| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2021/00384/И |
| Дугаар | 140/ШШ2022/00027 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2022/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням лж, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.*******, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* /Сэлэнгэ аймгаас онлайнаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.*******гийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн зөрүү болон ур чадварын нэмэгдэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2010 оноос эхлэн төр, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байгаад 2017.03.17-ны өдрөөс эхлэн 2021.09.27-ны өдрийн хооронд Завхан аймгийн *******оор ажилласан. Ийнхүү *******оор ажиллаж байх хугацаанд Татварын тоот тушаалаар үндсэн орон тоон дээр жинхлэн томилогдсон.
2017 оноос хойш ийнхүү тасралтгүй тус газрын Нягтлан бодогчоор ажиллаж байтал 2019 оны 06-р сарын 30-ны өдөр Л.******* тус хэлтсийн ар томилогдсон. Ийнхүү Л.******* нь томилогдсоноосоо хойш намайг ажлаа өг, өргөдлөө бичиж өг гэж байнга дарамтлах болсон. Би ч энэ байдлыг нь тэвчсээр байтал тэрээр 2021 оны 09-р сарын 10-ны өдөр өрөөндөө дуудаж, БТТХТасагт хураагчаар ажиллаж буй А.*******г хүний нөөцийн ажилтан болгосон. Одоо тус тасагт хураагчийн нэг орон тоо байгаа. Тийм учраас энэ орон тоон дээр чамайг томилох гэж байна. Маш хурдан өргөдөл болон бусад бичиг баримтаа аваад ир. Тэгэхгүй гэвэл бүр ажлаасаа гар гэж сүрдүүлсэн. Ингээд би Л.******* даргын дарамт шахалтаар аргагүй байдалд орж, 2021.09.10-ны өдөр Татвар хураагчаар томилж өгнө үү гэсэн утгатай өргөдлийг өөрийн хүсэл зоригийн эсрэг бичиж өгсөн.
Ингээд Завхан аймгийн 2021.09.27-ны өдрийн Д.*******г хураагчаар томилох тухай Б/15 тоот тушаалаар намайг 2022.06.08-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд Татвар хураагчаар түр томилсон.
Ингээд 2021.09.27-ны өдөр намайг Татвар хураагчийн ажлаа хүлээж ав гэхэд нь би Л.******* д ...би өөрийн хүсэлтээр татвар хураагчаар томилуулах хүсэлт бичиж өгөөгүй, дарамт шахалтаар бичиж өгсөн шүү, би шүүхээр эрхээ хамгаалуулна... гэдгээ бичгээр бичиж өгсөн. Ингээд татвар хураагчийн ажлыг хүлээн авсан. Гэтэл 2021.09.28-ны өдөр Л.******* намайг сонсох ажиллагаанд оролц гэж дахин өрөөндөө дуудаж, Татвар хураагчийн ажлаас чинь халах тушаал гаргана гэж баахан загнасан. Би хариуд нь өөрөө мэд, би шүүхдэнэ гэж хэлсэн. Иймд дарамт шахалтан дунд Нягтлан бодогчийн ажлаас буруу шилжүүлэгдсэн хүчээр өөр ажил хийж байна.
Гэтэл намайг Нягтлан бодогчоос чөлөөлсөний учрыг би сүүлд мэдсэн бөгөөд намайг Нягтлан бодогчоор ажиллаж байх үед буюу 2021.09.23-ны өдөр Татварын Б/579 тоот тушаалаар Т.******* гэх хүнийг Нягтлан бодогчоор давхар томилсон байсан.
Энэ Т.******* гэх хүнийг Л.******* Санхүүгийн хяналт аудитын албаны байхдаа Нягтлан бодогчоороо авч ажиллуулж байсан юм. Мөн 2012-2016 онд Татварын хэлтэст хамт ажиллаж байсан. Гэтэл Л.******* ар томилогдонгуутаа өмнө нь өөрөө ажилд авч, хамт ажиллаж байсан Т.*******ийг Нягтлан бодогчоор томилуулан ажилд авсан нь эдгээр 2 хүн нь ашиг сонирхол нэгтэй, ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь ойлгомжтой байна.
Би Нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ТҮ-7-3 зэрэглэлтэй, үндсэн цалин 693,307 төгрөг, сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдэл авдаг, үндсэн орон дээр хугацаагүй томилогдсон байсан. Харин Татвар хураагчаар ТҮ-6-3 зэрэглэлтэй, үндсэн цалин 643,238 төгрөг, ур чадварын нэмэгдэл байхгүй, 2022 оны 06-р сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр томилогдсон нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2021 оны 09-р сарын 29-ний өдөр миний цалин буухад миний ур чадварын 25 хувийн нэмэгдлийг олгоогүйгээс үзвэл цаашид нэмэгдлийг маань хассан байна гэж үзэж байна. Мөн Татвар хураагчаар томилсон тушаал дээр нэмэгдэл олгох талаар дурдаагүй байсан.
Мөн Татварын Ерөнхий хуулийн 77-р зүйлийн 77.8 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.6 дахь хэсэгт зааснаар аймгийн Татварын Нягтлан бодогчийг томилж чөлөөлөх зохицуулалттай байдаг. Гэтэл аймгийн нь намайг Нягтлан бодогчийн ажлаас өөр ажилд буруу шилжүүлж байгаа нь өөрөө дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тэгсэн атлаа миний оронд Т.*******ийг Татварын тушаалаар томилсон байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.
Мөн төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлж байгаа бол эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр, адил шатны өөр албан тушаалд шилжүүлэх зохицуулалттай байдаг. Би 1.5 настай, 5 настай 2 хүүхэдтэй бөгөөд ажил хийхийн зэрэгцээ ар гэртээ нэмэр болдог. Гэтэл намайг үндэслэлгүйгээр өөр ажилд буруу шилжүүлж, цалин хөлсийг бууруулж, авдаг нэмгэдлийг хассан нь надад хүнд тусч байна.
Миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж, намайг Завхан аймгийн Нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн зөрүү болон ур чадварын нэмэгдлийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Улмаар нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Б.******* би 2021.11.29-ний өдөр Завхан аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Завхан аймгийн Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн зөрүү болон ур чадварын нэмэгдлийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, 2021.10.27-ны өдөр Татварын Ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан.
Энэ хооронд зүгээс намайг өрөөндөө дуудан элдвээр шахаж, нэхэмжлэлээ буцаан авахыг шаардаж байсан.
Ингэснээр 2021.11.01-ний өдөр надад Нягтлан бодогчийн ажлыг актаар хүлээлгэн өгсөн. Харин энэ талаар ямар нэгэн тушаал гараагүй байна.
Би хэдийгээр ажлаа хүлээн авсан хэдий ч миний цалин хөлс авах, ур чадварын нэмэгдэл авах, үр дүнгийн гэрээний урамшуулал авах эрхүүд маань зөрчигдсөөр байгаа бөгөөд нөхөж олгоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Би Нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ТҮ-7-3 зэрэглэлтэй, үндсэн цалин 693,307 төгрөг, сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдэл авдаг, үндсэн орон дээр хугацаагүй томилогдсон байсан. Харин Татвар хураагчаар ТҮ-6-3 зэрэглэлтэй, үндсэн цалин 643,238 төгрөг байдаг. Ийнхүү цалингийн зөрүүгээрээ хохирсноос гадна сар бүр 25 хувиар олгодог ур чадварын нэмэгдэл, 3-р улирлын үр дүнгийн урамшуулал олгохгүй байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Мөн 2021 оны 09-р сарын 29-ний өдөр миний цалин буухад миний ур чадварын 25 хувийн нэмэгдлийг олгоогүйгээс үзвэл цаашид нэмэгдлийг маань хассан байна гэж үзэж байна.
Би *******ийн ажлаа буцаад хүлээн авсан хэдий ч үндэслэгүйгээр албан тушаал буурснаас болоод 9-р сарын Ур чадварын нэмэгдэл болох 173,326 төгрөг, 10-р сарын үндсэн цалингийн зөрүү 55,088 төгрөг, 10-р сарын ур чадварын нэмэгдэл 173,326 төгрөг, 3-р улирлын үр дүнгийн урамшуулал 277,322 төгрөг, нийт 679,062 төгрөгийн цалин, нэмэгдэл, урамшууллаараа хохироод байна гэжээ.
Мөн нэхэмжлэгч Д.******* 2021 оны 11-р сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ....******* болон татвар хураагчийн албан тушаалын 2021 оны 10-р сарын үндсэн цалингийн зөрүү 55,088 төгрөгийг гаргуулах, 2021 оны 9-р сараас эхлэн анхан шатны шүүх хуралдаан эхлэх хүртэлх хугацааны сар бүрийн 25 хувийн ур чадварын нэмэгдлийг тооцон гаргуулах, цаашид сар бүр ур чадварын нэмэгдлийг хуулийн дагуу олгохыг даалгах гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд Д.*******гийн хүргүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна.
1. Нэхэмжлэлд намайг тус хэлтсийн даргын албан тушаалд томилогдсноосоо хойш ажлаа өг, өргөдлөө бичиж өг гэх мэтээр байнга дарамталсан гэжээ.
Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/377 тушаалаар тус хэлтсийн ар томилогдсон. Энэ үед Д.******* нь *******оор ажиллаж байсан бөгөөд түүний хэлж байгаа шиг дарамтлаагүй, түүний ажлын гүйцэтгэл муу, алдаа гаргасан, санхүүгийн шалгалтаар ихээхэн зөрчил илэрч, төлбөр тавигдсан, ажлын хариуцлагагүй байдал, ёс зүйн зөрчил зэргээс үүдэн өөрийнх нь хүсэлтээр ажил, албан тушаалыг өөрчлөн томилсон юм. Намайг томилогдоход Сангийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 18 дугаар удирдамжаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2019, 2020 оны санхүү, үйл ажиллагаа болон төсвийн гүйцэтгэлд шалгалт хийгдээд эхэлсэн байсан.
Шалгалтаар 9.8 сая төгрөгийн зөрчил, төлбөр илэрсэн. Шалгалтын дүн 2021 оны 7 сарын 08-ны өдөр гарч тэр өдрөө танилцуулагдсан. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 сарын 08-ны өдрийн 30, 31, 32, 33 дугаарын актууд гарсан. Актуудыг тус хэлтсийн төсөв захирагч , ******* нарт хариуцуулан гаргасан байдаг бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 зүйл болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ холбогдох бусад эрх зүйн актуудыг зөрчсөн тухай дурьдаж өөрсдөө ч мөн зөвшөөрөн гарын үсэг зурсан. Зөрчлийн тухай Татварын ерөнхий газрын холбогдох газрууд мэдэж тодруулга авсан бөгөөд *******ийн ажлын хариуцлага алдсан тухай ТЕГ-т мэдэгдэх гэхэд ажилгүй болмооргүй байна намайг хураагчийн ажилд түр ч болов үлдээж өгөөч гэж 2021 оны 09 сарын 10-ны өдөр хүсэлт бичиж өгсөн. 2021 оны санхүү, төсөв дээр ч залруулахад хүндрэлтэй байдал үүссэн байгаа.
Д.******* *******ийн ажилдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, би энэ *******ийн ажлаа өгч, хураагчаар ажиллая гэсэн утга бүхий хүсэлтээ 2021 оны 09 сарын 10-ны өдөр бичиж өөрийн биеэр надад өгсөн. Хэн ч албадаагүй, хэн ч оролцоогүй. Тухайн үед нь үндсэн орон тоо байхгүй түр орон тоонд ажиллаж болох тухай хариу өгсөн. Нягтлан бодогчийн ажлаас гадна хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг хавсран ажилладаг байсан хүний хувиар албан тушаалын сул орон тоо байгаа эсэхийг маш сайн мэддэг тийм болоод хүсэлтээ өгсөн гэж ойлгож байгаа. Дээрх алдаа, зөрчлийн улмаас *******ийн ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тухай танилцуулахад өөр ажилд томилохыг зөвшөөрсөн мөртлөө гэнэт зохиомлоор дарамталсан гэх мэтээр жүжиг зохиож дахин мэдэгдэл гэх зүйлийг бичиж бичиг хэргийн ажилтанг загнаж байж хүлээж авлаа гэж бичлүүлэн баримт бүрдүүлж эхэлсэн байсан.
2. Зүй нь албан тушаалын алдаа, зөрчлөөс нь үүдэн хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр өөр ажилд үлдээж өгсөн нь бруу ташаа тушаал гаргасан мэтээр ойлгогдох байдалд хүрсэн нь тоогүй. Надад тухайн албан тушаалтантай хамтран ажиллахгүй байх ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд туханй байгууллагын төсөв санхүүгийн алдааг засах, сайжруулах, давтахгүй байх зэрэг ажил хийхэд буруу мэдээлэл өгөх, нууж, хаах, худал ярих, үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, үр дүнтэй ажилладаггүй зэргээс зөрөлдөөн үүсч байсан. Төрийн ажлыг туханй ажлын шаардлагыг бүрэн хангасан, ёс зүйтэй, ур чадвар өндөр
3. Хэлтсийн даргын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн Б/18 тушаалыг хүргүүлж байна. Бусад тайлбар, тодруулга, нотлох баримтыг Татварын ерөнхий газартай зөвшилцөн гаргаж дахин хүргүүлэх болно. Нэхэмжлэлийн шаардлага дахь бусад асуудлыг шүүхийн журмаар шийдүүлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/623 тоот тушаалаар аймгийн *******оор томилогдсон. Уг тушаалд зааснаар ******* Д.*******д ур чадварын нэмэгдлийг 25 хүртэл хувиар олго гэсэн заалт байдаг. Үүнээс гадна Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоол дээр төрийн үйлчилгээний албан тушаалтны ур чадварын нэмэгдлийг 10-25 хүртэл хувиар олгох гэсэн заалт байдаг. Гэтэл надад 2021 оны 9, 10, 11 саруудад ур чадварын нэмэгдэл 1 хувиарч олгогдоогүй. Тийм учраас би үүнийг хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан. 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тушаалаар төрийн үйлчилгээний ажилчдын ур чадварын нэмэгдлийг 25 хувь хүртэл олгохоор заасан байдаг. Түүнд мөн адил надад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгоно гэж заасан байдаг. Би 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 сар хүртэл цалингийн ур чадварын нэмэгдэл авч байсан. Би сар бүр ажлаа тогтмол хийж байсан. Ажил тасалсан, ямар нэгэн ажлыг цалгардуулсан зүйл байгаагүй. 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудад надад ямар ч ур чадварын нэмэгдэл олгогдоогүй. Манай байгууллагын үйлчилгээний 10 гаруй ажилчдаас зөвхөн надад ур чадварын нэмэгдэл олгогдоогүй. Миний үндсэн цалин 693,307 төгрөг байдаг үүний 25 хувь сар бүр бодогддог. Нягтлан бодогч, хураагч хоёрын үндсэн цалингийн зөрүү 55,088 төгрөг. 2021 оны 9, 10, 11 сарын ур чадварын нэмэгдэл, ******* болон хураагчийн ажлын цалингийн зөрүү хоёр нийлээд нийт 578,000 төгрөгийн нэхэмжилж байгаа. 2021 оны 12 дугаар сарын ур чадварын нэмэгдлийг надад 15 хувиар олгосон. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 12 дугаар сарын ур чадварын нэмэгдлийг оруулаагүй, огт ороогүй 2021 оны 9, 10, 11 дүгээр сарын ур чадварын нэмэгдлүүдийг оруулсан. Мөн цаашид сар бүр ур чадварын нэмэгдлийг хуулийн дагуу олгож байхыг даалгахыг хүсэж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.*******д 2021 оны 9 ,10, 11 дүгээр саруудын ур чадварын нэмэгдлийг олгоогүй. Яагаад олгоогүй шалтгааны нэг нь бол санхүүгийн хяналт шалгалтаар 9,800,000 төгрөгийн зөрчил илэрсэн. Уг зөрчлийн 97 хувь нь нягтлан бодох бүртгэлийн алдаа байсан. 7,300,000 төгрөгийн өр үүсгэсэн, Д.******* надад тайлбарлахдаа өр үүсгэсэн байсныг би мэдсэн, тэгээд даа хэлсэн чинь ийм өртэй тайлан гаргаж болохгүй, чи наадахаа боль гэсэн. Би тэгээд өргүй тайлан гаргасан гэж хэлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд төсвийн удирдагч хүн өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн биш тухайн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргуулахыг шахаж шаардах юм бол хуулийн хүрээнд ингэх боломжгүй юм аа гэдгээ хэлж нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн арга зүйгээр удирдах үүрэгтэй. Тэр үүрээ биелүүлээгүй. Тухайн үед тэр хоёр хүний дунд ямар яриа болсныг мэдэхгүй, би Д.*******г энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж харсан. Хоёрдугаар алдаа нь юу байсан бэ гэхээр манай байгууллагын архивын нэгжид байнгын хадгалагдах ёстой 500 гаруй нэгж байдаг. Тэр нэгжээс 2019 оны бараа материалын нэг баримт, 2018 оны санхүүгийн нэг баримт дутсан. Энэ асуудал дээр захиргаа удирдлагын болон хүний нөөцийн холбогдох хүмүүст үүрэг өгөөд байгууллагын архивын нэгжид тооллого шалгалт хийгээч, алга болсон энэ баримтууд чинь энд тэнд нь байж байх вий олоод ир гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. 2019 оны бараа материалын тайлан нь 2017 оны тайлангаас гарч ирсэн, 2018 оны санхүүгийн тайлан нь гарч ирээгүй. Манай байгууллагын юу гэж ярьдаг вэ гэхээр 2021 оны 3 сард 2018 оны санхүүгийн тайланг ******* надаас авсан, тэгээд буцааж өгөөгүй гэх маргаантай байдаг. Энэ асуудлуудаас болоод би Д.*******д ур чадварын нэмэгдлийг олгоогүй. Д.******* зөвхөн миний ур чадварын нэмэгдлийг олгоогүй гэж ярьж байна. Гэтэл үгүй , Д.******* хоёрт ур чадварын нэмэгдлийг энэ саруудад олгоогүй. Ур чадварын нэмэгдлийг ямар хүнд олгох ёстой юм бэ гэхээр Засгийн газрын 2019 оны 382 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох журам байдаг. Энэ журмын 2 дугаар зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ. Би өнөөдөр түр орлон гүйцэтгэгч биш төрийн жинхэнэ албан хаагч. Тийм учраас надад хуулиар олгогдсон эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу ур чадварын нэмэгдэл олгох уу, үнэхээр үр дүнтэй ажилласан уу, үгүй юу, мөн *******ийг өдөр тутмын удирдлагаар хангаж байдаг тасгийн даргынх нь саналыг үндэслээд ур чадварын нэмэгдлийг олгох сар дээр нь олгосон. Ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй байгаа сар дээр нь олгоогүй. Засгийн газрын 382 дугаар тогтоолын 4-р хавсралт дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр сарын үндсэн цалинг 10-20 хувиар тооцож сар бүр /тодруулъя/ олгоно гэж заасан байдаг. Сар бүр олгохдоо албан тушаал эрхэлж байгаа хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг 4-р хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу олгоно гэж заасан байдаг. Шалгуур үзүүлэлт нь юу вэ гэхээр олгох шалгуур үзүүлэлтийг салбар хариуцсан Засгийн газрын гишүүн, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн сангийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно гэж заасан байдаг. Хүн амын бодлого хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2006 оны 63, 104 дүгээр тушаалаар батлагдсан. Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам гэж байдаг. Уг журмын 2-т эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчидад дараах үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдлийг олгоно гэж тусгайлан заасан байдаг. Үүнд албан тушаалтан ******* гээд шалгуур үзүүлэлт хэсэг дээр нь улирал, жилийн тайлан тэнцэл, төсвийн төслийг хугацаанд нь үнэн зөв гаргасан байх, анхан шатны бүртгэлийн хөтлөлт баримтын боловсруулалтыг тухай бүрд нь хийж данс бүртгэлд тусгасан байх, өр авлагын барагдуулалтын байдал, хөрөнгийн зарцуулалтанд тогтмол хяналт тавьж батлагдсан төсвийг хэтрүүлээгүй байх гэсэн 4 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан бол би ур чадварын нэмэгдлийг 25 хувийг төсөв хүрэлцээтэй байгаа үед олгох үүрэгтэй. Гэтэл би доголдол байна гэж үзсэн. Нэгдүгээрт санхүүгийн баримт алга болгосон. Санхүүгийн баримт алга болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн байгууллага нь санхүүгийн баримтыг архивлан үдээд 10 хүртэлх жилээр байнгын нэгж болгон хагдална гэж заасан байдаг. Энэ нөгөө талаараа Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтны ёс зүйн дүрэм, мөн тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.7, өөрийнх нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний тухай бүр заалтуудыг зөрчсөн үйлдэл байдаг. Үүнийг нь би хөдөлмөрийн сахилга алдсан хоёр дахь алдаа гэж үзэж байгаа. Энэ мэт алдаагаа залруулаад асуудлаа тодруулаад орж ирэхийг хүн бүрд, дээрх асуудлыг хариуцаж байгаа тасгийн нарт үүрэг болгосон. Өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Байгууллагын санхүүгийн баримт алга болсноор ямар үр дагавар үүсэхийг та бүхэн маш сайн мэдэж байгаа байх. Мөн ур чадвар олгох журмуудын дагуу үндсэн шалгууруудыг харгалзан ажлын үр дүнтэй нь уялдуулан олгоно гэж заасан. Ажлын үр дүн гэж юу юм бэ гэхээр тухайн ажилтныг тухайн сард үндсэн ажил дээрээ нэмээд идэвхи санаачлагатай үнэлэгдэхүйц ямар ажил хийсэн юм бэ гэдгийг харгалзаж ур чадварын нэмэгдлийг олгодог. Ажлаа хийхдээ ажлын цагаа таслалгүй явж байж байгаад цалингаа бүрэн аваад, ур чадварын нэмэгдлээ бүрэн аваад мөн улирлын урамшууллаа бүрэн аваад явдаг ойлголт байхгүй. Би цалинг нь олгосон уу гэвэл олгосон, ур чадварын нэмэгдлийг нь олгосон мэргэжлийн болон хөдөлмөрийн сахилга бат алдсан үйлдэл гарч ирсэн /би түүнийг харгалзсан/. Тийм учраас эдгээр саруудад Д.*******д ур чадварын нэмэгдлүүдийг олгоогүй. 2021 оны 12 дугаар сард Д.*******д ур чадварын нэмэгдлийг олгосон. Мөн тушаалаар 2020 онд нягтлан нярваар ажиллаж байсан хүмүүст урамшууллыг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олго гэхэд олгосон, мөн дээр улирлын ажлын үр дүнгийн урамшууллын 30 хувийг нэмж олгосон, мөн 2021 онд бусад хүмүүстэй адилхан 270,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тодорхой хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэсний төлөө олгосон. Би ялгаварлаад өөрийнх нь ойлгоод байгаа шиг ямар нэгэн асуудал гаргаагүй гэж үзэж байгаа. Байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгөөд байх төсөв байхгүй, өөрөө байгууллагын ******* хүн байж мэдэж байгаа байх, хэрвээ алдаатай гэж үзэж байгаа бол би албан тушаалтныхаа хувьд Д.*******д буцааж төлөх ёстой болох байх. Миний зөв үү буруу юу гэдгийг шүүх тогтоох байх, үүний дараа би төлөх эсэх асуудал яригдана. Д.******* өөрөө ******* мэргэжилтэй, энэ байгууллагын төсвийг хоёр дугаар гарын үсэг зураад *******оор ажиллаж байгаа хүний хувьд яагаад өөрийнхөө ажилд нэг ч болсон дүн шинжилгээ хийгээд нэг ч гэсэн алдааг нь залруулаад ажлаас сайжруулах нэг ч санал гаргахгүй байж ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авах л ёстой юм шиг хандаад байгаад би гайхаж байна. Үр дүнтэй ажилласан үед нь би ур чадварын нэмэгдлийг нь өгсөн. Би 2021 оны 7 дугаар сарын 01-нд ажлаа аваад түүнээс хойш 7, 8 саруудын ур чадварын нэмэгдлийг нь олгоод явж байсан. Алдаа зөрчил гаргасан хэсэгт нь би ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй, Д.*******г ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж байгаагүй. Би үүнийг баттай хэлнэ. Би энэ талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. мөн мөнгөн урамшуулал болон тухайн сард ******* ямар цалин хөлс авсан бэ гэдгийг 12 дугаар сарын цалингийн цэсийг эх хувиар нь гаргаж өгсөн байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Завхан аймгийн ******* Д.******* нь *******оор тушаалаар томилогдон ажиллаж байсан. Ингэж ажиллаж байгаад хариуцагч байгууллагын төлөөлөгч болох Л.******* Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад татвар хураагчаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал бууруулж томилсон. Ингэж татвар хураагчаар томилохдоо Д.*******гийн өөрийнх нь хүсэлтээр томилсон гэж байгаа хүсэлт гэх зүйл нь хавтаст хэрэгт байдаг. Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө байгууллагын даа дээрх хүсэлтийг дарамт шахалтын улмаас бичсэн өөрийн сайн дурын үндсэн дээр бичээгүй гэдгээ Л.******* д бичгээр мэдэгдсэн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр нэгдүгээрт цалингийн зөрүү нэхэмжилж байгаа. Д.*******гийн өөрийн хүсэлтийг нь бичиж авсан гэж байгаа боловч Д.******* өөрөө дарамт шахалтын үндсэн дээр дээрх хүсэлтийг бичиж өгсөн. Сайн дурын үндсэн дээр татвар хураагчийн ажилд томилогдъё гэж тайлбарлаж байгааг анхаарч харах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.*******г *******ийн ажлаас чөлөөлсөн Татварын ерөнхий газрын тушаал гараагүй байхад хүсэлт гэх зүйлийг бичүүлж аваад татвар хураагчаар томилсон нь өөрөө албан тушаал буруу шилжүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагддаг. Д.*******гийн зүгээс хамгийн эхний нэхэмжлэлийн шаардлагаа татвар хураагчаар томилогдсон тушаалыг хүчингүй болгосон тушаал гараагүй байсан учраас *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байж байтал хариуцагч байгууллагын зүгээс татвар хураагчийн ажилд томилсон тушаалаа хүчингүй болгосон. Ийм учраас Д.******* 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл *******ийн ажлаа хийж гүйцэтгэхээр болоод Д.******* ажлаа хүлээж аваад ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгээд төсвийн гүйлгээнд хоёр дугаар гарын үсэг зураад явсан учраас энэ *******ийн ажилд эгүүлэн томилогдсон гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ингэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө татвар хураагч болон *******ийн ажлын үндсэн цалингийн зөрүү 55,088 төгрөгийг гаргуулах мөн ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллаа гаргуулахаар өөрчилсөн. Ингээд байж байтал Д.*******д 2021 оны 12 сард ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал хоёрыг олгосон учраас дахиад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хамгийн сүүлийн нэхэмжлэлийн шаардлагаар 2021 оны 9 дүгээр сараас хойш анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл сар бүрийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцуулж гаргуулах мөн цалингийн зөрүү 55,088 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн цаашид хуулийн дагуу ур чадварын нэмэгдлээ олгуулахыг хариуцагч байгууллагад даалгах шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын тухай тодруулж хэлэхэд ур чадварын нэмэгдэл бол хуульд заасан журмын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид сар бүр 10-25 хувиар /Засгийн газрын 382 дугаар тогтоол/ олгогдох ёстой. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтны цалин хөлс, доктор мэргэжлийн зэрэгт олгох ур чадварын нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Хуулиар олгогддог сар бүр олгогдох ёстой урамшуулал. Үүнийг яагаад сар бүр цаашид олгуулахыг даалгах шаардлага гаргасан бэ гэхээр цаашид урамшуулал олгоод явж байхад цаашид Д.******* дээрх асуудлуудыг гаргах юм бол хуулийн дагуу ур чадварын нэмэгдлийг хасаж болно. Ингэхдээ хуульд заасан үндэслэлээр хасах ёстой. Тийм учраас манайх хуульд заасны дагуу олгохыг даалгах гэсэн. Хуулийн дагуу гэдэг нь дотроо цаашид ямар нэгэн хууль зүйн хувьд алдаа дутагдал гарах юм бол байгууллагын хуулийн дагуу ур чадварын нэмэгдлийг нь хасах эрхтэй. Үгүй бол хуулийн дагуу олгох үүрэгтэй. Тийм учраас ур чадварын нэмэгдлийг олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талын өнөөдрийн хүртэл гаргаж өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, гаргаж өгсөн баримтуудаас юу харагдаж байна вэ гэхээр Д.*******гийн 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудын урамшууллуудыг өртэй тайлан гаргасан, санхүүгийн баримт дутаасан, мэргэжлийн ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлүүдээр ур чадварын нэмэгдлийг тушаал гаргахгүйгээр хассан байна. Ингэж үндэслэл болоод байгаа зөрчлүүдийг Д.******* хэзээ гаргасан юм бэ гэж асуухаар хариуцагч байгууллагын төлөөлөгч хариулахдаа санхүүгийн аудитаар алдаа зөрчил гаргасан зөрчил нь хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тогтоогдсон гэж байна. Ур чадварын хувьд тэнцэхгүй гэдэг нь аудитын дүгнэлтээр 2021 оны 7 дугаар 08-ны өдөр тогтоогдсон гэж байна. Санхүүгийн баримт дутаасан гэдэг нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тогтоогдсон. Энэ талаар дүгнэлт үйлдэгдэж ирсэн гэж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ямар ч зөрчил байсан зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ, өөр бусад төрлийн арга хэмжээг авч хариуцлага тооцдог. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 08-нд илэрсэн үйлдэгдсэн зөрчилд яагаад 2021 оны 9, 10, 11 сард арга хэмжээ аваад байгаа юм бэ, /2 сарын дараа буюу хуулийн хугацаа өнгөрсөн/ нөгөө 2 нь бол бүр анхаарал татаж байгаа юм. 2021 оны 9, 10, 11 сард ур чадварын нэмэгдлүүдийг дээрх үндэслэлүүдээр хасчихаад гэтэл нөгөө зөрчлөө 2021 оны 12 дугаар сарын 20-нд илрүүлсэн байна. Үүнийг юу гэж үзэх вэ, аудитын дүгнэлт гарсан мөн санхүүгийн баримт алга болгосон гээд 2021 оны 12 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 20-нд илрүүлчихээд өмнө нь буюу 2021 оны 9, 10, 11 сард ур чадварын нэмэгдэл хасаад байгаа хариуцлага тооцоод байгаа механизм нь шалтгаант холбоогүй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудад ямар нэгэн үндэслэлгүйгээр ажилтны ур чадварын нэмэгдлийг хассан байна гэдэг нь хангалттай харагдаж байна. Мөн байгууллагын ажилтанд сахилгын арга хэмжээ авсан нь тогтоогдож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн заалтад заасан үндэслэлээр арга хэмжээ авна уу гэхээс хаа хамаагүй хуулиар заавал олгогдохоор заасан ур чадварын нэмэгдлээс хасахгүй. Үнэхээр мэргэжлийн ур чадвар нь тэнцэхгүй байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтаар ажлаас нь халж болно. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаад санхүүгийн шалгалтаар алдаа зөрчил илрээд байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан арга хэмжээ, цаашлаад эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцож болно. Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбартаа Д.******* сахилгын зөрчил гаргасан боловч би бодож байгаад ур чадварыг нь хассан гэж байна. Төрийн үйлчилгээний албан хаагч тэр тусмаа төсвийн шууд захирагч өөрийн бодлоороо шийдвэр гаргадаггүй. Цаашид энэ талаар анхаараасай, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрх ашиг яригдаж байгаа. Үнэхээр болохгүй бол шалгаж тогтоогоод хуулийн дагуу авах ёстой арга хэмжээг нь аваарай. Үүнээс юуг дүгнэж хэлэх гээд байна вэ гэхээр 2021 оны 9, 10, 11 дүгээр сарын Д.*******гийн ур чадварын нэмэгдлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хассан байна. Д.*******д яагаад ур чадварын нэмэгдэл олгох ёстой вэ гэдэг асуудал яригдах ёстой. Төрийн албаны тухайн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дээрх зүйлээс бүрдэнэ, дотор нь ур чадварын нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Үүнд Нэгдүгээрт: хуулийн хүрээнд олгогддог, Хоёрдугаарт: Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4-р хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 3 дугаар заалт дээр төрийн үйлчилгээний албан хаагчид сар бүр ур чадварын нэмэгдлийг 10-25 хүртэл хувиар олгоно гэж заасан байдаг. Үүнээс юуг анхаарах вэ гэхээр үнэхээр ур чадварын нэмэгдлийг хасах шалтгаан нөхцөл үүсээд хууль зүйн үндэслэл бүрдсэн бол үүнийг бууруулдаг. Түүнээс биш хууль журмын дагуу заавал олгогдох ёстой нэмэгдлийг нь шууд хасдаггүй гэдэг нь харагдаж байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/623 тоот тушаалаар Д.*******г албан тушаалд томилсон. Уг тушаалын 2 дугаар заалт дээр Д.*******д ур чадварын нэмэгдлийг сар бүр 25 хувиар олгохыг заасан байдаг. Мөн Завхан аймгийн буюу ******* даргын өөрийнх нь 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 гэсэн тушаалын хавсралт 2021 оны цалингийн тооцоо гэсэн хавсралтын 3 дээр Д.*******д 2021 онд ур чадварын нэмэгдлийг сар бүр 25 хувиар олгоно гэж өөрөө тогтоосон. Эдгээр үндэслэлүүдээр Д.*******д сар бүр төрийн үйлчилгээний албан хаагчийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авах нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ хуулиас эхлээд тушаал журмаар тогтоогоод өгсөн урамшууллыг өөрийн үзэмжээр тушаал гаргахгүйгээр хасах эрхгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр хасах үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Завхан аймгийн хэлтэст холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн зөрүү болон ур чадварын нэмэгдэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад Д.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, 3-р улирлын үр дүнгийн урамшуулал 277,322 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх юм.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардалга болох ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, 3-р улирлын үр дүнгийн урамшуулал 277,322 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Д.******* нь ******* болон татвар хураагчийн албан тушаалын 2021 оны 10-р сарын үндсэн цалингийн зөрүү 55,088 төгрөгийг гаргуулах, 2021 оны 9-р сараас эхлэн анхан шатны шүүх хуралдаан эхлэх хүртэлх хугацааны сар бүрийн 25 хувийн ур чадварын нэмэгдлийг тооцон гаргуулах, цаашид сар бүр ур чадварын нэмэгдлийг хуулийн дагуу олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаадрлагыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч Д.******* нь одоогоор байгууллагын *******ийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд цалин нэмэгдэл, улирлын үр дүнгийн шагнал, урамшууллыг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн олгосон. Ур чадварын нэмэгдлийг яагаад олгоогүй вэ гэхээр ажлын гүйцэтгэл муу, алдаа гаргасан, санхүүгийн шалгалтаар ихээхэн зөрчил илэрч, төлбөр тавигдсан, ажлын хариуцлагагүй байдал, ёс зүйн зөрчил зэргээс үүдэн олгоогүй гэж маргаж байна.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Татварын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/623 дугаартай тушаалаар ажилд томилогдсон бөгөөд, Завхан аймгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт татвар хураагчаар томилжээ.
Улмаар уг тушаалаа Завхан аймгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байх тул Д.******* нь үндсэн ажил болох *******ийн албан тушаалдаа ажиллаж байгаа гэж үзнэ.
Иймд түүнийг дээрх байдлаар татвар хураагчаар түр ажиллуулсаны цалингийн зөрүү 55088 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 9, 10, 11 саруудын ур чадварын нэмэгдэл нийт 519980 төгрөг, цаашид сар бүр ур чадварын нэмэгдлийг хуулийн дагуу олгохыг даалгахыг хүсэж байгаа бөгөөд түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь ур чадварын нэмэгдэл олгох тухай журам нь ажил олгогч ажилтны ур чадварын нэмэгдлийг олгох болзол шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд 25 хувиар олгох бөгөөд Д.******* нь 2021 оны 9, 10, 11 саруудад ажлаа дүгнүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул ур чадварын нэмэгдлийг шүүх санаачлагаараа тооцож олгох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэхээр тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 9, 10, 11 саруудад ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг ямар шалгуураар яаж үнэлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас түүнд ур чадварын нэмэгдлийг шүүхээс тогтоож олгох боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь цаашид сар бүр ур чадварын нэмэгдлийг хуулийн дагуу олгож байхыг даалгахыг хүсэж байгаа байдал нь ажил олгогч, ажилтаны Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал учир энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч нар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/623 тоот тушаалаар Д.*******г албан тушаалд томилсон. Уг тушаалын 2 дугаар заалт дээр Д.*******д ур чадварын нэмэгдлийг сар бүр 25 хувиар олгохыг заасан байгаа учраас байнга олгох ёстой гэж байгаа боловч уг заалтыг ажил олгогч тушаалдаа тусгаж өгөх бөгөөд, харин хэрэгжүүлэхдээ ур чадварын нэмэгдэл олгох тухай журам нь ажил олгогч ажилтны ур чадварын нэмэгдлийг олгох болзол шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд 25 хувиар олгохоор хуульчилсныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 55088 төгрөгийг Завхан аймгийн гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн үндсэн цалингийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, 3-р улирлын үр дүнгийн урамшуулал 277,322 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн улсын тэмдэгтийн хураамжид 4450 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ