Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 6-р багийн төв Их Богд бүрэн дунд сургуулийн спорт заалан дотор 2016 оны 12 сарын 22-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ******* зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлийн шатанд өгсөн

 ...2016 оны 12 сарын 22-ны өдөр сумын сургуулийн спорт зааланд орой 20 цагийн үед ганцаараа ороход хүмүүс гар бөмбөг тоглож байсан. Тэнд******* тоглож байхаар нь би түүнийг нааш ир гээд дуудахад ирээгүй тоглоод байсан. Тэгээд дахиад дуудахад******* хүрээд ирэхэд нь чи яагаад дуудахад ирэхгүй байгаа гэж хэлсэн чинь яасан юм гээд байхаар нь Өлзийбаярыг гараараа нэг удаа алгадаж аваад, хоёр удаа өвдөгөөрөө нүүр лүү нь өвдөглөсөн тэгээд хамрын цус нь гарсан. Тэгсэн Энхтүвшин намайг аваад заалнаас гаргасан, мөн******* заалнаас гараад явсан. Өлзийбаярыг заалны үүднээс авч гараад уучлалт гуйж усаар нүүрийг нь угааж явуулсан. Би тухайн өдөр Бодьсайхантай хамт сумын хойд талд машин дотор сэрүүн нэртэй ногоон савтай 2,500 граммтай пиво хувааж уугаад тэгээд хоёулаа юм ярилцаж байгаад тэндээсээ шууд заалны үүдэнд ирээд би шууд заал руу орсон. Бодьсайхан тэндээсээ явсан байх, заалнаас гараад ирсэн алга байсан. Би 1000000 төгрөг Өлзийбаярын ээж Сувдмаа гэх хүний данс руу нь Өлзийбаярын эмчилгээний мөнгө гэж өгсөн. Тухайн өдөр нь заалны хажууд тараад Өлзийбаярыг дуудаад зааланд тоглох уу гэж ярилцаад Өлзийбаярыг архи уусан гэж хамт байсан хүмүүс Дорж тэд нар ярилцаад байсан. Тэгэхээр нь би Өлзийбаярыг чи яахаараа архи уудаг юм гэж ахараад хэлсэн. Өлзийбаяр яваад өгсөн тэгээд тэр орой нь зааланд тоглож байхад нь дуудаад жаахан уур хүрээд тэгээд зодчихсон юм өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/

Насанд хүрээгүй хохирогч******* хэрэг бүртгэлийн шатанд өгсөн

 ...2016 оны 12 сарын 22-ны өдөр 20 цагийн үед сумын сургуулийн спорт зааланд Дэмбэрэлсайхан, Баяраа, Нямдорж, Бадамдорж нарын хамт сагс, гар бөмбөг тоглож байхад гаднаас ******* зааланд орж ирээд намайг дуудахад нь би очтол ******* ах намайг дуудаж байхад яагаад ирэхгүй байгаа гэж хэлээд гараараа хацар луу хоёр удаа алгадаж, өвдөгөөрөө нүүр хамар луу хоёр удаа өвдөглөсөн. Тэгээд гаднаас Энхтүвшин / Жоохон / гэж дууддаг эмнэлэгт ажилладаг ах заалнаас *******ыг аваад гарсан, миний хамраас цус гараад нүүрээ гараараа дараад заалнаас гараад заалны гадаа хамрын цусаа арилгаад байж байхад ******* ах, Энхтүвшин /Жоохон/ ах хоёр ирээд ус авчирч, би нүүрээ угаасан. Тэгээд ******* ах надаас уучлал гуйсан тэгээд би тэндээсээ гэрлүүгээ явсан. Би Улаанбаатар хотод "ЭМ ЖЖ” нэртэй хувийн эмнэлэгт үзүүлээд миний хамрын дотор талын таславч наалдсан байна гэсэн тул эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Эмчилгээ хийсэн бүх баримтууд нь байгаа. Одоо миний хувьд *******т ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй хохирол гомдол барагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хэрэг бүртгэлийн шатанд өгсөн

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ... би өдрийг нь сайн санахгүй байна. ******* бид хоёр тухайн өдрийн 16 цагийн үед сумын төвийн хойд хашааны буланд машин дотор сууж байгаад 2 ширхэг 1,5 литртэй нийслэл нэртэй, пиво хувааж уугаад тэндээсээ сургуулийн спорт заалны гадаа ирсэн. Зааланд тоглох гэж байсан юм. Тэнд Олдох ах таараад намайг архи уугаад байгаа юм уу гэртээ харь гэж хэлээд би тэндээсээ гэрлүүгээ явсан. ******* машинаас буугаад шууд заалруу орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №67 дугаартай

1.Э.Өлзийбаярын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 12-14/, хохирлын тооцоо /хх-ийн 15-16/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/, Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.02.08-ны өдрийн 25 тоот тодорхойлолт /хх-ийн 39/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 48/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 6-р багийн төв Их Богд бүрэн дунд сургуулийн спорт заалан дотор 2016 оны 12 сарын 22-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ******* зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******... Өлзийбаярыг гараараа нэг удаа алгадаж аваад, хоёр удаа өвдөгөөрөө нүүр лүү нь өвдөглөсөн тэгээд хамрын цус нь гарсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Насанд хүрээгүй хохирогч*******... ******* ах гараараа хацар луу хоёр удаа алгадаж, өвдөгөөрөө нүүр хамар луу хоёр удаа өвдөглөсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 48/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт баримтгүйгээр 1000000 төгрөгийг төлсөн, хэрэг бүртгэлтийн насанд хүрээгүй хохирогч*******г, түүний хууль ёсны төлөөлөгч З.Тогтох нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч*******тай сайн дураараа эвлэрсэн, насанд хүрээгүй хохирогч гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******ын хамтран эзэмшлийн “...Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалант 624 тоот хашаанд байх 4х4 хэмжээтэй нэг давхар хоёр өрөө хувийн...” орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын хамтран эзэмшлийн “...Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалант 624 тоот хашаанд байх 4х4 хэмжээтэй нэг давхар хоёр өрөө хувийн...” орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА