Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр                   Дугаар 2024/ШЦТ/80                    Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ************************************** оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-нд өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй халуун усны байранд урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт 3-4 цохиж түүний биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг.Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулах халуун усны газарт өсвөр насны хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-5 дугаар хуудас/

Өсвөр насны хохирогчийн ээж ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол/хх-ийн 6 дугаар хуудас/

  Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн төрсөн дүү ын хамт халуун усанд орох гээд зогсож байхад ******* ирээд гаръя гээд дуудаад намайг гарахгүй гэхэд үсдээд байсан. Намайг босоод зогсоход намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхсэн. ******* миний хамар руу 2-3 удаа гараараа цохисон тухайн үед миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд эрүү рүү нь цохисон. Намайг халуун усны эгч намайг салгасан. Тэгээд *******гийн ах  миний нүүр хэсэг шанаа, толгой хэсэг рүү гараараа цохисон халуун усны эгч дахиад салгасан. ...Миний хамар руу ******* гараараа 2-3 удаа цохисон. Өөр хамар руу цохисон хүн байхгүй. ...Би зүв зүгээр халуун усанд дүүтэйгээ орох гээд байж байхад намайг гараад ир гэж хэлээд үснээс зулгаагаад хамар руу гараараа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад зөрүүлээд *******г цохисон. ******* найзуудыгаа өмөөрөөд намайг цохисон гэдгийг нь сүүлд мэдсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний ажиллуулдаг халуун усны байранд намайг өрөөндөө шалаа угааж байхад манай хүлээлгийн коридорт 10 жилийн 2 хүүхэд хоорондоо зодолдож байсан. Би юу болсон талаар хажууд сууж байсан охиноос асуухад 1 банди нь сууж байхад 1 банди нь ирээд энгэр заамыг нь бариад түлхээд өдөөд тэгээд зодоон эхэлсэн гэсэн. Тэгээд хоёр хүүхэд зодолдож байхад би очиж салгаж байхад ах нь гээд 1 хүүхэд орж ирээд цуг 1 бандийг зодсон. Тэгээд тэнд байсан хүүхдүүд нийлээд зодооныг салгасан. Тэгээд бүгд салцгаасан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед зодуулсан хүүхдийн хамраас цус их гарсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би гэртээ байж байхад миний хүү хүүхдүүдэд зодуулсан гээд утасдахаар нь би аавтай нь цуг очсон. Миний нөхөр ын хамт зодсон гэх газар нь очиход зодсон хүүхдүүд нь байхгүй байсан. Би халуун усны хүнээр гэрийг нь заалгаад очиход аав нь 2 хүү болох , ******* нарын хамт байсан. Би аавтай нь уулзах гэсэн боловч аав нь гэх хүн тойроод уулзаагүй. Би хоёр хүүхэдтэй нь уулзаж миний хүүг хэн зодсон бэ? гэхэд ******* миний хүү г зодсоноо хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Харин нь би зодоогүй зөвхөн салгасан гэж хэлээд буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Одоо миний гэр бүлийн зүгээс , ******* нарт ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 300000 төгрөг *******, ын аав нь өгсөн учир нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би жирэмсэн тул ойрхон ойрхон ирэх боломж байхгүй. Дахиж энэ хэрэгт дуудагдмааргүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний  3 хүү усанд орох гээд явсан. Буцаад гэртээ ирэхдээ миний дунд хүү ******* үеийнхээ хүүхэдтэй зодоон хийсэн байсан. Манай гэрт *******д цохиулсан хүүхэд аав ээжтэйгээ гэрт ирсэн. Тухайн үедээ юунаас болж маргалдсан учрыг нь олоод хоорондоо эвлэрээд манай гэрээс явсан. Дараа нь тэр хүүхдийн ээж нь цагдаад гомдол гаргасан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол суманд халуун усанд орчхоод гараад явж байхад би усны мөнгөө өгөөд зогсож байгаад эргээд харахад миний дүү *******тай манай сургуулийн 10 дугаар ангид сурдаг зодолдож байсан. Тухайн үед нь би очоод *******, нарыг салгасан. Тухайн үедээ би н шанаа хэсэгт гарынхаа алгаараа хүчтэй түлхсэн. Би г огт цохиж зодсон зүйл байхгүй. Харин миний дүү *******тай хоорондоо бие биеийнхээ хаана нь цохиж зодсон талаар хараагүй. Намайг , ******* нарыг салгаж байхад н хамраас цус нь гоожчихсон байсан. Тэгээд би дүү *******г боль гэж хэлээд дүүгээ аваад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлгийн эмч Б.Баярсайханы анхны тусламж үзүүлсэн тухай тодорхойлолт/хх-ийн 35 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Саран-Элит  клиникийн эмнэлгийн  хамрын дайвар хөндийн хоёр байрлалын рентген зургийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 36 дугаар хуудас/

Гэгээн манал нэгдсэн эмнэлгийн  гавал тархины тодосгогчгүй томографийн дүгнэлт/хх-ийн 38 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №121 дугаартай дүгнэлт

1.н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Хэзээ үүсгэгдсэн нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 33-34 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

   

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Өсвөр насны хохирогч н биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хэрэгт хавсаргаж ирүүлсэн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний 300000 төгрөгийн зардлын нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа бөгөөд уг зардлыг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс нөхөн төлсөн ба өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулах халуун усны газарт өсвөр насны хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялын хоёр дахин багасгаж ялыг тогтоох нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 15 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Учир нь өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдэж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг сайн дураар нөхөн төлсөн, өсвөр насны хохирогч гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй гэж байгаа, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, өсвөр насны шүүгдэгч, хохирогчийн ирээдүй, цаашид сурч боловсрох, мэргэжил эзэмших, ажиллаж хөдөлмөрлөх зэрэг нөхцөл байдлыг шүүгчийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэлгүйгээр чөлөөлсөн болно. 

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******г 01/нэг/сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2/хоёр/ дахин багасгаж нийт эдлэх ялыг 15/арван тав/ хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01/нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид 300000 төгрөгийг нөхөн төлсөн, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭРДЭНЭМӨНХ