Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00080

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00080

Дорноговь аймаг

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, ** дугаар баг, Төгөлдөр төв *** давхарт байрлах Н ф кББСБ /РД:******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, С сум, ** дугаар баг, Г з гудамж, **-6 тоотод оршин суух, Ч овогт Аийн Ч /РД:********/-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 28,081,308.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч А.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ф кББСБ нь хариуцагч А.Чөд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалж, 28,081,308.06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч А.Ч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16,740,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, ****** тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. 2019 оны 12 дугаар сараас зээлийн гэрээний 3.3, 3.5, 6.2.1 зэрэг заалтуудыг зөрчин зээлийн төлөлтийг хуваарь болон гэрээнд зааснаар төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж байсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй нийт 663 хоног хугацаа хэтрээд байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй тул А.Чөөс 28,081,308.06 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбар гаргахдаа: Зээлийн хүү 10,497,113 төгрөгөөс 1,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,206 төгрөг, нийт 2,675,206 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч А.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н ф кББСБ-аас 16,740,000 төгрөгийн авто машины зээл авсан. Үндсэн зээл болох 15,894,988 төгрөгийг төлнө. Зээлийн хүү болох 10,497,113 төгрөг төлөх боломжгүй. Тус байгууллага нь үнийн дүндээ бодож авто машиныг хурааж авсан болно /хх-34-р тал/. Би анх 25,000,000 төгрөгөөр машин авч тухайн машины 30 хувийн урьдчилгааг өгсөн байсан. Н ф кББСБ-аас 16,740,000 төгрөгийг зээлсэн. Би тухайн үед зээлийг аваад төлөөд явж байсан боловч цар, тахлын улмаас манай ажил багассан учраас цалинд өөрчлөлт орсон тул зээлийг төлж чадаагүй. ... Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн машиныг авах гэж урьдчилгаанд 8,000,000 төгрөг орчим төлбөрийг төлсөн. Гэтэл өнөөдөр намайг яагаад хохироож байгаа юм. Би тухайн машин урьдчилгаа төлөлгүй авсан бол өөр асуудал. ... Хүүг бол үнэхээр төлж чадахгүй. Учир нь би хүүгийн талаар тухайн байгууллагад удаа дараа очиж уулзсан. Тухайн үед намайг нэг удаа ч хүлээж аваагүй Тухайн үед зээлийн хүүг хөнгөлж өгөөч, багасгах талаар тайлбар, хүсэлт бичиж өгч байсан. ... Тухайн үед Н ф кББСБ-аас машиныг маань авч зээлийг тэглэх тухай ярьсан учраас би машинаа өгсөн. Тухайн үед автомашин үнэтэй байсан. Тухайн үед зарж зээлээ төлөх боломж байсан. Гэтэл одоо машины үнэ яаж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч зээлгүй болгоно гэж авч явсан боловч Улаанбаатар хотод очоод зээлийн үнийн дүнд хүрэхгүй гэж байгаад гомдолтой байна. ... Тухайн үед нэхэмжлэгч тал миний зээлийн үнийн дүнд машиныг маань оруулж тооцно гэж тохиролцож машинаа хураалгасан учраас нэхэмжлэгч талд зээлийн төлбөргүй гэж ойлгосон. Иймд зээлийг нь төлөхгүй талаас эвлэрэх саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж 298,357 төгрөг төлсөн баримт /хх-2-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4, 8/, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/185 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх-5/, С салбарын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/20 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичиг /хх-6/, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-7-9/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар /хх-10-13/, хариуцагч А.Чийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-14/, хариуцагч А.Чийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-15-16/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-17/, ****** ДГО улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины гэрчилгээний хуулбар /хх-18/, АК-**/*** дугаартай автомашин хүлээлцэх акт /хх-19/, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл /хх-20-21/, нотариатын зардал төлсөн банкны баримт /хх-22/, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга /хх-31/, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн NC-**/**-2022 дугаартай тодорхойлолт /хх-32/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-37-43/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Н ф кББСБ-ын гэрээг цуцалж, 25,406,102.06 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 14,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан 28,081,308.06 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа зээлийн хүү 10,497,113 төгрөгөөс 1,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,206 төгрөг, нийт 2,675,206 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

1.А.Ч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16,740,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, ****** тоот зээлийн гэрээ байгуулсан.

2.2019 оны 12 дугаар сараас зээлийн гэрээний 3.3, 3.5, 6.2.1 зэрэг заалтуудыг зөрчин зээлийн төлөлтийг хуваарь болон гэрээнд зааснаар төлөөгүй.

3.2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй нийт 663 хоног хугацаа хэтрээд байна.

4.Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй.

5.А.Чөөс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээг дуусгавар болгож, 25,406,102.06 төгрөг гаргуулж өгнө үү гэж.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

1.Зээлийн үнийн дүнд машиныг маань оруулж тооцно гэж тохиролцож машинаа хураалгасан учраас нэхэмжлэгч талд зээлийн төлбөргүй гэж ойлгосон.

2.Үндсэн зээлийн хүү 10,497,013.41 төгрөгийг үнэхээр төлж чадахгүй. Учир нь би хүүгийн талаар тухайн байгууллагад удаа дараа очиж уулзсан. Тухайн үед намайг нэг удаа ч хүлээж аваагүй. Миний хувьд тухайн үед цар, тахлын улмаас цалин мөнгө багассан учраас хүүг багасгаад өгөөч, хүүг төлж чадахгүй байна гэж хэлсэн.

3.Н ф кББСБ-аас машиныг маань авч зээлийг тэглэх тухай ярьсан учраас би машинаа өгсөн. Тухайн үед автомашин үнэтэй байсан. Тухайн үед зарж зээлээ төлөх боломж байсан. Гэтэл одоо машины үнэ яаж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч зээлгүй болгоно гэж авч явсан боловч Улаанбаатар хотод очоод зээлийн үнийн дүнд хүрэхгүй гэж байгаад гомдолтой байна гэж.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, АК-**/*** дугаартай автомашин хүлээлцэх акт, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ****** дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 16,740,000 төгрөгийг автомашины лизингийн төрлөөр, 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэжээ. /хх-7-р тал/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. /хх-10-р тал/,

Тоёота кроун маркийн ****** ДГО улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг /хх-17-р тал/ байгуулж, Тоёота кроун маркийн ****** ДГО улсын дугаартай авто машиныг хариуцагч А.Чийн эзэмшилд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Н ф кББСБ хариуцагч А.Ч нар нь Автомашин хүлээлцэх акт №АК-**/***-ыг үйлдэн хариуцагч нь нэхэмжлэгчид Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Иймд зохигчид Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ ****** тоот гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн /хх-9-р тал/ дагуу эхний 3 сар буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 758,375 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 758,375 төгрөгийг зээлдэгч төлсөн гэх ба энэ талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч тал: Короно буюу цар тахал гарснаас цалин хугацаандаа тавигдаагүй мөн зээлийн хүүг хасах, хүүг төлж чадахгүй байна, хөнгөлж өгөөч гэсэн боловч зээлдүүлэгч тал арга хэмжээ аваагүй, мөн авто машиныг хураан авахдаа таны зээлийг одоо хаана гэж хэлсэн болохоор нь би зээлээ хаагдсан гэж ойлгосон боловч хэсэг хугацааны дараа мөнгө нэхэмжилсэн. Үндсэн зээлээ төлнө зээлийн хүүг би төлөхгүй гэж маргаж байгаа.

Хариуцагч дээрх үндэслэлээр зээлийн хүү төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэ талаараа шүүхэд нотлох баримтаа цуглуулж бүрдүүлж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж хуульчилсан байна.

Талууд нь нотлох баримтыг өөрөө цуглуулж, бүрдүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал болох 14,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу ****** тоот зээлийн гэрээ байгуулагдаж тэдний хооронд харилцаа үүссэн байна.

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан байх тул хариуцагч А.Ч нь үндсэн зээлийн хүү 9,497,113 төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч А.Ч нэхэмжлэгч Н ф кББСБ нарын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, 25,406,102.06 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284,981 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Н ф кББСБ зээлийн хүү 10,497,113 төгрөгөөс 1,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,206 төгрөг, нийт 2,675,206 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болохыг дурдсугай.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Чөөс 25,406,102.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ф кББСБ-д олгож, нэхэмжлэлээс 14,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чөөс 284,981 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ф кББСБ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ