Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03280

 

М УНЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо М У Х Б ХХК /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Э И  ХХК /РД:, утасны дугаар: /

 

33,788,444,479.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

хариуцагчийн төлөөлөгч Г.Э

хариуцагчийн өмгөөлөгч Д.М

нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М УХ Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М УХ Б ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өмнө нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцоолсноор үндсэн зээлийн үндсэн төлбөр болох 26,856,932,250 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр болох 6,931,512,229.28 төгрөг нийт 33,788,444,479.28 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхийг даалгаж, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасан эд хөрөнгө, газар эзэмших эрх болон зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн төлбөрт шилжүүлэхээ илэрхийлсэн барьцааны гэрээнд тусгайлан заагаагүй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнг банкинд шилжүүлэх замаар барагдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 182 дугаартай зээлийн гэрээг байгуулж нийтдээ 9,825,000.00 ам.долларыг жилийн 9,24 хувийн хүүтэйгээр олгосон. Улмаар хариуцагч талын хүсэлтээр зээлийг төгрөгт шилжүүлсэн. Манай зүгээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцоолсоноор үндсэн зээлийн үндсэн төлбөр болох 26,856,932,250 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,931,512,229.28 төгрөг нийт 33,788,444,479.28 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж, барьцааны гэрээнүүдэд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаснаа дэмжиж байна. М УХ Б нь хэдийгээр төрийн өмчит банк боловч төрийн аливаа шийдвэрээс болж төсөл хэрэгжээгүй эсхүл ямар нэгэн хүндрэл учирсан тэр болгонтой хамт хариуцлага хүлээхгүй. М УХ Б нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлагдмал хариуцлагатай, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа жирийн компани. Үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгөөр хангуулъя гэдэг нь нэгэнт талууд иргэний эрх зүйн харилцаанд орсон байгаа учраас үүргийн эрх зүйн хүрээнд нийтлэг ойлголтын дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М УХ Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э И  ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хууль, Банк, эрхий бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зохих Зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагчийн банканд ирүүлсэн хүсэлт, шийдвэрүүдийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тооцсоноор, үндсэн зээлийн төлбөр болох 26,856,932,250.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр болох 5,115,748,151.15 төгрөг нийт 31,972,680,401.15 төгрөгийн зээлийн төлбөрийг барьцааны гэрээнд заасан эд хөрөнгө, газар эзэмших эрх болон зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн төлбөрт шилжүүлэхээ илэрхийлсэн барьцааны гэрээнд тусгайлан заагаагүй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнг банканд шилжүүлэх замаар барагдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулан, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөн, нэмэгдүүлэн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцоолсноор үндсэн зээлийн үндсэн төлбөр болох 26,856,932,250 төгрөг,зээлийн хүүгийн төлбөр болох 6,931,512,229.28 төгрөг, нийт 33,788,444,479.28 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхийг даалгаж, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасан эд хөрөнгө, газар эзэмших эрх болон зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн төлбөрт шилжүүлэхээ илэрхийлсэн барьцааны гэрээнд тусгайлан заагаагүй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнг банкинд шилжүүлэх замаар барагдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах гэж тус тус өөрчилснийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М УХ Бны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан банкнаас санхүүжүүлэх төсөлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу М УХ Бтай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ- ЭИ-3 2018-182 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3,250,000 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,375,000 доллар, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3,200,000 ам.доллар, нийт 9,825,000 ам.долларын зээлийг жилийн 9,24 хувийн хүүтэйгээр авсан. Э И  ХХК нь М УЗасгийн газрын хүнс экспортлох үндсэн чиглэл, бодлогод нийцүүлж, экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилгоор М УХ Бтай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1, 3.1.4 дэх хэсэгт тус тус заасан зориулалттай нийцдэг. Зээлээр санхүүжүүлсэн төслийн үндсэн зорилго нь улаан буудайн гурилыг экспортлох байсан ба уг зорилгод үндэслэн гадаад зах зээлийн ханшаар үр ашгийн тооцоолол хийгдсэн байсан. Гурил экспортлох зорилгын хүрээнд 2018 онд БНХАУ-ын Зах Зээлийн Хяналтын Ерөнхий газрын дэд сайд Ц И Ж тэргүүтэй хяналтын байгууллагын төлөөлөгчид тухайн үеийн ХХААХҮЯамны дэд сайд Ж.С болон холбогдох хүмүүстэй уулзсан байдаг. Үүний дагуу гурил экспортлох ажилд ахиц гарч хоёр талын хэд хэдэн уулзалт, форм, үзэсгэлэн худалдаа болж бид тухайн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож байв. Харамсалтай нь төр засгаас гурил экспортлох зөвшөөрлийг хойшлуулсаар бидний төслийн амжилттай хэрэгжих бололцоог хаасан, дэлхий даяар нүүрлээд буй Ковид-19 цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл тус тус нөлөөлсөн байдаг. Дээр дурьдагдсан давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас дотоодын хямд зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж үйл ажиллагаагаа явуулснаар төсөл анхны төлөвлөгөөний дагуу хэрэгжих боломжгүй болж, зээлийг эргэн төлөхөд хүндрэлтэй байдал үүсээд байна. Бид төслийг үргэлжлүүлэхийн тулд түүхий эдийн нөөц бүрдүүлэх зорилгоор өндөр хүүтэй зээлүүдийг бусад эх үүсвэрээс авч, үйл ажиллагаагаа явуулж, эргэлтийн хөрөнгөө зээлийн өндөр хүүнд идүүлж, алдагдалд орж байсан ч өнгөрсөн хугацаанд нийт 2,352,779,725 төгрөгийг гэрээний төлбөрт М УХ Бинд шилжүүлсэн байна. Манай компани дээрх гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал, санхүүгийн бодит боломжгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, барьцааны зүйлсийг М УХ Банд шилжүүлж өгөхийг албан бичгээр мэдэгдэж байсан. Энэ өдрөөс зээлийн гэрээг дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцоолсноор, үндсэн зээлийн үндсэн төлбөр болох 26,856,932,250 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр болох 6,931,512,229.28 төгрөг, нийт 33,788,444,479.28 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг төр засгаас гурил экспортлох зөвшөөрлийг олгоогүй, Ковид-19 шалтгаалсан санхүүгийн хүндрэл үүссэн зэрэг хүндэтгэн үзэх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасанчлан зээлийн гэрээ шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цуцлагдсан байсан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн бодит боломжгүй байгаагаа удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан тул Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлүүдэд заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн М УХ Бны Зээлийн удирдлагын бодлогын газраас шийдвэрлэсний дагуу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчмын үүднээс талууд гэрээг цуцлах талаар харилцан тохиролцсон гэж үзэж байна. Ийнхүү зээлийн гэрээг цуцлагдсан тул зээлийн гэрээний үүргийн харилцаа цаашид дуусгавар болдог тул нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн төлбөр болох 5,115,748,151.15 төгрөг нэхэмжлэснийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн 1,815,764,078 төгрөгийн зээлийн хүүгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн үндсэн төлбөр болох 26,856,932,250 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр болох 5,115,748,151.15 төгрөг, нийт 31,972,680,401.15 төгрөгийн зээлийн төлбөрийн тооцоотой болохыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасан эд хөрөнгө, газар эзэмших эрх болон Зээлдэгчиин зүгээс зээлийн гэрээний үүргийн телбөрт шилжүүлэхээ илэрхийлсэн барьцааны гэрээнд тусгайлан заагаагүй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнг Банканд шилжүүлэх замаар барагдуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд М УХ Бтай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ-ЭИ-З 2018-182 дугаартай Зээлийн гэрээний үүргээ төр засгаас гурил экспортлох зөвшөөрлийг олгоогүй, ковид-19 аас шалтгаалсан санхүүгийн хүндрэл үүссэн зэрэг хүндэтгэн үзэх үндэслэлээр биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн тул гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. М УХ Бны зээлийн удирлагын хороо манай компанийн бодит нөхцөл байдлыг хагалзаж үзэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол Зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн гаргасан зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй шаардлага байна. Зээлдэгч Э И  ХХК нь М УХ Бны зээлийн хоропгоор төслийг хзрэгжүүлж дуусаад зогсохгүй, 2012 опоос хойш тасралтгүй явуулж ирсэн бизнесийн үйл ажиллагааны явцад хуримтлуулсан бүх хөрөнгөө төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн өндөр хүүнд алдаад дуусч байна. Э И  ХХК-ийн бүх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлт хангагдаж байгаа тул өөр хөрөнгө үлдээгүй болно. Түүнлэн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгө рүү халдахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь битүүмжилж байгаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасныг зөрчиж байна. Иймд энэхүү хариу тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлэн шаардсан 1,815,764,078 төгрөг, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э И  ХХК нь анх 2015 онд гурилын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр М УХ Банд зээлийн хүсэлт өгсөн. Ингээд 3,4 жил хөөцөлдсөний эцэст 2018 оны 10 сард зээл олгохоор болсон. Тухайн үед Засгийн газраас хүнсний экспортыг дэмжинэ гэсэн бодлоготой байсан. Энэ бодлоготой нь манай төслийг нийцэж байна гэж үзсэн учраас манайд зээлийг олгосон. Х Бнаас бүх тооцооллыг гаргаж, энэ төсөл ашигтай байх боломжтой юм байна гэж үзсэн. Ингээд манай 2018 оны 10 сард зээлээ аваад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэрнээс хойш улс экспортыг дэмжинэ гэж ярьдаг боловч бодит байдал дээр гурилын экспортыг зөвшөөрөөгүй. Хориглосон хууль тогтоомж байхгүй хэдий ч мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардлага хангасан байх ёстой гэж журам ярьдаг. Тэр журам нь гарж өгдөггүйгээс болж гурилыг экспортлох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл бид дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Тун удалгүй корона вирусийн халдвар тархаж эхэлсэн. Ингээд алдаа оноотой 2 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад санхүүгийн тооцоогоо гаргахад манай компани алдагдалтай ажиллаж байсан. Тиймээс манай зүгээс түрүүлж энэ гэрээний дагуу ажиллавал хэн аль нь хохиролтой, алдагдал хүлээхээр байна гэдгээ хэлсэн. Манай зүгээс энэ байдлаараа зээлээ төлж эргүүлэн төлж чадахгүй, илүү их өрөнд орохоор байгаа учраас гэрээний нөхцөлөө өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг эхлээд тавьсан. Гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүгээ багасгаж өгөөч гэдэг саналыг хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор энэ гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа хоёр тал хоёулаа хохирол багатайгаар асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрээн дээр байгаа барьцаа хөрөнгөөр өр төлбөрөө барагдуулах талаар ярилцаж талууд олон удаагийн уулзалт хийсэн. Энэ тухай Х Бны зээлийн удирдлагын хорооны шийдвэр хүртэл гарсан байдаг. Энэ нөхцөл байдлыг хоёр талаас системийн алдаа гарлаа гэж үзсэн. Хэн аль нь гэрээний үүргээ биелүүлж ажилласан байхад хохиролтой байсан учраас энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс анх Х Бнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр нөхцөл байдлуудын дараа хариуцагч байгууллага гурилын үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулаагүй. Гэтэл биднээс үл шалтгаалсан зүйлээс болж нэхэмжлэл гаргаснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч энэ хугацааны хүүгээ нэмж нэхэмжилсэн. Бид энэ хугацааг албаар хойшлуулаагүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нь талууд хоорондоо ярилцаад тохиролцсон байсан. Хэдий хэмжээний төлбөрийг нэхэмжлэх талаар ярилцсан байсан учраас манайх ямар ч орлого олох үйл ажиллагаа явуулаагүй. Гэрээгээ цуцалсан гэж үзсэн учраас бүх үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Тэгэхэд одоо үнийн дүнгээ нэмж төл гэж байгаа нь ойлгомжгүй байна. Манай талаас гэрээгээ цуцлах талаар хүсэлтүүдийг гаргаж байсан. Мөн нөгөө талаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн гэрээгээ цуцлах нэг үндэслэл болов уу гэж харж байгаа. Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Дээрээс нь анхны тохиролцоогоор мөнгөө мөнгөөр нь төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах байсан. Манайх мөнгөөр нь төлж чадахгүй гэдгийг хоёр талаас санхүүч нараа оруулаад шалгачихсан. Тиймээс хамгийн боломжтой алхам нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар тохиролцсон. Одоо шүүхийн шийдвэр гарахад манайхаас төлбөрийг барагдуулах ямар ч боломж байхгүй. Өнгөрсөн хугацаанд манайх бүх хөрөнгөө Х Банд шилжүүлж өгч байгаа. Мөн нэхэмжлэгчийн нэг шаардлага нь Х Бны хохирлыг бүрэн барагдуулахгүй бол тухайн зээлдэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барагдуулна гэж байсан. Нэгэнт хариуцагчийн зүгээс бүх эд хөрөнгөө өгчихсөн байхад өөр ямар хөрөнгөөр төлбөрөө барагдуул гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ хувь хүний хөрөнгө рүү орно гэсэн утгыг илэрхийлж байгаа бол хуульд ийм зүйл заалт байхгүй байх. Энэ гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн болохоор хувь хүний хөрөнгө рүү халдаж болохгүй байх. Ийм зээлийн төлбөрийн хэмжээг анх гаргасан хэмжээгээр хүлээн зөвшөөрч, барьцааны гэрээний хөрөнгүүдийг банкинд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг хэлмээр байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч М УХ Б ХХК нь хариуцагч Э И  ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 31,972,680,401.15 төгрөгт тооцуулж барьцааны гэрээний хөрөнгө, барьцааны гэрээнд заагаагүй боловч гэрээний үүргийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн эд хөрөнгө, хийгдсэн ажлын үр дүнг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээг цуцлаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,788,444,479.28 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгө болох Э И  ХХК, Э Т  ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр хангуулах, зээлдэгчийн өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э И  ХХК нь нэхэмжлэгч М УХ Б ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 ам долларыг жилийн 9.24 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтыг хийснээс хойш 7 жилийн хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, гэрээг бичгээр хийжээ. Дээрх гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зээлийг ашигласан хоногоор хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцжээ. Зээлдүүлэгч М УХ Б ХХК нь зээлийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3,250,000 ам доллар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,375,000 ам доллар, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3,200,000 ам доллар нийт 9,825,000 ам долларын зээлийг хэсэгчлэн олгож, хэсэгчлэн олгосон зээлийн хэмжээгээр ашигласан хоногоор хүүг тооцсон байх бөгөөд энэ нь хууль болон гэрээнд нийцсэн байна. Уг гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн хэмжээ болон зээлийн гэрээний хугацааг өөрчилж, ам доллароор олгосон зээлийг төгрөгт шилжүүлэхээр тохирчээ. Уг гэрээгээр нийт олгосон зээл болох 9,825,000 ам долларыг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханшаар тооцож зээлийн хэмжээг 26,856,932,250 төгрөг гэж тодорхойлж, уг зээлийг жилийн 12,92 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 2022 оны 3 дугаар сараас зээлийн үндсэн төлбөр төлөх, 2020 оны 3 дугаар сараас хүү төлөх үүрэг хүлээсэн байна. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь зээлийн хүүд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 26,596,533.87 төгрөг төлж үүнээс хойш зээлийн хүүгийн төлбөр огт төлөөгүй үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 15-25, 69-88, 141-154 дүгээр тал/

 

Хариуцагч нь төлөгдсөн хүүгийн хэмжээ болон хугацааны талаар маргаагүй, зээлийн хүүгийн зөрчлөө арилгахыг нэхэмжлэгч удаа дараа шаардаж байсан боловч арилгаагүй болох нь нэхэмжлэгчийн мэдэгдлүүд, хариуцагчийн хариу албан бичгээр тогтоогдож байх тул зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хэмжээ болон хуваарийг зөрчиж Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзэв. Иймд зээлдэгчийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байна. Гэрээг хугацааны өмнө цуцлаж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцласнаас хойш үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Гэрээ цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэл гаргаснаар хүчин төгөлдөр болж, энэ үеэс гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Иймд гэрээ цуцласнаас хойшхи хугацааны гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөх хүүгийн хэмжээнд маргаагүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөрт 26,856,932,250 төгрөг, хүү 5,115,748,151.15 төгрөг нийт 31,972,680,401.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэл гаргаснаас хойш тооцогдсон хүү болох 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Зээлийн гэрээг цуцлах шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд зээлийг хугацааны өмнө төлүүлэхээр зээл, зээлийн хүүгээ буцаан шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээгээр гурилын үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээгээр 104 нэр төрлийн тоног төхөөрөмж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээгээр ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх /худалдах, худалдан авах гэрээг үндэслэсэн/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээгээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурван баян гэдэг газарт байршилтай 25 газар эзэмших эрх барьцаалж, уг хөрөнгө, эрхүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд дээрх гэрээнүүдэд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

/I-ХХ-ийн 106-120, 132-140, 172, 157-171, 183-207, 210-211, II-ХХ-ийн 6 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан аль нэг болон хэд хэдэн аргаар хангах бөгөөд хуульд заасан эдгээр аргын алинаар нь үүргийн гүйцэтгэлийг хангах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулах нь хуульд нийцнэ. Зохигчид үүргийн гүйцэтгэлийг Э И  ХХК-ийн бусад хөрөнгөөр хангуулах ямар нэг гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Мөн хариуцагч нь барьцааны гэрээнд заагаагүй боловч гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнг зээлийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн нь тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож банк авахыг зөвшөөрсөн нөхцөл байдалтай холбоотой байна. Иймд гурилын үйлдвэрийн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлээс барьцааны гэрээнд заагаагүй боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага-ыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /I-ХХ-ийн 27-31 дүгээр тал/

 

М УХ Б ХХК, Э Т  ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э Т  ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөр хангуулах барьцааны гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээнд заасан эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Аливаа гэрээний маргааныг тухайн гэрээний оролцогч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар барьцааны эрх нь барьцаагаар хангагдсан үүргийг шаардах эрхээс /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх/ салгаж үл болох эрх юм. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд буюу Э Т  ХХК-ийн барьцааны хөрөнгөөр хангуулах үндэслэл байгаа эсэх, гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, хүчин төгөлдөр эсэх асуудлыг барьцааны гэрээний нэг тал болох Э Т  ХХК-ийг оролцуулахгүйгээр гэрээний тал биш Э И  ХХК-д холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй болно. Энэхүү шийдвэр нь Э Т  ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргаан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э И  ХХК-иас 31,972,680,401.15 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М УХ Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э И  ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо * хаягт байршилтай 673м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо * тоотод байршилтай 187.2м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо * хаягт байрлах 8,092м2 талбайтай, нэгж талбарын * дугаар бүхий, * тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, аж ахуйн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 227.38 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 274.66 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 143.27 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 46.12 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 171.23 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр * байршилтай 60 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 106.24 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум *д байршилтай 197.05 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 30.56 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум *байршилтай 44.17 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг *байршилтай 65.51 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Гурванбаян, Зүүн баянд байршилтай 58.77 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 204.09 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 148.13 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 102.32 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 2314003056 дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 353.29 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум *байршилтай 101.65 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр * байршилтай 67.57 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 62.48 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 413.88 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-180** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг *байршилтай 160.24 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 7 дугаар баг * байршилтай 57.91 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * байршилтай 114.67 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар 000002474, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум * 322.6 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, Хэнтий аймаг * сум * байршилтай 499.8 га талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын * дугаар бүхий, гэрчилгээний дугаар *, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрх, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай Барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, KBTA-T маркийн пүү 5 ширхэг, MCSA120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, KFSI78/24 маркийн фильтр 4 ширхэг, KZKI330 маркийн гинжит 6 ширхэг, KBEA315-140 маркийн норий 12 ширхэг, KHVA150 маркийн шнек 14 ширхэг, TCSI100/150 маркийн сеператор 3 ширхэг, TKTD-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг, TTRA63/200/2 маркийн хос триер 1 ширхэг, TTRA 5010 R маркийн хос триер 1 ширхэг, TTRA 520 L маркийн хос триер 1 ширхэг, DVSI45/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, TOCA 30 маркийн автоматчийглэгч 1 ширхэг, TCTS 350 маркийн холигч 2 ширхэг, KBTA-T 120 маркийн затвор 20 ширхэг, DAVS24*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, DRAK828,424 маркийн шигших машин 2 ширхэг, TTRA 8020R-L маркийн хийсгэн шигчигч 1 ширхэг, DRMA 55 маркийн өндөр даралтын сэнс 4 ширхэг, KTMA 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, DKFS 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг зэрэг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн бусад хөрөнгөө хангуулах, зээлийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн барьцааны гэрээнд заагаагүй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Э Т  ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160,021,352 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА