Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 2024       07            31                                2024/ШЦТ/93

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш \цахимаар\,

Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н Год холбогдох эрүүгийн 2427000000109 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 19""" оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн """"" сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,"""""" регистрийн дугаартай, Б овогт А-н Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч А.Г нь 2024 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""" сумын 2 дугаар багийн нутаг Зүүн Сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр нойтон болон хуурай 14 ширхэг шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, " улсын""""" дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр Б сум руу зөөвөрлөж байгаль орчинд 942,092 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч А.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Үндсээрээ унасан 3 ширхэг мод л байсан. Тэрийг нь тайрсан. Босоо модыг унагаагүй. Зураг нь байгаа шүү дээ” гэв.

 

          Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

 

          Гэрч Х.Норжинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Энэ талаар мэдээгүй. 96-97 ӨВА миний эзэмшилд байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтэд: “Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн нойтон 7 ширхэг, хуурай 7 ширхэг мод байна. 7 ширхэг унанги, 7 ширхэг босоо мод байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохирлын үнэлгээ нийт 942,092 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

          Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-26-02/243/05 дугаартай “...ойд учруулсан хохиролын эколого эдийн засгийн үнэлгээ болох 942,092 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 2,826,276 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв” гэсэн акт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

          Орхоны хөндийн байгалйн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай “""""" сумын 2 дугаар багийн нутаг ...солбилцол нь Улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагдахгүй болно” гэх албан тоот, зураглал /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

          Шүүгдэгч А.Гын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8, 29-32 дугаар хуудас/,

         

          Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээ хийх 19120011 дугаар тусгай зөвшөөрөлтэй Д.Оюундарийн 06/21 дугаартай “зах зээлийн үнэ цэнэ 5,000,000 /таван сая/ төгрөг гэж дүгнэж байна” гэх хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Год холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

          Шүүгдэгч А.Г нь 2024 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Б сумын 2 дугаар багтйн нутаг Зүүн Сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр нойтон болон хуурай 14 ширхэг шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, 96-79 ӨВА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр Б сум руу зөөвөрлөж байгаль орчинд 942,092 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, гэрч Х.Норжинсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,         Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-26-02/243/05 дугаартай акт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалйн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай албан тоот, зураглал /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Гын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8, 29-32 дугаар хуудас/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээ хийх 19120011 дугаар тусгай зөвшөөрөлтэй Д.Оюундарийн 06/21 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

          Шүүгдэгч А.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

          Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Хохирол, хор уршгийн талаар

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

          Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 942,092 төгрөгийн хохирол учирсан болохыг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 770 942,092*3= 2,826,276 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 2,826,276 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурдав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч А.Гыг  2024 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Зүүн Сөдөт гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр нойтон болон хуурай 14 ширхэг шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, 96-79 ӨВА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр Б сум руу зөөвөрлөж байгаль орчинд 942,092 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н Год холбогдох эрүүгийн 2427000000109 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч А.Г нь 2024 оны 05 сард Өвөрхангай аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 14 ширхэг нойтон болон хуурай мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжлэн судалсан нотлох баримтаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаггүй учир хэргийг хүндрүүлэх зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ойд мод бэлтгэх үйл ажиллагаа нь бүхэлдээ зөвшөөрлийн хүрээнд явагддаг. Шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн зөвшөөрлийг аваагүйгээр мод бэлтгэсэн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч А.Гын үйлдлийн улмаас ой санд 942,092 төгрөгийн шууд хохирол учирсан. Түүний нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлж 2,826,276 төгрөгийг нөхөн төлсөн байгаа учир бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулах саналтай байна. Бусад асуудал дээр улсын яллагчтай санал нэг байна” гэсэн саналыг тус тус гаргасан гэжээ.

 

Шүүх, шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Гурав: Бусад асуудлаар:

         

            Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан """"""н эзэмшлийн """""" улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч """д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,

          гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 14 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт А-н Гыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А"н Г-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар А.Год оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 14 ширхэг 1.489 м/куб хэмжээтэй, 942,092 /есөн зуун дөчин хоёр мянга ерэн хоёр/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний нойтон шинэс модыг хурааж улсын төсөв шилжүүлэхийг, хэрэгт битүүмжлэгдсэн Портер маркийн """"" улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Х.Норжинсүрэнд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч А.Гоос гаргуулж улсын орлогод оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дэдэ шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хулуийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА