| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
2024/ШЦТ/188
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Мт холбогдох 2412002040190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүү нарын хамт А аймгийн Эсумын .. дугаар багийн .. дүгээр байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Аийн М/РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн А хороололд байрлах “Х” нэртэй дэлгүүрт түгээлт хийж явахдаа тус дэлгүүрийн худалдагчийг тайван байлгасангүй гэсэн шалтгаанаар хохирогч О.Гтай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны цус хуралт, зүүн дэлбэнгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412002040190 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Гын мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өглөө би Батцэнгэл суманд барилгын ажил хийж байгаад 09 цагийн үед А аймгийн төвд хамт ажил хийж байсан хүмүүсийн хамт ирсэн. Бид нар замдаа 2-3 ширхэг пиво уугаад ирсэн бөгөөд хамт ажил хийж байсан хүргэн дүү А бид хоёр манай гэрт буугаад үлдсэн. Би гэртээ аавын хамт амьдардаг. Тухайн үед аав Улаанбаатар хот руу ажилтай явчихсан байсан болохоор гэрт хүн байгаагүй. А бид хоёр замдаа авсан 0.5 литрийн архийг манай гэрт хувааж уугаад А гэртээ харилаа гээд явсан бөгөөд би ганцаараа гэртээ байж байгаад урд гудамжинд байдаг дэлгүүрээс 0.5 литрийн улаан өнгийн “Касс” нэртэй лаазтай пиво худалдаж аваад дэлгүүрт нь задлаад ганц, хоёр балгасан чинь тухайн дэлгүүрт түгээлт хийж байсан нэг залуу болон худалдагч хүүхэд гар гэж хэлэхээр нь би за гарлаа гээд гарсан чинь дэлгүүр дотор нэг удаа нүүр рүү цохиод дэлгүүрээс гараад миний нүүр хэсэг рүү дахиад 3 удаа, зүүн шанаа, толгой хэсэг рүү нэг, нэг удаа гараараа цохиод 2 гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд эндээс зайлахгүй бол гүйцээнэ шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу яваад өгсөн юм. Тэгээд би тухайн залууг хаана ямар ажил хийдэг талаар нь мэдэж сонсож байгаад Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Худалдагч эмэгтэй болон талх түгээж байсан залуу бид гурав байсан. Тухайн түгээлтийн Мгэх залуу намайг зодсон юм. Миний хувьд цохисон зүйл байхгүй. Мгэх залуу өөрөө эрүүл байсан, би согтуу байсан юм. Би тухайн залууг огт танихгүй, намайг дэлгүүрт пиво уусан гээд худалдагч эмэгтэйг өмөөрч зодсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Гын дахин мэдүүлсэн: “...Надад тогтоолгох шаардлага байхгүй, би хохирол төлбөртөө 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Одоогоор надад гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Учир нь би эмчилгээ хийлгээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ан мэдүүлсэн: “...Г бид хоёр Батцэнгэл суманд ажил хийж байгаад тухайн өглөө 09 цагийн Эсуманд ирсэн. Урд өдөр нь бид нар пиво ууж хоносон. Мөн замдаа пиво ууж ирээд Гын гэрт хүргүүлж ирээд бид хоёр буугаад үлдсэн. Замдаа авсан 1 шил 0.5 литрийн архийг Гын гэрт хувааж уусан бөгөөд гэрт нь хүн байгаагүй, аав нь Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би тухайн архийг хувааж ууж дуусгаад гэртээ харихаар явсан, харин Г унтлаа гээд үлдсэн юм. Гэтэл үдээс хойш би хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулж байгаад дэлгүүрээс орж ус ундаа ойр зуурын юм авч өгсөн чинь худалдагч М гэж дууддаг эмэгтэй Г өдөр манай дэлгүүрийн энд хүнд зодуулсан, одоо гэртээ байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ гэрт хүргэж ирээд Гын гэрт ирсэн чинь гэртээ байхгүй байхаар нь буцаад гэр рүүгээ явж байгаад гудамжинд Гтай таарсан бөгөөд намайг явсны дараа дэлгүүрээс пиво авч байгаад талх түгээгч залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Намайг харахад 2 нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай байсан. Нэг их согтоогүй гайгүй үлдсэн. Бид хоёр маргалдаж хэрүүл хийсэн зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр буюу тухайн өдөр 14 цаг болж байсан шиг санаж байна, Г манай дэлгүүрт согтуу орж ирээд нэг ширхэг 0.5 литрийн пиво худалдаж аваад дэлгүүрт пивоо задлаад уусан. Тэгээд би гараад уучих гээд гуйгаад гарахгүй байсан, мөн дэлгүүрийн лангууны урд суучихаад босохгүй байсан. Тэр үед талх түгээлтийн залуу Морж ирээд надад 15 ширхэг талх нийлүүлсэн. Тэр үед би уйлчихсан байсан учир нь Г нь дэлгүүрээс гарахгүй байсан юм. Гэтэл Мнь Гад хандаж наад хүн чинь гараад яв гээд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь Г Мруу “чи юу юм, юу юм” гээд дайраад байсан чинь МГыг дэлгүүрээс чирээд гарсан. Би дэлгүүрийн хяналтын камераар харсан чинь Мнь Гын нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Би дэлгүүрээс гараад боль гэж хэлэх үед хөл рүү нь өшиглөж байсан. Тэгээд би Мт хандаж боль наад хүнээ орхичих гэж хэлсэн чинь Мболиод дэлгүүрийн үүдэнд байсан машин руугаа алхаж байхад Г араас нь хэрүүл хийгээд ирсэн. Тэгэхэд Мнүүр хэсэг рүү дахиад гараараа нэг удаа цохиод зүүн гуя хэсэг рүү нь өшиглөөд өөрөөсөө түлхэж холдуулаад машиндаа суугаад зугтаагаад явсан. Г үлдсэн. Үүний дараа Гтай хамт яваад байдаг А гэх хүн орж ирэхээр нь өдөр Г хүнд зодуулсан гэртээ харьсан уу гэж асуусан чинь мэдэхгүй байна, уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Манай дэлгүүрийн хяналтын камер ажиллаж байгаа.. Гэхдээ дүрс буцаж үзэх гэхээр болохгүй, ямар код хийсэн эсэхээ санахгүй байгаа учраас тухайн өдөр болсон үйл явдал ухрааж харах боломжгүй байна. Манай дэлгүүрт орж ирээд пиво авах үед хоёр нүд нь зүгээр байсан, Мт цохиулсны дараа зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би энэ талаар хараагүй, Мл Гыг цохиж байхыг харсан. Г нь зээлээр авах юм яриад байсан. Тэгээд сүүлдээ мөнгөөрөө авна гээд авсан. Дээр нь дэлгүүрээс гарахгүй байгаад байсан учраас би ганц пиво гайгүй байх гэж бодоод өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 97 дугаартай дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Гын биед зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны цус хуралт, зүүн дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуу/, шүүгдэгч А.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-55 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мнь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн А хороололд байрлах “Х” нэртэй дэлгүүрт түгээлт хийж явахдаа тус дэлгүүрийн худалдагчийг тайван байлгасангүй гэсэн шалтгаанаар иргэн О.Гтай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны цус хуралт, зүүн дэлбэнгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Мнь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн А хороололд байрлах “Х” нэртэй дэлгүүрт түгээлт хийж явахдаа тус дэлгүүрийн худалдагчийг тайван байлгасангүй гэсэн шалтгаанаар хохирогч О.Гтай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны цус хуралт, зүүн дэлбэнгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Гын мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өглөө би Батцэнгэл суманд барилгын ажил хийж байгаад 09 цагийн үед А аймгийн төвд хамт ажил хийж байсан хүмүүсийн хамт ирсэн. Бид нар замдаа 2-3 ширхэг пиво уугаад ирсэн бөгөөд хамт ажил хийж байсан хүргэн дүү А бид хоёр манай гэрт буугаад үлдсэн. Би гэртээ аавын хамт амьдардаг. Тухайн үед аав Улаанбаатар хот руу ажилтай явчихсан байсан болохоор гэрт хүн байгаагүй. А бид хоёр замдаа авсан 0.5 литрийн архийг манай гэрт хувааж уугаад А гэртээ харилаа гээд явсан бөгөөд би ганцаараа гэртээ байж байгаад урд гудамжинд байдаг дэлгүүрээс 0.5 литрийн улаан өнгийн “Касс” нэртэй лаазтай пиво худалдаж аваад дэлгүүрт нь задлаад ганц, хоёр балгасан чинь тухайн дэлгүүрт түгээлт хийж байсан нэг залуу болон худалдагч хүүхэд гар гэж хэлэхээр нь би за гарлаа гээд гарсан чинь дэлгүүр дотор нэг удаа нүүр рүү цохиод дэлгүүрээс гараад миний нүүр хэсэг рүү дахиад 3 удаа, зүүн шанаа, толгой хэсэг рүү нэг, нэг удаа гараараа цохиод 2 гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд эндээс зайлахгүй бол гүйцээнэ шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу яваад өгсөн юм. Тэгээд би тухайн залууг хаана ямар ажил хийдэг талаар нь мэдэж сонсож байгаад Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Худалдагч эмэгтэй болон талх түгээж байсан залуу бид гурав байсан. Тухайн түгээлтийн Мгэх залуу намайг зодсон юм. Миний хувьд цохисон зүйл байхгүй. Мгэх залуу өөрөө эрүүл байсан, би согтуу байсан юм. Би тухайн залууг огт танихгүй, намайг дэлгүүрт пиво уусан гээд худалдагч эмэгтэйг өмөөрч зодсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Гын дахин мэдүүлсэн: “...Надад тогтоолгох шаардлага байхгүй, би хохирол төлбөртөө 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Одоогоор надад гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Учир нь би эмчилгээ хийлгээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ан мэдүүлсэн: “...Г бид хоёр Батцэнгэл суманд ажил хийж байгаад тухайн өглөө 09 цагийн Эсуманд ирсэн. Урд өдөр нь бид нар пиво ууж хоносон. Мөн замдаа пиво ууж ирээд Гын гэрт хүргүүлж ирээд бид хоёр буугаад үлдсэн. Замдаа авсан 1 шил 0.5 литрийн архийг Гын гэрт хувааж уусан бөгөөд гэрт нь хүн байгаагүй, аав нь Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би тухайн архийг хувааж ууж дуусгаад гэртээ харихаар явсан, харин Г унтлаа гээд үлдсэн юм. Гэтэл үдээс хойш би хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулж байгаад дэлгүүрээс орж ус ундаа ойр зуурын юм авч өгсөн чинь худалдагч М гэж дууддаг эмэгтэй Г өдөр манай дэлгүүрийн энд хүнд зодуулсан, одоо гэртээ байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ гэрт хүргэж ирээд Гын гэрт ирсэн чинь гэртээ байхгүй байхаар нь буцаад гэр рүүгээ явж байгаад гудамжинд Гтай таарсан бөгөөд намайг явсны дараа дэлгүүрээс пиво авч байгаад талх түгээгч залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Намайг харахад 2 нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай байсан. Нэг их согтоогүй гайгүй үлдсэн. Бид хоёр маргалдаж хэрүүл хийсэн зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр буюу тухайн өдөр 14 цаг болж байсан шиг санаж байна, Г манай дэлгүүрт согтуу орж ирээд нэг ширхэг 0.5 литрийн пиво худалдаж аваад дэлгүүрт пивоо задлаад уусан. Тэгээд би гараад уучих гээд гуйгаад гарахгүй байсан, мөн дэлгүүрийн лангууны урд суучихаад босохгүй байсан. Тэр үед талх түгээлтийн залуу Морж ирээд надад 15 ширхэг талх нийлүүлсэн. Тэр үед би уйлчихсан байсан учир нь Г нь дэлгүүрээс гарахгүй байсан юм. Гэтэл Мнь Гад хандаж наад хүн чинь гараад яв гээд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь Г Мруу “чи юу юм, юу юм” гээд дайраад байсан чинь МГыг дэлгүүрээс чирээд гарсан. Би дэлгүүрийн хяналтын камераар харсан чинь Мнь Гын нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Би дэлгүүрээс гараад боль гэж хэлэх үед хөл рүү нь өшиглөж байсан. Тэгээд би Мт хандаж боль наад хүнээ орхичих гэж хэлсэн чинь Мболиод дэлгүүрийн үүдэнд байсан машин руугаа алхаж байхад Г араас нь хэрүүл хийгээд ирсэн. Тэгэхэд Мнүүр хэсэг рүү дахиад гараараа нэг удаа цохиод зүүн гуя хэсэг рүү нь өшиглөөд өөрөөсөө түлхэж холдуулаад машиндаа суугаад зугтаагаад явсан. Г үлдсэн. Үүний дараа Гтай хамт яваад байдаг А гэх хүн орж ирэхээр нь өдөр Г хүнд зодуулсан гэртээ харьсан уу гэж асуусан чинь мэдэхгүй байна, уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Манай дэлгүүрийн хяналтын камер ажиллаж байгаа.. Гэхдээ дүрс буцаж үзэх гэхээр болохгүй, ямар код хийсэн эсэхээ санахгүй байгаа учраас тухайн өдөр болсон үйл явдал ухрааж харах боломжгүй байна. Манай дэлгүүрт орж ирээд пиво авах үед хоёр нүд нь зүгээр байсан, Мт цохиулсны дараа зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би энэ талаар хараагүй, Мл Гыг цохиж байхыг харсан. Г нь зээлээр авах юм яриад байсан. Тэгээд сүүлдээ мөнгөөрөө авна гээд авсан. Дээр нь дэлгүүрээс гарахгүй байгаад байсан учраас би ганц пиво гайгүй байх гэж бодоод өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 97 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Мнь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч А.Мнь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эсумын 2 дугаар багийн А хороололд байрлах “Х” нэртэй дэлгүүрт түгээлт хийж явахдаа тус дэлгүүрийн худалдагчийг тайван байлгасангүй гэсэн шалтгаанаар хохирогч О.Гтай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны цус хуралт, зүүн дэлбэнгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч О.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, шүүгдэгчээс хохирол төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байх боловч хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч О.Гын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч О.Гын нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР