Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2022/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын багт оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/-д холбогдох

автомашины үнэ 1.500.000 төгрөг гаргуулах эсхүл автомашинаа гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******м, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******м шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Надад итгэмжлэл хийж өгсөн Б.******* нь Б.*******тай аман хэлэлцээр хийгээд 2020 оны 8 сард харилцан тохиролцож машинаа өгсөн гэдэг. Үүнийхээ дагуу Б.*******аас машиныхаа мөнгийг авъя хэлж ярьж байсан. Тэгээд Б.*******ыг мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан.

Анх машины үнийг 2.000.000 төгрөг гээд Б.******* нь Б.*******од 500.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш Б.*******аас ямар ч мөнгө төгрөг аваагүй учраас машиныхаа үнийг гаргуулахаар саналтай байгаа.

Өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж гэрчүүдээс мэдүүлэг авсан. Гэрчүүд нь тухайн үед юу болсон, ямар үйл явдал болсон талаар мэдүүлэг өгсөн байсан. Б.******* ярихдаа тухайн машиныг Б.*******оос авахдаа огт ярилцаж тохироогүй гэдэг, тохиролцоогүй байж хүн машинаа зарах боломжгүй. Харилцан тохиролцож байж хүний машиныг зарна, харилцан тохиролцоогүй байж хүний машиныг зарах боломжгүй гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн үед эгчийндээ очиход Б.******* энэ машиныг зармаар байна, манай хүүхэд жирэмсэн учраас одоо энэ машиныг унахгүй, та энэ машиныг авчихаач гэж хэлсэн. Тэгээд би тэр машиныг аваад уначихъя гэж бодоод асаах гээд үзэх гэтэл дугуй нь хагархай, хаалга нь онгойдоггүй, дотор нь суугаад үзсэн чинь хаалга нь түгжигдээд онгойхгүй байхад Б.******* би онгойлгож чаддаггүй юм аа, манай хүүхэд онгойлгож чадна гэж хэлсэн. Уг машин 4 амаржин байхгүй, дугуй муутай, 1996 оны машин. Тэр үед тухайн машиныг 500.000 төгрөгөөр авъя гээд завсрын газрын хүн гуйж байсан гэсэн.

Тэгээд би Б.*******оос машины үнийг асуухад 2.000.000 төгрөг гэж хэлсэн, тэгэхээр нь ийм машин 2.000.000 төгрөгөөр авахгүй, хоёулаа ярилцаж тохиролцъё гэж хэлсэн. Би тэр үед Б.*******ыг машинаа 500.000 төгрөгт өгчих юм байх гэж бодож байсан. Түүнээс хойш Б.*******той уулзалдаагүй явсаар байгаад Б.*******ын хүүхдийнх нь бие муудлаа гэхээр нь 500.000 төгрөгийг Б.*******од өгчихөөд дахиад 500.000 төгрөгийг өгье гэхэд Б.******* үгүй би заавал 2.000.000 машинаа зарна гээд байсан. Б.*******ын надад зарсан хуучин машинд 1.000.000 төгрөг бол ханасан үнэ, гэтэл заавал 2.000.000 төгрөг авна гээд байгааг ойлгохгүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******аас маркийн улсын дугаартай автомашин үнэ 1.500.000 төгрөг гаргуулах эсвэл маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.*******мд олгосон итгэмжлэлдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, хүсэлт тайлбар, гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг гардан авах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, гүйцтгэх хуудас бичүүлэх зэрэг хуульд заасан эрх, үүргийг эдлэх итгэмжлэл олгосон байна. /хх-ийн 16/  

Нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг И.*******мд олгож байгаа нь хуулиар олгосон түүний эрх юм. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******м шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... анх машины үнийг 2.000.000 төгрөг гэж тохиролцсон ... Б.******* нь Б.*******аас 500.000 төгрөгийг авсан ... одоо Б.******* 1.500.000 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байгаа ... гэв.  

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... бид амаараа тохиролцоод үнийн талаар эргэж ярилцъя гэж хэлсэн. Б.******* машинаа 2.000.000 төгрөг гээд би машиныг нь 1.000.000 төгрөгт авна гээд би машиныг нь аваад явсан ... би хүний хуучин машиныг хүний аманд багтаж 2.000.000 төгрөгөөр авахгүй ... би одоо Б.*******од 500.000 төгрөгийг л өгвөл өгнө, түүнээс илүүг өгөх боломжгүй, анх тухайн машиныг Б.*******оос авахад харилцан тохиролцсон зүйл байхгүй ... гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар нь 2020 оны 8 дугаар сард лого маркийн улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.  

Мөн хариуцагч Б.******* нь худалдаж авсан лого маркийн улсын дугаартай автомашины төлбөрт 2020 оны 1 сард 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******од төлсөн талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж энэ талаар маргахгүй байна.  

Харин нэхэмжлэгч Б.******* нь лого маркийн улсын дугаартай автомашиныг 2.000.000 төгрөгөөр Б.*******т худалдахаар харилцан тохирсон гэж, хариуцагч Б.******* нь дээрхи машиныг 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохирсон гэж тус тус тайлбарлаж автомашиныг худалдсан, худалдан авсан үнийн талаар маргаж байна.  

Иргэний хуулийн 4 зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.  

Хэдийгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын хооронд гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохирч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.  

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хариуцагч Б.******* нь автомашины үнийг нэхэмжлэгч Б.*******од төлөх, нэхэмжлэгч Б.******* нь хэлэлцэн тохирсоноор машиныг хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.  

Хариуцагч Б.******* нь автомашины үнээс 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******од төлсөн, нэхэмжлэгч Б.******* нь автомашины өмчлөлийг шилжүүлсэн талаараа талууд маргахгүй байна.  

Хариуцагч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... би лого маркийн улсын дугаартай автомашиныг Завхан аймгийн Ургамал сумын хүнд зарчихсан ... одоо миний өмчлөлд байхгүй ... би тэр машиныг 500.000 төгрөгөөр үнэлээд УАЗ-469 маркийн машинаар сольсон ... гэж,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******м шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... машины бичиг баримтыг худалдаж авч байгаа хүний нэр рүү шилжүүлэх юм бол үлдсэн мөнгийг нь өгнө гэж ярилцсан юм байна лээ ... тэгээд Б.*******ын охин Нямаа маргаан бүхий машиныг худалдаж авсан хүний нэр рүү шилжүүлсэн ... Б.******* ярихдаа машины бичиг баримтыг шилжүүлээд өгчих юм бол үлдсэн мөнгийг нь өгөх юм байна гэж ойлгосон ... гэж тус тус тайлбарлаж байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь лого маркийн улсын дугаартай автомашин өмчлөх эрхийг Завхан аймгийн Ургамал сумын иргэнд шилжүүлсэн, тухайн автомашин хариуцагч Б.*******ын өмчлөлд бүртгэлгүй, эзэмшилд нь байхгүй болох нь талуудын тайлбараар тус тус нотлогдож байна.  

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилж байгаа лого маркийн улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн, гуравдагч этгээд тухайн автомашины өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна гэж ойлгохоор байна.  

Иймд хариуцагч Б.*******аас лого маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулах боломжгүй байна гэж дүгнэв.  

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******ын хүсэлтээр гэрч Г., Ц., Б. нарыг асуухад

Гэрч Г.гийн өгсөн ... Б.*******, Б.******* нартай садан төрлийн холбоотой ... машиныг хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдээгүй ... машин засварчин 500.000 зарчих гэж байсан гэж байсан гэсэн ... тэгэхээр тэр олигтой юм байгаагүй ... машин дотор нь сууж явж байсан хаалга, хатавч нь онгойдоггүй байсан ... хүүхэд нь тэр машиныг унадаг байж байгаад аймаг дотор унахад ичмээр юм гээд унахаа байчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Ц.ийн өгсөн ... Б.******* манай хүргэн, Б.******* манай ээжийн дүү ... би мэдүүлэг өгөхгүй ... гэх тайлбар /хх-ийн 29-30/,

Гэрч Б.ын өгсөн ... Б.******* манай аав, Б.*******тай садан төрлийн холбоо байхгүй ... ярилцаж тохироход нь хамт байгаагүй ... тохиролцсоны дараа нь ирж машинд байсан бичиг баримтыг нь түлхүүртэй нь өгсөн ... намайг баазад байхад бичиг баримтыг нь гаргаад үзүүлээд өг гэсэн ... тэгэж л би 2.000.000 төгрөгөөр зарж байгаа гэж мэдсэн ... намайг ирэхэд тохиролцчихсон байсан ... /хх-ийн 25-26/ гэх мэдүүлэг тус тус хэрэг авагдсан болно.  

Өөрөөр хэлбэл гэрч Г., Ц., Б. нар нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарыг лого маркийн улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар ярилцах, үнэ ханшийн талаар тохиролцох, төлбөр тооцоог хэрхэн яаж хийх талаар харилцан тохиролцох үед нь хажууд, дэргэд нь байгаагүй талаараа тайлбарлаж байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, бодит үнэнд нийцсэн байна гэж үзэх боломжгүй байна.  

Түүнчлэн гэрч Б.ын өгсөн дээрхи мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т лого маркийн улсын дугаартай автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй, бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Б.*******аас лого маркийн улсын дугаартай автомашины үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.  

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Б.*******од 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******мд 2021 оны 1 сарын 06-ны өдөр, хариуцагч Б.*******т 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 8-9/  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******м, хариуцагч Б.******* нар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи санал хүсэлт байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно. /хх-ийн 33-34/  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.  

Иймд нэхэмжлэгч Б.*******ын харицагч Б.*******аас автомашины үнэ 1.500.000 төгрөг гаргуулах эсхүл автомашинаа гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/-т холбогдох

лого маркийн улсын дугаартай автомашины үнэ 1.500.000 төгрөг гаргуулах эсхүл автомашинаа гаргуулах тухай нэхэмжлэгч овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ