| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01840/И |
| Дугаар | 102/шш2021/03390 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/шш2021/03390
0000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... дүүргийн..... дугаар хороо, ..... байрны..... тоотод оршин суух, ...... регистртэй, ..... овогт ....ийн ....ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.....дүүргийн .... дүгээр хороо,.... дугаар хороолол, .... дугаар байрны .... тоотод оршин суух, эрэгтэй, ......, . овогт.. ...гийн ....д холбогдох,
1,446,100 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би ...тэй .... оноос хойш хамтран амьдар, бид охинтой болсон. .. оноос бид тусдаа амьдрах болсон ба ...оны .. дугаар сарын ...-нд иргэн ....оос 1,850,000 төгрөгийн үнэтэй ....... улсын дугаартай . марк.... ийн автомашиныг худалдаж авахдаа 1,200,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр болох 650,000 төгрөгийг ... төлөхөөр тохиролцон, тухайн үед би бичиг баримттай байсан болохоор машины эзэмшигчээр намайг бүртгүүлж, бид гурав хамтдаа зээлийн гэрээг хийж нотариатаар батлуулсан. Энэ цагаас хойш уг зээлийн гэрээ, машин, машины бичиг баримт зэрэг бүгдийг .... авч яваад эргэн төлөлт хийгээгүй..... уг машиныг..... оны . дугаар сарын ..-ний өдөр ...гэдэг хүнд зарсан талаар иргэд хоорондын тохиролцоо хийж гарын үсэг зурж худалдсан байна. Иймд ....өөс машины үлдэгдэл төлбөр 650,000 төгрөг, авто тээврийн торгуулийн төлбөр 728,800 төгрөг, мөн машины татварын нэхэмжлэл 67,360 төгрөг, нийт 1,446,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Машин миний нэр дээр байгаа учраас татвар, торгуулийн хуудас бүгд надад ирээд байгаа. Авто тээврийн үндэсний төв дээр очиж нэрээ өөрчлүүлэх гэхээр Зээлийн гэрээг хүчингүй болгуулах хэрэгтэй гэдэг. Тийм болохоор Зээлийн гэрээний үлдэгдэл 650,000 төгрөгийг би ....өөс аваад, зээлдүүлэгч ......д төлөх бодолтой байгаа. Тухайн машин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг болохоос бодитоор миний эзэмшилд байдаггүй, орон нутагт ашиглагдахгүй байдаг сурагтай байсан...гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
.... нь .....д холбогдуулан бусдаас автомашин худалдаж авахдаа дутуу төлсөн 650,000 төгрөг, автомашины торгууль 728,800 төгрөг, татварын зардал 67,360 төгрөг, нийт 1,446,100 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч .... нэхэмжлэлийн шаардлагыг ... оны 10 дугаар сарын....-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ... .оны.. 5 дугаар сарын 30-ны өдөр .......... улсын дугаартай . маркийн автома.....шины эзэмшигчээр бүртгүүлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд иргэн ...... барьцаанд бүртгэсэн гэх тэмдэглэгээ хийгдсэн байна.
Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагч ....ийн хамт иргэн .....оос уг автомашиныг 1,850,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрөөс 1,200,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулан, үлдэх 650,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг төлбөрийг барагдуулах хүртэл авто тээврийн улсын бүртгэлд барьцааг бүртгүүлсэн, тухайн тээврийн хэрэгслийг .... эзэмшигчээр бүртгүүлсэн боловч ..... бодитоор эзэмшиж ашиглаж байгаад алга болсон, улмаар тухайн тээврийн хэрэгслийг . он....ы 2 дугаар сарын 11-нд ....өөс иргэн .д 350,000 т...өгрөгөөр шилжүүлсэн болохыг олж мэдсэн гэж тайлбарлан, энэ тухай хэлцэл бүхий бичмэл баримтыг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргажээ.
....... улсын дугаартай автомашинд ... оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 728,800 төгрөгийн торгууль бичигдсэн, 2019 оноос .....оны хооронд татвар нийт 67,360 төгрөг төлөгдөөгүй болох нь Авто тээврийн үндэсний төвийн Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, татварын төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-9/
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах ...зэргээр захиран зарцуулж, бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч ......гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн автомашиныг ашиглаж, улмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр эзэмшигчид торгууль ногдсон, мөн нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн татвар төлөх үүрэг хүлээж байх тул эдгээр зардлыг хариуцагч .... хариуцах нь зүйтэй гэж шүүх дүгнэн, хариуцагчаас торгууль 728,800 төгрөг, татвар 67,350 төгрөг, нийт 796,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Харин иргэн ......д төлөх 650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь иргэн ....., ...... нарын хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг уг гэрээний оролцогч биш .... нь ..... ын өмнөөс ..... д холбогдуулан төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....өөс ... /./ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..... д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас.... төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ... төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас .. төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА