Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2021/00501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням лж, шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн Г., нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч С.*******, иргэдийн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч аймгийн сумын багийн иргэн овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.******* миний бие 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн *******-ын ийн ар ажиллаж байгаа. Энэ хугацаанд өөрийн хариуцсан ажлаа холбогдох хууль, дүрэм журмуудад нийцүүлэн ажиллаж байгаа юм. Миний бие ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн хэм, хэмжээг зөрчиж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдох байгаагүй бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэн нэр төртэй хариуцлагатай ажиллаж байна.

Гэтэл манай байгууллагад ажиллаж байсан Б.******* гэгч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч, танхайран төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж ажлаас халагдсаныхаа дараа өш хонзонгийн сэдлээр огт үндэслэлгүй гүтгэлэгийн шинжтэй өргөдөл, гомдол гэх зүйлийг Улсын их хурлын гишүүн Б.*******, , Аймгийн Д.*******, Ч.*******, Н. нарын нэр дээр хүргүүлсэн.

Уг өргөдөл, гомдол гэх зүйлдээ ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, авилга хээл хахууль нэхдэг, 2015 онд сургалтад дарамталж явуулсан, урамшуулал нөхөн олговор олгодоггүй, 2015 онд Улаанбаатар хотод сургалтад сууж байхад утсаар ярьж ойлгомжгүй шаардлага тавьсан, цалин үндэслэлгүй хассан, ойр дотны ажилтанаа цалингаар шагнаж шалтгаангүйгээр томилолт өгч давуу байдал олгодог, архи ууж зөрчил гаргасан ажилтанууддаа арга хэмжээ авдаггүй, авга ахдаа сахилгын арга хэмжээ авдаггүй, ялгаварлан гадуурхаж алагчилж үздэг гэх мэтээр огт үүндэслэлгүй гүтгэсэн худал мэдээллийг бичсэн байна.

Б.*******ын бичсэн өргөдөл гомдол гэх зүйлээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, дээд шатны удирдах ажилтануудад миний тухай буруу зөрүү ойлголт бий болсон бөгөөд үүнээс үүдэлтэй миний бие сэтгэл санааны дарамт, стресст орж ажил үүргээ хэвийн явуулахад хүндрэлтэй болсон. Мөн дээд шатны удирдах ажилтануудын зүгээс надтай харьцах харьцаа хандлага өөрчлөгдсөн бөгөөд энэ нь миний сэтгэл зүйд маш хүнд дарамт болсоор байна.

Иймд учраас би өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд хариуцагчаас 20.000.000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч аймгийн сумын багийн иргэн овогт ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* миний бие 1979 онд аймагт төрсөн. Ам бүл гурав, 16,18 насны хоёр охины хамт сумын багт амьдардаг. ,,, мэргэжилтэй. Миний бие аймгийн *******-ын д 2013 оноосаар ажиллаж байгаад 2020 оны 12 сарын 31-ний едрийн Б/14 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. аймгийн *******-ын ийн Г.******* намайг ажлаас халахдаа сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагуй байхдаа хамт олны дунд таагүй байдал үүсгэж удаа дараа ёс зүйгүй уйлдэл гаргасан гэж халсан. Ёс зүйгүй ямар үйлдэл гаргасан гэдгийг тайлбарлахгүй, сахилгын шийтгэлтэй хугацаа дууссан байхад намайг давтан зөрчил гаргасан гэж шууд халах тушаал гаргасан байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан юм. аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 12 өдөр №00186 дугаартай шийдвэр гаргаж аймгийн *******-ын Өвчин Судлалын төвийн даргын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн юм. Миний бие энэ байгууллагад ажилд орсон цагаас хойш ажлын байрны байнгын дарамт, ялгаварлан гадуурхалтад маш хүнд байдалд ажиллаж байсан нь унэн бөгөөд эцэст нь үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдож төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд ын аймаг дахь төлөөлөгч , УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лоби бүлгийн ахлагч Б.*******, аймгийн Ч.*******, аймгийн 3acar Д.*******, Н. нарт өөрт тулгамдсан асуудлаар гомдол гаргасан. аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн , ЗӨСҮТ-өөс надад хариу өгөхдөө "Ажлаас халсан удирдлагын шийдвэр үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн , ЗӨСҮТ хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн бөгөөд ЗӨСҮТ нь бусад мэдээллийг анхааралдаа авч судлан узэх болно гэсэн байсан.

Миний гомдолтой холбоотойгоор ХЭҮК-оос гомдолд дурдсан удирдлагын зүгээс ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлдэг гэх асуудал тогтоодог боловч цаашид энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж аймгийн Ч.*******д зөвлөмж хүргүүлсэн. Би эдгээр байгууллагын хариуг аваад төрийн байгууллагад итгэх итгэлгүй болж байснаа хэлэх нь зүйтэй байх. Учир нь би гомдол гаргахаасаа өмнө ХЭҮК-ийн аймаг дахь төлөөлөгчтэй уулзаж өөрт тохилдоод байгаа бүхий л асуудлаа нэг бүрчлэн ярихад энэ бол ажлын байрны болон бэлгийн дарамт яах аргагүй мөн байна. Та гомдлоо гаргаад өг" гэж байсан. Гэтэл яг гомдол шалгахдаа надаас гомдолтой холбоотой баримт материал гаргуулаагүй, намайг дахиж дуудаж тодруулага аваагүй, миний дарамтанд байдгийг хэлж мэдүүлэх ажилтан, байгууллагын өндөр настан нараас энэ талаар асууж тодруулаагүй, зөвхөн Г.******* болон байгууллага доторх түүний эсрэг мэдээлэл өгөхгүй ажилтан /төрөл садан, авга ах, бэр эгч/ нараас авсан тайлбарын хүрээнд удирдлагын зүгээс ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлдэг" гэх асуудал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байсан. Энэ шалгалтанд би гомдол гаргах хүсэлтэй байгаагаа хэлж ХЭҮК-ийн аймаг дахь төлөөлөгчтэй уулзахад "ХЭҮК-оос сургалт явуулах болсон Таныг ажилдаа эргээд ороход ийм асуудал байхгүй болсон байна. Та санаа зоволтгүй" гэж тайлбарлаж байсан. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаж ороход ажил олгогчийн зүгээс надад ажил хүлээлгэж өгөх шаардлагагүй гээд ажил хүлээлцээгүй, компьютер техник хэрэгслээр хангахгүй, миний хөдөлмөрлөх эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлэхээс татгалзаж байсан. Мөн түүнчлэн 2021 оны 7 дугаар 02-ны өдөр 14:25 цагт даргын өрөөнд хурал зарлаж уг хурлаар миний шүүхэд нэхэмжлал гаргасан, уг нэхэмжлэл, маргааныг 2 шатны шүүхээр хэлэлцэж Б/14 тоот тушаалыг хучингуй болгосонтой холбоотойгоор Б.******* намайг хамт олны хурлаар буруутган, шүүн хэлэлцэж, нэгэнт шүүхээр эцэслэн шийдэгдсэн асуудлыг хүндрүүлж хамт олноос уучлалт гуй гэх угийн дор намайг үндэслэлгүй гүтгэх, буруутай гэх ойлголтыг бусдад өгөх хурал /ажил хэргийн бус хувийн сонирхол давамгайлсан хов живийн чанартай хэрүүл/-д оролцуулсан. Мөн ажил хүлээлгэж өгөөгүй, техник хэрэгслээр хангаагүй, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлээгүй атлаа хэрэгжих боломжгуй үүрэг даалгаварыг өнөөдөр 12 цагаас өмнө гүйцэтгэж танилцуул гэх байдлаар хугацаагаар шахаж удирдлагын зүгээс надад өс хонзон санасан, ул тоосон, шахаж дарамталсан хандлага, харилцаа уусгэж надад ажлаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл олгоогүй. Би энэ үед ХЭҮК, аймгийн Ч.*******, аймгийн Д.Тувшинжаргал, ЗӨСҮТ ийн ерөнхий захирал Н. нарт маш их гомдож байсан ч дахин энэ асуудлаар гомдол гаргахыг хүсээгүй өөрийн хүсэлтээр ажлаас /төрийн албанаас/ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Г.******* надад маш их өсөрхөж байгаа гэдэг нь тодорхой байгаа. Намайг төрийн байгууллагад гомдол гаргасан асуудлыг гэмт хэрэг гэж үзэж гомдол гаргасан байсан. Түүний гомдлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм байна лээ. Гэтэл ******* намайг заавал буруутай болгож ямар нэг хариуцлага хүлээлгэхийг хүсэж зөрчлийн хэргээр шалгуулахаар дахин аймгийн т гомдол гаргасан байсан. Ингэхдээ намайг ажлаас халах ундэслэл болсон 2020 оны 10 сарын 22-ны өдөр ажлын байранд архи уусан гэх зөрчил дээр нэмж бусадтай маргасан, бусдын биед халдаж маажсан асуудлаар намайг шалгуулсан. 2021 оны 04 сарын 19-ны өдөр улс орон даяар бух нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Цагдаагийн газраас гэх байцаагч намайг цагдаагийн газарт заавал ир гэж шаардаж дуудсан нь Г.*******гийн гомдлын дагуу 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс өмнө зөрчлийн хэрэг үүсгэх зорилготой байсан юм байна лээ. Учир нь намайг буруутгаж байгаа зөрчил нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан юм байна лээ.

Манай байгууллага 18 ажилтантай бөгөөд 2020 оны 10 сарын 22-ны өдөр 13-14 ажилтан нийлж ажлын байран дээр архидан согтуурсан үйл ажиллагаа болсон. Энэ өдөр би уугаагуй. Учир нь намайг алдаа л гаргах юм бол халчих гээд байгааг би мэддэг, ажигладаг болохоор тэр өдөр архи уугаагүй юм. Гэтэл намайг С. маргалсан, ын хацарт санамсаргуй хумсаараа хурснийг зөрчлийн хэрэг болгуулах гэж өгсөн байсан. Зерчлийн хэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хууль зөрчиж надад шийтгэл ногдуулсан байсныг би эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Шүүх 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэвэрээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгосон юм. Г.*******гийн нь "баярласан сэтгэгдэл илэрхийлэхгүй байна" гэх уг хэлж ажилд оруулсандаа шан харамж өгөхийг шаардаж, "сайхан том бегстэй хүүхэн шүү. ганц шаачих юмсан гэж өгзөг рүү алгадаж, хотод ирээд хоёр сар болоход нэг уулзчих сэтгэлгүй хүүхэн юм" гэх үг, уйлдлээр надад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Түүний энэ байдлыг эсэргүүцсэний төлөө намайг үндэслэлгүй албан тушаал бууруулахаар шаардаж, миний мэргэжилд хамааралгүй сургалтанд явахыг шаардаж, өөрөө сургалтанд явуулсан хэрнээ цалин олгохгүй гэж нягтландаа үүрэг өгч, шалтгаангүйгээр ээлжийн амралт эдлүүлэхээс татгалзаж, 2018, 2019 онд хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулж байсан ч би ажлаас л халагдчихгүй юмсан гэж түүний хууль бус шийдвэр үйл ажиллагааг хүлцэж ирсэн. Дээрх бүх дарамт шахалтууд даамжирсаар эцэстээ 13 ажилтан архидан согтуурсанд зөвхөн намайг буруутгаж ажлаас халах шийдвэр гаргаснаар би олон жилийн дарамт шахалтуудын талаар дэлгэж ярьсан. Гэхдээ намайг доромжилж, дарамтлаж байсан дээрх байдлыг Г.******* энэ байгууллагыг удирдаж байгаа цагт нотлоно гэдэг үнэхээр хэцүү юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Учир нь энэ байгууллага дотор ажиллаж байгаа /******* даргын ажилд авсан/, намайг бэлгийн дарамт, ажлын байрны дарамтанд байдгийг мэдэх гэрчүүд даргынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй, хараагүй, сонсоогуй гэж илт худал мэдүүлэг өгсөн байсан. Иймдээ ч ХЭҮК зөрчлийг илрүүлж чадаагүй гэж би дүгнэдэг. Би Г.*******г гүтгэсэн, худал ярьж бичсэн асуудал огт байхгүй. Төрийн албыг зөв манлайлан удирдаж, хууль журмын хүрээнд шу ажиллаж ирсэн бол надад төрийн байгууллагад гомдол гаргаад байх асуудал үүсэхгүй байх байсан. Г.******* нь байгууллага удирдаж байгаа хүний хувьд, эр хуний хувьд өрх толгойлсон, хоёр хүүхдээ өсгөх гэж зүдэрч яваа эмэгтэй хүнийг ямар ч хамаагүй аргаар эрхшээл дарамтандаа оруулах гэж муйхарлаж зүтгэж, явган хов жив угээр уг хийж ажилладаг нь эцэстээ миний төрийн албанаас татгалзах, өөрийн хусэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан боллоо. Миний бие Г.*******тай холбоотой асуудлыг үнэн зөвөөр нь холбогдох төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж мэдээлсэн бөгөөд түүнд ямар ч хохирол учруулаагүй, түүний нэр хүндийг гутаасан асуудал огт байхгүй билээ. Иймд түүнд ямар ч хохирол шатгаан байхгүй гэж үзэж түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие төрийн байгууллагуудад гаргасан гомдол, түүний хариуг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Харин ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны шийдвэрлэсэн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 00186 дугаартай шийдвэртэй иргэний хэрэг, мөн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэвэртэй зөрчлийн хэргийн материалд үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой шүүхийн шийдвэр, магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, зөрчлийн шийтгэлийн хуудас, шүүхийн шийтгэвэр, зөрчлийн хэрэгт мэдүүлэг өгсөн Ш.*******ын мэдүүлэг зэргийг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү. Мөн аймгийн , аймгийн ын газраас Б.******* надад холбогдуулж шалгасан эрүүгийн хэргийн материалыг гаргуулж үзлэг хийж, хэрэгт ач холбогдолтой мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, гэрч Ч.ын мэдүүлгийг хуулбарлаж хэрэгт хавсаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь намайг бэлгийн дарамт үзүүлдэг, ойр дотнын хүмүүстээ давуу байдал олгож албан тушаалаа урвуулан ашигладаг, цалин мөнгөний урамшуулал олгодог, мөн шалтгаангүйгээр томилолт өгч давуу байдал олгодог, албан тушаалаараа айлган сүрдүүлж дарамталдаг гэсэн 3 төрлийн гэмт хэрэг зөрчлийг ажлын байран дээрээ үйлддэг мэтээр өргөдөл гомдол гаргасан. Дээрх өргөдөл гомдлоо *******-ын өвчин судлалын үндэсний төвийн , аймгийн *******, аймгийн ийн *******, УИХ-ын гишүүн *******, зэрэг байгууллага албан тушаалтанд өргөдлийнхөө толгойг солиод нэг өргөдлийг тараасан. Мөн шүүхэд гаргасан тайлбартаа ажилд орсон цагаас нь хойш байнга бэлгийн дарамт үзүүлж байсан мэтээр илт худал мэдүүлэг өгч хууль зөрчсөн. Өргөдөл гомдлыг тараасан хэлбэрээр няцаалт хийж надаас уучлалт гуйлгахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заагдсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгч дээрх хуулийн зохицуулалтыг үндэслээд нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсаныг сэргээлгэх, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсан худал мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийлгэхийг даалгахаар шаардаж байгаа нь хууль ёсны шаардлага гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь намайг нэр төр гутаан доромжилсон гэж үзэж байгаа. Би Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан зүйл байхгүй. Би өөр дээр болж байсан бодит байдлаа бичиж өргөдөл гомдол гаргасан. Г.*******гийн нэр төр ямар байж байгаад одоо яаж унасан юм бэ харин ч ажлаас халагдсан би хохирсон байхад намайг ажлаас халсан хүн хохирсон гээд яваад байгааг ойлгохгүй байна. Г.******* намайг ажлаас халагдсандаа өсөрхөж дээрх газруудад огт үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй өргөдөл гомдол гаргасан гэж байна. Би иргэн хүнийхээ хувьд төрийн байгууллага болон удирдах албан тушаалтнуудад өргөдөл гомдол гаргасан. Надад өргөдөл гомдол гаргах эрх нь байгаа учраас би дээрх байгууллагуудад өргөдөл гаргасан. Төрийн байгууллагууд хувь хүний өргөдөл гомдлыг задалж ярьдаггүй байх. Үүний дагуу холбогдох газруудаас хариу тайлбар нь ирж байсан. Г.*******гийн талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл тараагаагүй гудамж талбайгаар орилж гүйгээгүй, сонин сэтгүүлд хандсан зүйл байхгүй. Энэ талаар өргөдөл гомдол хүргүүлсэн байгууллагууд хариу тайлбараа ирүүлсэн. Г.******* нь ажлын байрны дарамт шахалтыг үзүүлдэг байсан. Миний ажлын байрны тодорхойлолт болон заагдаагүй ажлыг хийлгэхийг даалгадаг. Миний албан тушаалын тодорхойлолтонд ариутгагч болон бэлтгэмэлчийн ажлыг хийхээр тусгаагүй. Гэтэл намайг тухайн ажлуудыг хий гэж дарамталдаг. Би бага эмч, биотехник клиникийн лаборант, сумын эмнэлгийн лаборант, нэгдсэн эмнэлгийн лаборант, гэсэн мэргэжилтэй. Мөн 2005 онд миний ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ариутгагчийн 3 сарын сургалтанд намайг хүчээр явуулсан. Төрийн албаны хууль тогтоомж, эрүүл мэндийн хууль тогтоомж агуулга зарчмаар жилээс жилд мэргэших, шатлан дэвших мэргэжил олгох сургалтад хамруулах бодлого барьж ажилладаг байхад Г.******* миний ажлын шатлалаас доошхи сургалтанд явуулсан. Ариутгагч болон бэлтгэмэлчийн сургалтанд эмнэлгийн бус мэргэжилтэй хүмүүс явдаг. Тухайн үед би сургалтанд явах боломжгүй гэж хэлэхэд би энэ сургалтыг ас гуйж авсан, хүн явуулахгүй бол болохгүй, чи яв гэж хэлж байсан. Би тэр үед амралтаа аваагүй байсан. Тэгээд 9 сард ажиллаж байгаад сургалтанд явж ирээд амралтаа авна шүү гэхэд тэгээрэй гэж хэлж байсан боловч сургалтанд яваад ирэхэд надад амралт олгоогүй. Тэгээд би надад энэ сургалтанд явах шаардлага байхгүй учраас нэмэгдлүүдээ авмаар байна гэж хэлж нэмэгдлүүдээ авч байсан. Би тэр амралтын мэдэгдэл бичиж Г.******* дээр орж байгаагүй, гэтэл одоо амралтын мэдэгдэл өгсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж хэрэгт хавсаргаж өгсөн байсан. Би 2007 онд нэгдсэн эмнэлэгт ажилд ороход Г.******* нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчээр ажилладаг, биаар ажиллаж байсан. Тэр үед би лаборантын сургалтанд яваад Г.******* бас нэг сургалтанд явж байсан. Тэр үед Г.******* бид хоёр найз нөхөд явсан. Гэтэл намайг ******* д ажилд орсноос хойш намайг байнга л дарамталдаг болсон. Би тухайн үед ******* д ажилд орохдоо Г.*******д өөрөө ажилд орох хүсэлтээ өгөөд Г.*******гийн тушаалаар ажилд орж байсан. Намайг ажилд орсны дараа гадуур цалингийн цэс бариад Г.******* ийм төгрөгийн цалин авдаг, ийм төгрөгийн цалин авдаг гэж гүтгэсэн. Би хаанаасаа цалингийн цэс авч гадуур бариад явж байх юм бэ, тэр чинь байгууллагын нууц, хэн ч цалингийн цэс барьж гадуур явахгүй. Энэ асуудлаа баталж нотлохыг хүсэж байна. Дээрх асуудлаас болж Г.******* бид хоёрын харилцаа муудсан. Тэгээд Г.******* би чамайг ажилд авсан чи надад баярласан талархсан сэтгэлээ огт илэрхийлдэггүй, чи өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гараарай гэх зэрэг үг хэллэгийг хэлдэг. Би заавал Г.*******д баярласан талархсанаа илэрхийлж мөнгө төгрөг өгөөд байх шаардлага байхгүй. Г.******* анх намайг ажилд авахдаа өөрөө сонгон шалгаруулалтаа явуулаагүй, өөрөө байгууллагынхаа хурлаар оруулж намайг ажилд авсан байж дараа нь чамайг сонгон шалгаруулалтгүй ажилд авсан гэж ярих нь зохимжгүй. Энэ асуудал бол Г.*******гийн өөрийнх нь асуудал, тухайн байгууллагын өөрийнх нь асуудал. Мөн Г.******* тай авга ах, авга ахынх нь эхнэр, 2 бэр нь хамт ажилладаг. Энэ нь иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нотлогдсон асуудал. 2018 онд Хөвсгөл аймгийн *******-ын төвийн ажилчид аймагт ирсэнтэй холбогдуулж баяр ёслолын арга хэмжээний үеэр Г.******* намайг *******аа нааш ир энд суу гэж байсан. Тэр үед хамт ажилладаг хүмүүс байсан. Би тэр үед эмчилгээ хийлгэж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэтэл Г.******* *******аа энд суу, сайхан том бөгстэй хүүхэн шүү, шаачих юм сан гэж хэлж байсан. Би үүнийг нь бэлгийн дарамт гэж үзэж байгаа. Гэтэл дараа нь Г.******* чи намайг бэлгийн дарамт үзүүлдэг гэж гадуур ярьдаг гэж байна, би чамд яаж бэлгийн дарамж үзүүлсэн юм бэ, гэж хэлж байсан. Тэгэхээр нь та надад 2018 онд Хөвсгөл аймгийнхныг ирэхэд ийм асуудал гаргасан, тэр үед байсан гэхэд Г.******* ыг дууд гээд ыг дуудуулсан. Гэтэл тэр үед ийм зүйл болох нь ч болсон шүү гэж хэлж байсан. Мөн 2018 онд намайг бэлтгэмц хий гэхээр нь би хийхгүй гэж хэлсний төлөө надад 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 9 сарын 14-ний өдөр уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан байсан. Түүнээс өмнө биын сургалтын курст явж ирээд уг курст явахдаа шалгалтын хуваарь гарсан байна гээд бичиг хэрэг дээр байсан шалгалтын хуваарийг нян судлаач бид хоёр барьж ороод шалгалтын хуваарь гарсан байна, би дахин дахин явж байхаар энэ оныхоо амралтыг аваагүй юм чинь амралтаа аваад явъя гэж хэлэхэд үгүй чи шалгалтандаа орж ир гэж хэлсэн. Шалгалтандаа ороод тэнцэх юм бол би тэндээ үлдэнэ, надад нааш цаашаа яваад байх шаардлага байхгүй. Тэгээд шалгалтандаа тэнцчихээд ирсэн чинь надтай хамт шалгалт өгсөн гаас Б.******* шалгалтаа өгсөн юм уу гэж асуухаар нь өгсөн байх гэж хэлсэн чинь регистрийн дугаарыг нь хэлээдэхээ гэж хэлсэн байсан. Г.******* миний регистрийн дугаараар шалгалт руу нэвтэрч орж намайг шалгалтад тэнцсэн эсэхийг харах гэсэн юм шиг байна лээ. Тэгээд би ирээд за а би шалгалтандаа тэнцсэн, одоо амралтаа авъя гэхэд үгүй гэсэн. Мөн 2018 онд байгууллагын хурал дээр намайг хамт олны дунд таагүй байдал үүсгэсэн удирдлагын хий гэсэн ажлыг хийсэнгүй гэж над дээр арга хэмжээ авч байсан. Арга хэмжээ авахаас өмнө би 2018 оны 7 ,8 дугаар сарын ажлын тайлангаа бичиж өгөөд явсан байхад надад 2018 оны 10 сард цалин болон үр дүнгийн нэмэгдлийг оруулаагүй. Гэтэл 2018 оны 10 сард надад үр дүнгийн урамшуулал олгосон гэх хуурамч баримт бүрдүүлээд хэргийн материалд хавсаргасан байсан. Тэгээд би нягтлан луугаа яриад надад яагаад үр дүнгийн урамшуулал олгогдоогүй юм бэ гэхэд нягтлан ас асуу гэсэн. Тэгээд би Г.******* д энэ талаар хэлэхэд чи ажил хийгээгүй шүү дээ, чи сахилгын шийтгэл авсан шүү дээ гэж хэлсэн.

Би нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар гаргаж байна. Намайг ажилд ороод удаагүй байхад цалингийн сан нь хэмнэгдсэн. Цалингийн сан хэмнэгдсэнтэй холбогдуулж Г.******* ажилчдыг дуудаад 10-15 хувиар шагнасан. Тухайн үед би та нар яагаад өөрсдийгөө шагнахгүй байгаа юм бэ гэсэн чинь удирдлагын зөвлөл өөрсдийгөө шагнадаггүй гэж хэлсэн. Тэгээд би дараахан нь бичиг хэргийн ажилтны өрөөнд байж байгаад харсан чинь удирдлагын зөвлөл өөрсдийгөө нэг сарын цалингаас шагначихсан байсан. 2019 оны байгууллагын шилдэг ажилтан шалгаруулах гээд , хоёр байгууллагын ажилчдын санал асуулгаар тэнцүү санал авсан. Гэтэл нь би өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа гээд өөрөө тухайн үед байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч шагнаж байсан. Тэр үед хурал дээр байгууллагын шилдэг ажилтнаар ийг шагналаа гэж ярьж байснаас биш байгууллагын удирдлагын дэргэдэх зөвлөлийг шагнасан гэж ярьж байгаагүй. Би Г.*******гийн нэр хүндийг унасан гэж үзэхгүй байгаа. Холбогдох газруудад гаргасан өргөдөл гомдол бол бүгд үндэслэлтэй, болж байсан бодит байдлаа бичсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс тайлбартаа өргөдөл гомдолдоо дурдсан зүйлийг үнэн зөв болохыг нэлээн дэлгэрэнгүй тайлбарласан гэж үзэж байна. Хариуцагч Б.******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэд хэдэн удаагийн тайлбараараа гаргасан. Б.*******ын зүгээс би Г.******* гэдэг хүний нэр төрд халдсан зүйл байхгүй, би иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллага албан тушаалтанд өөрийн эрх ашгаа зөрчигдөж байна гэдэг асуудлаар гомдол гаргасан. Мөн гомдлынхоо хариуг албан ёсоор хүлээж авсан учраас төрийн байгууллага албан тушаалтны гаргасан хариуг хэрэгт хавсаргаж өгье гээд хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Иргэн хүнийхээ эрхийг эдэлж төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлсний төлөө Г.******* гэдэг хүний нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагах нөхцөл байдал үүсээгүй. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцож байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Б.*******д холбогдуулан өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй..., гэж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт ... гэм хор учруулснаас үүсэх харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно... гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт ... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.... гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд ... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх юм.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардалга болох нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.******* нь аймгийн *******-ын даар ажиллаж байх явцдаа тус төвийн даргыг ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, авилга хээл хахууль нэхдэг, 2015 онд сургалтад дарамталж явуулсан, урамшуулал нөхөн олговор олгодоггүй, 2015 онд Улаанбаатар хотод сургалтад сууж байхад утсаар ярьж ойлгомжгүй шаардлага тавьсан, цалин үндэслэлгүй хассан, ойр дотны ажилтнаа цалингаар шагнаж шалтгаангүйгээр томилолт өгч давуу байдал олгодог, архи ууж зөрчил гаргасан ажилтанууддаа арга хэмжээ авдаггүй, авга ахдаа сахилгын арга хэмжээ авдаггүй, ялгаварлан гадуурхаж алгачилж үздэг... гэх үндэслэлээр өргөдөл, гомдлыг гаргаж, тэрээр уг өргөдөл гомдлын дагуу холбогдох албан байгууллагууд болох Улсын их хурлын гишүүн Б.*******, , Аймгийн Д.*******, Ч.*******, *******-ын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н. нарын нэр дээр хүргүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэхүү өргөдөл гомдлын дагуу нэхэмжлэгч Г.******* нь дээрх холбогдох байгууллагад шалгагдсаны улмаас өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэн, байгууллагыг удирдаж байгаагийн хувьд энэ байдлаас болж намайг ажилчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх яриа гарч, энэ яриа нь эхнэрт хүрч, сэтгэл санаанаагаар хохирсон, бусад хүмүүс болон дээд газрын удирдлагуудаас хэвийн харьцахаа больсон гэх зэргээр ажил хэргийн нэр хүнд нь унасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.******* холбогдох газруудад гаргасан өргөдөл гомдол бол бүгд үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус хуульчилжээ.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн, өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж үзэхээр байна.  

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж хуульчилжээ.  

Хариуцагч Б.*******ын Монгол улсын Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Улсын их хурлын гишүүн Б.*******, , Аймгийн Д.*******, Ч.*******, *******-ын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н. нарт нэхэмжлэгч Г.*******гийн талаар өргөдөл, гомдол бичгээр гаргасныг Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/ байна гэж үзэх үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч Г.*******гийн нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг доройтуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.*******д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ТУС ТУС ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.150 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ