| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
2024 оны 06 сарын 10 өдөр Дугаар 2024/ШЦТ/68 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ****************** тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******/рд:*******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* тоот иргэн *******ы гэрт 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд өөрийн хадам ээж болох тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр түүний биед баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын , тосгонд иргэн *******ы гэрт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож баруун нүдний дээд, доод зовхи, баруун шилбэний урд, дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч ын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 1 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын , тосгоны Эрүүл мэндийн төвийн хохирогч ыг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 19 дүгээр хуудас/
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос тосгонд ирээд хүү ын гэрт очиход гэр нь цоожтой байсан. ын эхнэр ******* алга болчихсон байсан. *******тэй хотоос гарах үедээ ээж нь очиж байна шүү гэсэн чинь за л гэж байсан. Тэгэхээр нь айлд очиж хоночхоод маргааш өглөө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед ын хажуу талд байдаг найз *******, *******ы хүүхэд нар байсан. Би тэдний гэрт байж байсан чинь 15 цагийн үед над руу ******* архи уусан байдалтай чи муу тэр хүүхдээ Улаанбаатар хотоос битгий явуулаарай, явуулах юм бол ална шүү, янхан банзал авгай минь гэж агсарсан. Тэгэхээр нь би гар утсаа салгасан чинь дахин дахин залгаад байхаар нь авсан дахин хараагаад байсан. Сүүлдээ би гар утсаа авахгүй байсан чинь *******ы гэрт нь бэр ******* орж ирээд намайг янхан пязда авгай минь гэж хэлээд миний баруун хөлийн шилбэ рүү 2-3 удаа өшиглөөд гараад яваад өгсөн. 10 гаран минутын дараа дахиж орж ирснээ энэ чиний хүүхдийн хувцас гэж баахан хувцас тараагаад гараад яваад өгсөн. Дахиад 5 орчим минутын дараа орж ирээд ******* гараараа миний толгой руу 2 удаа, баруун нүд рүү 1 удаа цохиод гараад явахаар нь хашааны хаалгыг нь түгжээд байж байтал хашааны хаалга нүдээд байсан. Би бол *******ийн биед нь халдсан зүйл байхгүй. Хажууд *******, нар байсан. ...би бол *******тэй ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ******* л агсан тавиад байсан, тэгээд намайг цохиж зодсон юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би охин , танил нарын хамт манай гэр болох ******* тоотод байж байтал гаднаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед ын бэр ******* орж ирээд руу хувцас шидээд хүүхдийнхээ хувцсыг ав, хүүхдээ битгий ирүүл гэж хэлээд гараад яваад өгсөн. Удалгүй дахиж орж ирээд ыг өшиглөөд авч байгаа харагдсан, буцаж гараад явсан, дахиад орж ирээд ******* дахин агсан тавиад ын толгой руу хэд хэдэн удаа цохиод, нүд рүү нь нэг удаа цохисон, бас хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд гараад явахаар нь хашааны хаалга түгжчихсэн юм. Тэгтэл хашааны хаалга бас цохиод байгаа харагдсан. Би болиоч гэж хэлсэн боловч ******* нь болихгүй байсан. Би хөл муутай учраас очиж салгаж чадаагүй. ...******* утсаар яриад хоорондоо маргалдаад л байх шиг байсан. Тэгснээ манайд орж ирээд ыг цохиж зодсон. *******ийг цохисон зүйл байхгүй. ...Миний охин нь сэтгэцийн өвчтэй группэд байдаг юм. Мэдүүлэг өгөх боломжгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...иргэн нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум ийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээ авч 38675 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас аргасан байна. ...Дээрх эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 38675 төгрөгийн зардлыг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт
Дүгнэлт:
1.ын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх
дүгнэлт/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 38675 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн баримт/хх-ийн 57 дугаар хуудас/
Хохирогч ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 51 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч ын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын , тосгонд иргэн *******ы гэрт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож баруун нүдний дээд, доод зовхи, баруун шилбэний урд, дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 38675 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ