Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр                    Дугаар 2024/ШЦТ/74                   Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ************************ тоотод оршин суух, урьд өмнө нэг удаа ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:*******.

 

                                                 Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум******* үйл ажиллагаа явуулж буй “*******” зочид буудлын өрөөнд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн орчимд тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэнд хэсэгт өшиглөх, цохих зэргээр түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний ухархай, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын******* үйл ажиллагаа явуулах ******* зочид буудлын дөрвөн давхарт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний ухархай, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Мандал суманд зохион байгуулагдсан “Ганцогт”-ын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор 10 хүний хамт ирсэн. Тэмцээндээ оролцож байгаад орой “*******” зочид буудалд бууж 4 давхарт 2 ортой жижиг өрөөнд , , тухайн өрөөнд хамт орсон. Бид нарыг өрөөндөө амраад хэвтэж байтал 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим гаднаас хажуу өрөөнд архи ууж байсан орж ирсэн. Намайг орон дээр хэвтээд найзтайгаа ярьж байтал ирээд миний баруун хацар руу зүүн гараараа алгадаад миний дээр гараад суусан. Би босох гэж оролдоход босгохгүй 2 гараараа ээлжлэн цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж ноцолдоод дийлээгүй. Тэгээд босоод өрөөнөөс гарч явах гэтэл араас ******* татаж буцааж тухайн өрөөнд оруулан газар унагаад хөлөөрөө миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Би доошоо буугаад үйлчлэгчид цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл намайг дээшээ гараад хүлээж бай гэсэн. Тэгээд зогсож байтал тухайн буудлаас гарч явж байхыг хараад би араас нь гараад Ням-Эрдэнийг хайгаад олоогүй. ...Манай өрөөнд , , нар харж байсан. Мөн миний биед халдсан , ******* нар байсан. ...Би тухайн хүмүүсийг сайн танихгүй. Тухайн хүмүүстэй би огт маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Ямар нэгэн шалтгаангүй шууд миний биед халдаж зодсон. Намайг зодож байхдаа *******, нар “муу хөгийн бацаан, пизда минь” гэх мэтээр харааж байсан. Би өмнө тэй 2023 оны зун Шарын гол суманд голын эрэг дээр тааралдаж маргалдаж байсан удаатай юм тэрнээс болж намайг зодсон байж магадгүй гэж бодож байна. ...Би гомдолтой байна. Би өөрийн эрүүл мэндийг эмчлүүлэх зардлаа гаргуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Өдөртөө бид нар тэмцээндээ орчхоод орой “*******” гэх зочид буудлын 4 давхарт хэдэн тоот байсныг санахгүй байна. Бид нарыг шөнө 02 цагийн орчим хажуу талын өрөөнд ах нар муудалцаад орилоод байсан. Бид нар амрах гэж байхад гаднаас орж ирээд ахыг алгадсан. Би очиж салгаад байж байтал ах та нар яагаад байгаа юм би ер нь гарлаа гэж хэлээд тухайн өрөөнөөс гарах гэтэл ******* “Бобо” гэх ах ыг татаад боож байгаад газарт унагаагаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд , ******* нар гарч явсан. гэгчид цохиулсны дараа ах орноосоо босож ирэхэд ямар нэгэн гэмтэл харагдаагүй. *******д өшиглүүлсний дараа нүдний доод хэсэг болон хамраас цус гарсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Намайг “*******” буудалд 24 цагаар ажиллаж байх хугацаанд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 45 минутын орчим 8 хүн 2 ортой 2 өрөө буюу 402, 405 тоот өрөөнүүдийг авсан. Тухайн хүмүүсийг анх ороход ямар нэгэн асуудал болоогүй. Тухайн хүмүүс орсноосоо хойш 2 цаг орчмын дараа буюу 23 цагийн үед хоёр эрэгтэй хүн бууж ирж надтай уулзсан. Тухайн хоёр хүний нэгнийх нь зүүн нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд би тухайн 2 залуугийн хамт дээшээ өрөө рүү нь орсон. Та юу болсон юм яагаад маргалдаад байгаа юм гэж асуусан. Тэгтэл зодуулсан гэх залуу нь “би зүгээрээ, бид нар асуудлаа өөрөө шийдчихнэ” гэж хэлээд цагдаа сэргийлэх дуудах хэрэггүй би гомдол санал байхгүй гэж ярьж байсан. Хамт явж байсан эрүүл байсан хоёр залуу хүртэл надад тэгж хэлсэн. Намайг ороход зодсон гэх залуу нь гарч байсан. Тэгээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. Тухайн үед манай харуул хамгаалалтын ажилтан гадагшаа гарчихсан байсан болохоор уг асуудлыг мэдээгүй. ...Манай хяналтын камерын бичлэг 3-5 хоногийн хугацааны бичлэг хийгддэг тул одоо хяналтын камерыг шүүхэд гарч ирэхгүй байх гэж бодож байна. ...Намайг дээшээ гарахад зодуулсан гэх залуу нь маш их согтолттой, тогтож чадахгүй байдалтай, сэтгэл хөдлөл ихтэй байсан. Харин зодсон гэх залуу нь намайг дээр байхад зөрөөд гарч явсан хүн юм шиг байсан. Тэр зодсон гэх залуу нь эрүүл байдалтай харагдсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, /хх-ийн 06 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Баттөрийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хохирогч ын Лазер мед эмнэлэгт авхуулсан компьютер томографийн зураг/хх-ийн 29-30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №112 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэг

1.ын биед зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний ухархай, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ... гэх дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хохирогч ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 57 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2432000790043 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******н гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *******н нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч ын биед зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний ухархай, хацарт зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын******* үйл ажиллагаа явуулах ******* зочид буудлын дөрвөн давхарт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний ухархай, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бат-Өлийд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ