Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/02797

 

 

 

 

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, ............. дүгээр хороо, .......................... гудамж, ............. тоотод оршин суух, ............. овогт .......................... /РД:............./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. дүүрэг, ............. дүгээр хороо,............. дугаар хороолол, ............. гудамж, .............дугаар байр, ............. тоотод оршин суух, ......................... овогт .......................... /РД:............./-т холбогдох,

 

............. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

............. оны............. дугаар сарын .............-ний өдөр Ж............. нь .......................... дүүргийн ............. дугаар хороо 00/0 000 тоот .............м.кв байрыг авахаар болж урьдчилгаа төлбөр болох ............. төгрөгийг бэлнээр нотариатаар гэрчлүүлэн өгсөн бөгөөд ............. оны .............дугаар сарын .............нд байр авахаа больсноо хэлэхэд байраа зараад урьдчилгаа төлбөр болох ............. төгрөгийг өгнө гэсэн боловч элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд ............. байрны урьдчилгаа мөнгө болох ............. төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч ............. нь хариуцагч .............өмчлөлийн .............-ийн............. дугаар хороо, 00/0-ийн ............. тоот орон сууцыг нийт ............. төгрөгөөр худалдан авахаар болж, ............. оны ............. дугаар сарын .............-ний өдөр урьдчилгаа ............. төгрөгийг хүлээн авч, нотариатаар батлуулсан.

Бидний хоорондын тохиролцоогоор ............. нь ............. оны ............. дугаар .............-ны өдөр буюу ............. хоногийн дараа цалингийн зээл аваад үлдэгдэл мөнгө болох ............. төгрөгийг өгөх байсан боловч хугацаандаа өгөлгүй хэд хоносон. Ингээд ............. оны .............дугаар сарын .............-ны өдөр надад би ерөөсөө байр авахаа болилоо гэсэн. Ингээд урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж нэхэхээр нь би чир надад зөндөө ажил удчихлаа, би байраа зарж байж өгнө, авах гэсэн өөр хүмүүсийг бүгдийг нь би болиулчихсан гэж хэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа шүүхэд хандсан байна. ............. нь байрыг авахаар тохирохдоо обой болон шалыг нь сольж өг гэж шаардсаны дагуу ............. нь байрны шалыг солихоор хуулж зардал гаргасан. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ............. төгрөгийг хохиролд тооцон авч, үлдэх ............. төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .............нь хариуцагч ............. холбогдуулан .............төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ............. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... ............. дүүргийн ............. дугаар хороо ............. ............. тоот .............м.кв байрыг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт ............. төгрөгийг төлсөн боловч тус байрыг худалдаж авахаа больж урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авахаар шаардахад төлөөгүй ...гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч............. нь нэхэмжлэлийн шаардлагаас ............. төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч............. төгрөгийг төлөхөөс татгалзаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгч нь миний өмчлөлийн ............. дүүргийн.............дугаар хороо, ............. байр............. тоот ............. м.кв байрыг ............. төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод урьдчилгаанд ............. төгрөгийг төлсөн. Ийнхүү байрыг авахдаа шал, обойгоо соль гэсэн тул бид шалыг хуулсан байхад байрыг худалдан авахаа болилоо гэсэн тул би хохиролд ............. төгрөгийг суутган авна гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Дээрх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас ............. дүүргийн ............. дугаар хороо, .............байр ............. тоот ............. м.кв байрыг ............. төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод урьдчилгаанд ............. төгрөгийг төлснийхөө дараа уг байрыг худалдан авахаас татгалзсан байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдан, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан байдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаардсан хуулийн нарийвчилсан зохицуулалттай.

 

Талууд ............. дүүргийн ............. дугаар хороо, ............. байр ............. тоот ............. м.кв орон сууцыг худалдах, худалдан авах талаарх гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчид ............. төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Иймд хариуцагч ............. нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаа төлбөрт ............. төгрөгийг авснаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ............. буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалан ............. төгрөгийн хохирол хүлээсэн гэж, нэхэмжлэгчээс авсан ............. төгрөгөөс ............. суутган авна гэж тайлбарлаж байх боловч энэ талаар ямар нэгэн сөрөг шаардлага гаргаагүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас.............төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ............. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............. олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............. төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ............. олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .............төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид ............. төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............. олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА