Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Мөнх-Эрдэнэ

Хохиоргч *******, *******

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдох Эрүүгийн ******* дугаар хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* ******* / /

2.Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй овогт //

Үйлдсэн хэргийн талаар

1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, яллагдагч Д.Эрхэмбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёндонгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, яллагдагч *******, Д.Эрхэмбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тунгалагийн эзэмшлийн Баян нэртэй супермаркетад хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдл ээр яллагдагч *******, Д.Эрхэмбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-ЗЗА тоот хаягаар байрлах иргэн Ж.Мөнхбаярын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, монгол гутал, хөөрөг, шилэпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мөнхзаяад 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Г.Солонгоод 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн эзэмшлийн Номгон хайрхан нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч нийт 11.541.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдад 114.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Шүүгдэгч ******* нь *******, Д.Эрхэмбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тунгалагийн эзэмшлийн Баян нэртэй супермаркетад хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэг, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч С.Алтангэрэл, Д.Эрхэмбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-ЗЗА тоот хаягаар байрлах иргэн Ж.Мөнхбаярын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, монгол гутал, хөөрөг, шилэпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мөнхзаяад 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Г.Солонгоод 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн эзэмшлийн Номгон хайрхан нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч нийт 9.665.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ 10.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

Амьчуулд байрлах Баян нэртэй дэлгүүр рүү *******, Эрхэмбаяр бид 3 орж, юнител, скайтел, мобикомын нэгж, нэг шил архи, нэг пиво, хэдэн ширхэг тамхи аваад зах дээр очиж зарсан. Дараа нь 18 дугаар байрны подвол руу ******* эхэлж ороод араас нь би орсон. Ороход бүтээлттэй авдар байсан. Авдрыг онгойлгоход хэт хутга, хазаарны гоёо, эмэгтэй хүний өрөөсөн ээмэг байсныг авч гэррүүгээ явсан. Өрөөсөн ээмгийг нь явж байгаад замдаа хаясан. Хазаарны гоёо, хэт хутгыг зах дээр авч ирж зараад ******* бид хоёр мөнгийг нь хувааж авсан. Дараа нь Ёндонгийн байр руу орж, 3 шуудай ноолуур авч, голын захын бургасанд нууж байгаад 2, 3 хоногийн дараа жижиг тэрэгтэй хүнд өгч 800000 төгрөг авсан. Бүтэн сайн өдөр би усанд орох гээд байж байсан чинь Далай ах, ******* бид гурвыг цагдаа нар авч явсан. Цагдаа дээр ирэхэд та нар хулгай хийсэн биз дээ, хэргээ хүлээ гээд Далай ах руу юм авч шидээд байсан. Тэгээд өмсч яваа дээл чинь хулгайных гээд байсан. Далай ах би хулгай хийгээгүй гэж хэлсэн. *******г гавлаж ороод хэргээ хүлээ гээд байсан. Айсандаа *******ын гэр, Хөх толгойн дэлгүүр, захын миний дэлгүүр рүү орсон гэж хэлсэн. 3 газар руу орж хулгай хийсэн нь үнэн. 3 газраас нь хулгай хийгээгүй. Хийгээгүй 3 хэргийг хүлээ гэж хүлээлгүүлсэн гэв.

 Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эрхэмбаяр бид хоёр аймгийн төвд байдаг Дурсамж зургийн гарын гадаа уулзаад цуг компьютер тоглоом тоглоод орой 16 цагийн үед гарч яваад, тэрнээс хойш орой болтол гадуур баахан дэмий тэнэсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед гал командын газрын ар талд байдаг шар өнгөтай агуулахын хамгийн хойд талын агуулахын хаалгыг нь тэр газрын ойролцоо байсан арматурын төмрийг аваад хаалгыг нь хөшиж эвдэж онгойлгоод дотор нь ороод 2 шуудайтай ноолуур аваад аймгийн төвөөс гардаг гүүрээр гарч яваад голын бургасанд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь авсан ноолуураа тэндээ бургасанд нуугаад үлдээчихээд бид хоёр гэр гэрлүүгээ салаад явсан. Мөн оройдоо тэр газарт ноолуурынхаа дэргэд очиж хонодог байсан. Тэгээд 3 хоногийн дараа Эрхэмбаяр бид хоёр цуг тэр 2 шуудай ноолуураа хоёуланг нь авч яваад Есөн-Эрдэнэ захын ар талд нь байдаг засмал замын хойд талд эгнээд зогссон байсан машинууд дээр очоод нэг машинд нь ноолуураа зарж 800.000 төгрөг болсныг нь бид хоёр хувааж аваад салаад явсан. Тэгээд би тэр мөнгийг нь үрээгээд дуусгасан. Агуулахаас ноолуур хулгайлах санааг Эрхэмбаяр бид хоёр ярилцаж байгаад хоёулаа гаргасан. Тэнд ноолуур байгааг нь хажуугаар нь гарж явахдаа урд нь харсан байсан юм. Ямар ч гэсэн тэндээс 2 шуудайтай ноолуур гэж бодоод л авсан, харахад ноолуур шиг юм л байсан. Тэмээний ноос юм уу ноолуур юм уу мэдэхгүй байсан. Тэр үед Эрхэмбаяр бид хоёр л байсан өөр хүн байгаагүй....гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41/

 ...Онцгой байдлын ард байрлах нэг складаас шуудайтай ноолуур хулгайлсан, Эрхэмбаяр бид хоёр хамт явсан, өөр хүн яваагүй. Эрхэмбаяр складны гадна хүн хараад үлдсэн, би дотогш цонхоор орсон. Тэндээс шуудайтай ноолуурыг хулгайлж аваад хоёр хоногийн дараа түүхий эдийн ченжид өгсөн. Ноолуур тушааж олсон мөнгөө элдэв зүйлд замбараагүй зарцуулсаар дуусгасан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65/

....2015 оны 10 дугаар сарын эхээр амьчуулд байх Баян нэртэй супер маркетад хууль бусаар нэвтэрч юнителийн нэгж, скайтелийн нэгж, архи, пиво, чихэр, тамхи зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Тэгэхэд *******, Эрхэмбаяр бид гурав бүлэглэсэн. Баян супер маркетын хаалганы хойд талын цонхоор би орж, Эрхэмбаяр, ******* нар гадаа хүн хараад үлдсэн. Дэлгүүрээс ойролцоогоор 300 гаруй мянган төгрөгийн нэгжийг авсан. Хулгайлж авсан нэгжээ 89902991 дугаарын утсандаа цэнэглэсэн... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/

...2016 оны 02 сарын дундуур *******, Эрхэмбаяр бид 3 нийлж Баянхонгор сум 7-16-ЗЗА тоотод байх байшингийн хойд талын вакум цонхыг онгойлгож ороод байшин дотор хойд талын авдар дотроос том, жижиг 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хөөрөг 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хүүхдийн папарас, том өрөөн дотор байсан точтой гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний дээл зэрэг эд зүйлс хулгайлан авч гараад үл таних хүнд хямдхан хүнээр өгсөн. Бид нарын хулгайлсан гэх эд зүйлс одоо байхгүй, тухайн үедээ таарсан хөдөөний хүнд зарсан. Бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгайн гэмт хэрэг үйлддэг... гэх мэдүүлэг./3-р хх-ийн 3-4/

... Модны үйлдвэрийн орчмоос нэг айлаас хроман гутал нэг хос, эрэггэй, эмэгтэй дээлүүд хулгайлж авсан. *******, Эрхэмбаяр бид 3 явсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/

...2016 оны 06 сарын 23-ны өдөр би *******гийн хамтаар Баянхонгор аймаг Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволын урд талын нүхээр дамжин явсаар байгаад 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд панайр байхаар нь ******* түлхэж падволд ороход гэр хураасан байхаар нь онгорхой авдарнаас мөнгөн тоногтой хуучины хэт хутга үүсэн гэртэйгээ, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйлс хулгайлан гараад хэт хутганы мөнгөн тоногтой үүсэн гэрийг зах дээр үл таних хөдөөний хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ******* эхэлж ороод араас би орсон ******* панайрыг түлхэж ороод араас орж онгорхой байсан авдарнаас ******* бид 2 эд зүйлсийг хулгайлсан. ******* бид 2 хулгайлсан гэх мөнгөн тоногтой хуучины хэт хутга үүсэн гэртэйгээ, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэргээс хэт хутганы мөнгөн тоногтой үүсэн гэрийг зах дээр үл таних эрэгтэй хүнд 20.000 төгрөгөөр зарсан, харин бусад эд зүйлийг цагдаагийн байгуулагад хураалгасан. ...ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 231-234/

...2016 оны 10 сарын 06-ны шөнө *******гийн хамт Есөн-Эрдэнэ захын тамхины дэлгүүрийн урд талын цонхны сараалж төмрийг нь эвдэлж дэлгүүрт орсон. ******* гадаа хүн хараад байж байсан. Би ороод тавиур болон доор нь хайрцагт байсан тамхи нараас тэнд байсан цагаан өнгийн 50-н шуудайг нь авч байгаад савалж авсан. Тэгээд лангуу доогуур байсан түрүүвчийг онгойлгоод үзэхэд бэлэн мөнгө байхаар нь авсан бас мөнгөний цаасан хайрцаг дотор байсан задгай мөнгөн дэвсгэрт байхыг аваад шуудайтай тамхийг *******д цонхоор нь гаргаж өгөөд гарч 1-р арван жилийн сургуулийн траншанд очиж тамхиа нуусан авсан мөнгөө тоолж үзэхэд нийт 150.000 төгрөг байсан. Бид 2 тэнцүү хувааж авсан. Шуудай дүүрэн төрөл бүрийн тамхи байсныг өөрсдөө татаж заримыг хүнд өгөөд одоо уг тамхи дууссан ...гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 130-131/

...2016 оны 01 сарын 20-ны үеэр ******* бид 2 уулзаад Арван мянгатад айл байдаг, тэр айлд орж хулгай хийе гэж бид 2 тохиролцоод орой 23 цаг нилээн өнгөрөөгөөд Арван мянгатын урд талын айлд очиход үүд нь блокон хашаатай 2 давхар байшинтай айл байсан. Урд талын хашаагаар нь би ганцаараа давж орсон, харин ******* хүн хараад үлдсэн. Би хашаагаар давж ороод байшингийн баруун талд вакум цонхыг түлхэж онгойлгоод байшин дотор орсон. Нэг давхарт гал тогооны тавилга дээр 1 ширхэг мөнгөн аяга байхаар нь би аваад 2 давхарт гараад урд талын унталгын өрөөрүү ороход орны цаад талд шар эрээн авдар байхаар нь онгойлж дотор талаас том жижиг нийлсэн 15 ширхэг мөнгөн аяга байхаар нь би торон дотор хийсэн. Нийт жижиг, том нийлсэн 16 ширхэг мөнгөн аяга авч гарах үед үүдэнд төмөр сейф байхыг хараад би гараад *******г дуудсан. Харин ******* орсон би гадаа хүн хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа ******* гарч ирэхээр нь би яасан гэж асуутал ******* надад үүдэнд сейфийг онгойлгох гэсэн чинь чадсангүй гээд гараад ирхээр нь бид 2 явсан. Маргааш нь хулгай хийсэн 16 ширхэг мөнгөн аяга хөдөөний бололтой үл таних хүнд зарсан. ******* бид хоёрын хулгай хийсэн гэх мөнгөн аяга дээр үг бичсэн байсан, би уншиж чадахгүй. ******* надад хэлэхдээ Баяр гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй аяга байна гэж надад хэлсэн. ...10.000-тын дунд орчимд байх гудамжны хоёр давхар хувийн байшин дотор байсан авдар дотроос мөнгөн аяганууд хулгайлж авсан. Тэгэхэд *******, бид 2 явсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/

...2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрхэмбаяр, ******* бид гурав Баянхонгор сумын 5 дугаар багт байдаг Баян дэлгүүрийн цонхыг нь хөшиж онгойлгоод дотор нь Эрхэмбаяр бид хоёр дотор нь ороод нэгж, тамхи, архи, пиво зэрэг зүйл авч гарж ирээд 1 дүгээр сургуулийн хажууд байдаг траншеинд очиж хоносон. Тэгээд маргааш нь Эрхэмбаяр бид хоёр хулгайлсан зүйлүүдээ аваад Есөн-Эрдэнэ зах дээр аваачаад зах дээр явж байсан хүмүүсээс асууж байгаад зарсан. Тэгээд зараад 400.000 гаруй мянган төгрөг болсныг нь бид гурав хувааж авсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2016 оны 10 сарын эхээр шөнө *******, Эрхэмбаяр бид 3 Амьчуулын Баян дэлгүүрийн арын цонхоор орж нэгж, архи, тамхи зэрэг эд зүйлүүд авсан. Дараа нь 1 дүгээр 10 жилийн хажуу талын 18 дугаар байрны подвол руу орж, айлын авдарнаас хэт хутга, хазаарын гоёо авсан. Хэт хутгыг нь аваад яах юм гэсэн чинь С.Аалтанхуяг авчихъя гэсэн. Аваад *******ийн аавынд хоночихоод хутганы гэрнийх нь мөнгөнүүдийг авч зарсан. Дунд захын Галдан гэдэг айл руу орсон. Энэ 3 үйлдлийг хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би , Эрхэмбаяр нарын хамтаар 2015 оны 10 дугаар сард амьчуулд байрлалтай "Баян" супер маркетын арын цонхоор орж тэндээс Юнителийн нэгж, скайтелийн нэгж, архи, пиво, тамхи зэргийг хулгайлж авсан. Дэлгүүрийн вакум цонхыг

түлхэж онгойлоод дотогш нэвтэрсэн. Дэлгүүрлүү орсон, тэр дэлгүүрийн цонхоор орохдоо намайг хүн харж бай гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс нэгжүүд авч гарч ирснийг бид гурав хувааж авсан, би гар утсандаа 30.000 төгрөгийн юнителийн нэгж хийсэн. Тухайн үед би 80201597 дугаарыг барьж байсан. Тэр дугаартаа хулгайлсан нэгжийн картаа цэнэглэсэн ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 60-61/

... 2015 оны 10 сарын 01-нээс 02 нд шилжих шөнө , Эрхэмбаяр бид 3 Баянхонгор сумын 5 дугаар баг "Баян" хүнсний дэлгүүрийн цонхоор орж нийт юнител, скайталын нийт 300000 гаран мянган төгрөгийн нэгж, тамхи, 2 шил архи, 2.5 гр-ийн том пиво 3, чихэр хулгайлсан... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 156- 158/

...2016 оны 02 сарын 16-ны өдөр цагаан сар дөнгөж өнгөрч байх үед , Эрхэмбаяр, бид 3 Хөх толгойд Баянхонгор сум Цахир 7 дугаар баг 7-16-ЗЗА тоотод байх байшингийн хойд талын цонхоор байшин дотор орж орос хромон гутал, дайламтай мөнгөн хөөрөг, эмэгтэй хүний дээл, хүүхдийн папарас, авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга байсныг хулгайлсан үнэн, би заримыг нь сайн санахгүй байна, хулгайлсан эд зүйлийг бид нар танихгүй хүнд зарж борлуулсан. Би хулгайлсан зарим эд зүйлсээ юу байсан талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар орос хромон гутал, дайламтай мөнгөн хөөрөг, эмэгтэй хүний дээл, хүүхдийн папарас, авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга гэх эд зүйлс байсан. , Эрхэмбаяр бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгай хийдэг байсан. Тухайн үед таарсан танихгүй хүндээ зарчихдаг байсан юм. Бид нар эд зүйлс зарсан хүнээ одоо танихгүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 249-250/

...2016 оны 06 сарын 20-ны үеэр байхаа *******ийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сум Номгон 1 дүгээр байрны 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволдын ертөнцийн зүгээр урд талд уг байрлуу нэвэрдэг гэх нүхээр дамжин явсаар байгаад 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд ирэхэд панайр байхаар түлхэж ороход падвол дотор айл гэрээ хураасан байсан. Онгорхой авдар байхаар нь онгойлтол дотор талд мөнгөн тоногтой хуучины хэт хутга үүсэн гэртэйгээ цуг байсан. Мөн мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйл байхаар нь хулгайлан авч гарсан. 2016 оны 06 сарын 23-ны өдөр байсан санагдаж байна ******* бид 2 хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ******* бид 2 цуг явсан, 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволоор ороход би эхэлж ороод араас ******* орсон. Би панайр байхаар түлхэж бид 2 ороод падволд байсан авдар дотроос бид 2 нийлж хулгайлсан. ******* бид 2 хулгайлсан гэх мөнгөн тоногтой хуучины хэт хутга үүсэн гэрийг зах дээр үл таних хөдөөний хүнд 20.000 төгрөгөөр зарсан харин хуучины хэт хутга, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйлсийг цагдаагийн байгуулагад хураалгасан. Ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй. Тухайн үед ******* бид 2 хулгайлсан, өөр хүн зааж зөвөлсөн цуг оролцсон хүн байхгүй гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 228-229/

...Би өөрийн найз *******тай хамт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Есөн-Эрдэнэ зах дээгүүр явж байгаад орой нь тамхи зардаг дэлгүүрийг ухая гэж хоорондоо ярилцсан. Ингээд орой шөнө болохыг хүлээж гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед ирээд тамхины дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг ******* хайчилж би хүн харж байгаад ******* нь вакум цонхоор нь орж дотроос нь цагаан өнгийн 50-н шинэ шуудайнд дүүргэж хийсэн тамхинууд цонхоор өгч би гаднаас нь аваад бид 2 манайд ирсэн. Тэгэхэд ******* нь бас бэлэн мөнгө 150.000 төгрөг байсан, тэрийг бид хоёр тэнцүү хувааж авсан. Хулгайлсан тамхийг 2-оос 3 хоноод зах дээр авч гараад хөдөөний танихгүй хүнд бүгдийг нь 200.000 төгрөгөөр зарсан уг шуудайнд хэдэн төгрөгийн хэдэн ширхэг тамхи байсныг нь мэдэхгүй байна. Ямарч байсан доорх нэртэй тамхинууд байсан. Үүнд: Парламент, Эссэ тамхи 3 төрлийн, Марал боро, Кент, Сигар, Дабле эс, Улаан шонхор , Поло, West гэх мэт олон төрлийн тамхинууд байсан. Тамхийг бид 2 тоолоогүй зүгээр хөдөөний хүнд бүгдийг нь бөөнөөр нь зарсан гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 127-128/

...2015 оны 10 дугаар сарын 01-ын өдөр Эрхэмбаяр бид гурав компьютер тоглоомын газар уулзаад гадуур жаахан цаг нөхцөөж байгаад орой нь амьчуулруу явсан. Тэгээд Баян дэлгүүрийн гадаа шөнө очоод ийшээ оръё гээд цонхыг нь хагалж оороод , Эрхэмбаяр хоёр цонхоор нь дотор нь ороод би гадаа нь хүн хараад байж байсан. Тэгээд тэр хоёр дэлгүүрт нь ороод хэсэг байж байгаад тэндээс архи, тамхи, нэгж зэрэг зүйлүүд аваад гараад ирсэн тэгээд бид гурав дэлгүүрийн ар талын гудамжаар нь ороод 2 дугаар сургуулийн траншеинд очоод тэр шөнөө хоносон, авсан нэгжнүүдээ зах дээр аваачаад танихгүй хүмүүст зарсан тамхи, бохь, архи зэргийгн заримыг нь хэрэглээд заримыг нь танихгүй хүмүүст зараад дуусгасан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би бид хоёр Есөн-Эрдэнэ зах дээр уулзаад гадуур явж байгаад 18 дугаар байрны хажууд тамхи татаад байж байсан чинь подволд нь нэг цоорхой байхаар нь тэр цоорхойгоор нь орсон чинь хамгийн цаад талын мухарт нь нэг шар өнгийн паниар байхаар нь дотор нь оролгүй эргээд явсан.

...Паниариар тагласан газарт ирээд паниарыг нь татсан чинь паниар нь салаад унасан, тэгээд эхлээд дотор нь орсон чинь цаад талд нь нэг айл юмаа хураачихсан байхаар нь юмнуудыг нь үзсэн, тэгээд араас орж ирээд бид хоёр буланд байсан авдар байхаар нь доторхийг нь үзсэн чинь дотроос нь хутга, морины хазаарын жолоо, эмэгтэй хүний ээмэгнүүд зэргийг нь аваад ийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь зах дээр аваачаад зарах гэсэн чинь авахгүй байхаар нь хутганых нь мөнгүүдийг нь түүж аваад зарчихсан. Баян дэлгүүрээс эд зүйл хулгайлах үед , Эрхэмбаяр бид гурав л байсан өөр хүн байгаагүй юм. Тэндээс хулгайсан юмнуудаа зах дээр аваачаад хүмүүсээс авахуу гэж асуугаад зарсан, хэн гэдэг хүнд зарсанаа мэдэхгүй байна, Одоо тэндээс хулгайсан эд зүйлүүдээс надад юу ч байхгүй, зараад мөнгийг нь үрээгээд дуусгасан. Шөнө 02 цаг өнгөрч байхад орж эд зүйл хулгайлсан юм гэх мэдүүлэг гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 119-121/

.... 2016 оны 01 сарын 20-ны үеэр өдөр 13 цагийн үед ******* мөнгө олох хэрэг байна удахгүй цагаан сар болох гэж байгаа хулгай хийе гэж хэлэхээр нь тухайн үед яах юм бэ гээд хэлсэн мөнгө хэрэгтэй гээд байхаар нь би зөвшөөрч хулгай хийхээр болоод эзэнгүй айлаас эд зүйлс хулгай хийе гээд орой хөх толгойд уулзахаар болсон. Орой 20 цаг 30 минутын үед хөх толгойн ар шил дээр бид 2 уулзаад Баянхонгор аймгийн арван мянгатын нүүрний гудамж болох Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 10-35 тоот хашаан дээр ирэхэд хашаан дотор 2 давхар байшин байсан, уг хашааны урд талаар нь нь хашаагаар давж орсон харин би хүн хараад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гарч ирээд торон дотор том, жижиг нийлсэн 16 ширхэг мөнгөн аяга хулгайлсан, аяга дээр Баяр гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяганууд байсан. нь надад хулгай хийсэн гэх айлын 2 давхарт сейф байна, сейфийг онгойлгоод дотор байгаа эд зүйлсийг авъя гэхээр нь би урд хашаагаар нь давж ороод байшингийн баруун талын вакум цонхыг онгойлсон байхаар нь цонхоор байшин дотор орж 2 давхарлуу гарахад урд талын өрөөнд ороод авдарыг ухсан хувцас хунар гаргасан. Мөн орыг сөхсөн байдалтай байсан, мөн тус өрөөнд төмөр сейф байхаар нь уг төмөр сейфийг төмрөөр хөшөөд онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь тэнд нь уг сейфийг орхиод би гараад ирсэн. Намайг гэр дотор орох үед гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд гарч ирээд хулгай хийсэн гэх 16 ширхэг мөнгөн аяга тавьж нуугаад маргааш өдөр нь хөдөөний үл таних хүнд 16 ширхэг мөнгөн аягануудыг зарсан. Мөнгөн аяга зарсан мөнгөө цагаан сарын чихэр боовонд үрж тараагаад дуусгасан. Бид нарын хулгайлсан 16 ширхэг мөнгөн аяга дээр ихэнх нь Баяр гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй аяганууд байсан. Бид нар тухайн үед таарсан хөдөөний бололтой үл таних хүн хямдхан үнээр зарсан.

Одоогоос нилээн хэд хонгийн өмнө бид 2 Есөн-Эрдэнэ захын тамхи зардаг цэгийн цонхы төмөр хаалтыг муруйлгаж байгаад цонхоор нь орж 50 шуудай дотор Алтаннавчис, Улааншонхор, Парламент, эссэ, Кент, Поло гэсэн нилээн олон тооны паалчиг тамхинуудыг 50 шуудайнд хийж надад өгсөн. уг газраас гараад уг хулгай хийсэн гэх олон тооны тамхиа гэрийн тэнд нууж тавьсан. бид 2 өдөр тамхинаас нэг нэгийг авч татсан, ангийнхаа хүүхдүүд зарсан, мөн зах дээр үл таних хүнд олон тоогоор зараад дуусгасан.... удаа дараа хулгай хийх санааг бид нар хоорондоо ярилцаж байгаад гаргаж хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан. Би өөрийн үйлдсэн гэх хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлж ярих зүйл алга миний хэлсэн ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 156-158/

Хохирогч С.Ёндонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 Би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах иргэн Баатарын эзэмшлийн агуулахыг түрээслэн өөрийн авсан түүхий эдээ хадгалдаг юм. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байж байсан чинь агуулахын эзэн Баатар надруу утсаар яриад агуулахад чинь хулгай орсон байна гэхээр нь би агуулах дээрээ ирээд үзсэн. Манай агуулахын хаалгыг эвдээд хулгай орж эд зүйл алга болчихсон байсан. Манай агуулахаас 27.8 кг ноолуур, 10 кг тэмээний ноос алга болсон байсан. Ноолуураа 50 кг-ийн ууттай ноолуур, 1 нарийн шуудайтай, нэг 50 кг-ийн ууттай байхгүй байгаа юм. 50 кг-ийн шуудайд 13-22 кг ноолуур ордог юм. 25-кг-ийн нарийн шуудайд 4-5 кг, 50-кг-ийн шуудайд мөн 4-5 кг тэмээний ноос хийсэн байсан юм. Манай агуулахын хаалгыг эвдээд жижиг нүх гаргаад ноолуур хулгайлсан байсан юм гэх мэдүүлэг. / хх-ийн 15-16/

...Би 2 шуудайнд хийсэн байсан бор өнгийн 27 кг ноолуур, тэмээний 10 кг ноос зэрэг зүйл алдсан . Тухайнд үед ноолуурыг 1 кг-ийг нь 68.000 төгрөгөөр, тэмээний ноосыг нь 1 кг-ийг нь 4.000 төгргөөр худалдан авч байсан, одоо энэ үнээрээ үнэлнэ.Мөн уг эд зүйлүүдийг хадгалж байсан агуулахын хаалгыг хулгайч орж эд зүй авахдаа эвдсэн байсан. Би тухайн үед зах дээрээс 8 ширхэг гөлмөн төмөр 1 ширхэгийг нь 8.000 төгргөөр аваад засварласан үүнийгээ үнэлүүлнэ. Мөн уг хаалгыг засварлуулахад хүнд 40.000 төгрөгийн хөлс өгч засварлуулсан үүнийгээ мөн нэхэмжилнэ. Алдсан эд зүйлүүдээ төлүүлж авах гомдолтой байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 /

Хохирогч Т.Тунгалагийн мөрдөн бацаалтын шатанд өгсөн

 ...Би Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу дэлгүүрүүдийн 19 тоотод "Баян" нэртэй супер маркетаа 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нээж ажиллуулж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан. Манайх одоогоор харуул хамгаалалтын асуудлыг шийдээгүй, супер маркетын хашаан дотор айл байхгүй байсан. Манай супер маркетаас Ерөөл 0,5-тай, 0.75-тай архи 2 шил, боргио пиво 0,5-тай лаазтай 5 ширхэг, скайтелийн нэгж 20.000 төгрөгийн, /скайтелийн нэгжнүүд нь 1.000 төгрөгийнх байсан/ Юнителийн нэгж нийт 328.000 төгрөгийн, 1.000- 5.000, 15.000 төгрөгийн нэгжийн багцтай байсан. Кассын мөнгөний хайрцаг дотор байсан 26.000 төгрөг, сникерс, тевикс нэртэй наборон чихрүүд тус бүр 2, 2 ширхэг, эссэ, парламент зэрэг тамхинууд хулгайд алдагдсан.. Түүнээс өөр нэр төрлийн бараа алдагдаагүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 34-35 /

...Надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа учраас би гомдолтой байна. Би Ерөөл 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архийг 7500 төгрөг 0,75 литрийн хэмжээтэй архи нь 10500 төгрөг, боргио пиво 0,5 литрийн хэмжээтэй лаазтай, 1 лаазтай нь 1600 төгрөг, скайтелийн нэгж 20000 төгрөг, юнителийн нэгж 328000, төгрөгийн, сникерс чихэр 2 ууттай, 1 уут нь 5500 төгрөг, твикс мөн адил үнэтэй, тамхи 1 блок, блоктоо 10 ширхэгтэй, 1 блок нь 30000 төгрөг, парламент тамхи 1блок, 1 блоктоо 10 ширхэгтэй, үнэн нь 35000 төгрөгний үнэтэй эд зүйлүүд алга болсон байсан. Мөн 3 литрийн лаазтай вино байсан алга болсон байсан үүнийг 35,000 төгргөөр үнэлж байна. Бас ваакуум цонхны түгжээг эвдээд орсон байсан түгжмр засуулах үнэ нь 10000 төгрөгөөр засуулсан байгаа, хуучныг нь хүнээр засуулсан... гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 65-66/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2016 оны 01 сарын 27-ны өдрөөс 02 сарын 03-ны хооронд манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод ажлаар явж байсан юм. 01 сарын 27 болон 02 сарын 03-ны өдөр манай хүүхэд гэртээ очсон. Хулгай орсныг 02 сарын 03-ны өдөр мэдэж над руу хэлсэн. Гал тогооны өрөөнөөс хуучин мөнгөн аяга, авдран дотроос 15 ширхэг мөнгөн аяга алдагдсан гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 10 сарын 23-наас хойш эхнэр Болортуяаг эмчилгээ хийлгэхээр Солонгос, Хятад улсруу эмчилгээнд явсан. Тэрнээс хойш Баянхонгор сум 3-10-35 тоотод байх байшин эзэнгүй байсан. 2015 оны 12 сарын 28-ны өдөр би Баянхонгор аймаг дахь гэртээ ирэхэд хулгай ороогүй зүгээр байсан, харин 2016 оны 01 сарын 06-ны өдөр буцаж Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан. 2016 оны 01 сарын 27-ны өдөр манай хүү Дэлгэрдалай гэртээ орж юм авах гээд ортол ор сөхөөстэй байсан гэсэн, харин тухайн үед манай хүү Дэлгэрдалай нь хулгай орсон талаар анзаараагүй. Харин намайг Улаанбаатар хотод байхад би өөрийн хүү Дэлгэрдалай, Баасансүрэн нарыг гэрээс очоод юм аваад Улаанбаатар хотруу явуулаатах гэсэн чинь Баасансүрэн, Дэлгэрдалай нар 2016 оны 02 сарын 03-ны өдөр гэрт очтол хулгай орсон, 2 давхарын авдар дотор байсан 14 ширхэг мөнгөн аяганууд алга болсон, 2 давхарын ор сөхөөстэй, сейф хөшсөн байдалтай дотор талаас эд зүйл алга болоогүй байсан, цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Би тэгэхэд хулгай орсон талаар мэдсэн. Тэгээд би 2016 оны 02 сарын 29- ний өдөр Баянхонгор аймагт ирээд эд зүйлсээ бүртгээд үзтэл 1 давхарт байсан 1 ширхэг мөнгөн аяга алга болсон байсныг тухайн үед манай хүүхдүүд анзаараагүй байсан. Нийт 15 ширхэг мөнгөн аяга алга болсон. Миний алдагдсан 1 ширхэг мөнгөн аяга хуучин хэрэглэж байсан 6 хэмжээтэй мөнгөн аяга байсан уг аяга сүүлийн үеийн аяга 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс өөр эд зүйлс алдагдаагүй, 15 ширхэг мөнгөн аяганы 10 орчим мөнгөн аяганд “дэд хурандаа”, “хурандаа” цол авсанд баяр хүргэж дурсгав гэсэн бичигтэй ажлын хамт олон ах дүүс найз нөхөдөөс дурсгав гэсэн бичигтэй аяганууд байсан.... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 126-127/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2016 оны 10 сарын 07-ны өглөө ажил дээрээ очиход манай дэлгүүрт хулгай орсон байсан. Би ерөөсөө анзаараагүй, дэлгүүрийнхээ доод талын цоожийг онгойлоод, дээд цоожоо онгойлох гэхэд цонх яраад орхичихсон байсан. Замын урд талд түүхий эд авдаг хоёр эгч байсан юм. Хүүе манай дэлгүүр рүү хулгай орчихож гэсэн чинь битгий ор цагдаа дууд гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Түрийвчинд 140000 төгрөг хайрцганд 10000 төгрөг, дэлгүүрт бүх төрлийн тамхи байсан. Хулгай орохын урд өдөр буюу 2016 оны 10 сарын 06-ны өдөр цастай хүйтэн өдөр би бараагаа тоолж, бичиж байсан. Тухайн үед мэдүүлэгтээ тоо ёсоор нь хэлсэн гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

... Есөн-эрдэнэ захын "Номгон хайрхан" нэртэй дэлгүүрт тамхины төрөлжсөн худалдаа эрхэлдэг. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүрээ 18 цаг 50 минутанд хаагаад явсан. Ингэхдээ дэлгүүртээ өдөр нь орсон орлого болох 140.000 төгрөгөө түрүүвчиндээ үлдээгээд бараагаа тоолж дэвтэрт бичээд явсан. Мөн мөнгөний хайрцагт задгай дэвсгэртээр 10.000 төгрөг байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цаг 40 минут болж байхад дэлгүүрээ онгойгох гээд харсан чинь дэлгүүрийн цонхны сараалж төмрийг эвдэж тасдаад цонхоор нь хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед хүн нэг их орж ирэхгүй байсан учир дэлгүүрт байгаа бараагаа тоолж дэвтэртээ бичсэн. Тэгэхэд 1.765.000 төгрөгний тамхи, үүнээс дүнсэн тамхи 45.000 төгрөгийн, жижиг дүнсэн тамхи 58.500 төгрөгийнх байгаа. Учир хасаад тооцоход 1.765.000-58.500-45.000=1.661.500 төгрөгийн тамхи байснаас дэлгүүрт үлдсэн 275.200 төгрөгийн тамхийг хасаж мөн тооллого хийснээс хойш зарсан 16.000 төгрөгийн тамхи гээд бодоход /1.661.500-275.200-16.000=1.370.300/ 1.370.300 төгрөгийн тамхи, Спирмент нэртэй бохь 20 ширхэг буюу нэг боодол 20*600=12000 төгрөгийн бохь алга болоод байна. Алдсан бохь тамхины хувьд доорхи тамхи бохь алга болсон байна.Мөн 150.000 төгрөг бэлнээр алга болоод байна. Энэ нь түрүүвчинд байсан 140.000 төгрөг, хайрцагт 10.000 төгрөг байсан. Тэгэхээр надад 1,370,300 төгрөгийн тамхи , 12000 төгрөгийн бохь, бэлэн мөнгө 150,000 гээд нийт 1.532.300 төгрөгийн хохирол учраад байна.... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 123-125/

Манай дэлгүүрийн вакум цонхны нэг ширхэг түгжээ нь эвдэрсэн байгаа, Үүнийг би шинээр солиулахад 10,000 төгргөөр солиулна, цонхны гадна талын хамгаалалтын тор төмөрийг эвдэж цонхоор орж эд зүйл хулгайлсан байгаа үүнийг 30,000 төгрөгөөр үнэлнэ, Надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа, би хохирлоо л түргэн барагдуулж авмаар байна. Би дэлгүүрээ ажиллуулаад өдөрт 20,000 төгрөгний ашигтай ажилладаг байсан, тэгээд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан тэрнээс хойш ерөөсөө ажиллаагүй энэ ажиллаагүй хугацааны төлбөр болох 660.000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна. Мөн дэлгүүрт хулгай ороход алдагдсан бэлэн 150.000 төгрөгийг мөн нэхэмжилнэ... гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 61-62 /

Хохирогч Ц.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2016 оны 02 сарын 16-ны өдөр манай нөхөр Ж.Мөнхбаяр нь өглөө 08 цаг 45 минутын үед гэрээсээ гараад явсан. Би араас нь 10 цагийн үед би гэрээс гараад явсан, харин манай нөхрийн дүү 12 настай Энхсайхан гэрт үлдсэн юм. Орой 17 цаг 10 минутын үед би гэртээ иртэл хаалга онгойхгүй байсан. Манай байшингийн зүүн талд байх модон амбаарын хаалганы цоож нь эвдэрсэн байшингийн ойр хавьд танихгүй хүний 2 гуталын мөр гарсан байхаар нь уг мөрийг дагаад явтал байшингийн хойд талын вакум цонх онгорхой байхаар нь би байшин дотор ороход манай хойд талын жижиг өрөөнд байсан авдрын цоожийг эвдэлсэн, дотор нь байсан эд зүйлийг гаргаж тавьсан байсан, мөн орон дээр тортой бууз гаргаад тавьсан байсан. Би тэгээд хулгай орсон байна гэж мэдээд нөхрийн дүү Энхсайханаас хэзээ гараад явсан талаар асуутал Энхсайхан 11 цагийн үед гэрээс гараад явсан гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд эд зүйлээ бүртгээд үзтэл авдар дотор байсан манай нөхрийн их гарын мөнгөн хөөрөг, саарал өнгийн арьсан дайламтайгаа алга болсон, мөн дайлам дотор 3 ширхэг мөнгөн сэлбэ товч, 6 хэмжээтэй хээтэй дунд үөийн мөнгөн аяга, 7 хэмжээтэй сүүлийн үеийн мөнгөн аяга, хар өнгийн шилэпэн малгай 1 ширхэг, 0.5 гр-ийн хар Чингис архи 1 шил, 0.75 гр-ийн Болор архи 1 шил авдар дотроос алга болсон байсан. Харин ил байсан арын өрөөнд байсан орос хромон гутал 1 ширхэг, том өрөөнд цэнэглээд тавьсан LG маркын точтой гар утас, хүүхдийн өрөөнөөс хувцасны хар хөх өнгийн цүнх зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд дараа би эд зүйлсээ үзэхэд манай гэрээс хүүхдийн Giggless нэртэй папарас 34 ширхэг, миний цагаан даавуун дээл 1 ширхэг, эсгий таавчиг 1 ширхэг, Раrada гэсэн нүдний шил 1 ширхэг, асикс гэсэн цэнхэр өнгийн өвдгөвч 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Giggless нэртэй папарас 34 ширхэг 1 ширхэг 900 төгрөг, миний цагаан даавуун дээл 1 ширхэг 120.000 төгрөг, эсгий таавчиг 1 ширхэг 4.500 төгрөг, Рагаdа гэсэн нүдний шил 1 ширхэг шинэвтэр 120.000 төгрөг, асикс гэсэн цэнхэр өнгийн өвдгөвч 2 ширхэг, 1 ширхэг нь 25.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг. /2-р хх- ийн 233-234/

... Надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа учраас би гомдолтой байна. Би хохиролоо нэхэмжилж байна, хохирлоо л төлүүлж авмаар байна... гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 60/

Хохирогч Г.Солонгоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх Улаанбаатар хотруу шилжихээр болоод 2016 оны 02 сарын сүүлээр гэрээ хураагаад Баянхонгор аймаг Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд гэрээ хурааж тавьсан юм. 2016 оны 11 сарын 01-ний өдөр намайг Улаанбаатар хотод байх үед Баянхонгор аймгийн цагдаагийн газраас танай эд зүйлс алдагдсан байсан талаар хэлсэн. Баянхонгор аймагт 2016 оны 11 сарын 07-ны өглөө ирээд үзтэл хурганы арьс 8 ширхэг, ишигний арьс 26 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, улаан өнгийн даавуун дээл, цагаан өнгийн тулайн арьсан малгай, дээлийн 3 ширхэг торго, дээлийн даавуу 2 ширхэг, модон үүсэн гэртэй хуучины хэт хутга, хэт хутганы цахиур, хазаарын ногт буюу жолоо зэрэг эд зүйлс алга болсон байсан. Миний алдсан гэх хэт хутга, хэт хутганы цахиур, мөнгөн тоногтой хазаарыг ногт буюу жолоог буцаан авсан. Би өөрийн алдагдсан хурганы арьс 6 ширхэг 1 ширхэг 22.000 төгрөг нийт 132.000 төгрөг, ишигний арьс 24 ширхэг 1 ширхэг 15.000 төгрөг нийт 360.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс хуучин 150.000 төгрөг, улаан өнгийн даавуун дээл хуучин 50.000 төгрөг, цагаан өнгийн тулайн арьсан малгай хуучин 80.000 төгрөг, дээлийн 3 ширхэг торго 1 торго 5 метртэй 1 метр 15.000 төгрөгөөр үнэлж 1 торго 75.000 төгрөг нийт 225.000 төгрөг, дээлийн даавуу 2 ширхэг 1 ширхэг даавуу нь 3 метртэй 1 метр даавуу нь 10.000 төгрөг 1 даавуу нь 30.000 төгрөг нийт 2 даавуу нь 60.000 төгрөг, модон үүсэн гэртэй мөнгөн тоногтой хуучины хэт хутга зах зээлийн ханшаар үнэлж байна , хэт хутганы цахиур зах зээлийн ханшаар үнэлж байна, хазаарын ногт буюу жолоо зах зээлийн ханшаар үнэлж байна. Би сайн мэдэхгүй байна 2016 оны 02 сарын сүүлээр Баянхонгор сум Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны падвольд эд зүйлсээ хурааж тавьсан хэзээ алдсанаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 224- 226 /

...Манайд учруулсан хохирлоос би мөнгөн хазаар, бор иштэй хутга, хутганы хэт зэргийг хүлээж авсан байгаа, бусад эд зүйлүүдээ хүлээж аваагүй учраас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 58-59/

Гэрч Б.Баатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би Баянхонгор сумын 1 дүгээр багийн Онцгой байдлын хэлтсийн ар талд байдаг агуулахын нэг нэг агуулахын өрөөгөөр нь бусдад түрээслүүлдэг юм. Миний агуулахын 1 өрөөг нь Ёндон түрээслэж түүхий эдээ хийдэг юм. 2014 оны 02 дугаар сарын 03-нд шилжих шөнө уг Ёндонгийн түрээслэж байсан агуулахад хулгай орж эд зүйл алга болсон байсан. ...Ёндонгийн түрээслэж байгаа агуулахын хаалгыг эвдэж хулгайч орсон байсан. Агуулах дотор шуудайтай ноос, ноолуурууд байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 /

Гэрч Б.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтын штанд өгсөн

...Манай 3-10-35 тоотод байх байшин нь 2015 оны 10 сарын 20-ноос хойш эзэнгүй байгаа. Манай аав Баяр, ээж Болортуяа нар нь Улаанбаатар хотод эмчилгээнд явсан болохоор манайх эзэнгүй их удсан юм. 2016 оны 01 сарын 27-ны өглөө би Улаанбаатар хотоос ирээд 3-10-35 тоотод хүргэн ах Мөнхбаттай цуг хашаанд байх байшинд ороход 2 давхарын унталгын өрөөний ор сөхөөтэй байсан, тухайн үед хулгай орсон байна гэж би анзаараагүй яарсан байсан болохоор мэдээгүй. 2016 оны 02 сарын 03-ны орой 17 цагийн үед эгч Баасансүрэн, хүргэн ах Мөнхбатын хамт 3-10-35 тоотод ирээд 2 давхарын авдараас эд зүйлс авах гэтэл эрээн авдар дотор байсан 14 ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь гэрийн өөр эд зүйлд байж магадгүй гээд үзтэл алга байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2016 оны 02 сарын 03-ны орой эгч Баасансүрэн, хүргэн Мөнхбат нартай ороход манай 2 давхарын ор сөхөөстэй, авдар дотор байсан хувцас эд зүйлсийг гаргаж тавьсан байдалтай байсан ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 128-129/

Гэрч Б.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай аав Баярын Баянхонгор сум 3 дугаар баг 3- 10-35 тоотод байх хашаа байшин нь 2015 оны 10 сарын 20-ноос эзэнгүй байгаа. Манай аав Баяр, ээж Болортуяа нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа болохоор эзэнгүй байгаа юм. Манай аав 2015 оны 12 сарын 28-нд ирээд 2016 оны 01 сарын 06-ны өдөр Улаанбаатар хот явахад хулгай ороогүй байсан. 2016 оны 02 сарын 03-ны орой 17 цагийн үед нөхөр Мөнхбат, дүү Дэлгэрдалай нарын хамт аав Баярынд очиход 2 давхарын ор нь сөхөгдсөн, авдар онгорхой байхаар нь авдар дотроос эд зүйлс авах гэтэл 14 ширхэг мөнгөн алга болсон байхаар нь өөр газар байж магадгүй гэж бодоод ирсэн боловч олдохгүй болохоор нь цагдаа дуудсан. 2016 оны 02 сарын 29- ний өдөр аав Баяр ирээд эд зүйлсээ үзтэл 1 давхарт байсан 1 ширхэг мөнгөн аяга бас алга болсон байсан. 2016 оны 02 сарын 02-ны өдөр манай ээжийн ах нь болох Мижиддорж ирээд ууц чанадаг бүрхээр аваад явахад цонх онгорхой байхаар нь цонхыг хаачихаад явсан гэсэн. Өөр хүн манайд ирээгүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 130-131/

Гэрч С.Мижиддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 01 сарын 31-ний өдөр би Баянхонгор аймаг дээр ирээд ээжийнд байж байгаад маргааш нь *******ын гэрээс ууц чанадаг бүрхээр авахаар болоод 2016 оны 02 сарын 01-ний орой 19 цагийн үед *******ын гэр болох Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 10 дугаар гудамж 35 тоот хашаанд байшинд ортол доод давхарын гал тогооны өрөөний цонх онгорхой байхаар нь яагаад онгойсон юм болоо гээд цонхыг хаачихаад яваад өгсөн . Би тухайн үед хулгай орсон байсан талаар мэдээгүй, нэг давхараас ууц чанадаг бүрхээр аваад явсан 2 давхарлуу гараагүй. Би *******ын гэрийн түлхүүр манай ээжид байдаг, ээжээс түлхүүрийг нь аваад хаалгыг онгойлоод авсан... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 140-141/

Гэрч Ж.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 02 сарын 16-ны өглөө 08 цаг 45 минутын үед би гэрээс 2 хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр, мөн ажилдаа гараад явсан. Гэрт эхнэр Мөнхзаяа, дүү Энхсайхан нар үлдсэн. Тэгээд орой 17 цагийн үед ажил тараад явж байтал манай эхнэр Мөнхзаяа надруу утсаар яриад гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байна, цагдаа дуудсан гэж ярихаар нь гэртээ шууд яваад очтол гэрт хулгай орсон, цагдаа нар ирсэн байсан. Манай байшингаас мөнгөн хөөрөг, 2 мөнгөн аяга, архи, хромон гугал, шилэпэн малгай, гар утас, архи, утас, папарас, таавчиг, нүдний шил, манай эхнэрийн дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 235-236/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн “ С.Ёндонгийн эд зүйлсүүдийг 1980000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / хх-ийн 48-50/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн “ *******ын эд зүйлсүүдийг 3400000 төгрөгөөр, үнэлсэн дүгнэлт / 2-р хх-ийн 168-169 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын ..-ны өдрийн шинжээчийн “хохирогч Тунгалагийн эд зүйлсийг 481000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / хх-ийн 85-86/

Баянхонгор аймгийн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Д.Энхтуяагийн 2016 оны02 дугаар сарын 19-ны өдрийн“...уг эд зүйлсүүдийг 18740000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт / 3-р хх-ийн 46-48 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “хохирогч Г.Солонгоогийн эд зүйлсийг 2297000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / 3-р хх-ийн 238-239/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн “хохиоргч *******ын эд зүйлсийг 1378100 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтүүд / 3-р хх-ийн 199-201/,

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2, 102, 2-р хх-ийн 12, 107, 218, 3-р хх-ийг 107, 215, /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7, 103-110, 2-р хх-ийн 15-21, 110-120, 221-229, 3-р хх-ийн 110-115, /, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-ийн 42, 3-р хх-ийн 5, 3-хх-ийн 234, /эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 4-р хх-ийн 4-9, /, хураан авах тогтоол, тэмдэглэл/ 3-р хх-ийн 220-221, 4-р хх-ийн 22-23, /, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/3-р хх-ийн 222/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 29-/, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хх-ийн 33-42, 46-53/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9/908 тоот тодорхойлолт /4-р хх-ийн 133/, гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /4-р хх-ийн 144-147/, урьд ял шалгах хуудас/ 4-р хх-ийн 135/, насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 2096 тоот тодорхойлолт / 4-р хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа / 4-р хх-ийн 148 /, урьд ял шалгах хуудас/ 4-р хх-ийн 158/, насанд хүрээгүй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл / 4-р хх-ийн 151-155/ зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

 шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон

2015 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тунгалагийн эзэмшлийн Баян нэртэй супермаркетад хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн , мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-ЗЗА тоот хаягаар байрлах иргэн Ж.Мөнхбаярын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мөнхзаяад 1.874.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж иргэн Г.Солонгоод 2.285.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн эзэмшлийн Номгон хайрхан нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн хохирол учруулсан

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Насанд хүрээгүй шүүгдэгч *******, яллагдагч Эрхэмбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон

2014 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёндонгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн , мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /4-р хх-ийн 135, 158/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь дээрх хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, гэмт хэрэг үйлдэх явцдаа өөрсдийн санаа бодлоор нэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь шунахай зорилгоор бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй нь ял хүндрүүлэх, шүүгдэгч нар анх удаа ял шийтгүүлж байгаа, насанд хүрээгүй, хохирол төлбөр боломжоороо төлж барагдуулж байсан, амьжиргааны доод түвшинд амьдардаг зэргийг яд хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж тус тус үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь хохирогч Г.Солонгоогийн 1300000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болох мөнгөн тоногтой мөнгөн хазарын жолоо 1 ширхэг, хуучин үеийн цахиур, хуучны хэт хутга зэргийг буцаан өгсөн, шүүхэд хохирогч Г.Солонгоо, Т.Тунгалаг нар нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын хохирогч *******т учруулсан 3400000 төгрөгийн хохирлоос *******гаас 1700000 төгрөг, *******аас 1700000 төгрөг

Мөн хохирогч Ц.Мөнхзаяад учруулсан 1894000 төгрөгийн хохирлоос *******гаас 947000 төгрөг, *******аас 947000 төгрөг

мөн хохирогч *******д учруулсан 1382300 төгрөгийн хохирлоос *******гаас 764150 төгрөг, *******аас 764150 төгрөг

мөн хохирогч С.Ёндонд учруулсан 1980000 төгрөгийн хохирлоос *******аас 990000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин яллагдагч Д.Эрхэмбаярт холбогдох эрүүгийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-т зааснаар хохирогч С.Ёндонд 990000 төгрөгийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч ******* нь хувьд ногдох хөрөнгөгүй байх тул шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг, мөн насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь хувьд ногдох хөрөнгөгүй, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай бөгөөд өөрөөр хэлбэл өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болох тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг тус тус хэрэглэх боломжгүй болно.

Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******гийн эзэмшлийн Samsung гэсэн бичигтэй 240S хар өнгийн гар утсыг, насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн эзэзмшлийн 1 ширхэг цагаан өнгийн модон ширээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 337 дугаар 377.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Насаанд хүрээгүй шүүгдэгч овогт , шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******гийн эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд засрал хүмүүжилд хяналт тавихыг *******д даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 3411150 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 10 дугаар гудамж, 35 тоотод оршин суух Нанжин овогт Чагнаадоржийн Баярт 1700000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, 16 дугаар гудамж, 33А тоотод оршин суух Данх овогт Цогжаргалын Мөнхзаяад 947000 төгрөг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамж, 12А тоотод оршин суух Бадгарав овогт Энхбаярын Эрдэнэмаамд 764150 төгрөгийг тус тус, насанд хүрээгүй шүүгдэгч *******аас 4401150 төгрөг гаргуулж, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 37 дугаар гудамж, 21 тоотод оршин суух Дайчин овогт Сэрээдоржийн Ёндонд 990000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 10 дугаар гудамж, 35 тоотод оршин суух Нанжин овогт Чагнаадоржийн Баярт 1700000 төгрөг, хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, 16 дугаар гудамж, 33А тоотод оршин суух Данх овогт Цогжаргалын Мөнхзаяад 947000 төгрөг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамж, 12А тоотод оршин суух Бадгарав овогт Энхбаярын Эрдэнэмаамд 764150 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч *******т авсан батлан таалданд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн Samsung гэсэн бичигтэй 240S хар өнгийн гар утсыг, насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн эзэзмшлийн 1 ширхэг цагаан өнгийн модон ширээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцов түлхүүрийн устгаж, дэвтэр 1 ширхэг, DVD 1 ширхэг, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-т зааснаар хохирогч С.Ёндон өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих, насанд хүрээгүй шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА