Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/824

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Э.Билгүүн,

Хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч Б.Батнасан,

Хохирогч Д гийн өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Гэрч Б.М , Б.О , Ч.М ,

Шинжээч Б.Даваасүрэн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт С ын Б д холбогдох эрүүгийн 2209024890376 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь ... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “... сургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М  гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан;

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сургууль дотор хохирогч Д гийн тухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн, улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч С.Б  нь ... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “... сургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М  гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан;

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сургууль дотор хохирогч Д гийн тухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн, улмаар  түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ж.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ... сайтад С.Б  гэх сэтгүүлч намайг сургуулийнхаа үйлчлэгч М ийг өрөөндөө оруулж ирээд цохиж унагаасан, үүний улмаас М ийн тархинд нь цус харвасан гэж ор үндэсгүй нийтлэл түгээж, хүний эрүүл мэндэд онц ноцтой гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэж гүтгэсэн. Миний хувьд ажилтнаа зодсон, гар хүрсэн асуудал огт байхгүй. Үйлчлэгчийг өрөөндөө дуудах шаардлага огт байхгүй. Үйлчлэгчдийг эрүүл ахуйч болон хүүхдийн эмч А , нийгмийн ажилтан Т , нярав Х , хүмүүжлийн эрхлэгч О  нар хариуцдаг. Тэр өдөр М этэй уулзаж тааралдсан зүйл байхгүй. Манай сургуулийн үйлчлэгчдийн 90 гаруй хувь нь надтай 20 гаруй жил ажиллаж байгаа. Ажлынхаа үзүүлэлтээр 1,600,000 төгрөг хүртэл цалин авдаг. Үйлчлэгч М э надтай 20 гаруй жил ажилласан бөгөөд ажилдаа идэвхтэй, манай сайн ажилтнуудын нэг юм. Ийм байхад намайг онц ноцтойгоор хэрэгт гүтгэсэнд маш гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед ямар нэгэн үйл явдал болсноос болж ирсэн биш, энэ хүн цаанаасаа тодорхой хүмүүсийн захиалгатай. Шударга хэлэхэд мөнгөн дээр ажиллах с

онирхолтой. Ямар хүнээс мөнгө авч, яаж дарамталж байсан гэх хууль ёсны биш маш их яриа байдаг. Тийм зорилгоор ирсэн. Манай сургуульд хүүхэд нь явдаг ... телевизийн нэг хүнтэй хамт ирсэн. Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаад явсан. Тэгээд таны тухай баримтат кино хийнэ гэж хэлээд явсан. М г их асуусан. Энэ хүн нь манай сургуулийн хичээлийн эрхлэгч дотоодын Орос хүн ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ хүн Оросын Холбооны улсын багш нартай муудалцсан. Охин нь Герман улсын багшаар авч ажиллуулж байсан. Надтай олон жил ажилласан учраас түүний ах, дүү, охин, хүргэн зэрэг бүх хүмүүсийг авч ажиллуулж байсан. Охин нь номын мөнгө хулгайлсан зэрэг үйлдлүүд болж байх үед М ын захиалгаар ирсэн хүн байгаа юм. Энэ сургууль 1992 онд анх байгуулагдаж байхад нь би захирлаар ажиллаж 30 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа маш өндөр хариуцлагатай сургууль. Тэнд хэн ч хохироогүй. Хамгийн багадаа л надтай 5-6 жилийн хугацаанд хамт ажиллаж байсан. Хэн ч надад зодуулж нүдүүлээгүй, хамгийн өндөр цалин авдаг ажилтай хүмүүс байсан. Төлбөртэй сургууль учраас бид эцэг, эхийн өмнө том хариуцлага хүлээдэг. Цэвэрлэгч хүртэл өндөр цалин авдаг. Цалингийн 86 хувь нь эцэг, эхийн төлбөрөөс бүрддэг. Эцэг, эх нь манай сургуулийг сонгохгүй бол ажилчид тийм өндөр цалин авч чадахгүй. Оросын Холбооны улсын багш нарын тухайд гэхэд миний үед 7,000,000-13,000,000 төгрөгийн цалинтай байсан. Сая нэмэгдээд 11,000,000-20,000,000 төгрөгийн цалинтай. Маш өндөр хариуцлагатай. Ажлын үзүүлэлтээрээ манай сургуулийг гүйцэх сургууль байгаагүй. Маш их эрэлт хэрэгцээтэй. Хүмүүсийн А  рлын төвд байдаг. Тийм учраас С.Б  манай сургуулийг самар ихтэй мод байна гэж бодож гар шамлан орсон. Үүнийг бид өнөөдрийг хүртэл гадарлаж ирсэн. Би тэр өдөр М этэй уулзаагүй. Ер нь өдөр болгон үйлчлэгч нартай уулзаад байдаггүй. Манай сургууль 3 эмчтэй, хяналтын менежертэй, нярав, аж ахуйн даргатай. Маш их хяналттай. Тухайн хүмүүс хяналтаа тавьж хариуцна. М э, О  хоёр өөр талбай хариуцаж цэвэрлэдэг. Надад өдөр болгон цэвэрлэгч нартай уулзаад байх ямар ч шаардлага байхгүй. Намайг яваад ирсний дараа нягтлан руу ... эмнэлгээс ярьсан. М э гэж хүн танайд ажилладаг уу, энэ хүн түргэнээр ирсэн, гудамжинд харваад унасан байна гэж хэлсэн байсан. Тэгээд Б  гээд хариуцсан эмчдээ хэлсэн. Памперс авч ир гээд баахан зүйл захисныг нь авч ирсэн. Охиных нь тухайд М ийн охин манай сургууль дээр өссөн. М э миний бодлоор 20 гаруй жил ажиллаж байгаа. Яг хэдэн жил гэдгийг нь мэдэхгүй байна. Ээжтэйгээ хамт манай сургууль дээр байдаг. Ээж нь өвдсөн үед ээжийнхээ ажлыг хийчихдэг. Ээждээ тусалдаг тийм л охин байсан. С  над руу утасдаад хүмүүс тийм яриа өгчихвөл мөнгө төгрөг өгнө гэж байна гээд хэлж байсан. Түүнээс С  үнэн сайхан зүйл ярьчихсан юм биш, М э тухайн өдөр гараад явж байгаад Шуудангийн тэнд харваад унасан байсан. Түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн. Түүнээс манай өрөөнд ухаан алдсан зүйл байхгүй. Би тэгж хүн амьтныг зодож балбаад байдаг зүйл байхгүй. Манай сургууль хариуцлага, шаардлага өндөртэй, гадны 270 гаруй хүн ажилладаг. Тэр олон эцэг, эхчүүдээс төлбөр авчхаад ажилтнуудтай өндөр шаардлага тавина. Хүүхэд чанартай сургах нь багшийн цалинтай шууд холбоотой. Үйлчлэгч нар ч мөн адил. Үйлчилгээг нь өдөр бүр шалгана. Түүнийхээ хэрээр цалинг нь олгодог. Миний ажиллаж байсан үед 2,000,000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. М ийг би цохиж зодсон гэж байна, тэрэн шиг худлаа зүйл байхгүй. М ийн охин С  хүн утасдаад чи тэгээд хэлчих юм бол мөнгө өгнө гэж байна гэж ярьсан. Манай гэрийг цэвэрлэдэг. Би ээжийгээ харуулдаг гэж байна. Тийм зүйл огт байхгүй. Т , Ж   гэж манай ойрын хамаатны хоёр хүн манай сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Тэр хоёр л ус алдсаныг очиж цэвэрлэж өгсөн. Түүнээс бусдыг нь би гэртээ аваачиж гэрээ цэвэрлүүлээд байсан зүйл байхгүй. Манай ээжийг М э нэг ч удаа харж байгаагүй. Манай ээж манай дүүгийнд байдаг. Манай сургуульд Г гэж хүн ажиллаж байсан. Тэр хүн хулгай хийсэн. Бензиний талоныг сургуулийн машинд бензин хийхдээ өөрийнхөө машинд хамт хийдэг байсан нь сүүлд нотлогдсон. Энэ хулгай хийсэн нөхөр халагдсан. Энэ хүн С.Б тай холбогдож үнэн худал мэдээллийг ярьсан байсан. ...намайг хэтэрхий гүтгэсэн. Өнөөдөр хууль шийтгэх байх, гэхдээ нүгэл гэж айхтар зүйл бий. Би бас чамайг ойлгож хөөрхийдөө амьдралын эрхээр их л буруу явж байна даа гэж бодож байна. Манай сургууль дээр хүмүүс очих үед би сургууль дээрээ байгаагүй. Надад утасдаж хэлсэн. Харин А ийн хөл их гэмтсэн. Хөл дээрээ гишгэж чадахгүй болоод хэдэн хоног ажилаагүй. Түлхэж унагаасан нь үнэн юм байна лээ. Харсан хүмүүс зөндөө байсан. Д гэх хүн мессеж бичсэн гэж байна. Энэ хүн ... сургуульд ажиллаж байгаагүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг би мэдэж байна. Энэ хүн тэр М  гэж хүн, Г сүүлд Д гэх хүмүүстэй холбогдсон. Д гэх хүн манай сургуульд ажилладаггүй хэн гэж ямар хүнтэй холбогдоод байгааг мэдэхгүй. Сэтгүүлчийн ажил тийм байлаа гээд хүн гүтгэнэ гэдэг хууль шүүх нь шийдэхгүй юм гэхэд бурхан шийтгэнэ. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, чамайг биш гэхэд үр хүүхдийг чинь шийтгэнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Фейсбүүк хуудас болон веб сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 28-37 дугаар тал/,

 

Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бусад үйлчлэгч нарын ярьснаар тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад банк орно гээд явсныг нь сонссон. М э надаас ямар нэгэн чөлөө авч яваагүй. Тэгээд 14 цагийн үед захирал С  над руу залгасан бөгөөд цаад М э чинь Багшийн дээдийн ойролцоо ухаангүй унасан байна. Танихгүй хүн гудамжинд таараад түргэн дуудаж, ... эмнэлэгт хүргэсэн байна. Чи яаралтай хэрэгтэй юмнуудыг нь аваад ... эмнэлэг рүү оч гэж хэлсэн. Шаардлагатай мөнгө төгрөгийг нь өөрөөсөө зохицуулаад очиж тусал гэж захирал надад хэлсэн. Энэ үед би ажлынхаа өрөөнд байсан бөгөөд захирал утсаар ярьж дуусаагүй байхад үйлчлэгч Т  орж ирэн захирлын ярьсан яриаг давтан ярьж, сандарсан байдалтай өрөөнөөс гарч, ажлынхаа хүмүүсээс мөнгө зээлэн Т гийн хамт ... эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56 дугаар тал/,

 

Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн ажил болох ... сургуульд жижүүрийн ажил хийж байх хугацаанд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд гаднаас 1 камертай 3 хүн хаалга нүдээд орно гэхээр нь оруулаагүй. Тэгсэн тэр 3 залуу баруун тийшээ тойрч яваад шинэ сургуулийн хаалгаар ороод 1 дүгээр давхраар сургуулийн захирлын өрөөний үүдэнд ирээд ярилцлага авъя гэсэн ба надаас авна гэхээр нь би ярилцлага өгдөг субъект биш гээд үүд рүү явсан. Тэгээд байж байхад гаднаас хичээлийн эрхлэгч Д нь хоёроос гурван Орос багш нартай орж ирээд гадагшаа чирч гаргасан. Тэгээд хэсэг байж байгаад нойлын өрөө орчхоод ирэхэд миний ширээн дээр хар төхөөрөмж, модем хоёр байсныг цагдаа нар ирээд хурааж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

Гэрч З.Ж  ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад М э нь Ж.С захирал намайг өрөөндөө оруулан зодсон гэж огт хэлээгүй. Тухайн өдөр өглөө ажилдаа ирэх үед М этэй нарийн коридорт таарсан. Тэр үед нүд нь жаахан бүлцийсэн байхаар нь би нүд чинь яасан юм бэ гэхэд бөөр жаахан өвдөөд байгаа юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд тус тусын ажлаа хийгээд салаад явсан. Тэрнээс бол зодсон гэсэн талаар надад хэлээгүй. ...Надад М э зодсон гэж огт хэлээгүй. Цус үзнэ гэж ярьсан байна. Энэ талаар би огт сургууль дотор дуулаагүй. О ийн хувьд жаахан худлаа ярьдаг гэж би дуулж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 6... тал/,

 

Гэрч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.С захирал нь миний хажууд цус үзэж байж гарна гэсэн талаар ярьж байсан удаа байхгүй. Тухайн мэдээлэл тавигдах үед С.Б  ярианы бичлэг цацаж байсан бөгөөд уг бичлэгт Ж.С цус үзэж байж гарна гэсэн үг яриа явж байсан. Гэхдээ ярианы бичлэгийн дууд авиаг жаахан өөрчилсөн байсан. Тэрнээс надад бол Ж.С захирал цус үзэж байж гарна гэж ярьсан зүйл байхгүй. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би өглөө ажил дээрээ ирээд захирлын өрөө рүү 2 удаа орсон. Эхлээд 8 цаг өнгөрч байх үед орсон. Дараа нь 11 цагийн үед орсон. Би тэр үед сургуулийн ... давхарт суудаг байсан. Намайг захирлын өрөөнд орох үед бол өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэрнээс би Ч.М  үйлчлэгч өрөө рүү нь орсон эсэх талаар мэдэхгүй байна. ...Үйлчлэгч Ж эгчтэй голдуу хамт явж байгаа харагддаг. Гэхдээ бусад үйлчлэгч нартайгаа ч гэсэн найрсаг хамт олон шиг, хамт хоол ундандаа ороод л явж байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65 дугаар тал/,

 

Гэрч Ч.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2005 оны 10 дугаар сараас хойш ... ... сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна. Миний биеийн байдал сайжирч байгаа. Сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Би С.Б  гэдэг хүнийг огт танихгүй. Ж.С захирал намайг зодсон, миний биед халдсан зүйл байхгүй. Би өөрөө 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед ... сургуулиас гараад банк орох санаатай явсан бөгөөд Төв шуудан орж лавлагаа авах гэж явж байгаад даралт харваад унасан. Тэгээд эмнэлэгт очсон. Тэрнээс захирал намайг зодсон зүйл байхгүй. Миний биед хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Энэ гэмтэл нь тухайн үед харвалт өгөөд унах үед үүссэн байх. Тэрнээс миний биед хэн нэгэн хүн гэмтэл учруулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67 дугаар тал/, 

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ж.С захиралтай өрөөнд нь уулзсан зүйл байхгүй. Би 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв холбооны үүдэнд явж байсан. Нэг сэрэхэд ... эмнэлэгт сэрсэн. Би харваад 3 хоног ухаангүй байсан гэсэн. Намайг сэрэх үед Б  эмч миний өрөөнд ороод ирсэн байсан. Тухайн үед миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би Төв шуудангийн тэнд явж байхад миний хөл эвгүй болоод тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн. Ж.С захирал намайг өрөөндөө дуудаж уулзсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч М.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед над руу С.Б  нь залгаад “би сэтгүүлч С.Б  байна, ээжийн чинь талаар ярилцах гэсэн юм, ... эмнэлгийн гадаа ирсэн байна” гэж хэлсэн. Би гараад уулзах үед С.Б  нь “сургуулийн нэг үйлчлэгч чинь надад захирал Ж.С нь танай ээжийг зодсон гэж хэлсэн, бичлэг нь байгаа, чи энэ талаар ярилцлага өгч болох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа учир ярилцлага өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгтэл С.Б  нь яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69 дүгээр тал/,

 

Гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “......  нь миний дугаар мөн байна. Гэхдээ би С.Б  гэдэг хүнтэй ингэж яриагүй. Би биш байна. Миний хувьд С.М э үйлчлэгчийг Ж.С захирал зодсон гэж мэдэхгүй. ...Би гар утсаа өөртөө аваад л явж байдаг. Тухайн үед бол нягтлан Х  миний гар утсыг аваад шалгаад байсан. Тэрнээс би Б  гэдэг хүнтэй ингэж яриагүй. Би тэр хүнийг таньж мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С.Б г танихгүй, уулзаж байгаагүй. Ж.С захирлыг танина. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би ...  дугаарыг барьдаг байсан. Би тэр өдөр С.Б  гэдэг хүнтэй холбогдсон асуудал байхгүй, надтай холбогдож мэдээлэл аваагүй. Яагаад намайг гээд байгааг ойлгохгүй байна. Бид захирлынхаа өрөөнд дуудагдаж орж үзээгүй. М э бид тэгж их ойр дотно байдаггүй. Нэг нь зүүн бүсэд, нөгөө нь баруун бүсэд ажилладаг. Би утсаа шүүгээндээ үлдээдэг. Шүүгээ цоожгүй байдаг. Биднийг гар утас бариулдаггүй. Бид яаралтай ажилтай үед 7 цаг гэхэд ирдэг. Ажлын цаг 08 цаг 00 минутаас эхэлдэг. Бичлэг дээрх хоолой миний хоолой биш. Миний гар утсанд код байхгүй. Хэн нэгэн надад дарамт шахалт үзүүлээгүй. ...Өнөөдөр өгч байгаа миний мэдүүлэг үнэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.М ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сэтгүүлч А тухайн үед ... сургуулийн захирлаас яриа авах гэж очсон. Тэр үед С.Б  хамт байсан. Тухайн үед захиралтай нь уулзаагүй. Захирлынх нь өрөөний үүдэнд очоод хаалгыг нь тогших үед хаалга нь цоожтой байсан. Бид лайв хийгээд явж байсан. Цаанаас орос багш нар ирээд манай сэтгүүлч А болон бид хоёрыг түлхээд гаргасан. Тухайн үед сэтгүүлч С.Б  утсаа гаргаад бичлэг хийж байсан. Тэр үед орос эмэгтэй багш ирээд утсыг нь булааж аваад чирээд гаргаж байсан. Миний лайвын төхөөрөмжийг бас авч шидсэн. Тухайн үед авч чадаагүй. Маргааш нь цагдаагаас авсан. ... А бид хоёр лайв хийж байсан учраас багш нар бид хоёр луу дайраад байсан. Бужигнаж байхад хамгийн сүүлд ирээд утсыг нь шүүрээд авсан. Тэгээд орос эрэгтэй багш нар нь ирээд чирээд гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 215-216 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12413 дугаартай “...Ч.М ийн биед баруун бугалгад цус хуралт, баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.М  нь артерийн даралт ихсэх өвчин 2 дугаар зэрэг /эрсдэл өндөр/ өвчтэй байна. Ч.М ийн биед тархины 3, 4 дүгээр ховдол руу ивэрсэн тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх голомтлог цус харвалт харвалт тогтоогдлоо. Энэ нь артерийн даралт ихсэх өвчний улмаас үүссэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 75-76 дугаар тал/

 

“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хуулбар /1хх-ийн 233-235 дугаар тал/,

 

Хохирогч Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би төв сургууль дээр 14:30 цагийн орчим ирэхэд  С.Б  нь сургуулийн 1 дүгээр давхарт ирчихсэн байсан. Намайг сургууль дээр ирэхэд коридороор баахан камертай хүмүүс ирчихсэн байдалтай байхаар нь би гайхаад баруун гартаа гар утсаа бариад явж байсан. Тэгээд би С.Б д хандаж “Та гарчих аа” гэж маш эелдгээр хэлсэн. Тэгэхэд С.Б  нь миний баруун гартаа барьсан байсан гар утсыг булаагаад цаашаа явсан. Тэгэхээр нь би араас нь очоод “Миний гар утсыг өгөөч” гэж хэлээд араас нь татахад намайг шууд зүүн гараараа хүчтэй тохойдоод газарт унагаасан. Энэ үед Б тай хамт явсан том биерхүү залуу миний ард сууж байсан. Тэгээд би газарт унаад хөлөө маш хүчтэй өвтгөөд, босож чадахгүй байж байхад С.Б  нь намайг харсан мөртлөө тусламж үзүүлээгүй. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 38-39 дүгээр тал/,

            -дахин өгсөн: “...Д намайг дуудахад би гаднаас орж ирсэн. Тэгээд би сургууль руу орж ирээд өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд захирлын өрөөний зүгт алхаж явахад Б  ирээд шууд гараас минь булаагаад цаашаа маш хурдан алхаад хаалганы зүгт явсан. Тэгэхээр нь би араас нь гар утсаа авах гээд алхаад очиход намайг гараараа түлхэж унагаачхаад цаашаа явсан. Би газарт унаад чангаар орилоход Б  над руу харсан ба Б  бид хоёр харц тулгарсан. Тэгэхэд Б  гадагшаа гараад явсан. ...Би 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд С  гэдэг эмчид баруун хөлийн өвдөгний мениск хагалгаанд орсон. Хагалгааны дараа ямар нэгэн гипс гэх мэт зүйл хэрэглээгүй. Хагалгааны дараа хагас сар орчим суга таяг хэрэглэсэн. Явдлаа багасгаад хөлөө сойх, физик эмчилгээ хийлгэх гэх мэт гам сахихыг хэлсэн байсан. Би зуны амралтаар ОХУ-д очиж амарсан. Ингээд ОХУ-д явж байхдаа мэргэжлийн багш хайх гэх мэт ажлаар олон хотуудаар явж байсан бөгөөд ингэж явж байхад миний хөл өвдөөгүй байсан. Эдгэсэн байсан. Гэтэл 2022 оы 9 дүгээр сарын 06-ны өдрийн үйл явдлаас шалтгаалан одоо миний баруун хөл мэдээгүй байна. Одоо дээш доош шатаар явахад хөл өвддөг болсон. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 57-58 дугаар тал/,

 

Гэрч О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуулийн бага ангийн сургалтын менежер Д над руу утсаар яриад “Бага сургуулийн хэсгээр үл таних 3 эрэгтэй хүн камертайгаар орж ирсэн” гэж хэлсэн. ...Намайг дээрээс буугаад ирэхэд нөгөө үл таних 3 эрэгтэй хүн нь аль хэдийнээ нарийн бичгийн өрөөний үүдэнд ирсэн зогсож байсан. Тэр хүмүүсийн нэгийг би таньсан. Тэр хүн бол Б  байсан. ...Нэг нь микрофон барьсан байдалтай, нэг нь маш том камер барьсан байсан. Намайг буугаад ирэхэд уг хүмүүс нь Монгол хэлээр ямар нэгэн сурвалжилга эхлүүлсэн байсан. Би тэр хүмүүс рүү дөхөж очоод “Ямар зорилготой ирсэн бэ, та нарт сурвалжилга хийх албан ёсны зөвшөөрөл байгаа юу” гэж асуусан. Тэр үед уг хүмүүс нь уг камераараа намайг бичээд л байсан. Микрофон барьсан эрэгтэй хүн нь надад хандаж орос хэлээр “Би оросоор ярьдаггүй, Я не говорю по русский” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хариуд нь оросоор “Би монголоор ярьдаггүй” гэж хэлсэн. Тэр үед ч гэсэн уг хүмүүс нь үргэлжлүүлээд намайг бичээд байсан. Тэр үед бичлэг хийж байхад нь би уг камер луу нь хараад “Би ОХУ-ын иргэн, та нарт миний бичлэгийг хийх эрх байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд уг  хүмүүс нь над руу хашхирч эхэлсэн ба надад хандаж хэлэхдээ “Бид монголчууд учраас бид өөрийн нутаг дэвсгэр дээр юу хийх нь бидний эрх, бидний дур” гэж хэлсэн. Би ойлгохдоо намайг заналхийлж байна гэж ойлгосон. Тэгэхээр нь би жижүүр багш нарыг дуудсан. Тэгэхэд А ирсэн. Ингээд багш нар ирээд уг үл таних хүмүүсийг гадагшаа гарна уу, манай сургуулиас гарна уу гэж гуйсан. Тэр үед микрофон барьсан эрэгтэй хүн нь шалан дээр суучихсан. Тухайн цаг үед манай сургуулийн их завсарлага, зарим ангиуд тарах зэрэг оргил цаг, ачаалалтай үе байсан. Тэгээд тэр газарт шалан дээр суусан хүнийг бид гадагшаа гарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Яг тэр үед буюу газарт сууж байгаа хүнийг бид гаргах гээд байж байхад Б гийн хажууд А зогсож байсан. Яг энэ үед Б  нь А гийн гар утсыг булаагаад авсан. Тэгэхэд нь А  нь Б гаас гар утсаа авахыг оролдож байсан. Тэгэхэд Б  нь А г газарт түлхээд унагаачихсан. Тэгээд Б  нь шууд цаашаа явсан ба А  нь хөл нь өвдөөд маш чангаар хашхирч байсан. Энэ болсон үйл явдлыг хүүхдүүдээ авах гэж ирсэн байсан эцэг, эхчүүд харж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 61 дүгээр тал/,

 

Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б  нь А г баруун тохойгоороо хүчтэй түлхэхэд А  газарт шалан дээр унасан. Тэгээд унаад доороо 2-3 удаа эргээд “Миний хөл аймаар өвдөж байна, тэвчихийн аргагүй өвдөж байна” гэж хариулж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 66 дугаар тал/,

 

Гэрч Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А  гартаа гар утсаа барьчихсан ирээд “Та нар сургуулийн орчинд ингэж болохгүй” гэж байсан. Тэгээд би коридорын эхэнд зогсож байхад Б  нь хурдан алхаад ирж байсан. Тэгэхэд араас нь А  хөөе хөөе гээд л гар нь араас нь сарвайгаад явж байсан. ...Намайг гэнэт харахад А  газарт унасан байсан. ...Б  нь хоёр гараа сарвайх шиг л болсон. ...Б  нь хоёр тохойгоороо маш хүчтэй урагш хойш савж байхыг харсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 72 дугаар тал/,

 

Гэрч И  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д гийн гар утас руу орой 19 цагийн орчимд залгахад утас нь холбогдохгүй байсан тул түүнийг 22 цагийн орчимд гэртээ ирэх үед нь утас чинь яагаад холбогдохгүй байсан бэ? гэж асуухад сэтгүүлч С.Б  намайг түлхэж газар унагаад миний гар утсыг булааж авсан. Тэгээд гар утас холбогдохгүй байсан талаар надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 82-8... тал/,

 

Гэрч О.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...  сургууль дээр өөрийн хүүхдүүдийнхээ асуудлаар багштай нь уулзах ажлаар 14:00 цагийн орчим очоод явж байсан. Тэгээд сургууль руу үүдээр ороод үүдний хэсэгт багш нартай уулзаад байж байхад хүмүүс орилоод явчихаар нь би гайхаад харахад Б , ...  гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хувцастай эрэгтэй болон өөр нэг эрэгтэй хамт гурвуулаа сургууль дотор С  захирлын өрөөний үүдэнд өрөө рүү нь нэвтэрч орох гээд асуудал үүсгээд байх шиг байсан. Тэгээд Б  нарыг өрөө рүү нь оруулахгүй гээд хүмүүс хориглоод Н ,  Н  багш болон усан сэлэлтийн билүү биеийн тамирын өндөр туранхай орос багш С гэдэг нэртэй багш нар очоод сургуулиас гарах талаар шаардлага тавиад байж байсан. Тэгээд байж байхад нь бид нар юу болоод байгаа талаар хараад байж байхад гаднаас А орж ирээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд яваад байсан. Тэгсэн чинь ...  сайтын сэтгүүлч эрэгтэй “Би монгол Улсын иргэн байна, би Монгол Улсын ямар ч байгууллагад орж ярилцлага авах эрхтэй” гээд чанга орилоод байсан. Тэгэхэд А гар утсаараа бичлэг хийгээд явж байсан ба Б  нар цааш нэвтэрч чадахгүй гэдгээ мэдсэн үү яасан эрч нь суларсан. Тэгэхэд хаалганы зүгт буюу шаардлага тавьж байгаа хүмүүсийн урд Б  А нар хамт явж байсан ба тэгэхэд Б  нь нарийн коридорын төгсгөлд А г түлхээд унагаасан. Унаж байхыг нь би өөрийн нүдээр харсан ба А газарт унахаар нь би ойртоод очиход А “миний гар утсыг Б  аваад явчихлаа” гэж орос монгол хэлээр хольж яриад “Телефон забрали” гээд чанга орилоод байсан. Тэгэхэд сургуулийн хамгаалагч биеийн тамирын багшийн хамт ...  сайтын сэтгүүлчийг гадагш гаргасан. Тэр үед камер барьсан зураглаач нь бичлэг хийгээд явж байсан ба гадагшаа гарсан. Тэгээд гадаа хаалганы цаана гараад байж байхдаа “Миний камерын төхөөрөмж наана чинь үлдчихлээ, камерын тоног төхөөрөмжөө авмаар байна” гэж яриад байгаад байсан ба удалгүй цагдаагийн алба хаагчид ирсний дараа Б  нь ч хаалганы цаанаас “Миний гар утсыг өгөөч, уг утсанд миний маш чухал мэдээллүүд агуулагдаж байгаа” гэж орилж байсан. Би бодохдоо Б  өөрөө сургуулиас алхаж гарч явчхаад, хэрвээ гар утсаа сургууль дотор үлдээсэн бол гарч явахгүй байсан гэж бодож байсан. ...Сургуулийн захирлын өрөөний үүднээс гадна үүдний хэсэг рүү явж байхдаа Б  нь А г баруун тохойгоороо түлхээд унагааж байсан. Яг яагаад унагаасан талаар мэдэхгүй байна. А нь гар утсаараа бичлэг хийгээд явж байхад нь Б  эгдүүцсэндээ ийм асуудал гаргасан юм байхдаа гэж бодож байгаа. ...Б  нь А г газарт түлхэж унагаачхаад А нь газарт унаад “Ёо Ёо, миний гар утсыг авчихлаа” гэж орилж байхад Б  өөрөө хаалгаар алхаад гараад явсан. Хэн нэгэн хүн Б г гадагш гаргаагүй. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 92-9... тал/,

 

Гэрч Л.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...байж байхад гэнэт ... сургуулийн А гийн дуу хадаж “утас, утас”, “хөл, хөл” гээд чанга дуугаар орос монгол хэлээр холиод дуугарсан /орилсон/. Тэгэхэд нь би гайхаад эргээд харахад /би Чинзоригтой юм яриад яг коридор луу нуруугаа харуулаад зогсож байсан/ А  нарийн коридорын эхэнд шалан дээр унасан байдалтай, хөлөө бариад уйлаад сууж байсан. ...Тэгээд би эргэж хараад юу болсон талаар нэг их сайн ойлгож амжаагүй байхад сэтгүүлч С.Б  миний хажуугаар маш хурдан гарах хаалга руу гараад явсан. ...тэнд байсан хүмүүсээс сонсоход Б  нь А г түлхэж унагаачхаад гараад явчихлаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 205-207 дугаар тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...камераа эргүүлэх агшинд уг коридорын эхэнд шалан дээр А Ю  унаж байгаа нь харагдаж, үс болон өмссөн хувцсаараа тодорхой танигдаж байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 19-30 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12297 дугаартай: “...Д А  Ю гийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /2хх-ийн 121-122 дугаар тал/,

 

Шинжээч Б.Даваасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Зөөлөн эдийн няцралд хэмжээ чухал биш. Журам байхгүй. Баруун өвдөг хавдаж хөхөрсөн, эмзэгшилттэй. Энэ асуудал 2 жилийн өмнөх учраас тухайн хүн ямар орж ирснийг сайн санахгүй байна. Яаж хавдаж хөхөрснийг сайн санахгүй байна. Хөхөрсөн учраас л хөхөрсөн гэж бичсэн. Хүрэн өнгийн зулгаралт 1-2 хоногт үүсдэг. Дүгнэлтийн дор 18 цаг 11 минутад Ю гийн биед үзлэг хийсэн. Шинэ гэмтэл улаан хүрэн өнгөтэй байдаг. Хүн яаж унаснаас шалтгаалж янз бүр байдаг. Зулгаралт заавал хүрэн өнгөтэй байхгүй. Даралтын хүчнээс хамаарна. Баруун өвдөгний гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчин эмзэглэл нь 28 хоногоос хойш эдгэж байгаа учраас өөрийнхөө үзлэгийг үндэслэлтэй гэж байна. Тухайн үед 1 өдрийн дотор үүссэн байх боломжтой. 3-аас дээш хоногтоо захаараа шарлаад эхэлдэг. Хөхөрсөн гэдгийг бичгийн алдаа байж магадгүй, баруун аймгийн аялгаараа бичсэн байх.  Хөхөлбөр гэж бичих ёстой байсан байх. Зөөлөн эдийн няцрал гэдэг нь баруун өвдөг хавдаад хөхөлбөр өнгийн цус хурсан. Алхаж гишгэхэд өвддөг. Зүүн өвдөг нь бага зэргийн зулгаралттай. Баруун өвдөг өвддөг, алхаж гишгэхэд өвддөг байсныг үгүйсгэхгүй. 9 дүгээр сарын 06-нд надад үзүүлсэн. Үзүүлэхгүй яваад байсан бол хөлгүй болохыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Тэгэхээр О  гэдэг үйлчлэгч эгчийн өгсөн мэдээлэл, охины ээж цус харвасан гэсэн үгтэй тохирсон учир би фейсбүүк дээр пост оруулсан. Миний оруулсан пост маань ийм эх сурвалжтай, баталгаатай мэдээлэл мөн. ...” /1хх-ийн 91 дүгээр тал/ гэж,

дахин өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө ... тоотод байх өөрийн гэрээс оруулсан. ...” /1хх-ийн 94 дүгээр тал/ гэж,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 07 цаг 40 минутын үед би гэрийнхээ нойлын өрөөнд бие засаад сууж байхад ... дугаараас миний ...  дугаарт дуудлага ирсэн. Тухайн дуудлагыг аваад хэн бэ гэхэд маш их айж цочирдсон эмэгтэй хүн байсан. Б  чи С  захирлыг зайлуулаад явуулаад өг, энэ хүн биднийг зодож дарамтлах нь хэрээс хэтэрч байна. Өмнө нь байнга зоддог байсан. Өчигдөр манай М ийг зодоод тухайн хүн маань зодуулсныхаа дараа цус харвачихлаа гээд айж цочирдсон байдалтай ярьсан. Тэгээд би эхнэрийгээ утсаа аваад ир гэж хэлээд Айфоне Х гэх утсаар нь ярьж байгаа утсаа баримтжуулаад бичлэг хийгээд авсан. Тэгээд би та болсон процессоо эхнээс нь яриа гэхэд тухайн эмэгтэй айж цочирдсон чигээрээ үргэлжлүүлээд ярьсан. С  захирал биднийг зодож дарамталдаг. Гэр орондоо аваачиж зарж боолчилдог. Ганцхан С  захирлын гэрт ч биш, амралтын өдрөөр түүний ах, дүүсийн гэрт очиж гэр орныг нь цэвэрлэдэг. Энэ хүний ааш авир хэрээс хэтэрлээ, цус үзэж байж гарна гэж хашхираад байдаг болсон. 9 дүгээр сарын 05-ны өдөр М ийг өрөөндөө дуудсан. Өрөөнөөс нь гарч ирэхдээ айж сандарсан байдалтай, би зодуулчихлаа гэж байсан. Үүнээс хойш 2-3 цагийн дараа энэ хүн цус харвасан байна гэж хэлсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү мэдээллийг сонсоод би маш их цочирдсон. Хавтаст хэрэгт “Сэтгүүлчийн ёс зүйн дүрэм” авагдсан байдаг. Буруутан шүүмжлэгдэж байгаа этгээд С  захирлаас хариу тайлбар авах ёстой. Мөн үнэхээр цус харвасан эсэхийг хөндлөнгийн гэрчээс тодруулах ёстой. Энэ ажиллагааны дагуу би О  эгч рүү дахин холбогдоод охиных нь дугаарыг авсан. Тэгээд охинтой нь холбогдох үед манай ээж цус харвасан нь үнэн. ... эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Ж.С захирал руу 8837 дугаараас залгахад утсаа аваагүй. Нэгэнт цус харвасан байна гэдгийг нь мэдсэн. Хүнээс надад ирсэн мэдээллийг би дамжуулсан. Түүнээс огт болоогүй зүйлийг зохиогоод хийсэн зүйл биш, ирсэн мэдээллийг бичлэг хийж баримтжуулж аваад үүнийхээ дагуу пост оруулаад өнгөрсөн байдаг. Пост оруулсныхаа дараа Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж лайвчин М э намайг гүтгээд байсан учраас энэ хүнд холбогдуулж гомдол гаргасан. Энэ үед утсаа унтраагаад 2 цагийн дараа асаахад маш олон хүнээс дуудлага ирсэн байсан. Утсаа авсан чинь нөгөө хэдэн сэтгүүлч нар бид эмнэлэг рүү очих гэж байна. Хохирогч М этэй уулзаж ярилцлага аваад ар гэрийнхэнтэй нь уулзана. Охинтой нь холбогдох дугаар байна уу гэж хэлсэн. Тэгээд би охин С  руу нь холбогдоод олон сэтгүүлч нар танаас ярилцлага авах хэрэгтэй гээд ... эмнэлэг рүү очиж байна. Та яриа мэдүүлэг өгөх боломжтой юу гэж асуухад та 12 цаг гээд хүрээд ир гэж хэлсэн учраас 12 цагийн үед очиж яриа авахад өглөө ярьж байсан, ярилцлага өгнө гэж байсан С  шал өөр болчихсон байсан. Тухайн үед би ярилцлага өгөхөө болилоо гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд тухайн үед ээжийгээ өмгөөлөөд яриа өгнө гэж байсан хүн яагаад гэнэт яриа өгөхөө больчихвоо гэж би гайхсан. Гэтэл С  нь хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ ... сургуулийн эмч рүү нь мессеж бичсэн байдаг. С.Б  гэх хүн надаас ярилцлага авна гэж байна. Би ярилцлага өгөх юм уу гэж асуусан учраас бусдын ятгалгаар ярилцлага өгөхөө больсон байсан. О  нь надтай ярихдаа Ж.С биднийг гэртээ аваачиж боолчилдог гэж хэлсэн. Энэ нь видео бичлэгээр нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 101-104 дүгээр талд С гийн өгсөн мэдүүлэгт Ж.С хөгшин ээжийгээ миний ээж М ээр асруулдаг. Гэрээ цэвэрлүүлдэг. Үүнийхээ төлөө сургуулиасаа цалин мөнгөө өгдөг гэж мэдүүлдэг. С  яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр 9 дүгээр сарын 07-ны өдөр анх цагдаад мэдүүлэг өгөхдөө С  ажилгүй гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл 11 дүгээр сард мэдүүлэг өгөхдөө ... сургуульд үйлчлэгчийн ажилд орсон гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад Ж.С захирал ээж чинь харвасан учраас чамайг ажилдаа авна гэж хэлж өөрөөр хэлбэл эдийн зүйлээр урхидаж өөрийнхөө талд мэдүүлэг өгүүлж тухайн хүнийг ашигласан гэж бодож байна. Шүүх эмнэлгийнхэн тухайн видео дүрсийг шалгасан байдаг. Энэ бичлэг нь ямар нэгэн өөрчлөлтгүй байна. Ж.Б  нь тухайн Айфоне Х гэх утсыг нь авч ирж өгөөгүй учраас нотлох баримтаар авах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.  Хэрэв тухайн мөрдөгч нь над руу холбогдоод эхнэрийнхээ гар утсыг эх хувиар нь аваад ир, шүүх шинжилгээнд оруулна гэж хэлсэн бол болох байсан. Гэтэл зориуд намайг яллах гэж байсан учраас чухал нотлох баримтыг эх хувиар нь авч ир гэж хэлээгүй, худал дүгнэлт гаргасанд би гомдолтой байна. Надад Ж.С захирлын талаар илт худал мэдээлэл тараасан, зохиосон зүйл байхгүй. О  гэх гэрчээс ирсэн ярианы бичлэгийг видеогоор болон аудит хэлбэрээр баримтжуулж аваад охин С гаас тайлбарыг нь авсан. Сүүлд Ж.С захирал хариу тайлбар авах гэж очсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан илт худал мэдээлэл тараасан гэх гэмт хэргийг хүчингүйд тооцож, намайг цагаатгаж өгнө үү. Хоёр дахь хэргийн хувьд 12 цагийн үед ... эмнэлгийн үүдэнд маш олон сэтгүүлч нар цугласан байх үед С гаас ярилцлага авч чадаагүй учраас буруутан шүүмжлэгдэж байгаа этгээд болох Ж.С захирлаас бид та үнэхээр зодсон эсэхийг нь тодруулах байдлаар заавал хариу тайлбар авах ёстой учраас ... .мн сайтын сэтгүүлч А , зураглаач Б.М  бид гурав явсан. Тэр хоёр өөрсдийнхөө машинтай. Би өөрийнхөө машинаар очсон. Тухайн үед А , М  хоёр надаас 10 минутын өмнө түрүүлээд очсон. Намайг очих үед лайваа эхлүүлчихсэн. Тухайн сургууль руу орох гэсэн чинь оруулахгүй байна гэж хэлээд лайв хийж байсан. Би тухайн лайвыг нь үзсэн чигтээ машинаа зогсоолд байрлуулчхаад очиж явах үед тэр хоёр над руу чиглээд ирж байсан. Ирээд биднийг оруулахгүй байна. Хойд талын хаалгаар нь орох гэтэл оруулахгүй байна. Өөр ордог хаалга байдаг уу гэхээр нь би баруун хаалгаар нь ордог гэж хэлээд баруун хаалга руу очоод Ж.С захирлын өрөөнийх нь үүдэнд хүрээд ирсэн. Ж.С захирлын өрөө нь нарийхан коридорт улаан хаягтай хаалга байдаг. Хаалганы урд нь А суучихсан. Яагаад ярилцлага өгдөггүй юм бэ, энэ хүнд яагаад хууль үйлчилдэггүй юм. Би ярилцлага авч байж явна гээд суучихсан. Миний хажууд Б.М  камераа барьчихсан бичлэг хийж байсан. Би утсаа урдаа барьчихсан, М ы хажууд нэг ч үг дугараагүй, нэг ч үйлдэл гаргаагүй зогсож байсан. Яагаад би номхон зогсож байсан бэ гэхээр 9 дүгээр сарын 01-ний өдөр би ... сургууль дээр яриа авах гэж очоод хэмх нүдүүлээд гарсан, түүнээс хойш айдастай байсан. А хамт очъё гэж хэлээд байсан учраас өөрөө сэдлийг нь өгчхөөд очихгүй бол болохгүй гэж бодож очсон. Хавтаст хэргийн 101-10... талд М ы мэдүүлэгт намайг хөдөлгөөнгүй зогсож байсан талаар буюу С.Б  нь цээжин тус газар утсаа бариад хөдөлгөөнгүй зогсож байсан. А г утастай байсныг санахгүй байна гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээр намайг хөдөлгөөнгүй зогсож байсныг нотолж байна. Зогсож байхад Н  оросоор загнаад байсан. Удаагүй 2 метр өндөртэй туранхай залуу орж ирсэн. Тэр залуу надтай юм яриагүй, А  тай муудалцаад байсан. Удалгүй ... сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг гэсэн Р  гэх залуу ирээд А  руу заагаад энийг үү гээд монголоор хэлсэн. Нөгөөх нь урдаас нь юу гэсэн юм байгаа мэдэхгүй миний утсыг шүүрээд авахад миний пиджакны товч үсрээд газар унасан. Би араас нь хоёр гараараа тас тэврээд үүд рүү чиглээд явсан. Гэхдээ би утсаа урдаа хоёр гараараа барьчихсан бичлэг хийгээд явж байсан. Хажуу талаас А  Д  гарч ирээд миний утсыг авах гэж оролдсон. Эхний оролдлогоороо чадаагүй. Босож ирээд дахин хоёр дахь удаагаа миний утсыг авах гээд татахдаа хойшоо бөгсөөрөө пад хийгээд унасан. Миний утас том коридорт гулсаад булан руу очсон. Би миний утас, миний утсыг өгөөрэй гээд орилсон. Өөрөө очоод авах гэсэн боловч том биетэй залуу араас тэвэрчихсэн байсан учраас би дийлээгүй чирэгдээд явж байсан. Дахиад нэг залуу гарч ирээд зураглаач М ыг камертай нь хамт дараад камер нь газар унаад дээд талын лайвны төхөөрөмж нь салаад унасан. Бид хоёр нэг нь утасгүй, нөгөө нь камергүй болчихсон байсан. Гэтэл нөгөө А ыг 4 залуу хоёр нь гараас нь, нөгөө хоёр нь хөлөөс нь барьчихсан авч ирээд үүд рүү шидсэн. Намайг мөн ямар ч хөдөлгөөнгүй чирсээр байгаад гаргасан. М ыг бас гаргасан. Энэ болсон процесс нь тухайн сургуульд жижүүрээр ажиллаж байсан Н.Б гэх хүний мэдүүлгээр нотлогддог. Энэ хүний мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар талд авагдсан байдаг. “А  нь С.Б гийн араас нь тэврээд түлхээд гаргасан. Д  хамт түлхээд үүдээр гаргасан” гэх мэдүүлэг, Б ийн дахин өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд “Д  2-3 орос багшийг дагуулж ирээд тэр гурван залууг чирч гаргасан. Зодолдсон зүйл огт байхгүй. Нойл ороод ирэхэд ширээн дээр модем болон хар төхөөрөмжийг тавьсан байсан” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад хөөж гаргачхаад газар унасан камерын төхөөрөмжүүдийг жижүүрийн ширээ дээр гаргаж тавиад, миний утсыг цааш нь аваад явсан байсан. Миний хувьд тухайн хэрэг явдал дээр өөртөө яагаад ийм итгэлтэй байсан бэ гэхээр ... ... сургууль нь хамгийн сайн камержсан сургууль, зөвхөн дотоод орчиндоо гэхэд 37 камертай. Үүд коридор, булангийн хэсэгт битүү камертай. Сэтгүүлч хүний утас дээр хамгийн чухал мэдээллүүд нь байдаг учраас надад итгэж мэдээлэл өгдөг хүмүүсийн эх сурвалжуудыг нийтэд алдчихна гэж маш их айсан учраас утсыг минь гаргаад өг гэж маш их гуйсан. Удаа дараа цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нарт ... сургуулийн орчинд 37 камер байдаг. Эдгээр камеруудын бичлэгийг нэн даруй баталгаажуулж авна уу гэж хэлсэн. Харамсалтайгаар баталгаажуулж авахгүй байсаар байгаад устгуулчихсан байсан. Хэрэв би бусдын биед халдаж Д  А  Ю гийн биед халдсан бол тэд нар камерын бичлэгийн устгахгүй байсан. Тухайн бичлэгийг гаргаж ирээд сошиал орчноор С.Б гийн үйлдэл гээд цацах байсан. Гэтэл өөрөө зодогдоод Говь компаниас 1,000,00 төгрөгөөр авч байсан пиджакийг уруулсан. Хавтаст хэрэгт шинэ пиджак байна. Хүчний үйлчлэлээр урагдал үүссэн байна. Гар утсаа дээрэмдүүлсэн зэрэг өөрөө хохирогч мөртлөө эсрэгээрээ хүний гар утсыг булаасан, бусдын биед халдаж гэмтэл учруулсан гэж буруутгагдаж байна. Мөрдөгчийг нь би ёс журмаар нь хэргээ мөрдөж шалгаж байгаа байх гэтэл шал өөр эргэсэнд үнэхээр гайхсан. Надад А , Ж.С захирал хоёртой ямар ч хувийн өс хонзон байхгүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад муудалцсан. Би ямар ч шалтгаангүйгээр орос багшийн утсыг булааж авах үндэслэл байхгүй. А нь маш өндөр үнэтэй “Самсунг калакси эс 20” маркийн утастай байсан. Энэ утсыг Мобикомоос авсан гэж мэдүүлэгтээ тусгасан. Мөрдөгч энэ хэргийг яллах болон цагаатгах талын нотлох баримтаа тэгш цуглуулаад Мобикомын лавлахаас тодорхойлолт авсан бол болох байсан. Хавтаст хэргийн 40 дүгээр талд Д аас 9 дүгээр сарын 06-ны өдөр “Ж.С үйлчлэгч нарыг нэг нэгээр нь өрөөндөө оруулаад байцааж байна. Хажууд нь цагдаа тагнуулын хүмүүс байна. Та нарын хэн нь С.Б д тэр мэдээллийг өгсөн бэ гэж үзлэг хийж, өглөөнөөс хойш үйлчлэгч болгоны залгасан дугаар луу нь залгаж бидний зүг рүү довтолж байна” гэсэн мессеж ирсэн байсан. Хэрэв Ж.С захирал үйлчлэгч нараа зодоогүй, гэм буруутай үйлдэл гаргаагүй байсан бол үйлчлэгч нарыгаа өрөөндөө нэг нэгээр нь оруулж ирээд утсанд нь үзлэг хийж, залгасан дугаар бүр лүү нь залгах ямар шаардлагатай гэж. Энэ хүнд бусдын гар утсанд шууд үзлэг хийх эрх байхгүй. Д агийн 9 дүгээр сарын 06-ны өдөр над руу айж сандран чат бичсэн чат нь хэзээ нотлогдсон бэ гэхээр О  гэх хүн тухайн үед над руу энэ талаар ярьж хэлчхээд одоо миний яриа биш, С.Б  бараг эвлүүлэг хийсэн байна гэх мэтээр мэдүүлэг өгсөн. Яагаад гэхээр утас руу нь залгаад дарамталчихсан учраас. Гэтэл ... сарын 31-ний өдөр цагдаад нэмэлт мэдүүлэг өгөхдөө энэ миний дуу хоолой биш гэж мэдүүлсэн. Тэгээд цагдаа таны утсыг танаас өөр хэн авах вэ гэхэд 2023 оны ... сарын 31-ний өдөр О ийн цагдаад өгсөн дахин мэдүүлэгтээ “Миний утсыг би өөрөө ашигладаг. 9 дүгээр сарын 06-ны өдөр миний утсыг нягтлан Х  шалгасан” гэж мэдүүлдэг Уг мэдүүлгээр Д ааас ирсэн чат нотлогдож байна. Өнөөдөр О  гэх хүн Ж.С захирлыг хараад үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Би болсон процессыг үнэн зөвөөр нь ярилаа. Миний хувьд бусдыг зодож байсан хэрэгт энэ амьдралдаа холбогдож байгаагүй. Би хүний утсыг дээрэмдэх нь битгий хэл бусдын утсыг олчхоод дуудлага ирэхээр нь хүргэж өгдөг хүн. Б дээрэмчин  биш, гэмт этгээд ч биш. Би хэзээ ч танхайн гэмт хэрэг хийж байгаагүй жирийн нэг сэтгүүлч хүн. Тиймээс намайг гэм буруугүй хэмээн цагаатгаж өгнө үү...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэж мэдүүлснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр талд авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд зааснаар Нямаагийн Амрааг орчуулагчаар томилсны дагуу орчуулагч хохирогчийн мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тухай тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэлд хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны тус бүрд гарын үсэг зуруулна” гэх заалтыг зөрчсөн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Н  О гаас мэдүүлэг авахдаа 2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр талд орчуулагч М.Наранцэцэгийг оролцуулсан байна. Гэвч гэрч мэдүүлгийнхээ эхний нүүрэнд гарын үсэг зураагүй. 2 дугаар хавтаст хэргийн 64-66 дугаар талд гэрч Д агаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх заалтад заасныг зөрчсөн. Мөн мэдүүлэгт орчуулагч М.Н оролцоно гэсэн боловч орчуулагчийн гарын үсэг байхгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон эсэх нь ойлгомжгүй. 2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр талд гэрч Н  Н д 2022 оны 9 дүгээр сарын16-нд эрх, үүрэг танилцуулсан хэдий ч орчуулагч оролцуулаагүй. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар талд мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар талд гэрч Ч аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх заалтад заасныг зөрчсөн. 2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр талд хохирогч Д гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2 дугаар хавтаст хэргийн 92-93 тал гэрч О.Ч оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2 дугаар хавтаст хэргийн 101-10... талд гэрч М оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх заалтад заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 100 дугаар талд эрх, үүрэг танилцуулахдаа орчуулагч оролцуулаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар талд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай" тогтоолыг хэргийн оролцогч нар болон шинжээчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27 дугаар бүлэгт заасан ажиллагаануудыг зөрчсөн. 2 дугаар сарын xавтаст хэргийн 107-108 дугаар талд "Дамно" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 1,200,000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Дээрх үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар талд гэрч Ч.М эс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. ... хавтаст хэргийн 93 дүгээр талд гэрч Б.Х гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр дагаж хэрэглэх, үүн дотор мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг хуульд заасан журмын үндэслэл, журмын дагуу цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихгүй байх нөхцөл байдалд хамаарах нотлох баримтаас хасуулах саналтай байна...” гэх хүсэлт гаргасан.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотлох баримтаас хасуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.Б  нь ... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “... сургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М  гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “... сургууль дотор хохирогч А  Д Ю  нь тухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн, улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Ж.Сгийн “2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ... сайтад С.Б  гэх сэтгүүлч намайг сургуулийнхаа үйлчлэгч М ийг өрөөндөө оруулж ирээд цохиж унагаасан, үүний улмаас М ийн тархинд нь цус харвасан гэж ор үндэсгүй нийтлэл түгээж, хүний эрүүл мэндэд онц ноцтой гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэж гүтгэсэн” гэх мэдүүлэг, Фейсбүүк хуудас болон веб сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Д.Б гийн мэдүүлэг, гэрч М.Б ийн мэдүүлэг, гэрч З.Ж  ы мэдүүлэг, гэрч Э.Б гийн мэдүүлэг, гэрч Ч.М ийн мэдүүлэг, гэрч М.С гийн мэдүүлэг, гэрч Б.О ийн мэдүүлэг, Юнител компаниас ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. 9 дүгээр сарын 06-ны өдөр дээрх мэдээллийг тодруулах явцдаа тухайн сургуулийн багш ажилчидтай, хохирогч А  Д Ю гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч А  Д Ю гийн “2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би төв сургууль дээр 14:30 цагийн орчим ирэхэд С.Б  нь сургуулийн 1 дүгээр давхарт ирчихсэн байсан. Намайг сургууль дээр ирэхэд коридороор баахан камертай хүмүүс ирчихсэн байдалтай байхаар нь би гайхаад баруун гартаа гар утсаа бариад явж байсан. Тэгээд би С.Б д хандаж “Та гарчих аа” гэж маш эелдгээр хэлсэн. Тэгэхэд С.Б  нь миний баруун гартаа барьсан байсан гар утсыг булаагаад цаашаа явсан. Тэгэхээр нь би араас нь очоод “Миний гар утсыг өгөөч” гэж хэлээд араас нь татахад намайг шууд зүүн гараараа хүчтэй тохойдоод газарт унагаасан” гэх мэдүүлэг, гэрч О гийн мэдүүлэг, гэрч Д гийн мэдүүлэг, гэрч Н гийн мэдүүлэг, гэрч, И  ийн мэдүүлэг, гэрч О.Ч ийн мэдүүлэг, гэрч Л.Б гийн мэдүүлэг, ... .мн вэб сайтын лайв бичлэгт дурдагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн хохирогч А  Д Ю гийн унаж байгаа бичлэг харагдаж байгаа зэрэг мөрдөгчийн тэмдэглэл, шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 12297 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Ж.Сгийн өмгөөлөгч Б.Батнасангаас: “...Шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ гэмт хэргийн шинж нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг. Миний үйлчлүүлэгчийн тухайд багш мэргэжилтэй. 1992 оноос хойш тасралтгүй 30 жил ... ... сургуульд захирлаар нь ажиллаж ирсэн гэж мэдүүлэгтээ дурдсан. С.Б  нь 30 гаруй настай. Гэтэл Ж.Сгийн насан туршдаа зориулж зүтгэсэн түүний өөрийнх нь болон бусдын өгч буй үнэлэмж, нэр төр гэж ойлгож байна. С.Б гийн оруулсан постоос болж энэ хүний нэр төр яаж, хэрхэн үгүй болж, энэ хүн сургуулиасаа халагдсан гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Нэр хүнд нь ямар хэмжээнд байсан бэ гэдэг нь баталгаатай харагдана. 30 жилийн хугацаанд төр итгээд ... гэх бусад ерөнхий боловсролын сургуулиудаас ялгаатай хоёр орны хамтарсан сургуулийг төр даалгаж, удирдуулж явж ирсэн үнэлэмж, мөн ард иргэд ч итгээд төлбөртэй сургуульд хүүхдээ сургаад явж байгаа нь Ж.С гэх хүний нэр хүнд ямар хэмжээнд байсан бэ, одоо ямар хэмжээнд очсон бэ гэдэг нь харагдаж байна. Хамгийн сүүлд сэтгүүлч С.Б  нь Ж.С захирлын Энкантогийн гадаа зогсож байгаа зургийг тавиад нөгөө яргачин авгай нөхөртэйгөө саунд ороод явж байна гээд энэ хүний нэр хүндийг олон нийтэд маш их гутамшигтай байдлаар дордуулсан. Энэ нь худал мэдээлэлтэй холбоотой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. С.Б  гэх хүн нийгэмд эзлэх байр суурь нь ямар хүн билээ, энэ хүний оруулсан постыг хэдэн хүн уншиж, цааш нь түгээж мэдээллийн эх сурвалж болгож байгаа. Өөрийн эрхэлж байгаа ажилдаа хандаж байгаа хандлагадаа сэтгүүлч хүний хувьд ёс зүйн зарчмыг хамгийн түрүүнд хангаж ажиллах ёстой. Мэргэжлийн сэтгүүлч мөн эсэх асуудал дээр эргэлзээтэй нөхцөл байдал байна. Илт худал гэдэг нь огт болоогүй үйл явдлыг дүрсэлж бичиж байгаа ойлголтыг хэлнэ. М э гэх хүнийг цохисон зодсон асуудал огт болоогүй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд М ийг нэг удаа өрөөндөө оруулаад цохисон зодсон, өшиглөсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байна. М ийг цохисон зодсон асуудлаар шалгагдсан шийтгүүлсэн зүйл Ж. С  гэх хүнд байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, 103 дуудлагын эмчийн дүгнэлт, компьютер томографын дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр М э нь тархиндаа цус харвасан байна. Түнээс өөр ил харагдах шарх байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. С.Б г өндөр нэр төртэй сэтгүүлч гэж олон нийт ойлгодог. Түүний оруулсан мэдээ мэдээлэл, үг үсэг гэлтгүй маш олон хүнд хүрч цааш нь түгээгддэг. Тухайлбал түүний оруулсан Ж.С захиралтай холбоотой пост нь коммент нь 831, 422 хүн шэйр хийсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. Үүнээс харахад энэ хүний нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө, түүнээс учирч байгаа хор уршиг гэдэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй. Одоо Ж.С гэх хүнтэй холбоотой бичсэн комментуудыг харахад “яргачин, шүүр унасан эмгэн шулам” гэх зэргээр бичиж байна. Залуучууд бид “хийдэг ээ хийчихсэн хүн” гэж ярьдаг. Эцэст нь 30 жилийн хөдөлмөрийг бүтэн сүйрүүлсэн. Үүнд миний үйлчлүүлэгчийн хувьд маш их гомдолтой байдаг. Иймд шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож өгнө үү гэх улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Д гийн өмгөөлөгч Ю.Тогмидоос: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг шинжлэн судалж үзсэн. Нэр бүхий 5 гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тухайн эмнэлэгт үзүүлж байсан эмнэлгийн хуудас зэрэг нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчид гэмтэл учирсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүгдэг С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Прокурорын яллах дүгнэлтэд “... ... сургуулийн захирал өчигдөр 12 цагийн үед М э гэх үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зодсон” гэх гарчигтай хүний нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн. Хэргийн үйл баримтын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлэхүйц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан объектив талын шинжийг хэрхэн хангаж байна вэ гэдгийг ярих нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд илтэд халдсан гэж байна. Дээрх 3 шинж тус тусдаа бие даасан хүний эрх болон хуулийн этгээдийн нэр хүндийг агуулсан хуулийн шинж, ойлголт юм. Иймд улсын яллагчаас дээрх шинжүүдээс алийг нь буруутгаж хүний нэр төр юм уу, ажил хэргийн нэр хүндэд халдсан уу гэдгийг ялгах нь зүйтэй. Энэ нь тус тусдаа статустай. Нэг нь эхээс төрсөн нэр хүндийг үгүйсгээд байна уу, хуулийн этгээд буюу ... сургуулийн захирал гэдгээр нь буруутгаад байна уу гэдгийг зааглах ёстой. Илт худал мэдээлэл гэдэг шинжийг гэрчилж байгаа хохирогч Ж.Сгийн мэдүүлэг, М ийн мэдүүлэг, Б.О ийн мэдүүлэгт үйл баримтыг өгөх ёстой. Б.О  нь анх С.Б д мэдээлэл өгөхдөө цус харвасан, цохисон зодсон гэх үйл баримтын талаар тодорхой ярьсан. Үүнийг яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр ч тодорхой мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт ч тогтвортой мэдүүлдэг. Илт худал мэдээлэл байсан шүү гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад баримтаар тогтоодог. Гэтэл гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн сэтгэхүй харилцаа буюу субъектив шинж чанарыг бид тодорхой ярих ёстой. Гэмт хэргийн субъектив талын 4 шинж байх ёстой. Гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн зорилго, гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийн сэтгэл санааны байдал зэрэг 4 шинжийг тодорхойлох ёстой. Гэтэл энэ асуудал дээр С.Б  Ж.С гэх хүний талаар илт худал мэдээлэл тараах санаа зорилгыг агуулсан байх ёстой. Анхнаасаа зохиосон, ямар нэгэн болоогүй зүйлийг болсон мэтээр өөрөө ургуулан бодож энэ хүний нэр төр, алдар хүндэд халдсан бол үүнийг илт худал мэдээлэл гэнэ. Субъектив санаа зорилгын хувьд Б.О  гэх хүн мэдээлэл өгсний дагуу бусад этгээдээс мэдээллийг нягталсан. Энэ хүн цус харвасан уу? харвасан. Дээрх зодуулсан гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны эд мөрийн баримтаар тогтоогдсон сидинд бичигдсэн байсан. Тэмдэглэлд тусгагдсан байсан. М э Ж.С захиралд зодуулсан гэх үйл баримтын талаар тийм гэх үгүйсгэгдсэн нөхцөл байдал байхгүй. Бүх ярьсан ярианы бичлэг байсан. Нэг талаараа гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байгаа мэт боловч нөгөө талаасаа субъектив санаа зорилго С.Б  гэх хүнд байгаагүй. Нөгөө талаас өрсөлдөгч хэм хэмжээг ярих ёстой. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж тодорхой заасан. Мөн үүрэг хариуцлагаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан байдаг. С.Б  ийм үйл баримт болсон гэдгийг хэрэгт авагдсан баримтуудаар яриад байдаг. Нөгөө талаас цагаатгах талын баримт ч гэх юм уу энэ хоёр баримт нь бие биеэ нөхөж орж ирнэ. Гэтэл тухайн Б.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс мэдүүлгийн зөрүү гарч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн М э зодуулаагүй гэдэг боловч бусад мэдүүлгийн эх сурвалжаар 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримтууд нь бие биеэ үгүйсгэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нотолж байгаа нь хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт энэ хэд бааранд архи уусан байсан гэх нөхцөл байдлыг ярьсан. Маргааны эх үүсвэр тухайн үед юу болсон талаар О  хэлэхгүй байгаа боловч энэ нь илт худал мэдээлэл биш, илтэд худал гэдгийг араас нь нөхөж гүйцэтгэж байгаа ажиллагаа, түүнээс С.Б гийн сэтгэхүйн харилцаанд энэ хүний гэм буруутай үйлдлээрээ энэ хүний нэр төр, алдар хүндэд шууд халдах санаа зорилго байхгүй байсан гэдэг нь нотлогдож байна. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж байна. Зөрчсөн буюу үйлдэл харилцааг тогтооход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийг иш татсан буюу бланкад хэм хэмжээг хэрэглэх ёсгүй. Үүнийг хэрэглэхээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн хэм хэмжээ рүү ороод ирэх учир мэргэжлийн хариуцлага алдсан бол процессын хувьд тусдаа сэтгүүлчийнхээ хариуцлагыг хүлээгээд явах харилцаа байгаа. Иргэний эрх зүйн харилцаагаар нэр төр, алдар хүндийг сэргээлгэх харилцаа байна. Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл дээр хэрэгт авагдсан хохирогч, бусад Оросын холбооны улсын иргэдийн хооронд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл байгаа. Үүнийг нотлох баримтаар тооцох эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үлдээсэн. Хэрэгт ... .мн сайтын шууд бичлэг авагдсан. Үүнд гэрч А , М  нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн зүйл байхгүй. Тухайн үед Ж.С захирлаас ярилцлага авах гэж очсон. Тэр үед С.Б  хэн нэгэнтэй маргалдсан, ам зөрсөн асуудал хэрэгт авагдаагүй. Нэг талаас Оросын Холбооны улсын багш нар, нөгөө талаас сэтгүүлч нар гэх хүмүүс л мэдүүлэг тайлбар өгч байгаа. Энэ дундаас бүх зүйлийг гэрчилж байгаа нь харуулаар ажиллаж байсан Б оос “ямар нэгэн маргаан зодоон болоогүй, өргөж гаргасан” гэж мэдүүлдэг. Мэдүүлгийн эх сурвалжуудыг нь харахаар Оросын Холбооны улсын багш нарын өгсөн мэдүүлэг хоорондоо болон камерын бичлэгээс зөрүүтэй. Нэг нь С.Б г утас аваад явчихсан. Цаанаас нь хохирогч Д  А  Ю  утсаа авахаар очсон гэдэг боловч камерын бичлэгт энэ талаарх дүрс бичлэг байгаагүй. Харин С.Б гийн үйлдлийг хязгаарлаад сургуулиас гаргаж байгаа үйлдэл тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн шинж буюу хөнгөн гэмтэл учирсан гэх нөхцөл байдлыг шинжээч эмч Б.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж өгч чадсангүй. Учир нь баруун хөлөнд учирсан хөхрөлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөлөнд учирсан гэмтэл нь зулгаралт, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн. Баруун хөлөнд учирсан гэмтэл нь хэзээ яаж үүссэн, хэмжээ нь ямар байсан бэ гэхээр хариулж чаддаггүй. Хохирогч өөрөө мэдүүлгээрээ тогтвортой мэдүүлдэг. Би 2022 оны 5 дугаар сард хөлний хагалгаанд орсон байсан. Өвдөгний хагалгаанд орсон хөхрөлт ч гэх юм уу энэ нөхцөл байдлыг шинжээч эмч улсын яллагчийн асуусан асуултад хариулж чадаагүй. Хөхрөлт арилсан эсэх дээр ч юм уу, эсхүл энэ хүн хөлгүй болно гэх мэтчилэн шинжээч өөрийнхөө дүгнэлтийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Д гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл субъектив санаа зорилгыг санаатай гэж тодорхойлсон. Гэтэл санаатай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулж байгаа нь хохирол хор уршгийн хооронд дахь шалтгаан холбоо тогтоогддоггүй. Тиймээс дээрх хоёр үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

I. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг дараах байдлаар тодорхойлсон.

Тус хэргийн объектив талын шинжийг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэжээ.

Илт худал мэдээлэл гэдгийг бодит байдалд огт үнэн биш, илэрхий худал, ор үндэсгүй хуурамч мэдээ сэлтийг ойлгох ба илт худал мэдээлэл тараах гэдэгт зориуд санаатайгаар зохиосон, бусдаас санаа авсан буюу амьдрал, бодит байдалд байхгүй зүйлийн талаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор худал, хуурмаг мэдээлэл бэлтгэн боловсруулж идэвхтэйгээр тарааж буй үйлдлийг ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүй, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс уг гэмт хэрэг нь хохирогчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар гэмт хэргийн шинж хангагддаг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Улмаар мэдээлэл илэрхий худлаа гэдгийг тухайн этгээд мэдсээр байж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний нэр төр, алдар хүнийг гутаах, үнэлэмжийг бууруулах, сөрөг хандлага, үр дагавар бий болгох зорилгоор энэхүү үйлдлээ хүсэж хэрэгжүүлсэн, ийнхүү тараахдаа цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон амаар олон нийтийн сонорт хүргэсэн үйл явц байдаг.

Шүүгдэгч С.Б  нь ... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “... сургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М  гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “... сургуулийн захирал Ж.С үйлчлэгч Ч.М ийг өрөөндөө оруулж зодсон...” болох нь тогтоогдоогүй, түүнчлэн уг мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй байна.   

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-д “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гээд 1.1-т “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.4-т “Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй”, 1.6-д “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”, 1.9-д “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна” гэж тус тус заажээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага түүний сэтгүүлчийн нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлах, өөрт байгаа эх сурвалжид тулгуурлан нийтлэл бичих үүрэгтэй бөгөөд уг эх сурвалжид дурдсан мэдээллийн агуулгыг гуйвуулан дүгнэлт хийж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараасныг эх сурвалжаас үндэслэж мэдээ нийтэлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ... зүйлийн З.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ...” гэж заасан.

Шүүгдэгч С.Б  нь “... сургуулийн захирал Ж.Сгийн нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндэд халдсан бодит үнэнд нийцээгүй, мэдээллийн эх сурвалж үнэн зөв эсэхийг нягталж шалгаагүй, мөн дээр дурдсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг баримталж ажиллаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас бэлтгэсэн илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт ашигладаг “Budragchaa Serdamba” гэх хаягаар нийтлэл хэлбэрээр олон нийтэд тараасан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

II. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 12297 дугаар дүгнэлтээр хохирогч Д гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б  нь хохирогч Д гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...бичлэг, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, шинжээч эмч гаргасан дүгнэлтээ хамгаалж, асуултад хариулж чадаагүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Д гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байна. ...санаатай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулж байгаа нь хохирол хор уршгийн хооронд дахь шалтгаан холбоо тогтоогдохгүй байгаа учраас ...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзсэн ба өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохирогч Д д эрүүл мэндтэй холбоотой 506,280 төгрөгийг шүүгдэгч С.Б гаас гаргуулж түүнд олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Д  болон хохирогч Ж.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б гаас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Б  нь хохирогч Ж.Сд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 2,300,000 төгрөгөөр тогтоох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан торгох ялыг 1,000,000 төгрөгөөр тогтоож, 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эсхүл 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинж, нөхцөл байдлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 35, 127 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 3... тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 125 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 128 дугаар тал/, жолоочийн лавлагаа /3хх-ийн 129 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3хх-ийн 130-131 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /3хх-ийн 13... тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3хх-ийн 134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр тогтоож; мөн хуулийн ерөнхий ангийн 5.... зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт С ын Б г “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.... зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Сд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б гаас 506,280 /таван зуун зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Д д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.С, Д  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б гаас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН