| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00317/И |
| Дугаар | 136/шш2022/00013 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 136/шш2022/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, ....... сум, ..... тоотод оршин суух, М овогт М.Дн (РД:)-ны хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд цэргээс халагдаж ирээд адуучин малчнаар ажиллаж байсан. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-4, 5/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 369 тоот Архивын тодорхойлолт /хх-6/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 363 тоот Цалингийн тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот Малчдыг шинэчлэн томилох тухай тушаал /хх-8, 9/, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-10/, хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 371407 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11, 12/, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Лхагвасүрэнгийн бичсэн ... М.Дэлгэрсайхан нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Говийн хөгжил нэгдэлд адуучнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт /хх-13-17/, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Д бичсэн ...М.Д нь Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн Мал аж ахуйн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт /хх-18-21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Д, М.Д нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Д нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:
- Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 369 тоот Архивын тодорхойлолт /хх-6/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 363 тоот Цалингийн тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот Малчдыг шинэчлэн томилох тухай тушаал /хх-8, 9/, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-10/, хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 371407 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11, 12/,
Гэрч Б.Д шүүхэд мэдүүлсэн: ...Хүсэлт гаргагч нь 1983 оны цэргийн албанаас халагдан ирээд 1989 он гартал Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэг суманд хамт ажиллаж, амьдарч байсан. Олон нийтийн ажил хамт явж байсан болохоор сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг /хх-28, 29/,
Гэрч М.Л шүүхэд мэдүүлсэн: ...М.Д нь 1983 оны намар цэргээс халагдан ирээд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд адуучнаар ажилд орон 1989 оны сүүл хүртэл ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хх-30, 31/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч М.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Хүсэлт гарагч М.Д иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/,
М.Д улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-4, 5/ тус тус авагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М овогт М.Д (РД:)-ыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ