Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр                  Дугаар 2024/ШЦТ/73                     Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ***************** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******н ******* /рд:*******/.          

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн******* баг, ******* гудамжинд *******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цохиж түүний биед хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, хянга болон зүүн хажуу хана хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун даланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, ******* гудамжинд насанд хүрээгүй хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, хянга болон зүүн хажуу хана хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун даланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг /хх-ийн 7 дугаар хуудас/

Мандал сум нэгдсэн эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо/хх-ийн 32 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз , , эгч р, нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг ******* гудамжинд явж байгаад зүс таних *******, , нартай таарч хоорондын таарамжгүй харилцаанаас маргалдаж зодолдсон. Тухайн үед ******* гэгч нь миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Улмаар би хамраа дараад сууж байхад , нар миний биеийн бусад хэсэг рүү өшиглөж цохисон. Тухайн үед зодоон болж байхад цагдаад дуудлага өгч цагдаа ирж тухайн зодооныг салгасан. ...Би *******, , нарын биед халдсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14дүгээр хуудас/

Гэрч Ц.р мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би өөрийн үеэл дүү *******той хамт найз г хотоос тосчхоод *******ын найз ийг гэрээс нь авах гээд Б.ын машинтай , ******* нарын хамт ******* гудамж руу явж очсон. Тухайн үед ******* гудамжинд хэсэг хүүхдүүд алхаад явж байсан. Тухайн үед бид нар ийг гэрээс нь авчхаад буцаад гэр лүүгээ явах гэтэл гудамжинд таарсан хэсэг хүүхдүүд хүрз барьж гарч ирээд Б.ын машины урдуур тойроод зогссон. Тухайн үед ******* машинаас буухад нэг хүүхэд ын хамар хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Би ын хамар хэсэг рүү хэн гэдэг хүн цохисныг нь мэдэхгүй байна. ..., нар тухайн хүүхдүүдтэй зодолдоогүй. Харин тухайн зодоон болж байхад би ийг олж хараагүй. ...Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос таксигаар ирсэн. Тухайн үед намайг “Хуушуур хаус”-ын хажуугаар манай найз р, дүү , нарын хамт тоссон. Тухайн үед бид нар ын найз ийг авах гээд ******* гудамж руу явж очиход хэсэг хүүхдүүд гудамжинд явж байсан. Улмаар бид ийг аваад буцаад явж байтал замд таарсан хүүхдүүд хүрз барьчихсан машины урдуур зам таглаж зогсчхоод /буугаад ир, одоо үзье/ гэж хэлж байсан. Улмаар нэг хүүхэд нь жолооч талын хаалгыг татаж онгойлгоод жолоо барьж байсан ыг өшиглөөд байсан. Тэгтэл машинаас буучихсан. Улмаар ыг машинаас буусны дараа нэг хүүхэд нь араас тэвэрч аваад нөгөөх нь цохиод байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/,

            - Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн үед бид нар хажуугаар нь зөрж яваад ийг аваад буцах замдаа тухайн хэсэг хүүхдүүдтэй таарсан. Тухайн гудамжинд явж байсан хэсэг хүүхдүүд хүрз барьчихсан машины урдуур зам таглаж тойрч зогсчхоод /буугаад ир, айгаагүй юм бол одоо үзье/ гэж хэлж байсан. Улмаар нэг хүүхэд нь миний хажуу талын хаалгыг татаж онгойлгоод миний баруун талын шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед машины ард талаас бууж ирэхэд нөгөө хэсэг хүүхдүүд ын нүүр хамар хэсэг рүү цохиод байсан. ...Миний баруун талын шанаа хэсэг рүү хэн цохисныг нь хараагүй. ...Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...“******* л цохисон. Тэр хоёр хоорондоо зодолдоод цохилцоод цаашаагаа явсан. Тэр хоёрыг зодолдож байх хугацаанд хоёр талаас тэр зодоонд нь оролцсон ямар нэгэн хүүхэд байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...иргэн Г.Тэгшжаргал нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээ авч 38675 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас аргасан байна. ...Дээрх эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 38675 төгрөгийн зардлыг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч *******ын өвчний стори/хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №96 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэг

1.*******ын биед хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, хянга болон зүүн хажуу хана хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун даланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 60 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч *******ын биед хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, хянга болон зүүн хажуу хана хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун даланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч ******* нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн******* баг, ******* гудамжинд насанд хүрээгүй хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цохиж зодон түүний биед хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, хянга болон зүүн хажуу хана хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун даланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ