газраас чулуу аваад  манай гэрийн том өрөөний цонхыг хагалсан...” гэсэн мэдүүлгээр , /хэргийн 45-46  дахь тал/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тухайн өдөр надтай хамтран амьдарч байж өмнөх  салсан эхнэртэйгээ  уулзаж харьцаж байсан. Мөн  манай гэрт ирж надтай муудалцаад байгаа учраас тухайн асуудлын талаар хэлэх гэж очсон ... бид хоёр гэрийн гадаа  маргалдаж байгаад миний уур хүрээд би газраас чулуу аваад шидчихсэн чинь буюу ын салсан эхнэрийнх нь байшингийн цонхыг хагалчихсан” гэсэн мэдүүлгээр, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

*******ийн үйлдлийн улмаас иргэн   төгрөгийн хохирол учирсан нь  “” ХХК-ийн үнэлгээчин 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/10718 дугаартай “...Үнэлэгдэж буй 121*147 хэмжээтэй вакум цонхны 3 давхар шил төгрөгөөр үнэлэв” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. /хэргийн 114-116 дахь тал/

1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,..нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

1.3. Бусдын эд хөрөнгийг гэмтээх гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шууд санаатай үйлдлээр халдаж эд хөрөнгийг зориулалтын дагуу дахин ашиглаж болохооргүй, засварласны дараа зориулалтаар ашиглах боломжтой болгосныг ойлгоно.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө рүү чулуу шидэхэд тухайн эд хөрөнгө гэмтэж болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд *******ийн бусдын байшингийн цонх руу чулуу шийдсэн үйлдлийн улмаас тухайн цонхны шил хагарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай үйлдлээр гэмтээсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

Мөн  шүүгдэгчийн дээрх санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол  буюу төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй обьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй тухай мэдүүлгээр, тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.    

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэж  зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.     

4. *******д 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  15*35 см хэмжээтэй хөх саарал өнгийн чулууг устгасугай.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ