Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/00635

 

 

 

 

 

 

2022 02 15

101/ШШ2022/00635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, 10 тоот 18 дугаар байр 28 тоот хаягт оршин суух Бавшууд овгийн Пүрэвсамбуугийн ******* /РД:ЦД85042676/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Деневрийн гудамж 83 дугаар байр 6 тоотод оршин суух Отгойд овогт Баярмагнайгийн******* /ЦГ84092761/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2006 онд гэр бүл болж 2008 онд 10 сарын 2-нд гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 11 сарын 28-нд охин Ж.Нинжин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж улмаар 2010 оноос хойш одоо хүртэл 11 жил тусдаа амьдарсан. Охин Ж.Нинжин бид хоёрын асрамжинд эрүүл саруул өсөн бойжиж байгаа бөгөөд одоо эжх Б.Пүрэвсүрэнгийн асрамжинд байхад татгалзах зүйлгүй. Цаашид хамт амьдрахгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хуулийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид анх 2006 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Охин Ж.Нинжин 2008 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Охин маань аавтайгаа байнга холбоотой байдаг. Охиноо өөрийн асрамжинд авна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.Пүрэвсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.Пүрэвсүрэн нар нь 2003 онд гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагаас №0110482 Г-2337 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгож байна. /хх-ийн 7 дугаар тал/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах үндэслэлийг зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах хүсэл зориг байхгүй гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд мөн олон жилийн хугацаанд тус тусын амьдралаар амьдарсан тул гэрлэлийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй гэх үндэслэлээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 586 дугаартай ажиллагаагаар гэрлэгчдийн хэн алиных нь хүсэл зоригийг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 3 дугаар тал/

Иймд талуудын хүсэл зоригийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.******* болон Б.Пүрэвсүрэн нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлт цуцлагдсан ч хүүхдүүдийн хувьд тэдгээрийн эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Хүүхдүүдийн асрамжийн тухайд,

Талуудыг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 11 сарын 28-ны өдөр охин Ж.Нинжин төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 10 дугаар тал/

Талуудын тайлбараар охин Ж.Нинжин эхийн асрамжинд эрүүл энх өсөн бойжиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу /гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжинд үлдээх... тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно/ тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэх эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хүүхдээ эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Хариуцагчийн эдийн засгийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн талаарх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд эх Б.Пүрэвсүрэнгийн хувьд хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадвартай гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн талуудын тайлбараар эх Б.Пүрэвсүрэн нь хүүхдүүдээ асрамжиндаа байлгах ахуй нөхцөл, бололцоотой гэж үзэхээр байна.

Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээхэд харгалзах нэг шалгуур бол эцэх, эхийн ёс суртахууны байдал болон хүчирхийлэлтэй эсэх байдал бөгөөд хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар эх Б.Пүрэвсүрэнд ёс суртахууны хувьд хүүхдээ асрамжиндаа авахад харшлах зүйл тогтоогдохгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ж.Нинжинг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг эхийн асрамжинд үлдээн шийдвэрлэсэн нь П.*******гийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно гэж тус тус зааснаар эцгийн зүгээс хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.Пүрэвсүрэнг саад болох үндэслэлгүй болохыг, мөн эцэг П.******* нь хуульд заасан үүргээ гүйцэтгэхдээ хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, эцэг байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Талууд эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.1, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П.******* /РД:ЦВ85042676/, Б.Пүрэвсүрэн /РД:ЦГ84092761/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ж.Нинжин /УЛ08312842/-г эх Б.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА