Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 143/ШШ2022/00080

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.С

Хариуцагч: С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 30 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.С*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр,

Хариуцагч С.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Гэрч Ё.Н*******,

Гэрч Д.Г*******,

Иргэдийн төлөөлөгч М.Б,

Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Д******* аймгийн Ө******* сумын нутаг дэвсгэрээс 223 толгой хонь Х сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт авчирч С.Э******* манай саахалт айл болох Б.Ц*******ынд 26 хонь тавьсан байдаг.

Үүнээс хойш манай нутагт цэцэг чин гарч улмаар Онцгой комисс, Мал эмнэлгийн газраас Б.Ц*******ын 115 хонь, манай 139 тооны хонь халдварт чнөөр чилсөн байна гэж оношлоод тус тус устгалд оруулсан.

Тухайн үед С.Э******* нь Ц*******ын хохирлыг барагдуулж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл манайх хохирлоо барагдуулж чадалгүй эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал манайхаас устгалд орсон 139 толгой хониноос 83 нь төллөх мал /эм хонь/ байсан бөгөөд тус явдал болоогүй бол өдийд 368 орчим төл авах байсан.

Өөрөөр хэлбэл хонь ямааны гоц халдварт цэцэг чний голомттой газраас С.Э*******, Ё.Н******* нар нь гарал үүслийн бичиггүй, зохих ёсны зшөөрөлгүйгээр мал авчирсан явдлаас болж 139 толгой мал болон түүнээс хүртэх үр шим, авах үр төлөөрөө хохирсон юм.

Энэхүү үйл явдлыг Цагдаагийн байгууллагаас шалган С.Э*******, Ё.Н******* нарын буруутай үйлдлээс болж гоц халдварт хонь ямааны цэцэг чин гарсан болохыг тогтоосон.

Иймд С.Э*******аас устгалд орсон 139 хонь тухайн үеийн зах зээлийн ханшаар 16 020 000 дөрвөн жилийн төл:

- 2017 оны Статистикийн мэдээгээр Аймгийн хэмжээнд 69%-ийн төл авсан тул 83 эм хониноос 69% буюу 57 хурга,

- 2016 оны Статистикийн мэдээгээр Аймгийн хэмжээнд 78%-ийн төл авсан тул 2016 оны 9 эм хургыг нэмээд 92 эм хониноос 78% буюу 71 хурга,

- 2019 оны Статистикийн мэдээгээр Аймгийн хэмжээнд 67%-ийн төл авсан тул 92 эм хониноос 67% буюу 61 хурга,

- 2020 оны Статистикийн мэдээгээр Аймгийн хэмжээнд 51%-ийн төл авсан тул 92 эм хониноос 51% буюу 46 хурга.

Дөрвөн жилийн төл 235 хурга буюу 14 100 000 төгрөг нийт 30 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөгөө тал хонь устгуулснаас хойш мал нь өссөн ч юм уу, үгүй ч юм уу гэсэн тийм тайлбар өгсөн байсан. Тэр дээр би цаг муудвал ийш тийшээ нүүгээд явдаг, Д*******, Ө******* М хоёрын зааг Бд хэд хэдэн жил нүүж явсан. Ер нь бол 2016 онд мал устгуулснаас хойш хүүхдэдээ би дараа нь мал тасдаж өгсөн. Төмөрхуяг гээд тэр материал дээр байгаа. Тэгээд манай хоёрын мал 2016 оноос хойш 2020 он хүрэхэд ер нь л нэг хотонд нүүвэл нүүгээд цуг л явж байдаг мал байгаа юм. Манай нийт мал 1300 гарсан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө нэхэмжлэлийн агуулгыг нэхэмжлэгч яриад сонсгосон учраас би дээр нь нэмээд хэд хэдэн зүйл ярья. 2016 онд Монгол улсын хэмжээнд цэцэг чин нэлээд хэд хэдэн газар гарсан. Д*******, Т аймаг гэх мэт газруудаар гарч байсан. Тухайн үед малын цэцэг чин гарсантай холбогдуулаад малын гарал үүслийн бичиг дээр нэлээн анхаарах шаардлагатай байсан. Хариуцагч тал болох С.Э******* нь Д******* аймгийн Ө******* сумын нутаг дэвсгэрээс 223 толгой мал авчирсан байдаг. Энэ 223 толгой мал авчрахдаа гарал үүслийн бичиг авчирсан. Гэхдээ гарал үүслийн бичиг нь Д******* аймгийн Ө******* сс биш Д******* аймгийн Сайншанд сс гарал үүслийн бичгээ авчирсан байдаг. Ер нь Д******* аймгийн Ө******* суманд мал нь ямар чтэй байгааг Сайншанд сумын малын эмч очоод биед нь үзлэг хийгээд эрүүл эсэхийг нь яаж тогтоосон юм бэ. Хоёрт, тэр гарал үүслийн бичиг дээр 200 хонь гэсэн байдаг. С.Э*******, Ё.Н******* нарын авчирсан хонь 223 толгой хонь байсан. Мөн гарал үүслийн бичиг дээр бичигдсэн 200 малыг Ө******* сумын харьяат Б гэх айлаас авсан гэдэг. Гэтэл Б нь мэдүүлэхдээ манайхаас 200 хонь гараагүй. 30 хонь тухайн үед зарж байсан гэж мэдүүлдэг. Ингэхээр гарал үүслийн бичгийг өөр засаг захиргааны нэгжээр хуурамчаар үйлдэж байсан нь харагдаад байгаа юм. С.Э*******, Ё.Н******* хоёрын авчирсан бүс нутагт чин гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг орон нутагт малын цэцэг чин гараагүй байдаг. Гарал үүслийн бичиг тодорхойгүй, гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэнээс болж цэцэг чин гарсан. Өөрөөр хэлбэл, 200 толгой хонийг Бынхоос аваагүй. Өөр хаа хаанаас авсан нь тодорхойгүй. Бын хавиас авсан байна гээд гарал үүслийн бичиг хийлгэсэн байна. Энэ асуудлыг прокурорын байгууллагаас шалгаж үзсэн байдаг. Шалгаж үзээд С.Э*******, Ё.Н******* нарын гарал үүслийн тодорхойгүй мал авчирсны улмаас малын цэцэг чин гарчээ гэдэг прокурорын дүгнэлт байдаг. Тэгээд тухайн үед авчирсан малаас 26 нь С.Э*******ынх байсан. Тэгээд манай үйлчлүүлэгчийн мал руу халдварлаад манай үйлчлүүлэгчийн 139 толгой малыг устгалд оруулсан. Үүнээс хойш манай үйлчлүүлэгч хохирлоо барагдуулах гэж зөндөө явсан. Тэр бүү хэл Монгол улсын ерөнхий сайдад хүртэл хандаж үзсэн байгаа. Тэгээд эзэн холбогдогчтой асуудал байна. Шүүхээр яв, шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Төрийн байгууллагууд ямар ч байсан хохирлыг барагдуулж өгөхгүй юм байна. Гарал үүслийн бичиг нь тодорхойгүй мал амьтан авчирсан С.Э*******ын үйлдлээс болж малын цэцэг чин гарсан. Үүнээс болж манай үйлчлүүлэгчийн мал нь устгалд орсон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 139 хонь устгалд оруулсантай холбоотойгоор 21 хонь нь өөр айлд байсан. Тийм учраас Иргэний хуулийн 497, 573 дугаар зүйлүүдэд зааснаар С.Э*******ын буруутай үйлдлээс болж манай үйлчлүүлэгчид хохирол учирсан. 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэх ёстой учраас манайх хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч С.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.С******* нь хариуцагч надаас 30 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байна.

Тухайн малаас авах төлийн үнэ гэх 14 100 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүний мөнгөн дүнг тооцоолон гарахдаа Өмнөговь аймгийн хэмжээнд статистикийн тоо баримтыг үндэслэн малын төлийг авах хувь хэмжээгээр тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй болно. Уг статистик тоон үзүүлэлтийн хувь нь иргэн хүнд огт хамааралгүй юм. Тухайн малчин хэдэн хувийн төл хүлээн авах нь тухайн жилийн цаг агаар, давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан төл авах эсэх нь баталгаагүй байдаг.

139 толгой бага малыг нэхэмжилснийг мөн зшөөрөхгүй. Яагаад гэвэл Монгол улсад мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд төрөөс малчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх заалттай байгаа тул төрөөс нөхөн төлбөрөө авах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зшөөрөхгүй байгаа юм.

Эцэст нь миний гэм буруутай үйлдлийг тогтоосон шүүхийн ямар ч шийдвэр байхгүй байгааг дурдмаар байна. Хүний гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоосны үндсэн дээр хүнийг гэм буруутай байна гэж үздэг. Гэтэл шүүхийн байгууллагын шийтгэх тогтоол гараагүй байхад гэм буруутайг тогтоосон гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед тэнд малын цэцэг чин гарсан хорио цээр тогтоосон байх үед намайг хуурамч бичиг баримттай мал авчирсан гэж ярьдаг. Би 08 дугаар сарын 30, 31-ний өдрийн үед мал ачиж ирсэн байдаг. Тэгэхэд Өмнөговь аймгийн хэмжээнд болон Д******* аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан. Халдварт чин гараагүй байсан. Тэгээд 30 120 000 гэж төгрөг гэж сүүлд бууруулсан. Энэ нь тухайн малаас хэдэн жилд хүлээн авах төл 14 100 000 төгрөг болоод байгаа юм. Хэдийгээр аймгийн статистик мэдээгээр явдаг ч энэ нь тухайн малчинд яг яаж нөлөөлөх нь тодорхойгүй байгаа. 139 толгой мал болохоор Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу малчдын хохирлыг төрөөс төлнө гэсний дагуу явах нь зүйтэй байх. Тэгээд эцэст нь намайг чтэй мал авчирсан гэм буруутайг шүүх болон хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй. Би мал худалдаж аваагүй, мал ачиж ирсэн хүний тээврийн хөлсөнд авсан хонио авчирч тавьсан. Тухайн үед малын гарал үүслийн бичгийг авах гэхэд Д******* аймгийн Ө******* сумынх нь иргэдийн хурлын дарга нь байгаагүй. Тухайн үед бас нэг хүн нь байгаагүй. Аймгийн төөс нь авч болно гэсэн тайлбар өгөөд аймгийн төөс нь авсан байдаг юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Э*******ын хувьд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэхэмжлэл хүлээж авсан. Хоёр удаагийн нэхэмжлэл байдаг. Эхлээд үндсэн нэхэмжлэл байдаг. Түүний дараа бас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд бууруулсан үнийн дүнгээр саяхан нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж шүүхэд бол гаргасан. Түүний дагуу хуульд заасан хугацааны дотор хуульд заасан үүргээ биелүүлээд, тэр дундаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэлийн хариу тайлбарыг бол С.Э*******ын зүгээс тодорхой хэмжээнд нэгдүгээрт, энэ малыг би худалдаж аваагүй учраас гэдэг ийм тайлбарыг гаргаж нэг дор өгч байгаа. Хоёрт нь, нэхэмжлэгч талаас болон нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар энэ хүмүүс чтэй мал тээвэрлэж ирээд хууль бусаар нотлох баримт цуглуулаад, ингээд чтэй мал тээвэрлэж ирсний үндсэн дээр энэ Өмнөговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт чин хонь, ямааны цэцэг чин гэдэг юмыг тараагаад, тэр тараасан чний улмаас манай мал үхэж үрэгдчихлээ гэдэг ийм үндсэн нөхцөлүүдийг хамаатуулж ярьж байгаа юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс ойлголоо. Энэ хэргийн хүрээнд Т.С*******ын хамгийн анхны нэхэмжлэлийн утга агуулга нь ерөнхийдөө бол үйлдэл холбогдол, дараалал гэдэг юм нь өөрчлөгдөөгүй болохоос биш мөнгөн дүн нь сүүлийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн хэмжээгээр буурсан байгаа. Өмгөөлөгчийн тайлбараа хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар өмгөөлөгч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Т.С*******ын хувьд анх С.Э*******, Ё.Н******* нар гэж, өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлд хоёр хүний нэрийг дурдаж явдаг. Хоёр хүний үйлдэл холбоотой юм уу, тодорхой хэмжээний хоёр хүний буруутай үйл ажиллагааны улмаас гэдэг ийм нөхцөл байдлыг хэлээд тэр хүнийх нь нэг нь миний үйлчлүүлэгч болох хариуцагч С.Э*******. Дахиад нэг Наранбаатар гэсэн хүн энэ нэхэмжлэлийн хүрээнд явдаг. Ингээд хоёр хүнтэй холбоотой асуудлыг нэхэмжлэлдээ дурдаад явааг эрхэм шүүгч та бүхэн энэ хэргийг шийдвэрлэхдээ анхааран үзнэ үү гэж өмгөөлөгч миний зүгээс хүсэж байна. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд гэж цаг хугацааг нь тодотгосон байдаг. Ингээд Ө******* сумын нутаг дэвсгэрээс 223 толгой хонь Х сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт авчраад С.Э******* нь манай саахалт айл болох Ц*******ынд 26 хонь тавьсан. Үүнээс хойш манай нутагт цэцэг чин гарч гэж, өөрөөр хэлбэл энэ улсуудын 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хонины цэцэг чин гарсан юм гэж нэхэмжлэлдээ дурдаад явдаг. Бид нар үүнийг хүлээн зшөөрөхгүй цаг хугацааны хувьд. Энэ 09 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ хонь, ямааны цэцэг чин гараагүй юм аа. Тэгэхээр би яагаад энэ цаг хугацааг дурдаад байгаа вэ гэхээр өнөөдөр хонь ямааны цэцэг чин гэдэг нь хэнээс шалтгаалж болдог юм?. Малчин хүний маллагаанаас шалтгаалж гардаг чин үү, хэн ч таамаглаж болдоггүй чин үү? гэдэгтэй холбож ярих гээд энэ цаг хугацааг хэлээд байгаа юм. Тэгэхээр 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хавиар хонины цэцэг чин гарчээ гэж би ойлгож байгаа. Тэгэхээр 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш малын цэцэг чин гарсан бол энэ улсуудын үйлдэлтэй холбогдолтой юм уу, гэм буруутай ямар ч хамааралгүй гэж хэлэх гэж тайлбарлаад байгаа юм. Тухайн цаг хугацаанаас хойш малын цэцэг чин гарсан гэж нэхэмжлэлдээ дурдаад байдаг. Ингээд манай нутагт цэцэг чин гараад онцгой комисс, мал эмнэлгийн газраас Ц*******ын 115 хонь, манай 139 тооны хонь халдварт чнөөр чилсөн байна гэж оношлоод тус тус устгалд оруулсан гэж байгаа. Энэ дээр бас нэг зүйлийг хүлээн зшөөрөхгүй байгаа учраас өгүүлбэр болгон дээр хүлээн зшөөрөхгүй байгаа тайлбараа хэлээд явах нь зүйтэй байх гэж бодож байна. Ц*******ын 115 хонь тэр дундаа би тодотгож ярья. Одоо Т.С*******ын 139 тооны хонь халдварт чнөөр чилсөн юм гэж байгаа. Өнөөдөр энэ хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт дээр тулгуурлаж үүнийг үгүйсгэсэн нотлох баримтаар хэлнэ. Өнөөдөр Т.С******* гэж хүний 139 толгой мал маань 139 хонь бүгдээрээ цэцэг чнөөр члөөд тухайн хонь, ямааны цэцэг чнийг Улсын т лабораторийн шинжилгээгээр 139 хонь бүгдээрээ 100 хувийн шинжилгээнд хамрагдаагүй байдаг. Зхөн 10 хонь нь Улсын т лабораторийн шинжилгээнд шинжлэгдээд тухайн шинжилгээг баталгаажуулсан байдаг. Өнөөдөр хорио цээрийн дэглэм тогтоосон хонь, ямааны цэцэг халдварт чин гарсан тохиолдолд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол, журам байдаг. Энэнээс үүдэн гарсан ямар арга хэмжээ авсан тусгай зохицуулсан хууль хүчин төгөлдөр хуульчилж байсан хуулиуд үйлчилж байсан учраас өмгөөлөгч миний бие няцаахдаа энэ нөхцөл байдлыг тодруулаад хэлээд байгаа юм. Тэгэхээр 139 хонь гэдгийг өнөөдөр хуулиараа Улсын т лабораторийн шинжилгээгээр давхар баталгаажуулсны үндсэн дээр өнөөдөр тухайн хонийг шинжилгээнд хамруулаад лабораториор шинжилгээ нь батлагдсаны үндсэн дээр устгалд оруулдаг эрх зүйн үндэслэлтэй. Журам нь ч гэсэн тэгж явдаг. Тэгэхээр өнөөдөр гэрчээр орж ирэх хүмүүс болон малын эмчээр нарийн тодруулж, тайлбар няцаалтаа хийнэ. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс 139 тооны толгой малыг хонины цэцэг чин туссан юм гэдгийг бүрэн нотолсон баримт хэргийн хүрээнд бол авагдаагүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зшөөрөх эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг тайлбар хэлмээр байна. Дараагийн дугаарт, 139 толгой хониноос 83 нь төллөх эм хонь байсан гэдэг. Төллөх эм хонь гэдэг бол нас хүйсийг бол яах вэ нэхэмжлэгчийн өмгөөлөгч, за мал устгалын акт гэдэг дээр тодорхой байсан учраас төллөх мал уу, төллөх биш малуу бага мал уу, эх мал болж байна уу, малын насны дундаж хэмжээгээр төл малыг олгох ёстой байсан, малын төл шим гэдэг юм уу төл гэдэг юмыг бол мөнгөөр төлөхөөр илэрхийлж тайлбарлаад байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ төллөх мал байна уу, төллөж байгаа юу гэдэг давхар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа юмыг бас хүлээн зшөөрөхгүй байгаа. Эм хонь байж болно. Энэ дээр бид маргахгүй. Гэхдээ өнөөдөр тухайн энэ төллөх мал маань хэдэн хувийн хэмжээнд энэ хүн малаа төлөө авсан юм. Тухайн цаг хугацаа нь өнөөдөр үнэхээр мал төллөх боломжтой цаг хугацаа байсан уу, үгүй юу гэдгийг нотолсон баримт хэргийн хүрээнд бас байхгүй. Хоёрт, энэ төллөх эм малыг нөгөө статистикийн үзүүлэлтээр нэхэмжилж байна. 46 хувийн, 47 хувийн, 67 хувийн гэдэг юмаар үндэслэж, үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг нотлох баримтыг холбож тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь нэг талдаа хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Тэгэхээр эм хонь гэдгээс гарах үр төлийг төр авах байсан гэдгийг өмгөөлөгчийн зүгээс няцааж ийм байдлаар тайлбар хэлмээр байна. Дараагийн дугаарт, С.Э*******, Ё.Н******* хоёр гээд эргээд дахиад хоёр нэр бүхий хүний нэр дурдагдаад гарал үүслийн бичиггүй, зохих ёсны зшөөрөлгүйгээр мал авчирсан явдлаас болж гэж байгаа. Өнөөдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байгаа юм уу, өнөөдөр яг энэ ширээ шүүхийн танхимд ширээний ард сууж байгаа миний үйлчлүүлэгч мал авчирсан хүн юм уу, мал тээвэрлэж авчирсан хүн юм уу, худалдах худалдан авах гэрээний үүргийн худалдагч юм уу, худалдан авагч юм уу гэдэг эрх зүйн байдлыг бид тогтоох ёстой. Ямар этгээдээр энэ хүн энэ шүүх хуралдааны танхимд оролцож байгаа вэ. Нэхэмжлэлээс харахад худалдагч нь мал худалдаж аваад авчирсан явдлаас болж гэж энэ хүнийг ингэж буруутгадаг. Тэгэхээр мал авчирсан нөхцөл байдлын хувьд өнөөдөр тодорхой хэмжээний болсон үйл явдлаас өмгөөлөгч миний бие дурдаж хэлэх нь з байх. Өөрөөр хэлбэл, С.Э******* гэдэг хүн Ё.Н******* гэдэг хүний гуйлгын дагуу тухайн хүн Д******* аймгийн Ө******* сс мал худалдаж авах аман хэлцэл бүхий Ц гэдэг хүнээр дамжуулаад айлаас мал худалдаж авсан. Тухайн олон тооны малыг том тэргэн дээр нэг мөсөн тээвэрлэх шаардлага Ё.Н******* гэдэг хүнд тулгарсан учраас бол энэ хүн тодорхой хэмжээнд тээвэрлэхээр цуг явсан байдаг. Өнөөдөр С.Э******* гэдэг хүн бол тухайн Д******* аймгийн Ө******* сс мал тээвэрлэж ирсэн тээврийн тэрэгний жолооч юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тээврийн тэрэгний жолооч маань тодорхой хэмжээнд Иргэний хуулийн тус зүйл заалтаар тээвэрлэх гэрээ гэдэг ч юм уу, холбогдох эрх зүйн гол үндэслэлээрээ иргэний эрх зүйн харилцаа гэдэг юмнаас энэ хүн өнөөдөр хариуцлага хүлээх үндэслэлтэй юу, үгүй юу. Тээвэрлэгч хүний тээвэрлэсэн ачаа бараа тээврээс авчраад энэ цэцэг чин гарсан гэж байгаа боловч тээврийн тэрэгний жолооч энэ үүргээс чөлөөлөгддөг. Хариуцах эрх зүйн үндэслэл байдаггүй гэдгийг би ингэж хэлж тайлбарлаж няцаалт хиймээр байна. Дараагийн дугаарт, энэ үйл явдлыг цагдаагийн байгууллагаас шалган Э*******, Ё.Н******* нарын буруутай үйлдлээс болж гоц халдварт хонь, ямааны цэцэг чин гарсан болохыг тогтоосон буруутай үйлдэл. Өнөөдөр гэм буруу гэдэг зүйл яригдах гээд байна. Үнэхээр санаатай үйлдэл байна уу, болгоомжгүй үйлдэл юм уу, энэ үйлдлийг шүүхийн шийдвэр өнөөдөр байна уу гэдэг юмыг бид ярих ёстой. Ер нь зүгээр мал авчраад ингээд нэг талдаа бол гэмт хэргийн шинжээр цагдаагийн байгууллагуудаар шалгасан байдаг. Цагдаагийн байгууллага шалгаад энэ хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай үйлдэл байхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр тогтоол гарах хүртэл хэн ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хатуу зарчим байдаг. Тэгэхлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар энэ хүнийг гэм буруутай байна гэж тогтоол гарсан гэж үндэслэлгүй нөхцөл байдлыг тайлбарлаж, энэ хүнээс одоо нэхэмжлэл гаргаж хариуцуулахгүйгээр мөнгө эрхэлж байгаа үйл явдал нь бол өнөөдөр гэм буруугийн асуудал шийдэгдээгүй байгаа учраас бол энэ хүнийг гэм буруутай байна гэж үзэж нэхэмжлэлийг одоо хүлээн зшөөрөх эрх зүйн үндэслэл байхгүй байгаа учраас бол нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байна гэж тайлбарламаар байна. Цаг хугацааны хувьд дээрээс нь нэг зүйлийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Энэ цэцэг чин гэдэг зүйлийг тухайн Д******* аймгаас авчирсан яг ямар малаас нь халдварласан, хэдэн насны малаас нь халдварласан юм бэ гэдгийг өнөөдөр тогтоосон баримт энэ хэргийн хүрээнд байдаггүй. 2016 оны 08, 09 дүгээр сар тэрнээс шалтгаалаад өнөөдрийг хүртэлх хугацаанд Д******* аймгийн Ө******* суманд малын гоц халдварт чин чилсөн талаарх бичиг буюу яг тухайн үед Ё.Н******* гэдэг хүнийг мал худалдаад авч явах явцад хонины цэцэг чин гаргаагүй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч талаас яг энэ хэлээд байгаа тайлбараа нотолсон баримтыг энэ хавтаст хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй байгааг онцлон дурдаж өмгөөлөгчийн зүгээс одоо хэлмээр байна. Ер нь зүгээр цэцэг чин гэдэг энэ чин нуугдмал үедээ хэдий хэмжээнд хугацааг хамардаг юм. Би хоёр янзын байдлаас тайлбарлах нь зүйтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл цэцэг чин гэж яг ямар байдлаас одоо ингээд халдварладаг юм бэ, тухайн халдварласан энэ чин маань чнийхөө нууц үед хэдий үед нь нуугдаад явж байдаг юм гэж байгаа. Ерөөсөө энэ хонь ямааны цэцэг чин гэхээр тухайн мал хэрвээ чтэй мал энэ хүмүүс тээвэрлэж ирсэн. Ё.Н******* гэдэг хүн худалдаж авсан бол 21 хоног л нөгөө тэслээ гэхэд 21 хоног л болдог юм байна. Тэгэхээр энэ хэргийн хүрээнд яригдаад байгаа энэ хүний мал тээвэрлэж байсан цаг хугацааг бид нар онцолж ярих ёстой л доо. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мал тэндээс тээвэрлэж ирсэн. Мал тээвэрлэж явж ирсээр байгаад 21 хоногийг тооцъё. За больё 30 хоногийг нь би тооцъё. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд хонь ямааны цэцэгт халдварт чин гарчихсан байхаар байгаа юм. 21 хоног л нууц үедээ явдаг. Тэрнээс хойш ерөөсөө малын цэцэг чин гэдэг юм чинь тараад бүр гамшгийн хэмжээнд яваад байна гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болоод энэ дээр бол онцгой байдал зарлагдаж бүх юман дээр хязгаарлалтын хорио цэрэг дэглэм орж явж байх үе ийм байдаг юм байна. Ингээд энэ хэргийн нөхцөл байдалд нэхэмжлэл дээр дурдагдсан нөхцөл байдал энэ хүний малыг тээвэрлэж ирсэн цаг хугацаанаас явахад туллаа гэхэд 21 хоногоор нь би явмаар байна. Яагаад гэвэл энэ цэцэг чний талаар тодорхой хэмжээнд мэдлэг бүгдээрээ авчихсан байгаа байх гэж бодож байна. Ингэхлээрээ бол 09 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд цэцэгт чин гэдэг тараагдаад явсан байх үе байдаг. Энэ хэрэг бол анх удаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэрэг биш. Өмнөх шүүх хуралдаан дээр мал хэзээ ингээд явсан бэ гэдэг нөхцөл байдал явдаг. Авчирснаас хойш 2 сарын дараа. Ингээд 60 хоног байдаг. 60 хоногийн хугацаанд хэн нэг нь олж үзээгүй бол бараг үхлийн хэмжээ тахлын хэмжээнд орохоор байдаг. Гэтэл энэ 2 сарын дараа цэцэг чин тархаж байгаа нөхцөл байдал маань энэ хоёр хүний үйлдлээр халдварт цэцэг чин халдаачихсан нөхцөл байдал байдаггүй. Цаг хугацааны нөхцөл байдал яг Д******* аймгаас авчирсан малаар тархсан гэдгийг тогтоогоогүй. Ямар нөхцөл байдлаас ингэж явдаг вэ гэхээр Ц******* гэж хүнийхтэй нэхэмжлэгч их ойрхон байдаг. Ц******* гэдэг хүний малаас цэцэг чин гарчихсан байдаг. Ц*******ын мал дээр хэний мал дсөн бэ гэхээр өөрийнх нь мал ч дчихсөн байдаг, Д******* аймгаас авчирсан мал нь ч дсөн байдаг. Ц*******ын хотонд энэ хоёр мал хэн хэндээ тараасан нөхцөл байдал байдаг вэ гэхээр энийг тогтоосон нөхцөл байдал байдаггүй. Хоёрдугаарт, эдний мал эхэлж дөөд байна уу, Ц*******ын мал дчихөөд байна уу гэхээр Ц*******ын мал дчихсөн байхад энэ айлын мал мөн адил цаг хугацааны хувьд дчихсөн байдаг. Тэгэхээр өнөөдөр яг үндсэн бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч Т.С*******ын малаар Ц*******ын малд халдварласан байх ийм боломж бий байгаад байдаг. Энэ ерөөсөө таашгүй нөхцөл байдал. Хэргийн хүрээнд энэ авагдсан нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн малаас ер нь одоо халдсан байхыг ч үгүйсгэхгүй хэмжээний ийм нөхцөл байдал байдаг. Тэгэхээр өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд бид нар хүлээн зшөөрөөд байх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэдэг чинтэй холбоотой ёс зүйн нөхцөл байдлыг хэлмээр байна. Одоо ерөөсөө л амьтнаас гаралтай чин. Амьтны гаралтай чнийг тараасан гээд эзэн холбогчид нь холбогдуулж нэхэмжлэл гаргаад байна. Тэгэхээр малд хэн чин тараасан гэдэг буруутай үйлдэл гэдэг мэтээр тогтоох шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл, хүн ханиад хүрвэл хаанаас, хэнээс ханиад аваад ирэв гэдэгтэй адилхан. Тэгвэл энэ хүний тээвэрлэж ирсэн хэн члүүлсэн гэдгийг бид одоо ярих ёстой. Энэнээс улбаалж өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зшөөрөх эсэх тал дээр тайлбарлах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хонь ямааны цэцэг чин тархалт гарч хорио цээрийн дэглэм гарсан нөхцөл байдал нь хэний ч үйлдэл холбогдлоос шалтгаалдаггүй. Вирусийн гаралтай ба ийм чин юм байна. Тэгэхээр хонь ямааны гоц халдварт чин гэдгээр Ё.Н******* ч маргаад байх зүйл байхгүй, нэхэмжлэгч Т.С******* ч маргах боломж байхгүй. С.Э******* ч тараах үйлдэл байхгүй. Үгүйсгэх шалтгаан байхгүй. Таны энэ үйлдлээс болоод хонь ямааны цэцэг чин тараасан байна гэж хэлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр өмгөөлөгч миний энэ тухайн цаг үед бол гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болжээ гэж өмгөөлөгч миний бие ийм хууль зүйн үндэслэлтэй тайлбар хэлье. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэг ямар нөхцөл байдлыг хэлдэг юм? Хуулийн бид нар хууль зүйн ойлголт ороод гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж юуг үздэг вэ? гэхээр урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, мал маллаж байгаа хүн хэзээ хонь ямааны цэцэг чнөөр члөх бол гээд байнга хараад байдаггүй. Урьдчилан таамаглах ямар ч боломжгүй нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн малчин ч гэдэг юм уу, тээвэрлэж явж байгаа хүнээс ч гэдэг юм уу тэр хүнээс шалтгаалахгүйгээр вирусийн гаралтай гоц халдварт чин байдаг. Ингээд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн нутаг дэвсгэрт үүсэж бий болсон, тэр дундаа С.Э*******ын үйлдлээс болж тэр хонь, ямаа члөөгүй таамаглашгүй энэ хүний хяналтаас гадуур чин гарсан нөхцөл байдал байгаа учраас бол энэ нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зшөөрөхгүй гол үндэслэл гэж өмгөөлөгч миний бие тайлбарлах гээд байгаа юм. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд юуг хамаатуулж үздэг вэ гэхээр хуулийн бас нэг ойлголт байдаг. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэхээр байгалийн гамшиг, тэр дундаа мал амьтны вирусын гаралтай чнүүд хамаардаг. Тэр дундаа малын гаралтай чин нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаардаг юм байна. Тиймдээ ч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн улс орон, иргэн, хүн хуулийн этгээд ард түмэндээ учирсан хохирлыг хэрхэн зохицуулах талаар тусгайлсан хуулийг баталж мөрдүүлсэн байдаг. Манай Монгол улсын хуулийн хэмжээнд хэд хэдэн хууль батлагдаж түүний дагуу хүний эрх, хүний амьдрах орчин, хүний амьжиргаа залгуулсан зүйлийг бүрэн бүтэн алдагдуулсан тохиолдолд энэ гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас малгүй болсон тохиолдолд хэн энэ хүнд туслах вэ гэдгийг хуулиар зохицуулсан заалт байдаг. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Малын эрүүл мэндийг хамгаалах ба мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэдгээр зохицуулагдаж байсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тухайн малын гоц халдварт чин гараад тухайн иргэнд хохирол учирсан тохиолдолд тодорхой хэмжээнд улсын төсвөөс санхүүжүүлээд тухайн хүний хохирлыг барагдуулдаг ийм хууль эрх зүйн зохицуулалтууд манай Монгол улсад бол үйлчилж байсан юм байна. Одоо ч гэсэн үйлчилж байгаа. Гэхдээ нөгөө хуулийн зохицуулалт арай өөр. Яг өнөөдрийн бид нарын яриад байгаа энэ цаг хугацаа бол Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар улсын төсвөөс энэ хүмүүсийн хохирлыг нөхөн төлж барагдуулах заалт байгаа учраас өнөөдөр нэхэмжлэгчийг С.Э******* гэдэг хүнээс нэхэмжлэх биш улсаасаа гаргуулах талын арга хэмжээгээ илүү хөөцөлдөж явах юм бол хамгийн үр дүнтэй арга юм гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Дараагийн дугаарт яагаад хүлээн зшөөрөхгүй байгаа вэ гэхээр өнөөдөр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэдэг юмны дагуу улсын төсвөөс тухайн малын үнэлгээний 90 хувиар хохирлыг барагдуулна гэсэн байгаа. Энэ хохирлыг барагдуулахын тулд хүнс хөдөө аж ахуйн газар, Өмнөговь аймгийн онцгой комисс, мал эмнэлгийн газар гээд холбогдох газрууд руу эдгээр улсуудын хохирлыг барагдуулъя гээд холбогдох бичиг баримтуудыг явуулж өгсөн байдаг. Өнөөдөр засгийн газраас тухайн энэ улсуудад учирсан хохирол шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр улсын төсвөөс хүсээд яваад байсан бичиг баримтууд нь одоо хойно байгаа учраас бол энийг хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс бол маргаж мэтгэлцэж байгаа юм гэв.

Гэрч Ё.Н******* шүүх хуралдаан гаргасан мэдүүлэгтээ: Мал авсан зүйл байгаа. 5, 6 жил болсон байна. Тэгэхээр би 2016 оны 08 дугаар сарын сүүл үед хүүхдүүд хичээл сургуульд явахаас өмнө болсон асуудал. Дүүгийнхээ хадмаар яриулсан. Тэгээд би тэндээс дүүтэйгээ 200 гаруй мал ачиж авчирсан. Д******* аймгийн Ө******* сс авсан. Хоёр газраас бид нар малаа ачиж авсан. Гарал үүслийн бичиг гээд бүгд миний нэр дээр байгаа. Манай дүү учраас. Нүүрсэнд явдаг болохоор нь тус болоодох гээд ирж очих бензинд 500 000 төгрөг өгье гээд тохироод явсан. Гарал үүслийн бичиг хуурамчаар үйлдээгүй. Тийм зүйл байгаагүй. Өвчин анх хаанаас гарсан бэ гэхээр манай эм хониноос гарсан. Бусдаар бол ирсэн мал дсөн хавдсан зүйл байгаагүй. Эхлээд манай эм малаас дсөн. Малын эмчдээ хэлэхэд манай эмч хотод явж байсан. Тэгээд аймгийн мал эмнэлэг рүү хэлсэн. Тэгэхэд аймгийн онцгой комисс хуралдсан. Манайх малаа хоёр хэсэг хувааж шинжлүүлсэн. Баруун талд нь эр мал, зүүн талд нь эм мал байдаг. Би бол малаа устгуулсан. Гэхдээ 60-70 хувийг нь авч үлдсэн. Тэр хүмүүсийг би мэдэхгүй байна. Ариутгасан уу? гэхэд ариутгасан. Вакцин хийлгэсэн үү? гэхэд хийлгэсэн гэсэн. Бусдаар бол би хаана юу гарсныг нь мэдэхгүй. Яг чин бол 2 сарын дараа гарсан. 11 сарын 01-ний өдөр гэхэд гарсан байсан. Малаа ачиж ирээд айлын гадаа үзлэгт орсон. Би мал эмнэлгийн газар нь очоогүй. Айлын гадаа эмэгтэй хүн ирээд үзээд байсан гэв.

Гэрч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Халдвар бүхий мал тээвэрлэж ирсэн учраас гарсан. Ер нь Өмнөговь аймагт халдварт цэцэг чин байгаагүй. Тээвэрлэгдэж ирсний улмаас гарсан гэв.

Иргэдийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Э******* нь малчин биш мал тээвэрлэсэн жолооч 2016 оноос хойш чин гарч хорио цээр тогтоож, Аймгийн онцгой комисс, улсын онцгой комисс гоц халдварт чин судлах т лаборатори, Хөдөө аж ахуйн газар гэх мэт маш олон эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа оролцсон хэдий ч Э******* чтэй мал авчирсан гэх акт баримт хэрэгт хавсаргаагүй байна. Иймээс яг Э*******ыг гэм буруутай гэж үзэх олны амаар үндэслэлгүй. Хохирол амссан Т.С******* бүхий 8 айл хамтран Улсын онцгой комисст хандан тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх. Эцэст нь шүүхийн шийдвэр үнэн з гэдэгт итгэнэ. гэжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:

Х сумын Хондот багийн малчин Т.С*******ын халдварт чний улмаас устгалд оруулсан малын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаартай прокурорын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай мал устгалын акт, Өмнөговь аймаг Онцгой байдлын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30/306 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ

Хариуцагч тал татгалзлаа нотолж:

Өмнөговь аймаг Х сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1-235 дугаартай үнэлгээ хүргүүлэх тухай албан бичиг, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаартай прокурорын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Б.Э би дор нэр бүхий хүнээс тайлбар авсан тухай тэмдэглэлүүд, Мал амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн халдваргүйжүүлэлт хийсэн акт, дугаартай Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай албан бичиг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг, Х сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Х сумын хохирлын үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл, цэцэг чний устгалд хамрагдсан малын нөхөн төлбөрийн тооцоо, нэгтгэл, Улсын мал эмнэлэг ариун цэврийн т лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх зохигчдын хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.М, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ж.Ц, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х.Б, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Л нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2121.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.С*******ын нэхэмжлэлээс 15 060 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 15 060 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.С******* нь гэм хорын хохиролд 38 020 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөн 30 120 000 төгрөг болгон багасгажээ. /хх-ийн 2/18/

Нэхэмжлэгч Т.С******* нь ...С.Э*******, Ё.Н******* нар нь Д******* аймгийн Ө******* сумын нутаг дэвсгэрээс гарал үүслийн бичиггүй, зохих зшөөрөлгүй 230 тооны мал авчирснаас хонины цэцэг чин гарч өөрийнх нь эзэмшлийн хонинд халдварласнаас 139 тооны хонийг устгалд оруулж, төдий хэмжээний мал болон түүнээс авах үр төлөөр хохирсон гэж, С.Э******* нь ...би тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа л хангах ёстой. Н******* мал худалдаж авсан. Гарал үүслийн бичгийг хуурамчаар авчраагүй. Өвчин гарахад би буруугүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зшөөрч маргадаг.

1.Үйл баримтын талаар:

2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдрүүдэд С.Э*******, Ё.Н******* нар нь Д******* аймгийн Ө******* сумын нутаг дэвсгэрээс 223 тооны хонийг С.Э*******ын эзэмшлийн ачааны автомашинд ачиж тээвэрлэн үүнээс С.Э******* нь бусдаас бэлэгт болон тээврийн хөлсөнд авсан гэх 20 хурга 2 эр хонь, 6 төлөг /28/-ийг Өмнөговь аймгийн Х сумын малчин Б.Ц*******ын суурьт буулгаж, үлдсэнийг нь Ё.Н******* нь худалдан авч өөрийнхөө суурьт буулгажээ.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ё.Н*******ын суурьт, 2016 оны 11 сарын 06-ны өдөр Т.С*******ын суурьт хонины цэцэг чний шинж тэмдэг илэрч улмаар улсын мал эмнэлгийн шинжилгээгээр батлагдаж, Т.С*******ын 139 толгой хонь буюу төл эр 18, эм 9, хоёр наст эр 6, эм 4, гурван наст эр 5, эм 11, дөрвөн наст эр 4, эм 14, таван наст эр 11, эм 54, хээлтүүлэгч 3 тооны хонь устгалд оржээ. Энэ үйл баримт нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын 289 дугаартай тогтоол /хх-1-ийн 05/, 03 дугаартай мал устгалын акт / хх-1-ийн 06/, Өмнөговь аймаг Онцгой байдлын газрын 30/306 дугаартай тодорхойлолт /хх-1-ийн 07/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.Э*******, Ч.Н******* нарын цагдаагийн газарт өгсөн тайлбарууд /хх-1-ийн 26-30/, мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн 0016391 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-1-ийн 53/, халдваргүйжүүлэлт хийсэн акт /хх-1-ийн 55/, дугаартай Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх-1-ийн 56 дугаар тал/, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 196 дугаартай архивын лавлагаа /хх-1-ийн 141-156/, гэрч Г.Мы мэдүүлэг /хх-1-ийн 40-41/, гэрч Ж.Цгийн мэдүүлэг /хх-1-ийн 192-194/, гэрч Х.Бын мэдүүлэг /хх-1-197-198/, гэрч Б.Лгийн мэдүүлэг /хх-1-ийн 199-200/, 2121.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-ийн 235-236 дугаар тал/, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 22 дугаартай албан бичиг /хх-1-ийн 248/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 112 дугаартай албан бичиг /хх-1-ийн 249/, Өмнөговь аймаг, Х сумын Засаг даргын дугаартай захирамжийн хуулбар /хх-1-ийн 250/, Өмнөговь аймгийн Х сумын хохирлын үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл /хх-2-ийн 01/, цэцэг чний устгалд хамрагдсан малын нөхөн төлбөрийн тооцоо, нэгтгэл, /хх-2-ийн 02/, Улсын мал эмнэлэг ариун цэврийн т лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /хх-2-ийн 04/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.

Хариуцагч С.Э******* нь 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Д******* аймгийн Ө******* сумын нутаг дэвсгэрээс 223 тооны хонийг өөрийн эзэмшлийн ачааны автомашинд ачиж тээвэрлэн улмаар бэлэгт болон тээврийн хөлсөнд авсан гэх 20 хурга, 2 эр хонь, 6 төлөг /28/-г Өмнөговь аймгийн Х сумын малчин Б.Ц*******ын суурьт буулгасан байх ба эдгээр мал нь хонины гоц халдварт цэцэг чин тээгч байсны улмаас түүний суурьт халдвар үүсгэн хонь ямааны цэцэг чин илэрч улмаар ус бэлчээр нэг Т.С*******ын малд халдварлагдсан болох нь гэрч Д.Гомбын Халдвар бүхий мал тээвэрлэж ирсэн учраас энэ чин гарсан. Ер нь Өмнөговь аймагт халдварт цэцэг чин байгаагүй. Тээвэрлэгдэж ирсний улмаас гарсан гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мы ...Энэ үед Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан. Д******* аймгаас мал ачиж ирээд энэ чин гарсан гэсэн мэдүүлэг, гэрч Ё.Н*******ын ...би тэндээс дүүтэйгээ 200 гаруй мал ачиж авчирсан. Д******* аймгийн Ө******* сс авсан. Хоёр газраас бид нар тэрийгээ ачиж авсан. Гарал үүслийн бичиг гээд бүгд миний нэр дээр байгаа. Нүүрсэнд явдаг болохоор нь тус болоодох гээд ирж очих бензинд 500 000 төгрөг өгье гээд тохироод явсан. Гарал үүслийн бичиг хуурамчаар үйлдээгүй. Явах гэж байхад дүүд хадмууд нь төлөг өгөөд байсан. Тэрийг нь гэрчилгээ авалгүй ирсэн. Э*******ад нүүрс ачиж ирсэн гэж бэлэгт өгсөн байх. Өвчин анх хаанаас гарсан бэ гэхээр манай эм хониноос гарсан. Бусдаар бол ирсэн мал дсөн хавдсан зүйл байгаагүй. Эхлээд манай эм малаас дсөн. Малын эмчдээ хэлэхэд манай эмч хотод явж байсан. Тэгээд аймгийн мал эмнэлэг рүү хэлсэн. Тэгэхэд аймгийн онцгой комисс хуралдсан. Манайх малаа хоёр хэсэг хувааж шинжлүүлсэн. Баруун талд нь эр мал, зүүн талд нь эм мал байдаг. Би бол малаа устгуулсан. Гэхдээ 60-70 хувийг нь авч үлдсэн.. гэсэн мэдүүлэг, сумын засаг дарга А.Баяр-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1-235 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн прокурорын газрын 2016-11-28-ны өдрийн 289 дугаартай Прокурорын тогтоол, мал устгалын акт, онцгой байдлын газрын тодорхойлолт, мал амьтны эрүүл мэнд гарал үүслийн 00016391 тоот гэрчилгээ, халдваргүйжүүлэлт хийсэн акт, мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ, мөн хуулийн 9 дүгээр зүйлд: Малыг зхөн иргэний хуульд заасан холбогдох гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлнэ гэж малыг бусдын өмчлөлд шилжүүлэх, тээвэрлэхэд тавигдах шаардлагыг заажээ.

Хэрэгт авагдсан мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн 00016391 дугаартай гэрчилгээ нь Ё.Н*******ын суурьт буулгасан 200 тооны хонинд олгогдсон гэрчилгээ байх ба С.Э******* нь бэлэгт болон тээврийн хөлсөнд авсан гэх 28 тооны хонинд гарал үүслийн гэрчилгээ аваагүйн улмаас чин тээгч малыг тээвэрлэсэн гэм буруутай байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын үндсэн зарчмын дагуу, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан дээрх гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул учирсан хохирлоо Т.С******* нь түүнээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч тал олох байсан орлогоо тооцохдоо устгалд орсон хониноос 83 нь төллөх хонь байсан, дарван жилийн төлийг аймгийн хэмжээнд төл авч байсан статистик үзүүлэлтэд үндэслэн орлогоо тодорхойлж 235 хурга x60000=14 100 000 төгрөг гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч хуульд заасны дагуу олох орлогоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь ...малчин хэдэн хувийн төл хүлээн авах нь тухайн жилийн цаг агаар, давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаална гэсэн тайлбарыг гаргаж байх боловч үүнийгээ үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч талын шаардлагаа нотолсон баримтыг хариуцагч тал баримтаар няцаахгүй байх тул үзлэг хийсэн тэмдэглэл, аймгийн хэмжээнд төл авсан 4 жилийн статистик үзүүлэлт зэргийг үндэслэн олох ёстой байсан орлогыг тодорхойлж, 14 100 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Т.С*******ын 139 толгой хонь буюу төл эр 18, эм 9, хоёр наст эр 6, эм 4, гурван наст эр 5, эм 11, дөрвөн наст эр 4, эм 14, таван наст эр 11, эм 54, хээлтүүлэгч 3 тооны хонь хонины гоц халдварт цэцэг чний улмаас устгалд орсон байх ба тухайн үеийн орон нутгийн зах зээлийн үнэлгээ эм хонь 120 000 төгрөг, эр хонь 150 000 төгрөг, хурга 60 000 төгрөг байсан болох нь Өмнөговь аймгийн Х сумын хохирлын үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл, мөн сумын Засаг даргын үнэлгээ хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна. Хариуцагч тал зах зээлийн энэ үнэлгээг баримтаар няцаахгүй байх тул хохирлын хэмжээг дээрхи үнэлгээгээр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

18+9=27x60 000= 1 620 000 төгрөг, эр хонь 6+5+4+11=26x150 000=3 900 000 төгрөг, эм хонь 4+11+14+54=83x120 000=9 960 000 төгрөг, хээлтүүлэгч /хуц/ 3x180 000=540 000 төгрөг, нийт 16 020 000 төгрөг болж байна.

Ийнхүү Т.С*******т нийт 30 120 000төгрөгийг хариуцагчаас шардах эрхтэй.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д чтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад шаардагдах хөрөнгө /Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно. гэж заасны дагуу төр хохирлыг хариуцна гэж маргадаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

С.Э******* нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр 28 тооны чин тээгч хонийг тээвэрлэн ирсэн буруутай үйлдлээс болж гэм хор учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба тэрээр үүнийг баримтаар няцаагаагүй, түүнчлэн буруугүй гэдгээ нотлохгүй байх тул гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

С.Э******* нь тухайн үед Ё.Н******* гэгчийн хамт Диос чин тээгч мал тээвэрлэж авчрахдаа Ё.Н******* гэгч нь зарим хониндоо /200-гаас бусад/ гарал үүслийн гэрчилгээ аваагүй, мөн түүний тээвэрлүүлсэн хонин нь цэцэг чин тээгч байсан зэргээс хохирлын хэмжээг С.Э*******ад бүрэн хариуцуулах нь учир дутагдалтай байна. Иймд хохирлын хэмжээг тогтоохдоо дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт төлбөрийн 50 хувийг хариуцуулж шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч С.Б нь ...иргэн С.Э******* нь мал тээвэрлэсэн жолооч хэдий ч түүнийг чтэй мал авч ирсэн гэх акт баримт хэрэгт авагдаагүй тул С.Э*******ыг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж байх боловч энэ нь гэрч Д.Г*******, Ё.Н******* нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул түүний дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйл 229.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э*******аас 15 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******т олгосугай.

2. Нэхэмжлэгч Т.С*******ын илүү нэхэмжилсэн 15 060 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 050 төгрөг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*******аас 233 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ              Р.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД              Л.УГТАХБАЯР

                                   Б.ОТГОНСҮРЭН