Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00935

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00935

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1989 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, Улаанбаатар хот Багануур дүүрэг ******* оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1990 оны 06 сарын 22-нд төрсөн, 31 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ******* оршин суух, *******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайнаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь иргэн *******тэй 2008 онд танилцаж, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 32 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* мэндэлсэн. Бид тухайн үед Багануур дүүрэгт манай эцэг, эхтэй хамт амьдарч байгаад 2012 оны 07 дугаар сард хамт БНСУ руу ажиллахаар явсан. 2014 оны 07 дугаар сард буцаж ирээд Төв аймгийн Лүн суманд 2017 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж амьдарсан. 2017 оны 12 сард бид хот руу орж 3-8 дугаар сарын хугацаанд хүнсний дэлгүүр ажиллуулсан. Би 2018 оны 09 дүгээр сард гадагшаа гарахаар Европ руу биз мэдүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголоос явсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаанд хаа нэг маргаан гардаг байсан ч гэрлэлт цуцлуулах хэмжээний маргаж байгаагүй. Би амьдралаа дээшлүүлэх зорилгоор гадагшаа ажиллахаар ирсэн. Тухайн үед хамт явъя гэхэд манай нөхөр үгүйсгэж байсан. Бид 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болж байна. Манай нөхөр 2020 оны 11 дүгээр сараас гэрлэлтээ цуцлуулая гэх болсон. Би өнгөрсөн хугацаанд нөхрийгөө хүлээсэн боловч одоо гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүүгээ өөрийн асрамжинд авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг хуульд заасны дагуу гаргуулах саналтай байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******тэй 2012 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 09 сарын 30-ны өдөр хүү Зол-Эрдэнэ маань төрсөн. Хүү минь одоо 10 настай. Нэгэнт эхнэр маань монголдоо мөд ирэхгүй надаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа учраас би гэрлэлт цуцлуулах асуудлыг зөвшөөрч байна. Хүү маань одоо хадмууд дээр байдаг. Оюунгэрэл өөрөө хүүхдээ асрамжиндаа байлгасан асуудап байхгүй. Тийм учраас би хүүгээ өөр дээрээ байлгаж өсгөх саналтай байна. Тэгэхэд хүүхдийг маань дуудаж авч ирээд саналыг нь асуусан байсан. Тэгэхэд миний талд шийдвэрлэх асуудал гараагүй байсан. ******* бид хоёр 2011 онд хүүгээ төрөхөд гэрлэлтээ батлуулсан. ******* 2018 оны 10 сард Швед явсан. Явснаас нь хойш хааяа нэг утас, мессенжерээр ярьдаг байсан. Сүүлийн үед холбоогүй байгаа. Манай хүүхэд хадмууд дээр байдаг. Би *******ээс хэзээ Монголд эргэж ирэх юм бэ?, хэзээ хамт амьдрах юм бэ? гэж асуусан чинь хамгийн доод хугацаа нь 10 жил болно гэж хэлсэн. Би одоо 31 настай. *******ийг ирэхэд 41 нас хүрчихнэ. 10 жилийн хугацаанд би хэнийг хүлээж, яаж байх вэ?, Иймээс нэгэнт ийм шийдвэр гаргаж байгаа юм чинь дэмжиж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2009 онд танилцан 2012 оны 04 сарын 06-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 09 сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн болох нь зохигчийн тайлбар, Б.Зол-Эрдэний РД: тоот регистртэй төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн 0206586 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 8-9-р тал/

 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч *******, ******* нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачилга гаргахгүй байгаа ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч хүү Б.Зол-Эрдэнийг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч ******* хүү Б.Зол-Эрдэнийг эх *******ийн асрамжинд үлдээн гэж байх тул хүү Б.Зол-Эрдэнийг эх Т.Оюунгэрлийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх //-ийг эцэг *******эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба //-ийг Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 213.000 төгрөгийн 50 хувь буюу 106.500 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч ******* төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар сар бүр хүү Н.Хуланд төлөх тэтгэлэг 106.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.278.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулан төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2011 оны 09 сарын 30-ны өдөр төрсөн хүү //-ийг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн охин Б.Зол-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 34.214 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ