Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С, 

Хохирогч: Д.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Б/цахимаар/,

Шүүгдэгч: Д.Г,

Шүүгдэгч: С.Г,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Э /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, С.Г нарт холбогдох эрүүгийн 24290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Г нь нөхөр Д.Г бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Ө -тэй маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас баруун хацар яс, гайморын хөндийн сэлтэрсэн, баруун ухархайн гадна, доод хана ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх,

Шүүгдэгч Д.Г нь эхнэр С.Г бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Ө маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас баруун хацар яс, гайморын хөндийн сэлтэрсэн, баруун ухархайн гадна, доод хана ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, С.Г нарт холбогдох эрүүгийн 2429000640108 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ:

Оочирт маргаан болсон. Энэ залууг таньж мэдэхгүй. Хамгийн гол нь энэ залууг юугаар цохисноо мэдэхгүй байна. Би өөрөө боолгуулаад ухаан алдаад, дөрвөн хөллөөд газарт хэвтэж байсан. Тэр үед амь тэмцэхдээ гараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн уу, төмөр модоор цохиогүй. Ийм зүйл болсон. Миний хувьд санаатай тийм зүйл хийгээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ:

Д.Ө-г би лапатикаар огт цохиогүй. Толгой руу лапатикаар цохисон зүйл байхгүй. Д.Өсөхбаярыг нүд рүү лапатикаар огт цохиогүй. Хоёр лапатик хурааж авсан. Өөр зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүх хуралдаанд Д.Г зүгээс хохирогчид учирсан эрүүл мэндэд учраас хохирол миний үйлдлээс болж болсон байх. Би энэ дээр маргаад байх зүйл алга. Шүүхээс тогтоосон хохирол хэдэн төгрөг төлөх ёстой гээд эд нарыгаа хүлээн зөвшөөрч төлнө гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ нь гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш, энэ нь зөрөөтэй байна, маргаж байна гэсэн байдлаар тайлбар хийгээд байгаа. Үүнд тайлбар хийхэд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээнэ гэдэг заавал хохирогчийн юм уу, улсын яллагчийн бичсэн яг тэр өгүүлбэрээр хамтарч хэлээд яг энэ зөрүүгүй юм гэж, санал үгээ нийлүүлж буруугаа хүлээхийг хэлэхгүй. ******** зүгээс миний үйлдлээс болж энэ хүнд хохирол учруулсан байгаа. Би санахгүй байна, яг тодорхой энэ хүний нүдэнд учруулсан гэсэн зүйлээ санахгүй байна гэж ярьж байна. Тодорхой тохиолдлуудаас санахгүй тохиолдол байж болно. Хүнийг заавал чи гэм буруугаа хүлээж, энэ хуульд заасан хөнгөлөлт, энэний гэм хор болоод эрүүгийн хариуцлагаа хүлээх нөхцөл байдлаа хэлэхийн тулд чи заавал санахгүй байгаа зүйлээ санаж байгаа мэтээр ярих, мэдэхгүй байгаа зүйлийг мэдэж байгаа мэтээр ярьж, заавал үг давтаж цээжилж ярих шаардлагатай гэж байдлаар нь хэлж ярьж болохгүй. Энэ хүн ямар ч байсан бид хоёрын хооронд ийм маргаан гарсан. Бид хоёр машинаасаа лапаткуудаа бариад буусан маргалдсан ийм асуудал болсон. Энэнээс л энэ хүнийг шиг боллоо. Заавал би шүүхээс тогтоосон хариуцлагаа хүлээгээд хохирол төлбөрийг нь барагдуулах болно гэдгээ хэлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж ойлгож болно. Эрх зүйн хувьд энэ зөрөөгүй ойлголт ойлгож байгаа.*********** хувьд өөрийн анх өгсөн мэдүүлэг дээрээ анх хэрэгт холбогдож гэрчээр мэдүүлэг өгөхөөс эхлээд зөрчилтэй холбогдон шалгагдаж байх үеээсээ ийм мэдүүлэг өгч ирсэн. ************* мэдүүлгийг яагаад худлаа гэж үзэх боломжгүй вэ гэхээр хавтаст хэргийн хүрээнд авагдсан олон нотлох баримтуудын хүрээнд лападкаар цохисон гээд байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагын зүгээс лападкатай холбоотойгоор ********** гэж энэ хүн энүүгээр хүнд гэмтэл учруулсан байх бололцоотой байна уу, энэ төмөр нь гэмтэл учруулсан төмөр мөн юм уу энийг хэн барьж байсан юм бэ гэдэгт ямар нэг ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлгийг зөрүүтэй байгаа, худал байна гэдэг агуулгаар нотлох сөрөг агуулгатай, нотлох баримт нотлох баримтын хүрээнд авагдсан зүйл байхгүй байгаа. 2 дугаарт иргэний нэхэмжлэлийн асуудлаар  3 машинаар рейс тээвэр хийх ёстой байсан. Энэ дээрээ зохих төлбөрөө авах ёстой байсан, энийгээ нэхэмжилж байна гэж байгаа, олгох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа явдал. Олгох ёстой байсан орлого маань өөрөө нүүрс тээвэрлэлттэй холбоотой, нүүрс тээвэрлэлт нь өөрөө Монгол Улсын нүүрс тээвэрлэлт болоод гаалиар нэвтрүүлэх, экспорт хийх нь өөрөө биржийн зохицуулалттай, сар өдрөөрөө үргэлж ханш нь өөрчлөгдөж дуудлага худалдааны зарчмаар явдаг учраас энэ хүний хэлж байгаа ханшийг яг хэдэн төгрөг гэж ойлгоход хэцүү. Гадаад валют буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юань орж ирдэг учраас юанийн ханш өдөр болгон хэлбэлзэж байдаг. Тийм учраас олгох ёстой байсан орлого энд тээврийн хөлс гэдгийг одоогоор хавтаст хэргийн өмнө авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоод тооцоолол хийх боломжгүй байна гэж би харж байна. Эмчилгээний төлбөрийн хувьд нэгэнт шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээг бид нар төлөх болно. Өнөөдрийг хүртэл яагаад төлөөгүй юм бэ, өнөөдрийг хүртэл яагаад энэ хүнээс уучлалт гуйгаагүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл өнгөрсөн шүүх хуралдаан буюу урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатад бид нар ярьсан байгаа. Лазер мед гэж эмнэлгийн онош, эм эмчилгээний зураг, томографын зургаар энэ хүний нүдэнд гавлын ясанд олон төрлийн гэмтэл учирсан байна, энэ гэмтэлд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд оруулж байна гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлт өмнө нь гарсан. Гэтэл лазер мед эмнэлгийн өөрийнх нь дүгнэлт тодорхойгүй байна. Энэ хүний биед ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй байна гээд миний үйлчлүүлэгчид өөрийнхөө итгэлийн хүрээнд тайлбар шаардаж байсан байдаг юм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад. Яагаад энэ хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэвэл яг юугаар нотлогдож байгаа юм бэ? Би түүнийг үзмээр байна, хармаар байна. Энэ хүний эрхийн асуудал тэр нь тодорхойгүй байсан учраас энэ хүмүүс хэдэн төгрөг болгож яг хэнд хэдэн төгрөг төлөх ёстой вэ, эмчилгээний зардлыг төлөхөд зохих юм уу, зохихгүй юм уу гэдгээ хэлж чадахгүй байсаар байгаад шүүх хуралдааны шүүхийн шатад ирсэн гэдгээ бид ойлгох ёстой. Тийм учраас эмчилгээний зардлыг яг төгс тогтоосон хэмжээндээ төлнө гэдгээ илэрхийлж байгаа, тэр байр суурийг нь хүлээн авна уу гэж хүсэж байна. Сэтгэл санааны хохирлын тал дээр сэтгэл санааны хохирлыг үнэлэх, энэ хүний сэтгэцэд учирсан гэмтэл хохирол нь хэр хэмжээ, хэддүгээр зэрэглэлд хамаарах вэ гэдэг талаар албан ёсны дүгнэлт гарсан зүйл алга. Үнэхээр энэ дүгнэлт гарсны дараа энэ шүүх хурлын дараа ч юм уу иргэний журмаар нэхэмжлэх байдлаар үлдээчихвэл тэр цагтаа нотлох баримтаа гарцгаагаад дүгнэлтээ гаргаад ингээд явсан нь дээр болов уу л гэж бодож байна. Энэ тал дээр улсын яллагчтай санал нэг байна. Тэгээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нийтэд нь шинжлэн судалж үзвэл хамгийн сүүлд шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн  2024 оны 07 сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дээр анзаарвал хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 773 гэсэн хаягтай, дээрээс нь тухайн дүгнэлтийн 2 дугаар нүүрэн дээр нь өмнө хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний явцын хэсгийг тэр чигт нь хуулаад биччихсэн. Өмнөх дүгнэлтээс энэ дүгнэлт яг юугаараа ялгаатай вэ гэвэл бүрэлдэхүүнээр шинжээч гаргаснаараа нэг ялгагдана 2 дугаар агуулга нь болохоороо энэ гэмтлүүдийнх нь нэршил, тус тусад нь ялгаж бичээд аль нь хүндэвтэр , аль нь хөнгөвтөр гэмтэл юм бэ гэдгээ ялгасан болохоос биш шинээр ямар нэгэн шинжилгээ хийж үзлэг хийсэн зүйл байдаггүй. Зөвхөн өмнөх дүгнэлтийг авч үзээд доторх мэдээллүүд дээр нь л анализ хийсэн шинжтэй дүгнэлт байгаа. Энэ дотор яригдаад байгаа 2024 оны 01 сарын 17-ны өдрийн Лазер мед толгойны томограммуудад гавал баруун талын хацар ясны хугаралтай гээд яригдаад байгаа гол онош энэ хүндэвтэр гэмтэл зэргийн гэмтэлд хамааруулаад үзээд байгаа. Энэ гол  нотлох баримт байгаа гэж яригдаад байгаа. Энийг би болтол олж хараагүй байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт би шүүх дээр хэргийн шүүх хуралдаан дээр очоод нотлох явцтай хэргийн материалтай танилцсан. Миний танилцсан хэсэг дотор Лазер мед гэж эмнэлгийн ямар нэгэн нотлох, томографик, хийсэн шинжилгээ ямар нэгэн онош дүгнэлт байдаггүй. Миний үйлчлүүлэгчдийг энэ нотлох баримтад үндэслээд шинжээчийн дүгнэлт гаргаад шинжээчийн дүгнэлтэд үндэслээд яллах дүгнэлт үйлдэгдчихсэн явж байгаа боловч би үйлчлүүлэгчид энэ талаар тайлбарлаж чадахгүй, нотлох баримтгүй сууж байгаа ийм байдал байгааг анхаарч үзмээр байна. Урьд хийгдсэн улсын хэлэлцүүлгийн үеэр энэ нотлох баримт байхгүй байна гэсэн байдлаар яригдсан. Тэгээд шүүхээс материал шилжүүлсэн шинжээчид шилжүүлж өгсөн, шинжилгээ хийхийг даалгасан захирамж дээр энэ нотлох баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний тухай хуульд заасан объект болох дээр эмчлүүлэгч ямар ч байсан ороод байх шиг байна. Анхан шатын Цогтцэцийн эмнэлгийн дүгнэлтүүд ороод байх шиг байна. Гэвч лазер мед онош тогтоосон гол бөмбөлөг гэмтлийн зэрэглэл ангилал руу оруулаад байгаа гэмтлүүдийг оношилсон энэ дүгнэлт материалууд огт байхгүй байгааг анхаарч үзэх ёстой байх. Энэ шинжээчийн дүгнэлт маань өөрөө урьд хийгдсэн, бидний эргэлзээтэй байна гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг ердөө хуулж бичээд л бусад мэдээллүүд дээр нь анализ хийсэн. Ийм байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу гэж хүсэж байна. Өөр зүйлгүй ээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********** мэдүүлэхдээ:

Тэр 15-ны өдөр орой харанхуй болоод 6,7 цагийн үед байсан. Хойноос машинууд яваад, замын хажуу талын карман руу энэ ах эгч хоёр орж ирээд зогссон. Би замын хажуу талын карман руу зэрэгцээд зогссон. Ах бууж ирээд урагшаа зам харж явснаа ирээд чи зам хаалаа гээд над руу дайрсан, бид хоёр хоорондоо маргаад, ах машин руугаа гүйгээд лапатикаа аваад ирсэн. Би ч бас юуны магад гэж бодоод лапатикаа аваад буусан. Нэг нэгнээ заамдалцан байж байсан. Эгч бууж ирээд боль гээд, бид хоёр зууралдаад байж байхад эгч “лапатикаа тавиа эгчийн дүү, наад төмрөө тавь” гэхээр нь төмрөө эгчид өгсөн. Ах тавихгүй байхад эгч араас 2 удаа цохисон. Эргэж хараад та яаж байна гэхэд миний нүүр рүү цохисон. Оч мана татаад нүд харанхуйлаад явчихсан. Доошоо тонгойход ах намайг 2,3 удаа өшиглөсөн. Би кавин руугаа гүйж ороод толинд харахад нүд хавдсан байсан. Би уурандаа халбага аваад буусан, будаа агшаагчийн халбага. Тэгэхэд энэ хоёр кавиндаа орчхоод дотроосоо түгжчихсэн байсан. Би кавиндаа ороод нүдээ хартал нэлээн хавдаад, том болчихсон байсан болохоор Цэцийд байдаг хуурай ах руугаа ярьсан. Хүнд зодуулчихлаа гээд хэлэхэд чи шууд дуудлага өг гэсэн. Би цагдаа руу дуудлага өгөөд, энэ хоёрт дуудлага өгсөн байгаа гээд хэлэхэд энэ хоёр урдаас татаа ирээд яваад өгсөн. Би цагдаа руу яриад энэ хоёр яваад өглөө яах вэ? гэтэл цагдаа араас нь болгоомжтой дагаад явж бай, цагдаа очиж байгаа гэсэн. 7 дах км-ээс 4км газар явж байсны дараа цагдаа ирсэн. Цагдаа ирээд бичиг баримт хурааж аваад явсан. Хоёулангийнх нь бичиг баримтыг хурааж аваад төв ороод мэдүүлэг өгөөрэй гэсэн. Замаас гараад явж байтал толгой эргээд, дотор муухайраад, бөөлжсөн чинь хүрэн өнгөтэй зүйлээр бөөлжсөн. Цэцийн эрүүл мэндийн төв рүү дуудлага өгөөд, орой 11 цагийн үед эрүүл мэндийн төвөөс машин ирж аваад, Цэцийг эмнэлэгт анхны тусламж авч хоносон. Маргааш өглөө нь байцаагчид очиж мэдүүлэг өгсөн. Цэцийн төвөөс хот руу яаралтай яв гэсэн. Хотод гэмтэлд үзүүл гэсэн.Гэмтэлд очиж үзүүлэхэд яаралтайгаар оч гээд, 1-р эмнэлэгт яаралтайгаар очоод 2 хоног эмчилгээ хийлгээд 3 дах хоногоосоо хагалгаанд орсон. 5 хоног эмнэлэгт хэвтсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч ************ гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Улсын яллагчид болон шүүгдэгчийн санал дүгнэлтийг сонслоо.Улсын яллагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдох зохих байдлууд хангалтгүй ажилласан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т энэ хохирол, хор уршгийн асуудлыг бүрэн тогтоох ёстой. Нэгэнт хэвшчихсэн, өөрөөр хэлэх юм бол энэ хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэл санаанд нь хэрхэн хор уршиг учирсан юм бэ гэдэг асуудлыг тогтоодог. Энэ процесс ажиллагаанд хийгддэг, хийгдвэл зохих ажиллагаа болоод явчихсан. Гэтэл энэ асуудлыг тогтоогоогүй, дээрээс нь хүний эд мөрийн баримтаар лапатик гээд байгаа зүйлийг яг эд мөрийн баримтаар хураан аваагүй, хэнийх нь өгсөн өргөдөл байгаа. Хэдийгээр хүлээн зөвшөөрч байгаа асуудал байгаа боловч цохисон хэсэг дээр тухайн хохирогчийн эд мөрийн баримтаар тогтоож аваад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг илрүүлэх, тогтоох ажиллагаа хийгдээгүй. Дээрээс нь энэ 16.2.1 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооно гээд  өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ийм хүндэвтэр гэмтэл авчихсан хохирогч 760.000 төгрөгийн хохирол нь итгэмжлээд зогсож байдаг. Энэ байж боломгүй, өөрөөр хэлэх юм болбол энэ хүн цаана нь амьдралтай, 3 бага насны хүүхэдтэй гэр бүлээ тэжээж авч явдаг. Үүнийгээ тодорхой хэмжээнд нотлох гэж оролдлоо. Дансны депозит хуулгаараа ямар орлого олдог байсан юм бэ гэдгээ нотоллоо. Гэтэл шууд нийгмийн даатгал байхгүй бол энэ асуудлыг төлөхгүй хор уршгийн асуудал төлөгдөхгүй гэдэг ийм зохицуулалт хууль эрх зүй хаана ч байхгүй. Хохирогчийн зүгээс өөрийнхөө боломжит хэмжээнд буюу ашиг орлого олж байсан гэдгээ нотолсон баримтаа болбол хавтаст хэрэгт бичүүлж өгсөн байна. 2-т шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд маргадаг юм байна. Бид нар бол хуульч, өмгөөлөгч хэдий боловч  тусгай мэдлэг бид нарт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний анатомийн бүтэц яаж эрүү нүүрээ, хацрын яс яаж цуурсан, бяцарсан, түүнд яаж хагалгаа хийдэг, яаж имплантыг нь тавьдаг, энэ талын нарийн мэргэжлийн ойлголт бид нарт байхгүй байх. Энэ тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлттэй маргана гэдэг бол маш том нотлох баримт, няцаалт байж л энэ дээр ярих байх гэж бодож байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн няцааж байгаа,гол нотлох баримт баримт буюу үндэслэл бүхий эргэлзээ энэ дээр байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол хор уршигтай холбоотой хууль зүйн үндэслэлээ тайлбарлая. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршгийн асуудлыг хууль зүйн үндэслэлээ хэлье. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлын улмаас үүдэлтэй хохирлын улмаас учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж байгаа юм. Бид нар шүүх хуралдааны үе шатад хохирол, хор уршгийн асуудлыг тогтоох гэж байгаа учраас энэ хохирлыг бодитойгоор яах вэ, баримтаар өгч байж хор уршгийн асуудлаар тогтоолгох гээд хохирогч төдийлөн хууль зүйн ойлголт, хууль зүйн мэдлэггүй учраас тэд нарыг тайлбарлаж чадахгүй. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж үзэж байна гэхээр бол Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 2.5 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийн асуудлаа бодитой тогтоолгох гээд тодорхой хэмжээнд баримтаа бүрдүүлээд бэхжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өнөөдрийн энэ шүүх хуралдаанаас хохирогчийн байр суурь өмгөөлөгчийн байр суурь, 34.8-4 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой саналыг аль ч үе шат гаргана гэж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэлгүй хандаж байгаа шүүгдэгч нарын байр суурь хохирол төлбөрийг шүүх тогтоочихвол өгье, уучлалт гуйгаагүй, гэм буруугаа хүлээгээгүй байгаа асуудал бол энэ ял хүндрүүлэх нөхцөл байдлын саналыг тэмдэглүүлмээр байна. Дээрээс нь шүүхийн шинжилгээний тухай хууль 40 дүгээр зүйл болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг ажлыг батлах тухай 2023 оны 07 сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бол 2024 оны 01 сарын 01-ээс эхлээд 550.000 төгрөг байхаар тогтоосон. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ гэнэтийн зэрэг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу зэрэглэлээр авч үзвэл хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийг 3 дугаар зэрэглэлээр үнэлээч гэж. Энэ бол шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал учраас хохирол, хор уршгийг, сэтгэл санааны хохирлыг бодитойгоор хандаач гэж хүсэж байна. Хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно гэж үзвэл 8.550.000 төгрөгөөс 15.173.400 төгрөг байх нь. Үүнийг хохирогчид учирч байгаа сэтгэл санааны хохирлыг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хохирогчийн нэхэмжилж байгаагаар 10.000.000 хүртэлх төгрөгөөр тооцож бодитойгоор үнэлж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. 10 сард гарах хагалгааны зардал өнөөдөр хохирогч маш бодитойгоор учирсан хохирлоо нэхэмжилсэн, түүнээс илүү дутуу зүйл нэхэмжлээгүй, өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хот руу нааш цааш явах зардал. Энэ хүнийг асрах тойглох бусад урсгал гарч байгаа хор уршгийн асуудал нэлээдгүй гарч байгаа. Үүнийг баримтаар нэхэмжлээгүй шатахуун, бензин гэж нэхэмжлээгүй, ерөөсөө л бодитойгоор учирч байгаа хохирлоо баримтаараа л нэхэмжилж байгаа асуудал. Өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч нарын учруулсан хохирол, хор уршгийн улмаас энэ хүн ажил орлогогүй болжээ. Ажил орлогогүйн улмаас зээл, банк бусаас зээлсэн зээлийн асуудал зогссон, давхар гэр бүл тэжээн тэтгэх асуудал, зээлээ төлөхгүйн улмаас ар гэрээс нь мөнгө зээлсэн асуудал, үүнийгээ тодорхой мэдүүлгээрээ нотолсон. Өнөөдөр шүүгдэгч нарын зүгээс шүүхээс төл гэсэн хэмжээнд төлнө гэж байгаа учраас би энэ жишгээр өөрөөр хэлэх юм бол тэр хэмжээн дээр маргахгүй байна гэж ойлголоо. Үүнийг хүлээн зөвшөөрлөө, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргахгүй байна гэж ойлголоо. Шүүхийн тогтоосон хэмжээнд төлнө өө гэж байгаа учраас шүүх өөрийн бүрэн хэмжээнийхээ хүрээнд энэ сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бодитой хандаж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Тийм учраас нийт хохирлын хэмжээг 38.000.000 төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас гаргуулах ийм саналтай байна гэв.

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр илрүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1761 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 60-61 дэх тал/,

-Хохирогч *********** гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 70-135 дахь тал/,

-Шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51, 137, 138, 139, 140, 141 дэх тал/,

-Шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 142, 156, 157, 158, 159, 160, 161, 162 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд **************яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд ************* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

-Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  хавтаст хэргийн 200-209 дэх тал/,

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 215 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 249-251 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ************ нь нөхөр ********** бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар ************* маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол” тус тус учруулсан,

Шүүгдэгч ************* нь эхнэр ************ бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол” тус тус учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.    

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 25-29 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.01.25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 30-31 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **************2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан хаднаас Эрдэнэс Таван толгойгоос ачаанд ороход явж байсан. Тэгээд замдаа 8 дахь км дээр авто машины зогсоол дээр зогсох гээд нэг том машины хажуугаар ороод зогссон чинь тухайн машины жолооч машинаас бууж ирснээ чи машин хааж зогслоо гээд  надтай хэрүүл маргаан хийсэн.  Тэгсэн нөгөө танихгүй жолооч ах хүү чамайг ална гээд машин руугаа буцаж очсоноо машинаас лапатик бариад яваад ирсэн. Тэгэхээр нь би юуны магад гээд бас машинаас лапатик бариад яваад очсон тэгсэн нөгөө ах хүү намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд адилхан заамдалцаж байсан чинь нөгөө танихгүй ах хүүгийн эхнэр гээд нэг эмэгтэй хүн машинаас нь бууж ирсэн. Тэгсэн нөгөө эгч миний гарт барьж байсан лапатикыг тавь тавь гээд миний гараас татаад авахаар нь би тавьсан тэгсэн нөгөө ах миний хоолойг боогоод байхаар нь би ах одоо больё та тавьчих гэж хэлсэн тэгсэн намайг тавихгүй байсан тэгсэн эхнэр нь миний нуруу лүү лапатикаар  2-3 удаа цохиж явсан Тэгэхээр нь би нөгөө эгчийг та яаж байна гээд иргээд харсан чинь миний нүүр лүү нөгөө лапатикаар цохиод авсан. Би доошоо тонгойгоод унасан чинь нөхөр нь алчая гээд миний нүүр лүү хоёр гурван удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би босож ирээд машиныхаа кабин руу зугтаагаад орсон тэгэхээр нь би машиныхаа толинд харсан чинь баруун талын нүд улайж хавдсан байдалтай сонин болчихсон байсан. Тэгсэн нөгөө эхнэр нөхөр хоёр миний машины хажууд чамайг ална гээд зогсоод байсан тэгэхээр нь би та хоёр ямар овоо юм гээд би будаа агшаагчийн хутгуур бариад буусан чинь нөгөө хоёр машин руугаа яваад өгсөн. Тэгээд би утсаараа хуурай ах руугаа залгаад би зодуулчихлаа гээд хэлсэн чинь цагдаад дуудлага өг гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм Тэгээд би нөгөө хоёр дээр очоод та намайг ингээд цохисон байна ш дээ би цагдаа дуудсан байгаа та байж бай гэсэн чинь нөгөө хоёр машинаа унаад яваад өгсөн тэгэхээр нь би цагдаад нөгөө хоёр чинь машинаа унаад яваад өглөө гэж хэлсэн чинь наад хоёр болгоомжтой дагаад явж бай одоо цагдаа очиж байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************* 2024.06.10-ны өдрийн дахин өгсөн “...Би эмчилгээний зардал гаргуулж авмаар байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд ************* яллагдагчаар өгсөн  “...би болохоор тэр залууд хэлсэн үг би урсгал сөрөөгүй байхад чи урсгал сөрчихөөд юу яриад байгаа юм бэ гэсэн утгатай үг хэлсэн. Тэгсэн нөгөө залуу ална гэж цаашаа эргэж машиныхаа сав руу явсан би буцаж гүйж машиндаа ороод төмөр лапатик аваад ирсэн нөгөө залуу болохоор хутга бариад гараад ирлээ гэж бодсон чинь хутга биш хоолны халбага бариад ирсэн байсан. Би гэхдээ барьж очсон төмрөөрөө тэр залууг цохиогүй бид хоёр хоёр талаасаа барилцаж аваад хоорондоо зууралдсан манай эхнэр бид хоёрыг салгах гээд ирсэн чинь манай эхнэрийг янхан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд **************яллагдагчаар өгсөн “...манай нөхөр  буугаад зам хараад зогсож байсан чинь нөгөө залуу ирж зогсоод нөгөө залуугийн өөрийн кабины хаалгаар очиж хоорондоо ярилцаад байж байгаал яг юунаас болсоныг мэдэхгүй гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн нэг нэг лүүгээ машинаас лапатик төмрөө авч бууж ирээд хоорондоо заамдаж аваад манай нөхрийг нөгөө залуу мөргөөд боож унагаагаад байхаар нь би бууж очоод хамгийн түрүүнд нөгөө залуугийн гарт нь байгаа лапатикийг аваад чи болиоч өчнөөн настай хүнтэй зууралдаад гэсэн чинь намайг гэчий нохойгоор дууд байсан. Тэгээд цагдаад дуудлага өглөө гэсэн чинь больсон тэгээд би машинд ороод цагдаа дуудах гэсэн чинь цагдаагийн дугаарыг мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “1. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэрэгшлээрээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахмад *************** гаргасан №1761 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. ***********биед баруун хацар ясны хугарал, баруун ухархайн гадна болон дотоод хана ясны зөрүүтэй хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Баруун хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 5. Баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон дотоод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 6. Хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 249-251 дэх тал/ зэрэг болно.

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ***********, ************ нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ. 

Шүүгдэгч *********, С.*********** нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус, өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***********, ********* нар нь бүлэглэж, хохирогч *************** эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** *************р нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч **********, ************р нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Хохирогч ********** биед “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 30-31, 245-251 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн ************* хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/     

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *************нь шүүгдэгч нараас гэм хорын хохиролд “эмчилгээний зардалд 765.150 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 400.000 төгрөг, 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг” нийт 38.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хохирогч *********** нь эм тариа, эмчилгээ, ор хоногийн төлбөртэй хохиролтой нийт 765.150 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг гаргуулж, хохирогч************* олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхээс завсарлага авсан хугацаанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг хохирогч ************ төлсөн болохыг дурдах нь зүйтэй. /хавтас хэргийн 130-132 дахь тал/

Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 400.000 төгрөг нэхэмжилсэн ба энэхүү төлбөр нь дээрх эмчилгээний төлбөрт оруулан тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжлэлээс “олох ёстой байсан орлого буюу 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисон болно.

Учир нь хохирогч нь 3 тээврийн хэрэгсэл эзэмшдэг гэх бөгөөд 1 тээврийн хэрэгслээр сард 3 удаагийн рейс, 3 тээврийн хэрэгслээр сард 9 удаагийн рейс хийх байсан ба 3 сарын хугацаанд тээвэрлэлт хийгээгүй учир 1 рейсыг 1.000.000 төгрөгөөр, 27 удаагийн рейс нь 27.000.000 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн гэх боловч 3 тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож тээвэрлэлт хийдэг эсэх, 1 тээврийн хэрэгслээр сард 3 удаа тээвэрлэлт хийдэг эсэх, 1 рейсын ашиг 1.000.000 төгрөг байдаг эсэх, 3 сарын хугацаанд 3 автомашинаар тээвэрлэлт хийгдээгүй зогссон эсэх, хохирогчийг 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй орхисон.

Иймд хохирогч ************ нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *************, ************* нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч **********, ************* нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                                             

Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *********** 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр, шүүгдэгч ***********3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байна” гэх саналыг,

Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахсаналыг тус тус гаргасан.

Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн боловч улсын яллагч нь шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлт гаргасан мөртлөө торгох шийтгэлийг өөр, өөрөөр хэмжээгээр оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***********, *********** нарт 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч **********, ********** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ************, *********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч **********, *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт ***********, Боржгон овогт ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *************** 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *************** 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч **********, *********** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********с, ************* нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг гаргуулж, хохирогч **************олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхээс завсарлага авсан хугацаанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг хохирогч ************* төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “олох ёстой байсан орлого буюу 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох **********, ************* нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч ***********, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, *************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго, 

Хохирогч: Д.Өсөхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Баасанжав /цахимаар/,

Шүүгдэгч: Д.Гантөгс,

Шүүгдэгч: С.Гандолгор,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Энхбат /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантөгс, С.Гандолгор нарт холбогдох эрүүгийн 2429000640108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, тооройн төгөл, 3-300 тоот хаягт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Дамбилын Гантөгс /РД:СТ73012214/,

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамтаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, тооройн төгөл, 3-300 тоот хаягт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.03-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Сэнгээгийн Гандолгор /РД:КВ80061908/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Гандолгор нь нөхөр Д.Гантөгстэй бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас баруун хацар яс, гайморын хөндийн сэлтэрсэн, баруун ухархайн гадна, доод хана ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх,

Шүүгдэгч Д.Гантөгс нь эхнэр С.Гандолгортой бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас баруун хацар яс, гайморын хөндийн сэлтэрсэн, баруун ухархайн гадна, доод хана ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантөгс, С.Гандолгор нарт холбогдох эрүүгийн 2429000640108 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантөгс мэдүүлэхдээ:

Оочирт маргаан болсон. Энэ залууг таньж мэдэхгүй. Хамгийн гол нь энэ залууг юугаар цохисноо мэдэхгүй байна. Би өөрөө боолгуулаад ухаан алдаад, дөрвөн хөллөөд газарт хэвтэж байсан. Тэр үед амь тэмцэхдээ гараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн уу, төмөр модоор цохиогүй. Ийм зүйл болсон. Миний хувьд санаатай тийм зүйл хийгээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гандолгор мэдүүлэхдээ:

Д.Өсөхбаярыг би лапатикаар огт цохиогүй. Толгой руу лапатикаар цохисон зүйл байхгүй. Д.Өсөхбаярыг нүд рүү лапатикаар огт цохиогүй. Хоёр лапатик хурааж авсан. Өөр зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүх хуралдаанд Д.Гантөгсийн зүгээс хохирогчид учирсан эрүүл мэндэд учраас хохирол миний үйлдлээс болж болсон байх. Би энэ дээр маргаад байх зүйл алга. Шүүхээс тогтоосон хохирол хэдэн төгрөг төлөх ёстой гээд эд нарыгаа хүлээн зөвшөөрч төлнө гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ нь гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш, энэ нь зөрөөтэй байна, маргаж байна гэсэн байдлаар тайлбар хийгээд байгаа. Үүнд тайлбар хийхэд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээнэ гэдэг заавал хохирогчийн юм уу, улсын яллагчийн бичсэн яг тэр өгүүлбэрээр хамтарч хэлээд яг энэ зөрүүгүй юм гэж, санал үгээ нийлүүлж буруугаа хүлээхийг хэлэхгүй. Гантөгсийн зүгээс миний үйлдлээс болж энэ хүнд хохирол учруулсан байгаа. Би санахгүй байна, яг тодорхой энэ хүний нүдэнд учруулсан гэсэн зүйлээ санахгүй байна гэж ярьж байна. Тодорхой тохиолдлуудаас санахгүй тохиолдол байж болно. Хүнийг заавал чи гэм буруугаа хүлээж, энэ хуульд заасан хөнгөлөлт, энэний гэм хор болоод эрүүгийн хариуцлагаа хүлээх нөхцөл байдлаа хэлэхийн тулд чи заавал санахгүй байгаа зүйлээ санаж байгаа мэтээр ярих, мэдэхгүй байгаа зүйлийг мэдэж байгаа мэтээр ярьж, заавал үг давтаж цээжилж ярих шаардлагатай гэж байдлаар нь хэлж ярьж болохгүй. Энэ хүн ямар ч байсан бид хоёрын хооронд ийм маргаан гарсан. Бид хоёр машинаасаа лапаткуудаа бариад буусан маргалдсан ийм асуудал болсон. Энэнээс л энэ хүнийг шиг боллоо. Заавал би шүүхээс тогтоосон хариуцлагаа хүлээгээд хохирол төлбөрийг нь барагдуулах болно гэдгээ хэлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж ойлгож болно. Эрх зүйн хувьд энэ зөрөөгүй ойлголт ойлгож байгаа. С.Гандолгорын хувьд өөрийн анх өгсөн мэдүүлэг дээрээ анх хэрэгт холбогдож гэрчээр мэдүүлэг өгөхөөс эхлээд зөрчилтэй холбогдон шалгагдаж байх үеээсээ ийм мэдүүлэг өгч ирсэн. С.Гандолгорын мэдүүлгийг яагаад худлаа гэж үзэх боломжгүй вэ гэхээр хавтаст хэргийн хүрээнд авагдсан олон нотлох баримтуудын хүрээнд лападкаар цохисон гээд байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагын зүгээс лападкатай холбоотойгоор С.Гандолгор гэж энэ хүн энүүгээр хүнд гэмтэл учруулсан байх бололцоотой байна уу, энэ төмөр нь гэмтэл учруулсан төмөр мөн юм уу энийг хэн барьж байсан юм бэ гэдэгт ямар нэг ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлгийг зөрүүтэй байгаа, худал байна гэдэг агуулгаар нотлох сөрөг агуулгатай, нотлох баримт нотлох баримтын хүрээнд авагдсан зүйл байхгүй байгаа. 2 дугаарт иргэний нэхэмжлэлийн асуудлаар  3 машинаар рейс тээвэр хийх ёстой байсан. Энэ дээрээ зохих төлбөрөө авах ёстой байсан, энийгээ нэхэмжилж байна гэж байгаа, олгох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа явдал. Олгох ёстой байсан орлого маань өөрөө нүүрс тээвэрлэлттэй холбоотой, нүүрс тээвэрлэлт нь өөрөө Монгол Улсын нүүрс тээвэрлэлт болоод гаалиар нэвтрүүлэх, экспорт хийх нь өөрөө биржийн зохицуулалттай, сар өдрөөрөө үргэлж ханш нь өөрчлөгдөж дуудлага худалдааны зарчмаар явдаг учраас энэ хүний хэлж байгаа ханшийг яг хэдэн төгрөг гэж ойлгоход хэцүү. Гадаад валют буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юань орж ирдэг учраас юанийн ханш өдөр болгон хэлбэлзэж байдаг. Тийм учраас олгох ёстой байсан орлого энд тээврийн хөлс гэдгийг одоогоор хавтаст хэргийн өмнө авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоод тооцоолол хийх боломжгүй байна гэж би харж байна. Эмчилгээний төлбөрийн хувьд нэгэнт шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээг бид нар төлөх болно. Өнөөдрийг хүртэл яагаад төлөөгүй юм бэ, өнөөдрийг хүртэл яагаад энэ хүнээс уучлалт гуйгаагүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл өнгөрсөн шүүх хуралдаан буюу урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатад бид нар ярьсан байгаа. Лазер мед гэж эмнэлгийн онош, эм эмчилгээний зураг, томографын зургаар энэ хүний нүдэнд гавлын ясанд олон төрлийн гэмтэл учирсан байна, энэ гэмтэлд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд оруулж байна гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлт өмнө нь гарсан. Гэтэл лазер мед эмнэлгийн өөрийнх нь дүгнэлт тодорхойгүй байна. Энэ хүний биед ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй байна гээд миний үйлчлүүлэгчид өөрийнхөө итгэлийн хүрээнд тайлбар шаардаж байсан байдаг юм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад. Яагаад энэ хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэвэл яг юугаар нотлогдож байгаа юм бэ? Би түүнийг үзмээр байна, хармаар байна. Энэ хүний эрхийн асуудал тэр нь тодорхойгүй байсан учраас энэ хүмүүс хэдэн төгрөг болгож яг хэнд хэдэн төгрөг төлөх ёстой вэ, эмчилгээний зардлыг төлөхөд зохих юм уу, зохихгүй юм уу гэдгээ хэлж чадахгүй байсаар байгаад шүүх хуралдааны шүүхийн шатад ирсэн гэдгээ бид ойлгох ёстой. Тийм учраас эмчилгээний зардлыг яг төгс тогтоосон хэмжээндээ төлнө гэдгээ илэрхийлж байгаа, тэр байр суурийг нь хүлээн авна уу гэж хүсэж байна. Сэтгэл санааны хохирлын тал дээр сэтгэл санааны хохирлыг үнэлэх, энэ хүний сэтгэцэд учирсан гэмтэл хохирол нь хэр хэмжээ, хэддүгээр зэрэглэлд хамаарах вэ гэдэг талаар албан ёсны дүгнэлт гарсан зүйл алга. Үнэхээр энэ дүгнэлт гарсны дараа энэ шүүх хурлын дараа ч юм уу иргэний журмаар нэхэмжлэх байдлаар үлдээчихвэл тэр цагтаа нотлох баримтаа гарцгаагаад дүгнэлтээ гаргаад ингээд явсан нь дээр болов уу л гэж бодож байна. Энэ тал дээр улсын яллагчтай санал нэг байна. Тэгээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нийтэд нь шинжлэн судалж үзвэл хамгийн сүүлд шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн  2024 оны 07 сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дээр анзаарвал хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 773 гэсэн хаягтай, дээрээс нь тухайн дүгнэлтийн 2 дугаар нүүрэн дээр нь өмнө хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний явцын хэсгийг тэр чигт нь хуулаад биччихсэн. Өмнөх дүгнэлтээс энэ дүгнэлт яг юугаараа ялгаатай вэ гэвэл бүрэлдэхүүнээр шинжээч гаргаснаараа нэг ялгагдана 2 дугаар агуулга нь болохоороо энэ гэмтлүүдийнх нь нэршил, тус тусад нь ялгаж бичээд аль нь хүндэвтэр , аль нь хөнгөвтөр гэмтэл юм бэ гэдгээ ялгасан болохоос биш шинээр ямар нэгэн шинжилгээ хийж үзлэг хийсэн зүйл байдаггүй. Зөвхөн өмнөх дүгнэлтийг авч үзээд доторх мэдээллүүд дээр нь л анализ хийсэн шинжтэй дүгнэлт байгаа. Энэ дотор яригдаад байгаа 2024 оны 01 сарын 17-ны өдрийн Лазер мед толгойны томограммуудад гавал баруун талын хацар ясны хугаралтай гээд яригдаад байгаа гол онош энэ хүндэвтэр гэмтэл зэргийн гэмтэлд хамааруулаад үзээд байгаа. Энэ гол  нотлох баримт байгаа гэж яригдаад байгаа. Энийг би болтол олж хараагүй байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт би шүүх дээр хэргийн шүүх хуралдаан дээр очоод нотлох явцтай хэргийн материалтай танилцсан. Миний танилцсан хэсэг дотор Лазер мед гэж эмнэлгийн ямар нэгэн нотлох, томографик, хийсэн шинжилгээ ямар нэгэн онош дүгнэлт байдаггүй. Миний үйлчлүүлэгчдийг энэ нотлох баримтад үндэслээд шинжээчийн дүгнэлт гаргаад шинжээчийн дүгнэлтэд үндэслээд яллах дүгнэлт үйлдэгдчихсэн явж байгаа боловч би үйлчлүүлэгчид энэ талаар тайлбарлаж чадахгүй, нотлох баримтгүй сууж байгаа ийм байдал байгааг анхаарч үзмээр байна. Урьд хийгдсэн улсын хэлэлцүүлгийн үеэр энэ нотлох баримт байхгүй байна гэсэн байдлаар яригдсан. Тэгээд шүүхээс материал шилжүүлсэн шинжээчид шилжүүлж өгсөн, шинжилгээ хийхийг даалгасан захирамж дээр энэ нотлох баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний тухай хуульд заасан объект болох дээр эмчлүүлэгч ямар ч байсан ороод байх шиг байна. Анхан шатын Цогтцэцийн эмнэлгийн дүгнэлтүүд ороод байх шиг байна. Гэвч лазер мед онош тогтоосон гол бөмбөлөг гэмтлийн зэрэглэл ангилал руу оруулаад байгаа гэмтлүүдийг оношилсон энэ дүгнэлт материалууд огт байхгүй байгааг анхаарч үзэх ёстой байх. Энэ шинжээчийн дүгнэлт маань өөрөө урьд хийгдсэн, бидний эргэлзээтэй байна гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг ердөө хуулж бичээд л бусад мэдээллүүд дээр нь анализ хийсэн. Ийм байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу гэж хүсэж байна. Өөр зүйлгүй ээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Өсөхбаяр мэдүүлэхдээ:

Тэр 15-ны өдөр орой харанхуй болоод 6,7 цагийн үед байсан. Хойноос машинууд яваад, замын хажуу талын карман руу энэ ах эгч хоёр орж ирээд зогссон. Би замын хажуу талын карман руу зэрэгцээд зогссон. Ах бууж ирээд урагшаа зам харж явснаа ирээд чи зам хаалаа гээд над руу дайрсан, бид хоёр хоорондоо маргаад, ах машин руугаа гүйгээд лапатикаа аваад ирсэн. Би ч бас юуны магад гэж бодоод лапатикаа аваад буусан. Нэг нэгнээ заамдалцан байж байсан. Эгч бууж ирээд боль гээд, бид хоёр зууралдаад байж байхад эгч “лапатикаа тавиа эгчийн дүү, наад төмрөө тавь” гэхээр нь төмрөө эгчид өгсөн. Ах тавихгүй байхад эгч араас 2 удаа цохисон. Эргэж хараад та яаж байна гэхэд миний нүүр рүү цохисон. Оч мана татаад нүд харанхуйлаад явчихсан. Доошоо тонгойход ах намайг 2,3 удаа өшиглөсөн. Би кавин руугаа гүйж ороод толинд харахад нүд хавдсан байсан. Би уурандаа халбага аваад буусан, будаа агшаагчийн халбага. Тэгэхэд энэ хоёр кавиндаа орчхоод дотроосоо түгжчихсэн байсан. Би кавиндаа ороод нүдээ хартал нэлээн хавдаад, том болчихсон байсан болохоор Цэцийд байдаг хуурай ах руугаа ярьсан. Хүнд зодуулчихлаа гээд хэлэхэд чи шууд дуудлага өг гэсэн. Би цагдаа руу дуудлага өгөөд, энэ хоёрт дуудлага өгсөн байгаа гээд хэлэхэд энэ хоёр урдаас татаа ирээд яваад өгсөн. Би цагдаа руу яриад энэ хоёр яваад өглөө яах вэ? гэтэл цагдаа араас нь болгоомжтой дагаад явж бай, цагдаа очиж байгаа гэсэн. 7 дах км-ээс 4км газар явж байсны дараа цагдаа ирсэн. Цагдаа ирээд бичиг баримт хурааж аваад явсан. Хоёулангийнх нь бичиг баримтыг хурааж аваад төв ороод мэдүүлэг өгөөрэй гэсэн. Замаас гараад явж байтал толгой эргээд, дотор муухайраад, бөөлжсөн чинь хүрэн өнгөтэй зүйлээр бөөлжсөн. Цэцийн эрүүл мэндийн төв рүү дуудлага өгөөд, орой 11 цагийн үед эрүүл мэндийн төвөөс машин ирж аваад, Цэцийг эмнэлэгт анхны тусламж авч хоносон. Маргааш өглөө нь байцаагчид очиж мэдүүлэг өгсөн. Цэцийн төвөөс хот руу яаралтай яв гэсэн. Хотод гэмтэлд үзүүл гэсэн.Гэмтэлд очиж үзүүлэхэд яаралтайгаар оч гээд, 1-р эмнэлэгт яаралтайгаар очоод 2 хоног эмчилгээ хийлгээд 3 дах хоногоосоо хагалгаанд орсон. 5 хоног эмнэлэгт хэвтсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Улсын яллагчид болон шүүгдэгчийн санал дүгнэлтийг сонслоо.Улсын яллагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдох зохих байдлууд хангалтгүй ажилласан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т энэ хохирол, хор уршгийн асуудлыг бүрэн тогтоох ёстой. Нэгэнт хэвшчихсэн, өөрөөр хэлэх юм бол энэ хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэл санаанд нь хэрхэн хор уршиг учирсан юм бэ гэдэг асуудлыг тогтоодог. Энэ процесс ажиллагаанд хийгддэг, хийгдвэл зохих ажиллагаа болоод явчихсан. Гэтэл энэ асуудлыг тогтоогоогүй, дээрээс нь хүний эд мөрийн баримтаар лапатик гээд байгаа зүйлийг яг эд мөрийн баримтаар хураан аваагүй, хэнийх нь өгсөн өргөдөл байгаа. Хэдийгээр хүлээн зөвшөөрч байгаа асуудал байгаа боловч цохисон хэсэг дээр тухайн хохирогчийн эд мөрийн баримтаар тогтоож аваад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг илрүүлэх, тогтоох ажиллагаа хийгдээгүй. Дээрээс нь энэ 16.2.1 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооно гээд  өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ийм хүндэвтэр гэмтэл авчихсан хохирогч 760.000 төгрөгийн хохирол нь итгэмжлээд зогсож байдаг. Энэ байж боломгүй, өөрөөр хэлэх юм болбол энэ хүн цаана нь амьдралтай, 3 бага насны хүүхэдтэй гэр бүлээ тэжээж авч явдаг. Үүнийгээ тодорхой хэмжээнд нотлох гэж оролдлоо. Дансны депозит хуулгаараа ямар орлого олдог байсан юм бэ гэдгээ нотоллоо. Гэтэл шууд нийгмийн даатгал байхгүй бол энэ асуудлыг төлөхгүй хор уршгийн асуудал төлөгдөхгүй гэдэг ийм зохицуулалт хууль эрх зүй хаана ч байхгүй. Хохирогчийн зүгээс өөрийнхөө боломжит хэмжээнд буюу ашиг орлого олж байсан гэдгээ нотолсон баримтаа болбол хавтаст хэрэгт бичүүлж өгсөн байна. 2-т шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд маргадаг юм байна. Бид нар бол хуульч, өмгөөлөгч хэдий боловч  тусгай мэдлэг бид нарт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний анатомийн бүтэц яаж эрүү нүүрээ, хацрын яс яаж цуурсан, бяцарсан, түүнд яаж хагалгаа хийдэг, яаж имплантыг нь тавьдаг, энэ талын нарийн мэргэжлийн ойлголт бид нарт байхгүй байх. Энэ тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлттэй маргана гэдэг бол маш том нотлох баримт, няцаалт байж л энэ дээр ярих байх гэж бодож байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн няцааж байгаа,гол нотлох баримт баримт буюу үндэслэл бүхий эргэлзээ энэ дээр байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол хор уршигтай холбоотой хууль зүйн үндэслэлээ тайлбарлая. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршгийн асуудлыг хууль зүйн үндэслэлээ хэлье. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлын улмаас үүдэлтэй хохирлын улмаас учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж байгаа юм. Бид нар шүүх хуралдааны үе шатад хохирол, хор уршгийн асуудлыг тогтоох гэж байгаа учраас энэ хохирлыг бодитойгоор яах вэ, баримтаар өгч байж хор уршгийн асуудлаар тогтоолгох гээд хохирогч төдийлөн хууль зүйн ойлголт, хууль зүйн мэдлэггүй учраас тэд нарыг тайлбарлаж чадахгүй. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж үзэж байна гэхээр бол Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 2.5 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийн асуудлаа бодитой тогтоолгох гээд тодорхой хэмжээнд баримтаа бүрдүүлээд бэхжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өнөөдрийн энэ шүүх хуралдаанаас хохирогчийн байр суурь өмгөөлөгчийн байр суурь, 34.8-4 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой саналыг аль ч үе шат гаргана гэж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэлгүй хандаж байгаа шүүгдэгч нарын байр суурь хохирол төлбөрийг шүүх тогтоочихвол өгье, уучлалт гуйгаагүй, гэм буруугаа хүлээгээгүй байгаа асуудал бол энэ ял хүндрүүлэх нөхцөл байдлын саналыг тэмдэглүүлмээр байна. Дээрээс нь шүүхийн шинжилгээний тухай хууль 40 дүгээр зүйл болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг ажлыг батлах тухай 2023 оны 07 сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бол 2024 оны 01 сарын 01-ээс эхлээд 550.000 төгрөг байхаар тогтоосон. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ гэнэтийн зэрэг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу зэрэглэлээр авч үзвэл хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийг 3 дугаар зэрэглэлээр үнэлээч гэж. Энэ бол шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал учраас хохирол, хор уршгийг, сэтгэл санааны хохирлыг бодитойгоор хандаач гэж хүсэж байна. Хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно гэж үзвэл 8.550.000 төгрөгөөс 15.173.400 төгрөг байх нь. Үүнийг хохирогчид учирч байгаа сэтгэл санааны хохирлыг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хохирогчийн нэхэмжилж байгаагаар 10.000.000 хүртэлх төгрөгөөр тооцож бодитойгоор үнэлж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. 10 сард гарах хагалгааны зардал өнөөдөр хохирогч маш бодитойгоор учирсан хохирлоо нэхэмжилсэн, түүнээс илүү дутуу зүйл нэхэмжлээгүй, өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хот руу нааш цааш явах зардал. Энэ хүнийг асрах тойглох бусад урсгал гарч байгаа хор уршгийн асуудал нэлээдгүй гарч байгаа. Үүнийг баримтаар нэхэмжлээгүй шатахуун, бензин гэж нэхэмжлээгүй, ерөөсөө л бодитойгоор учирч байгаа хохирлоо баримтаараа л нэхэмжилж байгаа асуудал. Өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч нарын учруулсан хохирол, хор уршгийн улмаас энэ хүн ажил орлогогүй болжээ. Ажил орлогогүйн улмаас зээл, банк бусаас зээлсэн зээлийн асуудал зогссон, давхар гэр бүл тэжээн тэтгэх асуудал, зээлээ төлөхгүйн улмаас ар гэрээс нь мөнгө зээлсэн асуудал, үүнийгээ тодорхой мэдүүлгээрээ нотолсон. Өнөөдөр шүүгдэгч нарын зүгээс шүүхээс төл гэсэн хэмжээнд төлнө гэж байгаа учраас би энэ жишгээр өөрөөр хэлэх юм бол тэр хэмжээн дээр маргахгүй байна гэж ойлголоо. Үүнийг хүлээн зөвшөөрлөө, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргахгүй байна гэж ойлголоо. Шүүхийн тогтоосон хэмжээнд төлнө өө гэж байгаа учраас шүүх өөрийн бүрэн хэмжээнийхээ хүрээнд энэ сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бодитой хандаж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Тийм учраас нийт хохирлын хэмжээг 38.000.000 төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас гаргуулах ийм саналтай байна гэв.

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр илрүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1761 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 60-61 дэх тал/,

-Хохирогч Д.Өсөхбаяраас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 70-135 дахь тал/,

-Шүүгдэгч Д.Гантөгсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51, 137, 138, 139, 140, 141 дэх тал/,

-Шүүгдэгч С.Гандолгорын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 142, 156, 157, 158, 159, 160, 161, 162 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гантөгсийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гандолгорын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

-Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  хавтаст хэргийн 200-209 дэх тал/,

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 215 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 249-251 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Гандолгор нь нөхөр Д.Гантөгстэй бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол” тус тус учруулсан,

Шүүгдэгч Д.Гантөгс нь эхнэр С.Гандолгортой бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтоос Эрдэнэт таван толгой уурхай чиглэлийн нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт машины урдуур урсгал сөрж дайрч орж ирлээ гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан, эрүүл мэндэд нь халдсаны улмаас “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол” тус тус учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.    

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 25-29 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.01.25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 30-31 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Өсөхбаярын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан хаднаас Эрдэнэс Таван толгойгоос ачаанд ороход явж байсан. Тэгээд замдаа 8 дахь км дээр авто машины зогсоол дээр зогсох гээд нэг том машины хажуугаар ороод зогссон чинь тухайн машины жолооч машинаас бууж ирснээ чи машин хааж зогслоо гээд  надтай хэрүүл маргаан хийсэн.  Тэгсэн нөгөө танихгүй жолооч ах хүү чамайг ална гээд машин руугаа буцаж очсоноо машинаас лапатик бариад яваад ирсэн. Тэгэхээр нь би юуны магад гээд бас машинаас лапатик бариад яваад очсон тэгсэн нөгөө ах хүү намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд адилхан заамдалцаж байсан чинь нөгөө танихгүй ах хүүгийн эхнэр гээд нэг эмэгтэй хүн машинаас нь бууж ирсэн. Тэгсэн нөгөө эгч миний гарт барьж байсан лапатикыг тавь тавь гээд миний гараас татаад авахаар нь би тавьсан тэгсэн нөгөө ах миний хоолойг боогоод байхаар нь би ах одоо больё та тавьчих гэж хэлсэн тэгсэн намайг тавихгүй байсан тэгсэн эхнэр нь миний нуруу лүү лапатикаар  2-3 удаа цохиж явсан Тэгэхээр нь би нөгөө эгчийг та яаж байна гээд иргээд харсан чинь миний нүүр лүү нөгөө лапатикаар цохиод авсан. Би доошоо тонгойгоод унасан чинь нөхөр нь алчая гээд миний нүүр лүү хоёр гурван удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би босож ирээд машиныхаа кабин руу зугтаагаад орсон тэгэхээр нь би машиныхаа толинд харсан чинь баруун талын нүд улайж хавдсан байдалтай сонин болчихсон байсан. Тэгсэн нөгөө эхнэр нөхөр хоёр миний машины хажууд чамайг ална гээд зогсоод байсан тэгэхээр нь би та хоёр ямар овоо юм гээд би будаа агшаагчийн хутгуур бариад буусан чинь нөгөө хоёр машин руугаа яваад өгсөн. Тэгээд би утсаараа хуурай ах руугаа залгаад би зодуулчихлаа гээд хэлсэн чинь цагдаад дуудлага өг гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм Тэгээд би нөгөө хоёр дээр очоод та намайг ингээд цохисон байна ш дээ би цагдаа дуудсан байгаа та байж бай гэсэн чинь нөгөө хоёр машинаа унаад яваад өгсөн тэгэхээр нь би цагдаад нөгөө хоёр чинь машинаа унаад яваад өглөө гэж хэлсэн чинь наад хоёр болгоомжтой дагаад явж бай одоо цагдаа очиж байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Өсөхбаярын 2024.06.10-ны өдрийн дахин өгсөн “...Би эмчилгээний зардал гаргуулж авмаар байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гантөгсийн яллагдагчаар өгсөн  “...би болохоор тэр залууд хэлсэн үг би урсгал сөрөөгүй байхад чи урсгал сөрчихөөд юу яриад байгаа юм бэ гэсэн утгатай үг хэлсэн. Тэгсэн нөгөө залуу ална гэж цаашаа эргэж машиныхаа сав руу явсан би буцаж гүйж машиндаа ороод төмөр лапатик аваад ирсэн нөгөө залуу болохоор хутга бариад гараад ирлээ гэж бодсон чинь хутга биш хоолны халбага бариад ирсэн байсан. Би гэхдээ барьж очсон төмрөөрөө тэр залууг цохиогүй бид хоёр хоёр талаасаа барилцаж аваад хоорондоо зууралдсан манай эхнэр бид хоёрыг салгах гээд ирсэн чинь манай эхнэрийг янхан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гандолгорын яллагдагчаар өгсөн “...манай нөхөр  буугаад зам хараад зогсож байсан чинь нөгөө залуу ирж зогсоод нөгөө залуугийн өөрийн кабины хаалгаар очиж хоорондоо ярилцаад байж байгаал яг юунаас болсоныг мэдэхгүй гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн нэг нэг лүүгээ машинаас лапатик төмрөө авч бууж ирээд хоорондоо заамдаж аваад манай нөхрийг нөгөө залуу мөргөөд боож унагаагаад байхаар нь би бууж очоод хамгийн түрүүнд нөгөө залуугийн гарт нь байгаа лапатикийг аваад чи болиоч өчнөөн настай хүнтэй зууралдаад гэсэн чинь намайг гэчий нохойгоор дууд байсан. Тэгээд цагдаад дуудлага өглөө гэсэн чинь больсон тэгээд би машинд ороод цагдаа дуудах гэсэн чинь цагдаагийн дугаарыг мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “1. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэрэгшлээрээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахмад Э.Эрхэмбаярын гаргасан №1761 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Д.Өсөхбаярын биед баруун хацар ясны хугарал, баруун ухархайн гадна болон дотоод хана ясны зөрүүтэй хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Баруун хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 5. Баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон дотоод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 6. Хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 249-251 дэх тал/ зэрэг болно.

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус, өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь бүлэглэж, хохирогч Д.Өсөхбаярын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Хохирогч Д.Өсөхбаярын биед “баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн гадна болон доод хана ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 30-31, 245-251 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Өсөхбаярын хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/     

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Өсөхбаяр нь шүүгдэгч нараас гэм хорын хохиролд “эмчилгээний зардалд 765.150 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 400.000 төгрөг, 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг” нийт 38.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хохирогч Д.Өсөхбаяр нь эм тариа, эмчилгээ, ор хоногийн төлбөртэй хохиролтой нийт 765.150 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Өсөхбаярт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхээс завсарлага авсан хугацаанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг хохирогч Д.Өсөхбаярт төлсөн болохыг дурдах нь зүйтэй. /хавтас хэргийн 130-132 дахь тал/

Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 400.000 төгрөг нэхэмжилсэн ба энэхүү төлбөр нь дээрх эмчилгээний төлбөрт оруулан тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжлэлээс “олох ёстой байсан орлого буюу 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисон болно.

Учир нь хохирогч нь 3 тээврийн хэрэгсэл эзэмшдэг гэх бөгөөд 1 тээврийн хэрэгслээр сард 3 удаагийн рейс, 3 тээврийн хэрэгслээр сард 9 удаагийн рейс хийх байсан ба 3 сарын хугацаанд тээвэрлэлт хийгээгүй учир 1 рейсыг 1.000.000 төгрөгөөр, 27 удаагийн рейс нь 27.000.000 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн гэх боловч 3 тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож тээвэрлэлт хийдэг эсэх, 1 тээврийн хэрэгслээр сард 3 удаа тээвэрлэлт хийдэг эсэх, 1 рейсын ашиг 1.000.000 төгрөг байдаг эсэх, 3 сарын хугацаанд 3 автомашинаар тээвэрлэлт хийгдээгүй зогссон эсэх, хохирогчийг 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй орхисон.

Иймд хохирогч Д.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Д.Гантөгс, С.Гандолгор нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                                             

Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гантөгсөд 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр, шүүгдэгч С.Гандолгорт 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байна” гэх саналыг,

Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахсаналыг тус тус гаргасан.

Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн боловч улсын яллагч нь шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлт гаргасан мөртлөө торгох шийтгэлийг өөр, өөрөөр хэмжээгээр оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нарт 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Дамбилын Гантөгс, Боржгон овогт Сэнгээгийн Гандолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гантөгсөд 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Гандолгорт 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Өсөхбаярт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхээс завсарлага авсан хугацаанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 765.150 төгрөгийг хохирогч Д.Өсөхбаярт төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “олох ёстой байсан орлого буюу 27 удаагийн рейсний төлбөрт 27.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч Д.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Д.Гантөгс, С.Гандолгор нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гантөгс, С.Гандолгор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.