| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/02996/И |
| Дугаар | 001/хт2025/00178 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/хт2025/00178
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00992 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтын “...Э...” гэснийг “Ц.Э” гэж, “...Х-ын...” гэснийг “Э.Х-ын” гэж, “... үлдээж, нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “үлдээсүгэй.” гэж,
4 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч М.Ц-оос 250,053,861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125,026,929 төгрөгт холбогдох хэсэг болон охин Ц.А, Ц.Э нарт ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 0000 тоот хаягт байршилтай, 114,89 м.кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, орон сууц, 0000 улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг тус тус хариуцагч М.Ц-гийн өмчлөлд үлдээсүгэй.” гэж,
5 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Х-аас 2,033,354 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч М.Ц-оос 1,548,619 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Х-д олгосугай.” гэж тус тус өөрчилж,
6 дахь заалт нэмж, заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хариуцагч М.Ц нь энэ шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 250,053,861 төгрөгийг нэхэмжлэгч Э.Х-д төлсөн нөхцөлд буюу нэхэмжлэгч Э.Х болон охин Ц.А, Ц.Э нарыг шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл 0000 тоот хаягт байршилтай, 114.89 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцыг эзэмших эрхийг хэвээр үлдээсүгэй.” гэж,
7 дахь заалт нэмж, заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ц-г шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч болон охин Ц.А, Ц.Э нараас тусдаа амьдрахыг даалгасугай.” гэж тус тус нэмж,
6, 7 дугаар заалтыг 8, 9 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Х хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.08-ны өдөр төлсөн 1,982,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН