| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/181 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/181
2024/ШЦТ/181
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Эын Гэд холбогдох эрүүгийн 2412000000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Архангай аймгийн И сумын Хбагийн Хгэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ү овогт Эын Г /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Хбагийн Хгэх газарт эхнэр Г.Мтэйгээ “чи хаана хэнтэй архи уусан юм бэ” гэх шалтгаанаар маргалдан 2 гарын шуу болон тохойны арын цул махнаас базаж, үснээс нь зулгааж чирсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хоёр бугалга, шуу, гуяны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000173 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мийн мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И сумын Хбагийн Хийн овоог тахисан. Тэгээд орой нь багийн төв дээр бүжиг болсон бөгөөд би бүжигт нөхөр Э.Гийн хамт орсон. Тэгээд өглөө нь үүр цайж байхад хамт явсан хүмүүс нөхөр, бид хоёрыг манай гэрт буулгаж өгөөд явсан бөгөөд манай нөхөр архи уусан, нилээн согтуу байсан...миний үснээс зулгаагаад намайг чирээд газар унахдаа унаад, босохдоо босч явсаар байгаад хадам аавын гэрт ирсэн. ...Манай нөхөр гэр тойрч гарч ирээд намайг хараад барьж аваад үснээс зулгаагаад зулгаасан чигээрээ газар унасан...Тэгсэн чинь манай нөхөр миний үснээс тавихгүй, намайг чирээд үхрийн зэл рүү явж байсан чинь О гэдэг ах морьтой явж байгаад тааралдаад мориноосоо буугаад манай нөхрийг чи ингэж болохгүй, энэ хүн чинь эмэгтэй хүн, чиний эхнэр, ингэж болохгүй гэж аргадаад арай гэж миний үснээс гарыг нь салгаж тавиулсан...Дандаа гараараа миний 2 гарын ар хэсэг рүү цохисон бөгөөд миний 2 гарын шууны арын хэсэг болон тохойны арын хэсгийн цул махнаас базаж аваад цохиод байсан. Зүүн гарын тохойны хэсэгт юугаар урсныг нь мэдэхгүй урсан байсан...Манай нөхөр архи уучихаад намайг зодох гээд байдаг юм. Тэгэхээр нь би ер нь зугтаачихдаг юм. Тэгээд эрүүл болоод архи нь гарсны дараа би гэртээ ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн “...Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өглөө аймаг руу хувийн ажлаар яваад маргааш нь буюу 10-ны үүрээр гэртээ 4 цагийн үед ирсэн...Манайхан үнээ саах гээд гарах гээд байж байтал... манай хүү Э.Г би танай зарц юм уу гээд эхнэрээ түлхээд орж ирсэн бөгөөд орж ирэхдээ хоёулаа архи уусан, согтуу байсан. Тэгэхээр нь би хэн зарц гээд байгаа юм гэсэн чинь Г энэ М намайг бүлтэн борын зарц гэж хэллээ, ганц орой үхэр хураагаад өгсөн чинь тэгж хэллээ гэсэн... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой манай хүү Г намайг байхгүйд манай үхрийг хурааж өгсөн юм... Г.М харчихаад манай хүүд чи бүлтэн борын зарц юм уу гэж хэлээд маргалдсан юм байна. Би эхнэрийн хамт үхрээ саах гээд гэрээс гараад үхрийн зэл рүү явсан чинь араас үхрийн зэлэн дээр очиж байхад нь манай эгчийн хүргэн О ирээд Г, М хоёрыг аваад гэр рүү нь явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оы мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед байх Тамирын голын урагшаа гараад Э /бүлтэн бор/ ахынд очих замдаа үхрийг нь хураагаад очсон чинь Э ахын гэрийн гадаа Э.Г нэг хүнтэй зодолдоод байгаа юм уу, ноцолдоод байгаа юм уу зууралдаад байсан... Э.Г зодолдож байсан хүнтэйгээ хамт үхрийн зэлний ойрхон ирэхээр нь харсан чинь Э.Гийн эхнэр Г.М байсан. Тэгээд би Э.Гийг юу хийгээд архи уусан юм бэ, эхнэрээ зодоод байгаа юм уу, боль гэж загнаад Э.Гийг дагуулаад гэр рүү алхсан. Тэгээд гэрт нь ирээд Э.Гийг аргадаж байгаад унтуулсан...Яг миний хажууд зодож, цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн И сумын Хбагийн Хгэх газар гэртээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өглөө нөхөртөө зодуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай “...1. Г.Мийн биед хоёр бугалга, шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Гийн мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Хбагийн Хгэх газарт эхнэр Г.Мтэйгээ “чи хаана хэнтэй архи уусан юм бэ” гэх шалтгаанаар маргалдан 2 гарын шуу болон тохойны арын цул махнаас базаж, үснээс нь зулгааж чирсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хоёр бугалга, шуу, гуяны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай хамтарсан, бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогч гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Хбагийн Хгэх газар эхнэр Г.Мтэйгээ “чи хаана хэнтэй архи уусан юм бэ” гэх шалтгаанаар маргалдан 2 гарын шуу болон тохойны арын цул махнаас базаж, үснээс нь зулгааж чирсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хоёр бугалга, шуу, гуяны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мийн мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И сумын Хбагийн Хийн овоог тахисан. Тэгээд орой нь багийн төв дээр бүжиг болсон бөгөөд би бүжигт нөхөр Э.Гийн хамт орсон. Тэгээд өглөө нь үүр цайж байхад хамт явсан хүмүүс нөхөр, бид хоёрыг манай гэрт буулгаж өгөөд явсан бөгөөд манай нөхөр архи уусан, нилээн согтуу байсан...миний үснээс зулгаагаад намайг чирээд газар унахдаа унаад, босохдоо босч явсаар байгаад хадам аавын гэрт ирсэн. ...Манай нөхөр гэр тойрч гарч ирээд намайг хараад барьж аваад үснээс зулгаагаад зулгаасан чигээрээ газар унасан...Тэгсэн чинь манай нөхөр миний үснээс тавихгүй, намайг чирээд үхрийн зэл рүү явж байсан чинь О гэдэг ах морьтой явж байгаад тааралдаад мориноосоо буугаад манай нөхрийг чи ингэж болохгүй, энэ хүн чинь эмэгтэй хүн, чиний эхнэр, ингэж болохгүй гэж аргадаад арай гэж миний үснээс гарыг нь салгаж тавиулсан...Дандаа гараараа миний 2 гарын ар хэсэг рүү цохисон бөгөөд миний 2 гарын шууны арын хэсэг болон тохойны арын хэсгийн цул махнаас базаж аваад цохиод байсан. Зүүн гарын тохойны хэсэгт юугаар урсныг нь мэдэхгүй урсан байсан...Манай нөхөр архи уучихаад намайг зодох гээд байдаг юм. Тэгэхээр нь би ер нь зугтаачихдаг юм. Тэгээд эрүүл болоод архи нь гарсны дараа би гэртээ ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн “...Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өглөө Б аймаг руу хувийн ажлаар яваад маргааш нь буюу 10-ны үүрээр гэртээ 4 цагийн үед ирсэн...Манайхан үнээ саах гээд гарах гээд байж байтал... манай хүү Э.Г би танай зарц юм уу гээд эхнэрээ түлхээд орж ирсэн бөгөөд орж ирэхдээ хоёулаа архи уусан, согтуу байсан. Тэгэхээр нь би хэн зарц гээд байгаа юм гэсэн чинь Г энэ М намайг бүлтэн борын зарц гэж хэллээ, ганц орой үхэр хураагаад өгсөн чинь тэгж хэллээ гэсэн... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой манай хүү Г намайг байхгүйд манай үхрийг хурааж өгсөн юм... Г.М харчихаад манай хүүд чи бүлтэн борын зарц юм уу гэж хэлээд маргалдсан юм байна. Би эхнэрийн хамт үхрээ саах гээд гэрээс гараад үхрийн зэл рүү явсан чинь араас үхрийн зэлэн дээр очиж байхад нь манай эгчийн хүргэн О ирээд Г, М хоёрыг аваад гэр рүү нь явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оы мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед байх Тамирын голын урагшаа гараад Э /бүлтэн бор/ ахынд очих замдаа үхрийг нь хураагаад очсон чинь Э ахын гэрийн гадаа Э.Г нэг хүнтэй зодолдоод байгаа юм уу, ноцолдоод байгаа юм уу зууралдаад байсан... Э.Г зодолдож байсан хүнтэйгээ хамт үхрийн зэлний ойрхон ирэхээр нь харсан чинь Э.Гийн эхнэр Г.М байсан. Тэгээд би Э.Гийг юу хийгээд архи уусан юм бэ, эхнэрээ зодоод байгаа юм уу, боль гэж загнаад Э.Гийг дагуулаад гэр рүү алхсан. Тэгээд гэрт нь ирээд Э.Гийг аргадаж байгаад унтуулсан...Яг миний хажууд зодож, цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Э.Г нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ааймаг, И сум, Хбаг, Хгэх газар эхнэр Г.Мтэй “чи хаана хэнтэй архи уусан юм бэ” гэх шалтгаанаар маргалдан 2 гарын шуу болон тохойны арын цул махнаас базаж, үснээс нь зулгааж чирсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хоёр бугалга, шуу, гуяны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэл тогтоогддог.
Шүүгдэгч Э.Г нь өөрийн эхнэр Г.Мийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас үүссэн хэрүүл маргааны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан болсон, түүнчлэн хохирогч шүүгдэгчийг хэл амаар доромжилсноос шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 14-17 дугаар талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар хохирогч Г.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Э.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Э.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овогт Эын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гэд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР