Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

2024      07           16                                       2024/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн, Р.Машлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327001230007 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 07 дугаар сарын 02-ны өдөр """""""" төрсөн, 64 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “"""""” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот """"""""" дүүрэг 1 дүгээр хороо """""""""" 5-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""" регистрийн дугаартай, Г овогт Г-н Э. 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хужирт рашаан сувиллын гүйцэтгэх захирал ажилтай  ба тус рашаан сувиллын тоглоомын талбайг Монгол Улсын стандарт “Хүүхдийн тоглоомын талбай ерөнхий шаардлага” MNS 6751:2019 стандартын тоглоомын талбайн гадаргууд тавигдах шаардлага 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтын /хүүхэд тоглоомын тоног төхөөрөмжөөс чөлөөт уналтаас үүссэн хүчийн сааруулах багасгах зорилгоор хөвсгөр резин, резинэн хавтанцар, хиймэд зүлэг зэргийг талбайн гадаргууд хэрэглэнэ/ хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энэ тоглоомын талбай дээр тоглож байсан 8 настай Б.Ж гулсуур дээрээс унаж дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл авч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Г.Э “2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гулсуур дээрээс хүүхэд унасан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг манай ажлын дутагдал гэж харж байгаа. Үүнийгээ засаж сайжруулахын тулд талбайгаа шилжүүлээд стандартад нийцүүлсэн талбайг бэлэн болгоод байна” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-н Эд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

Үйл баримтын тухайд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг """""""""""" тоглоомын талбайд тоглож байсан 8 настай охин компанийн гулсуур дээрээс унаж эрүүл мэндэд нь хохирол учрах үйл явдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болж болох вэ гэдэг дээр хөдөлмөрийн субъект дээр хууль зүйн дүгнэлт байдаг. Г.Э нь 2014 оноос хойш энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа. Энэ хүн байгууллагын гүйцэтгэх захирлын хувьд байгууллагын болон байгууллагын эргэн тойронд байгаа үйл ажиллагаа явуулахад зориулагдсан бүхий л аюулгүй байдлыг хангаад ажиллах үүрэгтэй байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй буюу 2018 онд """""" нь өөрсдийн дотоод үүрэг бололцоогоо ашиглан нөгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас тоглоомын тоног төхөөрөмж авч ирж суурилуулсан. Тоглоомын стандарт 2019 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн байхад стандарт шаардлагын дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нөхцөл байдлын улмаас 2023 оны 07 дугаар сард насанд хүрээгүй хохирогч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс манай байгууллага өөрөө хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй байхад энэ хүн хариуцах боломжгүй юм уу гэдэг байдлаар хандаж байсан. Би буруутай гэдэг дээр нь ойлгож байна. Гэхдээ хөдөлмөр аюулгүй байдал хариуцаж байгаагийн улмаас энэ хүн үүрэг хүлээхгүй юм уу гэдэг байдлаар ярьж байсан. Прокурорын зүгээс тайлбарлаж өгсөн. Хэрэг дээр хяналт тавьж байсан прокурорын зүгээс уулзаж тайлбарлаад ямар ч тохиолдолд та эрүүгийн хариуцлагаас зайлсхийх боломжгүй гэдэг үндэслэлээ тайлбарлаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх үед шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нартай 2023 оны 04 дүгээр сард очиж уулзаад хохирол төлбөр болон бусад асуудлыг ярилцаад би гэм буруугаа ойлгож байгаа учраас хууль ёсны журмаар шийдвэрлэж өгөх хүсэлт өгье гэж очсон. Үүн дээр ямар шалтгааны улмаас хүсэлт өгөөгүй талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох явцад 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгчээс болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаж ирүүлсэн. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын хувьд хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бүрэн хангагдсан байна гэж үзсэн. Барилга, хот байгуулалтын яамнаас дахин шинжээч томилж дүгнэлт гаргасан. Үүн дээр 2,000,000 гаруй төгрөгийн зардал гарсныг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулснаар дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад түргэн шуурхай гарч хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болохуйц үндэслэл тогтоогдсон гэж дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бодитоор гарсан зардлыг 10,000,000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан байгаа учраас хохирол, төлбөр төлөгдсөн гэж дүгнээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлаад тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ял оногдуулах саналыг танилцуулсан. Энэ саналаа дэмжиж явагдаж байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Эыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ялыг тохирсон байгаа болно. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног байхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан учир хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өргөн өөрчлүүлэх саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна. Цаашид хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан, эмчилгээ хийлгэсэн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх арга хэмжээ нь нээлттэй үйлдээх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн миний бие Г.Эд холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Гаргасан хохирол тодорхой байгаа. Хохирогчид хүнд гэмтэл учирсан. Тийм учраас бүтэн 1 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөн эргэлзээтэй зүйлүүд ч байсан. Учир юу вэ гэхээр тоглож байсан хүүхдүүд нэг нэгнийгээ түлхээд унагачихсан байгаа юм. Гэсэн хэдий энэ байгууллагын зүгээс тоглоомын талбай, ойр орчмыг зүлэгжүүлэх, зөөллөх, хамгаалах зүйл хийгдэх ёстой байсан боловч хийгдээгүй хатуу цемент дээр очсон учраас хүнд гэмтэл авсан. Яг гулгуур дээрээс гулгаж байгаад очсон бол гулгаад буухдаа бэртсэн юм уу гэвэл үгүй байгаа юм. Хашлага дээр зогсож байсан хүүхдийг нөгөө хүүхэд нь түлхээд унагачихсан л асуудал болсон юм байна лээ. Тэглээ гээд гэмт хэрэгтэн биш гэж үзэхгүй гэж үзээд байна. Яагаад гэвэл стандарт байхгүй, хангаагүй гэдэг нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон учраас эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй гэж миний зүгээс үзсэн. Прокурорын шатанд хохирол төлбөрийн талаар тохирохгүй хэтэрхий өндөр хохирол нэхэмжилж байсан учраас нэлээн удсан. Гол нь хохирол дээр тохиролцчихсон бол ингэж удаашрах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Одоогоор Г.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэдий өөрийн идэвхтэй үйлдэл байхгүй ч гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл өдий насны хүний хувьд улсад олон жил ажилласан, боловсролтой, улсаас авсан гавьяат шагналтай ийм хүн гэсэн хэдий ч одоо нөгөө өөрийнхөө  гэм бурууг ойлгож хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Тийм учраас прокурорын шатанд  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох юм байна гэсэн дүгнэлтийг улсын яллагчтай үндсэндээ ойлголцож, асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн юм. Иймд шүүхийн зүгээс хялбаршуулсан журмаар шийдэхийг хүсэж байна. Гэхдээ энэ нь шүүхийн өөрийн эрх мэдлийн асуудал. Ялын гуравхан санкцтай. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нас, улсад ажиллаж байсан хугацаа, улсаас авсан гавьяа шагнал зэргийг харгалзан үзэх ёстой. Хамгийн гол нь шүүгдэгчийн идэвхтэй үед байхгүй, өөрийнх нь ажил мэргэжилтэй дээр нь доголдол гаргасан учраас их өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Эрүүгийн хэргийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай: Би энэ хэрэг дээр өнгөрсөн хавраас эхлээд орж ирсэн. Учир нь өмгөөлөгчийн хэлдгээр хүүхэд байсан. Хариуцах хүнтэй байсан гэдэг байдлаар би өөрийнхөө ойлгоцоор харж байсан. Гэхдээ энэ асуудал нь хуулийн дагуу ийм зүйл байдаг юм гэдгийг тайлбарлаж өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж бүрэн нөхцөл бололцоог хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д тавигдах шаардлагыг бүрэн биелүүлсэн. Энэ тохиолдолд тухайн хүний болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг, түүний хор хохирол байдлыг харгалзан шүүхээс ялаас чөлөөлөх үндэслэл байна гэдэг үүднээс прокурорт хүсэлт гаргахад хүлээн зөвшөөрсөн. Энэ гаргасан хүсэлт дурдагдсаны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж

            шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Өвөрхангай аймгийн "т сумын""""" 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг """"-ын гүйцэтгэх захирал ажилтай  ба тус рашаан сувиллын тоглоомын талбайг Монгол Улсын стандарт “Хүүхдийн тоглоомын талбай ерөнхий шаардлага” MNS 6751:2019 стандартын тоглоомын талбайн гадаргууд тавигдах шаардлага 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтын /хүүхэд тоглоомын тоног төхөөрөмжөөс чөлөөт уналтаас үүссэн хүчийн сааруулах багасгах зорилгоор хөвсгөр резин, резинэн хавтанцар, хиймэд зүлэг зэргийг талбайн гадаргууд хэрэглэнэ/ хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энэ тоглоомын талбай дээр тоглож байсан 8 настай Б.Ж гулсуур дээрээс унаж дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл авч эрүүл мэндэд нь хүнд хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хужирт рашаан сувиллын тоглоомын талбай дээр тоглохоор эмээ, дүү хоёрын хамт очиж тоглосон юм. ... хуучин шигээ гүйж харайж тоглож болохгүй хэцүү байна. Хичээл хийхээр нүд өвдөөд, шөнө нойр хүрэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би маш их гомдолтой бага насны хүүхдээ толгой тархины өвчтэй болгож байгаадаа харамсаж байна. Хүүхэд том болох тусмаа толгойн асуудал хүндэрч унаж татдаг болдог. Стандарт дагуу зөөлөн гадаргуутай байсан бол миний охин унасан ч гэсэн ийм гэмтэл авахгүй байсан. Дахин айлын хүүхэд унаж бэртэхээс хамгаалж энэ тоглоомоо стандарт талбайтай болгомоор байна” гэсэн мэдүүлэг,

“...Антибиотик, тархины цусан хангамж сайжруулах, хаван буулгах, өвчин намдаах, бөөлжилт намдаах эм тариа хэрэглэсэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогооны төв, Гэмтэл Согог судлалын төв, Рефлэкс мэдрэлийн эмнэлэг зэрэг эмнэлэгүүдэд үзүүлж эмчилгээ хийлгэж, тархины зураг, цахилгаан бичлэг хийлгэж, лабораторын шинжилгээ өгсөн. одоо биеийн байдал нь хэт их хичээллэх, биед ачаалал өгөх үед толгой нь өвдөнө, хоолны дуршил муудна, идэвхгүй болчихдог, бусдаар гайгүй байгаа, гэхдээ дэглэм /гүйж харайхгүй, хэт ачаалал өгөхгүй, хүнд зүйл өргөхгүй, биеийн тамир спортоор хичээллэх боломжгүй/ барьжбайгаа. Тархины битүү гэмтэл нь цаашдаа уналт, таталт өгдөг учир дахин эмчилгээ хийлгэж магадгүй, 6 сар тутамд тархины компьютер, томограф, тархины цахилгаан бичлэг хийлгэж байх шаардлагатай байгаа. Ер нь гомдолтой байгаа тухайн байгууллагад. Манай охин цаашдаа унаж татах өвчтэй болох вий гэхээс айж байна, ер нь тоглоомын талбай нь стандартын шаардлага хангахгүй бетон шалтай. Намайг ажиллах хугацаанд хэд хэдэн хүүхэд бэртэж байсан, гэхдээ тухайн гэмтлүүд нь хүнд гэмтэл биш учир тэгээд л өнгөрдөг байсан байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/

Гэрч Ц.Болорхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр үед хүүхдүүдээ тоглуулаад тоглоомын талбай дээр байсан. Эмэгтэй хүүхэд гулсуур дээрээс ойчсоны дараа би тухайн ойчсон хүүхэд дээр очсон юм. ...Намайг очих үед тухайн хүүхэд татаад байгаа юм шиг жоохон хөдлөөд нэг нүд нь долир харсан байсан. Тэгж байтал нэг эгч ирээд толгойг нь гарынхаа шуун дээр тавиад яасан талаар нь асуугаад, хэнтэй цуг яваа юм. Ээжийнхээ дугаарыг мэдэх үү? гэж асуусан чинь мэднэ гээд ээжийнхээ дугаарыг хэлсэн тэгээд нөгөө эгч ээж рүү нь залгаж ээжийг нь дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар   сарын 10-ны өдрийн 9810 дугаартай дүгнэлтэд: “1.Б.Жийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. ...6.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02-00/01/2024 дугаартай дүгнэлтэд “...3.7.Дээрх хэргийн газарт үзлэг хийсэн уг тэмдэглэлд тусгагдсанаар тоглоомын талбай бетонон шалтай байгаа нь “Хүүхдийн тоглоомын талбай. Ерөнхий шаардлага ММ86751:2019 стандартын 8.2, 8.3, 8.5-д заасан шаардлагад нийцэхгүй байна...” гэсэн дүгнэлт, / 2 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,

Өвөрхангай  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” ММЗ 6751:2019 стандартын тоглоомын талбайн гадаргууд тавигдах шаардлага 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтын /хүүхэд тоглоомын тоног төхөөрөмжөөс чөлөөт унах уналтаас үүссэн хүчийг сааруулах багасгах зорилгоор хөвсгөр резин, резинен хавтанцар, хиймэл зүлэг зэргийг талбайн гадаргууд хэрэглэнэ./ хэрэгжилтийг хангахгүй нь тогтоогдож байна. Тоглоомын талбайг камержуулаагүй байгаа нь “Хүүхдийн тоглоомын талбай. Ерөнхий шаардлага” МЫЗ 6751:2019 стандартын орчны тохижилтод тавигдах шаардлага 7 дугаар зүйлийн 7.10 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй нь тогтоогдож байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47-52 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-74 дүгээр хуудас/,

Хужирт рашаан сувиллын ТУЗ-ыг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 58, 59 дугаартай Г.Эыг “""""""” ХХК-ий захирлаар томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, “Бүтэц үндсэн орон тоог батлах тухай” 01 дугаартай тушаал, хавсралт зэргийн хуулбар үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 102-109 дүгээр хуудас/,

Улсын Бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 9/104 дугаартай албан тоот, хавсралт материалууд, үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 164-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Г.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан ерөнхий заалт бөгөөд уг заалтад заасан болзол шаардлагыг хангасан этгээдийг ялаас чөлөөлөх зохицуулалт сонгон хэрэглэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлаад тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай санал болгож, шүүгдэгч Г.Э нь хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх, шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г овогт Г-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Гунгаажавын Энхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г-н Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ДАГИЙМАА