| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Д.Ө-н өмгөөлөгч Д.Аюурзана,
Шүүгдэгч Т.Э-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Т.Э Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ***** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овгийн Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн Д.Ө нарт холбогдох 2416001400160 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1984 оны 11 сарын 18-ны өдөр ***** аймгийн **** сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1. ***** аймгийн ******* сумын ******* баг 3-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ****** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ****** регистрийн дугаартай, ******* овогт Д. Ө
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ********* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг 9-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил 6 сар хорих ял, ****** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ********* регистрийн дугаартай, Бэсүд овогт Т. Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 19-ний ******* аймгийн ****** сумын ****** баг 5-р гудамжинд Т.Э нүүр рүү цохиж биед нь хамар ясны хугарал, муруйлт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 19- ний ****** аймгийн ****** сумын ******* баг 5-р гудамжинд Д.Ө г нүүр рүү цохилоо гэж шалтаглан архины шилээр толгойн дагз хэсэг рүү нь нэг удаа цохиж биед нь гавалын ясны зулай хэсгийн цөмөрсөн хугарал тэр хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, тэндийг салгахаар дундуур нь орсон Ц.А г архины шилээр толгой хэсэг рүү нь цохиж биед нь дагзанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Ө-О нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 19-ний ****** аймгийн ****** сумын ******* баг 5-р гудамжинд Т.Э г нүүр рүү цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Д.Ө нь Т.Э н эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал, муруйлт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ө гэм буруутай болох нь:
1.Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...... 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний танил болох ***** *** дэлгүүрийн ойролцоо таараад би 05 дугаар сарын 19-ний өдөр ****** сум руу хүргүүлэхээр ярьж тохирсон. Тэгээд 02 сарын 19-ний өдөр би танил Ө А хоёртой *** дэлгүүрийн хажуу талд таараад ******* сум руу хүргүүлэх хөлсөндөө 1 шил архи Ө А хоёрт авч өгсөн юм. Тэгээд дэлгүүрээс авсан архиа Ө А бид гурав ****** багийн хаягийг нь мэдэхгүй нэг гудамжинд уусан юм. Архи ууж байхад Ө шоронд байснаа яриад гар загатнаад байна гэж хэлээд газарт сууж байгаад босох үедээ миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авахаар нь би юм бодолгүй өнгөрсөн юм. Тэгээд А бид хоёр Ө ыг дагаж босоод гудамж уруудаад явж байхад Ө эргэж хараад хамар руу 1 удаа цохиосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
2.Гэрч Х.М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Би ****** сумын ****** багт хүнтэй уулзах гээд явж байсан. ****** багийн * гудамжинд миний урд талд гудамж уруудаад гурван эрэгтэй хүн алхаж байсан. Хамгийн ард алхаж байсан хар өнгийн өмдтэй саарал өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнийг урд нь ахалж байсан хар өмд, хар өнгийн цамцтай эрэгтэй хүн эргэж хараад нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж авахад саарал өнгийн саравчтай малгайтай залуу гартаа барьсан зүйлээрээ нөгөө залуугийн толгойны дагз хэсэг рүү 1 удаа цохиж авахад хар өнгийн өмд, хар өнгийн цамцтай залуу шууд газарт унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50-р хуудас/,
3.****** аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д н 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “...1. Т.Э ын биед хамрын ясны хугарал, муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 158 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ө ын Т.Э ын биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Д.Ө г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 19- ний ******* аймгийн ****** сумын ******* баг *-р гудамжинд Д.Ө ыг нүүр рүү цохилоо гэж шалтаглан архины шилээр толгойн дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон, мөн Ц.А ийг архины шилээр толгой хэсэг рүү нь цохисон үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Т.Э нь Д.Ө ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр гавалын ясны зулай хэсгийн цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.Э нь Ц.А ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр дагзанд нь шарх гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Э гэм буруутай болох нь:
1.Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...... 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний танил болох Ө ***** дэлгүүрийн ойролцоо таараад би 05 дугаар сарын 19-ний өдөр ****** сум руу хүргүүлэхээр ярьж тохирсон. Тэгээд 02 сарын 19-ний өдөр би танил Ө А хоёртой Хүдрийн дэлгүүрийн хажуу талд таараад ******* сум руу хүргүүлэх хөлсөндөө 1 шил архи Ө А хоёрт авч өгсөн юм. Тэгээд дэлгүүрээс авсан архиа Ө А бид гурав ***** багийн хаягийг нь мэдэхгүй нэг гудамжинд уусан юм. Архи ууж байхад Ө шоронд байснаа яриад гар загатнаад байна гэж хэлээд газарт сууж байгаад босох үедээ миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авахаар нь би юм бодолгүй өнгөрсөн юм. Тэгээд А бид хоёр Ө ыг дагаж босоод гудамж уруудаад явж байхад Ө эргэж хараад хамар руу 1 удаа цохиод авахаар нь би гартаа бариад явж байсан архины шилээрээ Ө ын ар дагз хэсэг рүү 1 удаа цохиод авахад А намайг хажуу талаас түлэхэд авахаар нь би уурлаад Ө ыг цохисон архины шилээрээ А ийн толгой хэсэг рүү цохиод архины шил хагарсан. Бид хоёр хоорондоо маргалдах үед машинтай хүн ирээд бид хоёрыг больцгоо гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа ирээд Ө А бид гурвыг авсан. Д.Ө нь гараараа миний хамар руу 1 удаа цохисон. Ө Ц.А бид гурав нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
2.Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Би ******* сумын ******* багт хүнтэй уулзах гээд явж байсан. ******* багийн 5 гудамжинд миний урд талд гудамж уруудаад гурван эрэгтэй хүн алхаж байсан. Хамгийн ард алхаж байсан хар өнгийн өмдтэй саарал өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнийг урд нь ахалж байсан хар өмд, хар өнгийн цамцтай эрэгтэй хүн эргэж хараад нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж авахад саарал өнгийн саравчтай малгайтай залуу гартаа барьсан зүйлээрээ нөгөө залуугийн толгойны дагз хэсэг рүү 1 удаа цохиж авахад хар өнгийн өмд, хар өнгийн цамцтай залуу шууд газарт унасан. Энэ үед цуг явсан залуу нь дундуур нь орж хар өнгийн өмд саарал өнгийн саравчтай малгайтай залууг цааш түлхэх үед гартаа барьсан зүйлээрээ толгойн зүүн хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь би машинтайгаа явж очоод тухайн үед маргалдаж байсан хоёр хүнийг больцгоо гэж хэлээд машин дотроосоо хэргийн газрын зургийг дараад машинаасаа бууж ирэхэд толгой руугаа цохиулсан хар өнгийн өмд, хар өнгийн цамцтай залуу газарт ухаангүй хэвтэж байсан. Би цагдаагийн 7048102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Т.Э нь Д.Ө биеийн толгойн ар хэсэг буюу дагз руу нь нэг удаа архины шилээр цохисон байсан. Т.Э нь Ц.А биеийн толгойн зүүн хэсэг рүү нь архины шилээр 1 удаа цохисон. Хохирогч Д.Ө нь Т.Э нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Ц.А нь Т.Э ыг салгах гээд цааш нь түлхсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50-р хуудас/,
3.Хохирогч Д.Ө 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... 2024 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрөөд би гараад *** баг *** тоот хашаанд байх ээжийн гэрт ирж нохойг нь уяж өгчхөөд ээжийнхээс хашаанаас гарах үед манай ээжийн урд талын гудамжинд амьдардаг миний танил гэх залуу хашааныхаа үүдэнд зогсож байсан. Ө надад хадан 0,33 литрийн нэг шил архи байна хувааж уухаа гэхээр нь би тэгье гээд А хашаанд 0,33 литрийн нэг шил архиа хувааж уусан. Архи ууж байхад А бид хоёрын тамхи дуусаад ***** дэлгүүр орж тамхи авсан. А бид хоёрыг А гэр рүү явж байхад араас нэг хүн дуудахаар нь би эргэж хартал зүс таньдаг Э гэх залуу явж байсан. Э дээр А бид хоёр очоод мэнд ус мэдээд Э г нэг шил архи авах боломж байна уу гэхэд Э за гэж хэлээд Алтайн хүдрийн дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа нэртэй нэг шил архи авч гарч ирсэн. Э А бид гурав ******** багийн гудамжны өнцөгт суугаад Э авсан архинаас гурав гурван хундагыг ууж байхад А гудамжинд архи ууж эвгүй юм манай хашаанд очоод үлдэгдэл архиа ууя гэж хэлээд А эхэлж босож яваад араас нь би босоод хамгийн сүүлд Э архи аваад боссон. Тэгээд А гэр рүү явах гээд гудамж уруудаад хамгийн урд А алхаад араас нь би алхаад миний араас Э алхаж байсан. Тэгээд юу ч санахгүй байгаа нэг сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины хагалгаанд орсон гээд ухаан орсон. 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.Э намайг юугаар цохиж зодсоныг би санахгүй байна. Би хамгийн сүүлд гудамж уруудаад алхаж байснаа санаж байна. Эмнэлэгт ухаан ороод намайг сахиж байсан дүүгээсээ хүнд зодуулаад эмнэлэгт хагалгаанд орсон талаар мэдсэн. Би А г зодоогүй. А намайг зодоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 33- 35-р хуудас/,
4.Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед найз Д.Ө гэрийнхээ урд талын гудамжинд уулзсан. Ө бид хоёр хүдрийн дэлгүүр ороод 0,33 граммтай Хараа нэртэй архи нэгийг аваад манай хашаан дотор хувааж уусан. Ө бид хоёр архи ууж байхад тамхи дуусаад манай гэрийн ойролцоо байдаг **** дэлгүүр дээр ирээд хоёр хайрцаг тамхи аваад буцаад манай гэр рүү явсан. Ө бид хоёр манай гэрийн урд талын гудамж уруудаад явж байтал бид хоёрын араас Т.Э гэх зүс таних залуу дуудсан. Тэгээд Ө Т.Э ганц шил архи аваад өгчих гэхэд Т.Э гарцаараа хүдрийн дэлгүүр рүү ороод 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Д.Ө Т.Э бид гурав манай гэрийн урд талын гудамжны дээд өнцөг дээр Т.Э авч ирсэн архийг талыг нь уугаад байж байхад би гудамжинд архи уугаад эвгүй юм, манай гэр рүү явъя гээд Ө Т.Э хоёрыг дагуулаад гэр рүүгээ явж байсан. Т.Э Д.Ө хоёр юунаас болж маргалдсан юм мэдэхгүй нэг харсан Т.Э нь гартаа барьж явсан тал архитай архины шилээр Ө толгойн дагз руу цохисон. Би болцгоо гээд дундуур нь ороход Т.Э нь архины шилээрээ миний толгой хэсэг рүү нь цохиж авсан. Тэгээд Э бид хоёр маргалдаж зодолдож байхад Т.Э миний нүүрэн хэсэг рүү хоёр хоёр удаа цохиод авсан. Тэгээд хоорондоо маргалдаад байж байтал цагдаа ирсэн. Д.Ө нь намайг цохиж зодоогүй. Би Ө хэрэлдэж маргалдсан зүйлгүй. Т.Э нь гартаа барьсан архины шилээрээ миний толгой руу 1 удаа цохиод архины шил хагарсан. Мөн гараараа нүүр хэсэг рүү 2 удаа цохиж авсан. Д.Ө Т.Э бид гурав цагдаагийн газар очоод драгер үлээлгэхэд 2 бүхэлтэй байсан. Д.Ө Т.Э бид гурав нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41-р хуудас/,
5.Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт 05 дугаар сарын 24-ний өдөр мэс засал, 06 дугаар сарын 03, 05, 06, 07, 10-ны өдөр амбулатори үзлэг зэрэг 10,887,690 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дээрх 10,887,690 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна. 100900020080 тоот төрийн сангийн дансанд төлбөрийг хийлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 45- 46-р хуудас/,
6.****** аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “...1 Д.Ө биед тархины 2 талын чамархай зулай хэсгийн гавлын ясны цооллого эпидурал дорх цусан хурааг авах, цус тогтоох, тархины дарагдах чөлөөлөх мэс заслын дараах байдал, гавлын ясны зулай хэсгийн цөмөрсөн хугарал тэр хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх 162 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 69-71 -р хуудас/,
7. Говь-Алтай аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүү 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...1. Ц.А биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 161 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 64-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Э нь Д.Ө биед нь халдан зодож шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн шүүгдэгч Т.Э хохирогч Ц.А биед нь халдан зодож шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулжээ.
Иймд шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Д.Ө 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 112-р хуудас/,
2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх116-122-р хуудас/,
****** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/17 дугаартай захирамжаар Д.Ө эдлээгүй үлдсэн 5 (Тав) сар, 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон /захирамжийн хуулбарыг улсын яллагч шүүх хуралдаанд гаргаж өгсөн/,
Шүүгдэгч Т.Э нь урьд ***** *******, ****** дүүрэг дэх сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил 6 сар хорих ял, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Э ***** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Д.Ө тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн 2024/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ө 5 (Тав) сар 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1(Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (Нэг) хоногийг хорих ялын 1(Нэг) хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (Зургаа) сар 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (Хоёр) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө оногдуулсан 6 (Зургаа) сар 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Э оногдуулсан 2 (Хоёр) жил, 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.Ө 4,000,000 (Дөрвөн сая) төгрөг төлсөнийг талууд хүлээн зөвшөөрсөн болно.
Харин шүүгдэгч Т.Э 10,887,690 (Арван сая найман зуун наян долоон мянга зургаан зуун ер) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.
Т.Энхбаатар, Д.Ө нар нь цаашид эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хохирогч Ц.А хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст “…сэтгэцэд учирсан хох уршгийн зэрэглэл тогтоолгохгүй…”, 16 дугаар хуудаст “... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтүүдийг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Э хохирогч Ц.А гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Э хохирогч Д.Ө 4,000,000 (Дөрвөн сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овгийн Д.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ****** овгийн Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-Шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ***** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/17 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Ө 5 (Тав) сар, 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (Нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (Нэг) хоногийг хорих ялын 1 (Нэг) хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (Зургаа) сар 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1г хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (Хоёр) жил 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө оногдуулсан 6 (Зургаа) сар 7 (Долоо) хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 2 (Хоёр) жил 1 (Нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Д.Ө, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Т.Э 10,887,690 (Арван сая найман зуун наян долоон мянга зургаан зуун ер) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, Т.Э Д.Ө нар нь цаашид эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Э хохирогч Д.Ө 4,000,000 (Дөрвөн сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ө Т.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР