| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2021/00473/И |
| Дугаар | 140/ШШ2022/00066 |
| Огноо | 2022-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 140/ШШ2022/00066
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/, хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/ нарын гэрлэлт /Завхан аймгийн суманд оны 12 дугаар сарын 22-ны өдөр дугаарт бүртгүүлсэн/-ийг цуцалсугай.
2. Зохигчид нь насанд хүрээгүй хүүхэдгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч Н.*******гийн 0.07 га хэмжээтэй хоёр айлын газар, 6х9 харьцаатай амны орон сууц, амбаар 2 ширхэг, адуу 9, үхэр 6, хонь 12, ямаа 172, гэрийн эд хогшил болох 32 инчийн зурагт, угаалгын машин, хөлдөөгч, 8-н тахилтай хивс, тоосго 3500 ширхэг, мод хоёр портер, өвс 6 портер, хивэг 40 уут зэрэг 72.640.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт баримтаар хавсаргасан 1 ширхэг СД-ыг нэхэмжлэгч Н.*******д буцаан олгохыг шүүгчийн туслах /Т./-д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591.350 төгрөгөөс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 521.150 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч С.*******аас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нийт 591.350 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д буцаан олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /Т./-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг сануулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ