Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/03024

 



 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэр /............./, ............. өргөн чөлөө ............. тоотод байрлах .......................... ХХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. аймаг, ............. сум, ............. дугаар баг, ............. тоотод бүртгэлтэй, ............. дүүрэг, ............. дугаар хороо, ............. дугаар байр ............. тоотод түр оршин суух, ............. овогт .......................... /РД:............./-д холбогдох,

 

............. төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ............. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

............. нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж ............. төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж ............. оны ............. дугаар сарын .............-ны өдрөөс ............. сарын хугацаатай сарын ............. хувийн хүүтэйгээр ............. төгрөгийг №ЗГ............. дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож .............гийн өмчлөлийн ............. дүүргийн ............. дугаар хороо, ............. хороолол ............. хутагт ............. гудамж, ............. дугаар байр, ............. тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- .............дугаартай, ............. м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагчийн оршин суудаг хаяг болох ............. дүүргийн ............. дугаар хороо, ............. тоот хаягаар ............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулж, тус хаягийг олж тогтоосон болно.

Иймд хариуцагч .......................... оны .............дугаар сарын .............-ны өдөр байгуулсан №ЗГ.............дугаартай зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү ............. төгрөг, үндсэн хүүгийн төлбөр ............. төгрөг, үндсэн зээлийн төлбөр ............. төгрөг нийт ............. төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт ............. төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК хариуцагч ............. холбогдуулан ............. төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүхээс хариуцагч ............. болон хариуцагчийн өмгөөлөгч ............. нарт шүүх хуралдааны товыг............. оны.............дүгээр сарын .............-ний өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Зээлийн гэрээний дагуу ............... төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч ............... ............... ............... ХХК-д Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооноос ............... онд банк бус санхүүгийн чиглэлээр тусгай зөвшөөрлийг олгосон байна. /хх-6 тал/

Зохигчид ............... оны............... дугаар сарын ...............-ны өдөр №ЗГ............... дугаартай Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, ............... төгрөгийг, ............... сарын хугацаатайгаар, сарын ............... хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ............... оны ............... дугаар сарын ...............ны өдрийн №ЗБ............... дугаартай Барьцааны гэрээ-г ............... нь ............... ХХК-тай байгуулан, ...............гийн өмчлөлийн ...............дүүргийн ...............дугаар хороо, ............... дүгээр хороолол, ж.х.д.г ............... дугаар байр, ............... тоот ............... м.кв талбайтай ............... өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, барьцааны зүйлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-10-17 тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ............... ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 452.3 дах хэсэгт зааснаар ...............өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг тус тус шардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь ............... сар буюу ............... оны ............... дугаар сарын ...............-ны өдөр хүртэл байх ба хариуцагч нь энэ хугацаанд үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүснэ.

Хариуцагч ...............т ............... оны ............... дүгээр сарын ...............-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч ...............өөс зээлийн гэрээний үндсэн төлбөрт ............... төгрөг, зээлийн хүүнд ............... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ............... төгрөг, хариуцагч ...............ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт ............... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............... ХХК-д олгох нь зүйтэй байна.

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч ............... ХХК нь хариуцагч...............тэй ............... оны ............... дугаар сарын ...............-ны өдрийн №ЗБ............... дугаартай Барьцааны гэрээ-г ............... нь ............... ХХК-тай байгуулан, ...............ийн өмчлөлийн Ү-............... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ............... дүүргийн ............... дугаар хороо, ............... дүгээр хороолол, ж.х.д.г ............... дугаар байр, ............... тоот хаяг байршилтай, ............... м.кв талбайтай ............... өрөө орон сууцыг барьцаалсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болох зохицуулалттай. 

Хариуцагч ...............нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Ү-............... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ............... дүүргийн ............... дугаар хороо, ............... дүгээр хороолол, ж.х.д.г ............... дугаар байр, ............... тоот хаяг байршилтай, ............... м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ү-............... улсын дугаар бүхий Баянгол дүүргийн ............... дугаар хороо, ............... дугаар хороолол ............... байр ............... тоот ............... м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч зээлийн гэрээний төлбөрөө сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                                 

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ............... ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ............... төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ...............гийн өмчлөлийн Ү-............... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ............... дугаар хороо, ............... дүгээр хороолол, ж.х.д.г ............... дугаар байр, ............... тоот хаяг байршилтай, ............... м.кв талбайтай ............... өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575,276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... улсын тэмдэгтийн хураамжид 575,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА