Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/03082

 

 

 

   

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

..............баатар хот

 

МО

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..............овогт ............../РД:............../, .............. .............. овогт ............../РД:............../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин .............., ..............оны .............. дугаар сарын ..............-ны өдөр төрсөн хүү .............., .............. нарыг эх ..............гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ..............оны ..............дүгээр сарын ..............-ний өдөр төрсөн охин .............., ..............оны ..............дугаар сарын ..............-ны өдөр төрсөн хүү .............., .............. нарыг ..............нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ..............ас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэрлэгчдийн дундаас төрсөн охин ..............гийн жил бүрийн сургалтын төлбөр төлөхийг хариуцагч ..............д даалгасугай.

 

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын эд хөрөнгө болох .............. ХХК-ийн зээлээр худалдан авсан .............. улсын дугаартай тоёота харриер /Toyota Harrier/ маркийн автомашиныг хариуцагч .............. өмчлөлд үлдээж, .............. дүүргийн ..............дүгээр хороо, зүүн наран .............. дугаар гудамжны ..............тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-..............дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэргийг нэхэмжлэгч .............., охин .............., хүү .............., .............. нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ..............д даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 723,150 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............ас улсын тэмдэгтийн хураамжид 723,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..............д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ЭНХЗАЯА