Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч Э.Нямдорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 24-ны орой 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Мөнхбогд” караокены гадаа ******* маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би эхнэртэйгээ “Мөнхбогд “ караокед пиво уугаад сууж байтал гаднаас 5 залуу орж ирсэн. Тэр залуучуудаас Шар банди гээд нэг Өлзийт сумын залууг би таньдаг юм. Тэгээд тэд нар орж ирээд дээшээ караокены өрөөнд орохоор болоод хамт орцгоосон. Тэд нар гаднаас нэг шил архи авчихсан байсан. Тэгтэл караокены эгч гаднаас архи орууллаа гээд уурласан. Тэгэхээр нь би яах гэж гаднаас архи оруулсан юм гэсэн чинь Нямдорж чамд ямар хамаатай юм гээд тэрнээсээ болоод муудалцаад гадагшаа гарсан. Тэгээд хоорондоо барилцаж аваад гадаа 2, 3 удаа хальтарч унасан. Нэг хальтраад унахдаа би доор нь ороод унасан. Тэгтэл манай эхнэр Нямдоржийг татаад салгасан. Тухайн үед Шар банди ч гэсэн намайг салгасан чинь Нямдорж гүйж ирээд цохиод байсан. Би доор нь орчихсон хэвтэж байхдаа нүд рүү нь нэг л удаа цохьсон. Өөр тэр хүнийг цохьсон юм байхгүй, зууралдаж 2, 3 удаа унасан. Бид хоёр бие биетэйгээ барилцаж аваад бие биенийгээ ерөөсөө цохиогүй, хальтарч унасаныхаа дараа л би нүд рүү нь нэг цохьсон. Бид хоёыг салгасаны дараа Нямдорж гүйж ирээд намайг толгой тархи руу цохиод байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 8-9 /

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...******* манай өрөөнд орж ирчихээд манай найз Цэнгэлтэй л юм яриад байсан. Тэгснээ надруу чи намайг таньж байна уу гэхээр нь би танихгүй юм байна гэсэн чинь чи их том болжээ гээд байсан. Тэгэж байтал зөөгч эгч орж ирээд гаднаас архи орууллаа гээд уурлаад гар гэхээр нь гарсан чинь ******* араас гарч ирээд манай найз Цэнгэлээс хэрүүл өдөөд байхаар нь би бид нар ингээд явмаар байна гэж хэлээд эхнэрийг нь аниа та энэ нөхрөө авчих гэсэн чинь ******* надруу томроод чи манай эхнэрийг аниа гэлээ гээд байсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байтал миний нүүр лүү эхлээд 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би доороо хийгээд газар унасан. Тэгтэл эхнэр нь араас миний малгайтай цамцан дээрээс татаад миний толгой руу цохьсон. Тэгээд би тэрүүхэн үедээ ухаан алдсан…. гэх мэдүүлэг / хх-ийн 6-7/

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ..”.Мөнхбогд” караокед ороод дээд давхарт нь гараад тусдаа өрөөнд сууж байтал гаднаас ******* ороод ирсэн. ******* нь манай найз Батцэнгэлийг таньдаг гээд ороод ирсэн. Тэгээд биднийг тэнд байхад *******, Нямдорж хоёр гарч ороод яваад байсан. Дараа нь эхнэр нь бас ороод ирсэн байсан. Тэгээд тэр хоёр муудалцаад гараад явчихаар нь араас нь гараад иртэл маргалдаад байж байснаа хоёулаа зодолдох юм болоод бие биенийгээ цохиод байсан. Больцгоо гэсэн чинь бид хоёр хоёулахнаа зодолдоно гээд л зодолдсон. Зодолдохдоо сүртэй зүйл болоогүй, барилцаж аваад машин, хайс хоёрын голд орчихсон. Нямдорж доор нь ороод газар суучихсан байсан чинь Батцэнгэл очоод салгасан. Тэгээд салгахад Нямдоржийн нэг талын нүд хавдчихсан, хөмсөгнийх нь дээд хэсэгт жоохон шалбарчихсан байсан. Тэгэж их удаан зодолдоод байсан ч юм байхгүй, хэдхэн минутын дотор л болоод өнгөрсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...Бид нар караокед ороод VIР өрөө байхгүй гэхээр нь бид 5 дээд өрөөнд нь ороод архиа ууж байтал ******* араас ороод ирсэн. Орж ирээд Нямдоржтой жоохон маргалдсан чинь эхнэр нь араас нь дагаад бармен эгчтэй хамт ороод ирсэн. Юун хэрүүл болоод байгаа юм, муудалцаад байгаа юм уу гэсэн чинь л Нямдорж *******ын эхнэрийг эгчээ гэчихсэн чинь эхнэр нь чи намайг эгчээ гэж хэллээ гээд Нямдорж руу дайраад тэгээд хэрүүл болоод гадагшаа гарцгаасан. Гадаа гараад барилцаад авахаар нь би очоод салгах гэтэл эхнэр нь миний цамцны малгайнаас татаад намайг цохиод байхаар нь би эхнэрийг нь тавиулаад нөгөө хоёр дээр очиход ******* нь Нямдоржийн дээр нь гарчихсан байж байхаар нь салгаад больцгоосон. Тэр хоёр хальтарч унасан юм байхгүй, шууд тэр машины ард хэрүүл хийгээд л барилцаж авсан. Тэгээд газарт нэг удаа унасан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-36/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн

1.******* биед тархины эдийн няцрал, ухархайн хананы хугарал, хамрын таславчийн мурийл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 15-17/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19, 24-25/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.01.22-ны өдрийн 92 тоот тодорхойлолт /хх-ийн 78/, шүүгдэгч Л.Өзийбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 24-ны орой 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Мөнхбогд” караокены гадаа ******* маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын “...бид хоёр бие биетэйгээ барилцаж аваад бие биенийгээ ерөөсөө цохиогүй, хальтарч унасаныхаа дараа л би нүдрүү нь нэг цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 8-9 /

Хохирогч ******* “... бид хоёр барилцаж аваад байж байтал миний нүүрлүү эхлээд 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би доороо хийгээд газар унасан.... гэх мэдүүлэг / хх-ийн 6-7/

Гэрч ...Нямдорж доор нь ороод газар суучихсан байсан чинь Батцэнгэл очоод салгахад Нямдоржийн нэг талын нүд хавдчихсан, хөмсөгнийх нь дээд хэсэгт жоохон шалбарчихсан байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч Л.Өлзибаяр ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 80/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт баримтаар 1077860 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Нямдорж нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.Нямдорж нь хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэх зүйлгүй ба шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн буюу шүүх хуралдаанд хохирогч Э.Нямдорж нь биечлэн оролцож хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн, шүүгдэгч ******* нь прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн “...5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шүүгдэгч *******ыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 279.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн “...5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА