Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

                                                                                                                                                                            

 

 

 

 

 

                                      2024/ШЦТ/180

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Тулга

Шүүгдэгч: Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Цын Мд холбогдох эрүүгийн 24..000000165 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ө аймгийн .. суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Цын М /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шунахайн сэдэлттэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Эсумын нутагт байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд гээгдсэн хохирогч Д.Агийн өмчлөлийн “Н” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.039.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 24..000000165 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн мэдүүлсэн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Эсуманд байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд өөрийн эзэмшлийн Н загварын гар утсаа мартаад гарсан юм. Тэгээд тухайн гар утсаа алга байгааг санаад буцаад очтол байхгүй байсан... Би 2023 оны 09 дүгээр сард 1.400.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Д ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-109 дугаартай “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.039.200 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 16-20 хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Н маркийн гар утсаа хаяж, гээгдүүлсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 хуу/

МХХК-ний 2024 оны 06 дугаар сарын ..-ны өдрийн 4/4572 дугаартай албан бичгээр ирүүлсэн 860907062424069 е-мэй кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн “...95333925 Ц.С, 85407171 Ц.М, 99978869 О.Г...” гэх мэдээлэл /хх-ийн 29 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн “...А аймгийн Б сумын иргэн Ц.Маас өөрийн сайн дураар гаргаж өгсөн 1 ширхэг гар утсанд үзлэг хийхэд уг гар утас нь хар саарал өнгөтэй, ар талдаа Н гэх бичиглэлтэй, гадуураа өнгөгүй резинэн гэртэй 1 ширхэг гар утас байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 хуу/

Яллагдагч Ц.Мын мэдүүлсэн “...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.М нь шунахайн сэдэлттэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Эсумын нутагт байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд гээгдсэн хохирогч Д.Агийн өмчлөлийн “Н” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.039.200 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ц.М нь шунахайн сэдэлттэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Эсумын нутагт байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд гээгдсэн хохирогч Д.Агийн өмчлөлийн “Н” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.039.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн мэдүүлсэн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Эсуманд байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд өөрийн эзэмшлийн Н загварын гар утсаа мартаад гарсан юм. Тэгээд тухайн гар утсаа алга байгааг санаад буцаад очтол байхгүй байсан... Би 2023 оны 09 дүгээр сард 1.400.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-20 хуу/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Н маркийн гар утсаа хаяж, гээгдүүлсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,

М ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын ..-ны өдрийн 4/4572 дугаартай албан бичгээр ирүүлсэн 860907062424069 емэй кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн “...95333925 Ц.С, 85407171 Ц.М, 99978869 О.Г...” гэх мэдээлэл /хх-ийн 29 хуу/,

эд зүйлд үзлэг хийсэн “...А аймгийн Б сумын иргэн Ц.Маас өөрийн сайн дураар гаргаж өгсөн 1 ширхэг гар утсанд үзлэг хийхэд уг гар утас нь хар саарал өнгөтэй, ар талдаа H гэх бичиглэлтэй, гадуураа өнгөгүй резинэн гэртэй 1 ширхэг гар утас байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.М нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийдэггүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших, шамшигдуулах, захиран зарцуулах сэдэлтээр илэрдэг.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ц.М нь шунахайн сэдэлттэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ааймгийн Эсумын нутагт байрлах .. дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөнд гээгдсэн хохирогч Д.Агийн өмчлөлийн “Н” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гар утсыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” гэж тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 31-34 дүгээр талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ад 1.039.200 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар хохирогч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гээгдүүлсэн гар утсаа буцаан авсан, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өовогт Цын Мыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР