Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2022/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн /00000000/ хүсэлттэй *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 Ц.Ууганбаатар нь тус цагдаагийн хэлтэст цагдаа жолоочоор ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр албанаас халагдсан ба Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуй албаны Хангалт үйлчилгээний төвөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6г/271 дугаартай албан бичгээр ирүүлсэн эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдэл тооцоо болох 678,379.00 /зургаан зуун далан найман мянга гурван зуун далан ес/ төгрөгийг төлөөгүй ба төлбөрийг төлүүлэх тухай хүсэлтийг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргах гэтэл Ц.Ууганбаатарын одоогоор хаана оршин суух хаягийн мэдээлэл тодорхойгүй байна.

Иймд Ц.Ууганбаатарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргав гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сард албанаас дутагдлаар чөлөөлөгдсөн *******ын хугацаа нь дуусаагүй хувцасны төлбөр болох 678,379 төгрөг төлөөгүй байна. Жил болгон өөртэй нь холбогдож төлүүлэх гэсэн боловч төлөхгүй, утсаа авахгүй алга болсон. Энэ хувцасны төлбөрийг барагдуулахгүй учраас ерөнхий газраас байнга үүрэг, чиглэл өгч ажлын үзүүлэлтэд нөлөөлж байгаа. Иймд Ц.Ууганбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Нэг холбогдоод ахиж холбогдохгүй алга болж, байгаа газраасаа зугтаад байгаа гэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 6г/271 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн Б/37 тоот “нэхэмжлэгчийн төлөөлөгч томилох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 21433101001070 тоот Ц.Ууганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, халагдсан ажилчдын хугацаа нь дуусаагүй хувцаснуудын тайлан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 223 тоот тодорхойлолт зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Шүүх Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Ц.Ууганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг хангах үндэслэлтэй  гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

 Иргэн Цогоо овогтой Ууганбаатар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2 дугаар баг Суварга 13-13 тоотод оршин суудаг, байнга оршин суугаа хаягийн өөрчлөлт нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг,  15-р хороо, Дамбадаржаа 20-32 тоотод оршин суудаг гэж байгаа боловч оршин суух хаяг тодорхой бус байна.

Цогоо овогтой Ууганбаатарын хаяг тодорхойгүйгээс эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдэл 678,379 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шүүхэд гаргах боломжгүй байдал нь тогтоогдсон гэж үзлээ.

Иймд Цогоо овогтой Ууганбаатарыг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт *******ыг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар  Боржигин овогт *******ыг /РД:МА-/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  Ц.Ууганбаатарыг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                            

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА