| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0011/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/214 |
| Огноо | 2017-02-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/214
ТОГТООХ нь:
1.Насаанд хүрээгүй шүүгдэгч Дашдаваа гүн овогт Сүхбатын Алтанхуяг, шүүгдэгч Бэсүд овогт Сайнхүүгийн Самбуу нарыг давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Самбуугийн эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягийн хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Самбууд оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд засрал хүмүүжилд хяналт тавихыг О.Удвалд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягийн шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч С.Самбуугаас 3411150 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 10 дугаар гудамж, 35 тоотод оршин суух Нанжин овогт Чагнаадоржийн Баярт 1700000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, 16 дугаар гудамж, 33А тоотод оршин суух Данх овогт Цогжаргалын Мөнхзаяад 947000 төгрөг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамж, 12А тоотод оршин суух Бадгарав овогт Энхбаярын Эрдэнэмаамд 764150 төгрөгийг тус тус, насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягаас 4401150 төгрөг гаргуулж, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 37 дугаар гудамж, 21 тоотод оршин суух Дайчин овогт Сэрээдоржийн Ёндонд 990000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 10 дугаар гудамж, 35 тоотод оршин суух Нанжин овогт Чагнаадоржийн Баярт 1700000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, 16 дугаар гудамж, 33А тоотод оршин суух Данх овогт Цогжаргалын Мөнхзаяад 947000 төгрөг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамж, 12А тоотод оршин суух Бадгарав овогт Энхбаярын Эрдэнэмаамд 764150 төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягт авсан батлан таалданд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч С.Самбуу, насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч С.Самбуугийн эзэмшлийн Samsung гэсэн бичигтэй 240S хар өнгийн гар утсыг, насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягийн эзэзмшлийн 1 ширхэг цагаан өнгийн модон ширээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцов түлхүүрийн устгаж, дэвтэр 1 ширхэг, DVD 1 ширхэг, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч С.Самбууд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-т зааснаар хохирогч С.Ёндон өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Самбууд авсан цагдан хорих, насанд хүрээгүй шүүгдэгч С.Алтанхуягт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА