| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2021/00346/И |
| Дугаар | 140/ШШ2022/00017 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2022/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ж.*******, Н.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Э.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төрийн банкны *******ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь *******т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******д холбогдох 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн 205/МА2020/00017 тоот давж заалдах шүүх хурлын шийдвэрийн дагуу газарт ажиллагаа явуулах хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтийг хүлээн авснаас хойш хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн санал хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч 2 тал үнийн санал дээрээ санал нийлээгүйгээс хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр болсон. Уг үнэлгээг Улаанбаатар хотын д хийлгүүлсэн бөгөөд 2021 оны 8-р сарын 31-ний өдрөөр зээлдэгч С.*******д өмчлөлтэй Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах нэгж талбарын дугаартай, Г- улсын бүртгэлийн дугаартай 1188м2 талбайтай өмчлөх эрхтэй газар, гэр бүлийн зориулалттай Ү- улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин 43,350,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх нь з ах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлэгдсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ц.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газар нь төлбөр авагч Төрийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадлалаар дүүргийн хоршооны иргэн гийн ******* //-ээс 25,450,505 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны *******т олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр авагч Төрийн банк нь төлбөр төлөгч С.*******д холбогдох 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадлал, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлтээ ирүүлсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20120248 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 46 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.*******д хуваарилсан.
Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж төлбөр төлөгч С.*******д төлбөрөө сайн дураар төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул зээлийн барьцаа хөрөнгө болох ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20120248/03 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэх, 20120284/04 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураан авах ажиллагааг тус тус хийж, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад Төрийн банк 18,000,000 төгрөгийн үнийн санал, С.******* 25,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж, талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 46 тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.*******гийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20120284/05 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин Ж. томилж, үнэлгээний тайланг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан.
Талуудад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/742, 01/743 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан үнэлгээ болох ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэлгээ 43,350,000 төгрөгөөр тогтоогдсон талаар танилцуулсан.
Тус газар нь төлбөр төлөгч С.*******ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд тусгай зөвшөөрөл бүхий ХХК-ний шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон тул нэхэмжлэгч Төрийн банкны *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
ХХК-ний үнэлгээчин Ж. шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Ж.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны *******ын зүгээс /Төрийн банкны зүгээс/ нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээ нь тодорхой журам, хуульд нийцэхгүй байна, мөн ШШГГ-ын хөрөнгийн үнэлгээг тооцож гаргасантай холбоотой хуульд заасан ажиллагааг буруу хэрэглэсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан. ШШГГ хуульд заасны дагуу талуудаас хөрөнгийн үнэлгээний саналыг авсан. Энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хөрөнгийн үнийн саналын талаар Төрийн банкны зүгээс 18,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч 25,000,000 төгрөг гэх үнийн саналыг ирүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч талуудыг үнийн санал дээр хооронд нь харилцан тохиролцуулаагүй шинжээчийг томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт юу гэж заасан байдаг вэ гэхээр талууд харилцан тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь шинжээч томилно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээчин томилно гэж заасан. Гэтэл талууд харилцан тохиролцоно гэдгийг юу гэж байгаа юм бэ гэхээр талуудын бичгээр авсан саналаас илүүтэйгээр, талуудыг хооронд нь уулзуулж, хэлэлцүүлэх асуудлыг хэлж байна. Гэтэл төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг хооронд нь уулзуулж ярилцуулаагүй, өөрөөр хэлбэл талуудыг харилцан тохиролцох боломжоор нь хангаагүй шийдвэр гүйцэтгэх хуулийн алдаа гаргасан байна гэж үзэж байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн ойролцоо саналуудыг хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2 талын саналыг авсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч талуудыг харилцан тохиролцоогүй гэж үзэж үнэлгээчнийг томилсон. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар маань хэн хэн нь ойролцоо үнийн саналыг хэлсэн байдаг.
Хоёрдугаарт: Хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийг үнэлсэн. Ингэж хөрөнгийн үнэлгээ хийхдээ алдаа гаргасан. Хэргийн материалтай танилцаж байх явцад /хавтаст хэргийн 60-р хуудасны ар тал/ хөрөнгийн үнэлгээчин үнэлгээ гаргахдаа харьцуулалтын аргыг ашиглахдаа Хөвсгөл аймгийн Хатгал сум дахь үл хөдлөх хөрөнгө болон газрын харьцуулалтын аргаар хийсэн байсан. Гэтэл онолын хувьд харьцуулалтын арга гэдэг нь тухайн биет зүйл буюу объектын байгаа байршил, шинж чанар зориулалтыг яг ижил зүйлээр харьцуулахыг харьцуулалтын арга гэхээс биш өөр газар нутагт байгаа үл хөдлөх хөрөнгийг энд байгаа үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулахыг харьцуулалтын арга гэж үздэггүй. Гэтэл Хөвсгөл аймгийн Хатгал сумд байгаа үл хөдлөх хөрөнгийг энд байгаа үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан нь харьцуулалтын аргад нийцэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Хатгал сум аялал жуулчлалын бүс нутаг. Түүнийг дагаад маш олон аялал жуулчлалын бааз байгуулагддаг. Мөн тухайн бүс нутаг нь дархан цаазат газар. Хөвсгөл аймгийн ШШГГ газар Хөвсгөл аймагт байгаа үл хөдлөх хөрөнгийг Хөвсгөл аймгийн Хатгал сумд байрлах үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан бол арай өөр үнэлгээ гаргана. Гэтэл Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгийг Хөвсгөл аймгийн Хатгал сум буюу аялал жуулчлалын бүс нутаг дахь үл хөдлөхтэй харьцуулж байгаа нь огт нийцэхгүй. Хөвсгөл аймгийн Хатгал сум аялал жуулчлалын бүс нутаг учраас газар нь өөрөө үнэ цэнтэй, тэнд ямар ч газар байсан үнэ цэнтэй. Ийм учраас тухайн хөрөнгийн үнэлгээ асар их ялгаатай учраас харьцуулалтын арга хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Төрийн банкны *******ын ахлах эдийн засагч , Ж.******* нартай хамтран хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хийгээд үнийн саналаа авсан. Үнийн санал авсны дараа тохиролцох ажиллагаа хийхээр Ж.*******ийг дуудсан. *******ийг дуудахад , ******* нар ирсэн. манай тал үнийн санал дээр тохиролцох боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас манай зүгээс шинжээч томилсон. 2021 оны 8 дугаар сарын 26-нд хөрөнгийн үнэлгээ гарсан боловч манайх 2021 оны 8 дугаар сарын 30-нд хөрөнгийн үнэлгээг хүлээж авсан. Энэ талаараа тэмдэглэл үйлдсэн. Ингээд хөрөнгийн үнэлгээг ирсний дараа Төрийн банк *******т тэмдэглэлээр ч утсаар ч танилцуулсан. Манай зүгээс Төрийн банкны *******ын ахлах эдийн засагч болон Төрийн банк *******ын , Ж.******* нарт манайх утсаар танилцуулсан тэмдэглэлийг хүлээж авахгүй манайх тэмдэглэл бичиж байгаа шүү гэдгээ хэлсэн. Энэ талаарх тэмдэглэлээ хөтөлсөн. Энэ өдрөө мөн төлбөр төлөгч *******д үл хөдлөх хөрөнгийг нь 43,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэдгийг нь танилцуулсан. Төрийн банкны *******ын төлөөлөгч энэ талаарх тайлбараа юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар утсаар ярьсан танилцуулгыг хүлээж авахгүй, та юу гэж тэмдэглэл үйлдэхийг ойлгохгүй байна. Бид хөрөнгийн үнэлгээг ажил тарснаас хойш авч байгаа учраас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээ явуулна гэсэн. Манай зүгээс хоног хугацаа нь дуусаж байгаа шүү гэдгээ утсаар мэдэгдсэн. Энэ асуудал дээр Ж.******* тайлбараа хэлэх байх. Манайх яагаад Улаанбаатар хотоос хөрөнгийн үнэлгээчин томилох болсон бэ гэхээр ерөнхий газар маань хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тендер зарлаад уг тендерт Завхан аймгаас хөрөнгийн үнэлгээчин оролцоогүй. Уг тендерт 57 газар оролцсоноос манай байгууллага 5 газраас санал тавихад авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд хөрөнгийн үнэлгээний газар руу үнийн санал тавихад саналыг хүлээн авч хөрөнгийн үнэлгээ хийсэн. Манай зүгээс утсаар гаргасан тайлбарыг хүлээж авах боломжгүй гэдгээ Төрийн банк *******т маш их хэлж байгаа. Манай байгууллага Төрийн банк *******тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон удаа хийж байгаа. Би нар утсаар мэдэгдсэн зүйлийг тэмдэглэл дээр тусгаж байгаа гэдгээ хэлдэг. Мөн энэ талаар тэй нэлээн сайн ярьсан гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээчнийг үнэлгээ гаргахдаа Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэрт байрлах үл хөлдөх хөрөнгийг Завхан аймгийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгийг харьцуулсан гэж үзэж байна. Үнэлгээчин яг Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгийг үнэлээгүй байх. Би хөрөнгийн үнэлгээчний үнэлгээтэй танилцахад 84 мкв 2 давхар хувийн орон сууцны 1 мкв-ыг 420,000 төгрөгөөр үнэлсэн, 1110 мкв газрыг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хөрөнгийг үнэлгээг хийлгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа процессын алдаа гаргаагүй гэж үзэж байна. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох гүйцэтгэх хуудас манай байгууллага дээр ирээд ажлын 3 хоногийн дотор тойргийн харьяалал тогтоож тэр өдрөө үүсгэж шийдвэр гүйцэтгэгчдээ хуваарилсан. Хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч хувийн хэргийг хүлээн авч шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, эрх бүхий этгээдийг томилохдоо юуг анхаарах вэ гэхээр төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн санал дээр харилцан тохиролцоогүй байна. Учир нь төлбөр төлөгч тал 18,000,000 төгрөг, нөгөө тал нь 25,000,000 төгрөг гэдэг зөрүүтэй үнийн санал ирүүлсэн. Төлбөр төлөгчийн үнийн саналыг Төрийн банк *******ын ажилтан д мэдэгдэж үнийн санал дээрээ тохиролцчихооч, харилцан тохиролцохгүй тохиолдолд манайх эхний дуудлага худалдааг 70 хувиас явуулдаг, хоёр дахь дуудлага худалдааг 50 хувиар тогтоодог гэж хэлсэн. Манай байгууллага Төрийн банк *******ын дан ганц энэ ажиллагаатай биш, нэлээн олон ажиллагаатай хамтран ажиллаж байсан учраас Төрийн банк энэ талаар мэдэж байгаа. Талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй учраас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилох бүрэн эрхийнхээ хүрээнд хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээчин томилсон. Манай зүгээс тухайн үнэлгээчний даатгалын хүчинтэй хугацаа, тусгай зөвшөөрөл, мөн системийн хэмжээнд хөрөнгийн үнэлгээний тендерт оролцож шалгарсан хөрөнгийн үнэлгээний төв болон үнэлгээчнээр үнэлгээ хийлгэх эсэхийг анхаарч харах ёстой байдаг. Тухайн шинжээчийн даатгалын хүчинтэй хугацаа нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дуусах хугацаатай тусгай зөвшөөрөл нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дуусах бүрэн эрхтэй шинжээчийг томилсон. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шинжээч Уртнасанд эрх үүрэг хариуцлагын талаар танилцуулсан. Мөн уг ажиллагаанд шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулах боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, тэмдэглэл авсан. Шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулахгүй байх нөхцөл байдал үүсээгүй тул тухайн хөрөнгийн үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж тайланг нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр авсан. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч талд энэ талаар танилцуулсан. Тийм учраас ерөнхий газрын хуралдаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах, шинжээчийг сонгон шалгаруулалтад тэнцэж баталгаажуулсан хөрөнгийн үнэлгээчний төвийн үнэлгээчнээр хийлгэсэн хөрөнгийн үнэлгээ нь хүчин төгөлдөр учраас Төрийн банк *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны ******* нь хариуцагч Завхан аймаг дахь *******т холбогдуулан Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85 м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 43,350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч талуудыг үнийн санал дээр хооронд нь харилцан тохиролцуулаагүй шинжээчийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарладаг бол хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадлалаар төлбөр төлөгч С.*******ээс нийт 25,450,505 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны *******т олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Завхан аймаг дахь газар нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадлалд үндэслэн бичигдсэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20120284 дугаартай тогтоолоор үүсгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож, нэхэмжлэгч нар энэ талаар маргаагүй байна.
Түүнчлэн Завхан аймаг дахь газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85 м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20120248/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь Б. хариуцуулсан байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20120284/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85 м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийг тус тус төлбөрт хураасан байна.
Улмаар төлбөр төлөгч С.*******д төлбөрт хураагдсан эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх талаар Завхан аймаг дахь газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1/584 дугаартай албан бичиг хүргүүлсэн, мөн төлбөр авагч байгууллага болох Төрийн банкны *******т үнийн санал ирүүлэх тухай Завхан аймаг дахь газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1/586 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлсэн байх бөгөөд ийнхүү хүргүүлсэн албан бичигт төлбөр төлөгч, төлбөр авагч нар хариу ирүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
Ийнхүү Төрийн банкны *******т төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийн саналыг танилцуулаагүй, талуудыг дуудаж уулзаагүй, харилцан тохиролцох нөхцөлөөр хангаагүй, энэ талаарх санал болон урьдчилан хэлэлцүүлэг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Учир нь тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэж баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэснийг, мөн хуулийн 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө гэж заажээ.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлээгүй, мөн зах зээлийн үнийг тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шинжээч томилсон нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагч тал төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг хүлээн авч энэ талаар талуудад мэдэгдсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээ дээр тохиролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогчид хүлээсэн байна.
Иймд нэхэмжлэгч Төрийн банкны ******* нь Завхан аймаг дахь газарт холбогдуулж, Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85 м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20120284/05 дугаартай шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, ажиллагааг зохих журмын дагуу явуулах нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Ү- дугаартай 85 м2 талбайтай, хувийн сууц, ******* сумын багийн хэсгийн тоотод байрлах Г- дугаартай нэгж талбарын дугаартай 1188 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20120284/05 дугаартай шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймаг дахь газраас 70200 төгрөгийг гаргуулж Төрийн банкны *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ