Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Б.Долгор,

хохирогч, шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Бнарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                   

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч Д.Н:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Хохирогч Б.Б:

...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр унтах гээд байж байтал бид хоёр юм ярьж байгаад манай хүн намайг ажлын газрын эгчтэй хардсан. Тэгээд маргалдаж байгаад би хувцсаа өмсөөд гарч тамхи татах гэсэн чинь гаргахгүй миний авч өгсөн хувцас гээд чимхээд байсан. Тухайн үед миний уур хүрээд Д.Нцохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

 

Хохирогч Д.Н:

...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би чи ажлынхаа эгчтэй холбоотой юм уу гэж асуухад үгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Б.Б хувцсаа өмсөөд явах гэхээр нь явуулахгүй гээд хувцаснаас нь зуурсан. Намайг толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Н2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Манзушир өргөө 309-04 тоотод хамтран амьдрагч Б.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн зулгаралт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Манзушир өргөө 309-04 тоотод хамтран амьдрагч Д.Нтэй маргалдан толгойн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “...духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алины салстын цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 238 дугаартай ...Д.Нбиед духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 

шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаартай ...Б.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн зулгаралт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжээч эмч үзлэг хийх тухайн цаг хугацаанаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, 

хохирогч Д.Н...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны 00 цаг 20 минутын орчим нөхөр Бхамтаар орон дотроо ороод хэвтэж байгаад би нөхөр Бд хандан чи ажлынхаа эгч Оюумаатай явалддаг гэж хүмүүс ярьж байсан гэсэн чинь нөхөр Б писдаа минь ална шүү гээд босож ирээд хувцсаа өмсөөд явах гэхээр нь би хувцасын булааж автал намайг нөхөр Б хананд толгой хэсгээр 2-3 удаа саваад, зүүн гартаа тэлээгээ ороож байгаад миний нүүрний зүүн, баруун хацар хэсэгт 2-3 цохисон. Тэгтэл манай дүү Д.Дцагдаа дуудсан юм. Манай нөхөр Б нь Арвих зоогийн газар тогоочийн ажил хийдэг юм. Арвих зоогийн газрын хойд талд буудалд ажилладаг эгч Олоннаст надад 1 сар гарангийн өмнө танай нөхөр Б нь ажлын газрын Оюумаатай явалддаг гэж хэлсэн. Тэгэхээр өнөө орой хэлсэн юм. Би Б.Бтай хамт амьдраад 2 жил гаран болж байна. Гэр бүлийн батлахгүй. Бид хоёр дундаасаа 1 нас 6 сартай хүүхэдтэй. Намайг нөхөр Б 2023 оны 04 сард намайг зодож байсан. шүүхээр орж торгуулсан юм. Би гомдолтой байна... /хх-ийн 16 дугаар хуудас/

түүний дахин өгсөн ...Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид нар 2021 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Манзушир Өргөө хорооллын 309 дүгээр байрны 4 дүгээр орц 48 тоотод 2024 оны 04 сарын 17-ны шөнө гэртээ нөхөр Б, хүүхдийн хамт би бид нар байсан. Миний таньдаг хүн надад хандан танай нөхөр Б нь ажлынхаа хүнтэй уулзаж, учирдаг гэж хэлж байсан. юм. Би тэрийг нь нөхөр Бд хэлтэл уурлаад юу яриад байгаа юм бэ, худлаа ярьж байгаа юм, тийм юм байхгүй гэж маргалдсан. Тэр үед манай нөхөр Б нь миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд нөхөр Ббаруун нүд болон нүүр хэсгээс нь гараараа жаахан маажчихсан юм. Миний өөрийн нэр дээр байдаг худалдаж авсан байр байгаа юм. Манай нөхөр Б нь болкон дээр байсан хувцсаа аваад явлаа гээд болкон руу гарахаар нь би хаалгыг нь түгжчихсэн юм. Тэгсэн Б нь болконы цонхийг хагалаад ороод ирсэн. Би хагалсан цонхны үнэлгээг гаргуулахгүй. Би өөрөө янзалчихна. Дүгнэлттэй танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй байна. Би сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

хохирогч Б.Б...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ний шөнийн 12 цагийн үед унтах гээд хэвтэж байхад, манай эхнэр Н манай ажлын тогооч эгч Оюун-маргадтай холбон хардаад, хэрүүл өдөөд маралдаад байхаар нь би хувцсаа өмсөөд гарах гэтэл, эхнэр Н миний авч өгсөн хувцас гээд миний өмссөн байсан, Өмд, куртик нарыг тайлаад, миний бүх хувцсыг урчих гээд байхаар нь би хувцсаа тайлаад өөрийнхөө хувцсыг өмсөөд тамхи татах гээд гаргах гэтэл миний хувцаснаас татаад миний нүүр хэсэг рүү хумсаа маажаад, цээжин хэсгээс хумслаад маажаад байхаар нь би эхнэр Н-ийг гараараа эхлээд түлхсэн хэсэг зурхаа больсон. Би үргэлжлүүлэн гэрээс гарах гэтэл эхнэр Н гэрийн хаалга татлаад гарахгүй байхаар нь зууралдаад намайг хумсалж маажаад байхаар нь миний уур хүрээд эхнэр Н-ийн толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд дүү Днь цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг эхнэр Н нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ний миний нүүрэн хэсгийн баруун хөмсөгний дээд хэсэг болон баруун хамар, эрүү хэсгээр баруун гараараа хумсалж урсан. Хувцаснаас татаад, цээж, болон гэдэс хэсгээс хумсалж маажсан юм. Байгаа хэрэлдэх болгондоо миний бие хэсэг болон, цээж хэсэг рүү хумсалж чимхдэг. Намайг орой үдэш гэрээс гарах гэхээр гаргахгүй уурлаад намайг дандаа чимхдэг. Миний гэдэс цээж хэсэг хуучин хумсны сорви байгаа болно. Мен намайг найз нөхөдтэйгөө ярих гэхээр утсаар яриулдаггүй. Уурлаад хэрүүл хийж эхэлдэг. Мөн намайг ээж Батцэцэгтэй гар утсаар яриулдаггүй би дандаа ээжтэйгээ утсаар нууж ярьдаг. Ээжтэйгээ утсаар яриад би ээжийн гар утасны дугаарыг дандаа өөрийн гар утаснаас устгаж гэртэй ордог. Тэгэхгүй бол эхнэр Н нь гар утас хараад чи яах гэж ээжтэйгээ утсаар ярьсан юм. Ямар хов ярьсан гээд хэрүүл хийгээд ээжтэйгээ битгий утсаар ярьж бай гээд уурлаад байдаг юм. Манай ээж болон эхнэрийн талын хүмүүс ёр нь мэднэ. Болор гээд эхнэрийн эгчийн хажууд маргалдаж байсан сонссон байх тэр хүн хэлнэ. Манай хуучин ажлын хүмүүс бас гэрчлэн. Манай эхнэрийн дүү Дхарж байсан юм. Харж байсан юм. Эхнэр бид хоёр хэрэлдэж эхлэхэд босоод ирсэн болио ч ээ гээд зогсож байсан юм. Би хуулийн арга хэмжээ авхуулна. Энэ асуудлыг шийдүүлмээр байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй болно...  /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Б.Б...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ний шөнийн 00 цаг унтах эхнэр Д.Нандин-Эрдэний хамтаар орондоо ороод гар утсаа оролдож байтал, эхнэр Н утасаа оролдоод байхын унт гэсэн. Тэгэхээр би гар утсаа унтраагаад унтсан. Тэгсэн эхнэр Н нуруу мажаад өг гэхээр нь би буруу хараад хэвтсэн. Тэгтэл эхнэр Н чи миний нурууг мажиж өгсөнгүй, гомдсон. Тэгээд надруу олон үг хэлээд үглээд байсан. Би чиний нурууг мажихаар зөөлөн байна, хатуу байна гээд байдаг биздээ гээд би буруу хараад хэвтсэн. Тэгтэл чи сая усанд орсон нөгөө хүүхэнтэйгээ усанд ороод боовоо угааж байсан юм. Тэгээд үглээд байхаар нь би гарч тамхилах санаатай хувцсаа өмстөл миний хувцсыг булааж аваад наад хувцас чинь миний авч өгсөн хувцас гээд булаацалдаад байхаар нь би хана руу нэг түлхсэн. Тэгтэл эхнэр Н намайг хуванцар сандлаар миний толгой хэсэг рүү цохихоор нь би зүүн гартаа тэлээгээ ороогоод, баруун гараа 4-5 удаа эхнэр Нтолгой хэсэгт баруун гараараа цохисон. Би тэгээд гэрээсээ гарах гэтэл эхнэр Н араас зууралдаад байхаар нь баруун тохойгоороо баруун чамархай хэсэгт нь нэг цохисон юм. Эхнэрийн дүү Даваанямыг цагдаа дууд гээд дуудуулсан юм. Би өмнө 2023 оны 04 дүгээр сарын 16-ний орчим эхнэр Д.Нандин- Эрдэнийг зодож эрүүл мэндэд хохирол учруулна төв аймгийн шүүхээр орж 600,000 мянган төгрөгний торгох ял авсан юм. Би эхнэр Д.Нтэй хамт амьдраад 2 жил болж байна. Гэр бүлийн батлахгүй. Манай эхнэр Д.Н нь их хартай, байнга хэрүүл хийдэг хүн тэсэхийн аргагүй хэрүүл хийдэг юм. Тэгээд өчигдөр орой, болон өнөөдөр орой хэрүүл хийгээд байхаар нь гар хүрж зодсон юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Г.Ц...Манайд Б нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарын дагуу ажилд орсон. Ажилдаа сайн, цагийн сайн барьдаг сайн залуу ажилтан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 15-наас Б өглөө ажилдаа ирэхдээ нойр муутай ирсэн. Ирээд ажлын идэвх муутай байхаар нь, би Б-с юу болсон талаар асуутал сүүлийн 3 хоног дандаа шөнийн 03 цаг хүртэл эхнэртэй хэрүүл хийгээд нойргүй хонолоо гэж хэлсэн. Удалгүй 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө ирэхдээ Б нүүрэн болон амаа мажуулсан, шархтай ирсэн. Би юу болсон талаар асуутал, эхнэр Нандин- эрдэнэтэй хэрэлдэж муудалцаад шөнө цагдаа дээр очсон гэж хэлсэн. Удалгүй манай тогооч Оюунмаргад руу Б эхнэр Н мессэж бичээд танай хойд талын Мянгат буудлын ресевшин эгч Олоннаст эгч надад Б та хоёрыг явалддаг гэж хэлсэн гээд хэрэлдэж маргалдаж хэлсэн. Тухайн өдөр Б хэвийн ажлаа хийгээд явж байсан. Өчигдөр өглөө буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өглөө Н нь Оюумаа руу залгаад Б асууж хэрүүл хийсэн юм. Тэгэхээр нь би Н чат бичээд хэлсэн. Манай ажилчид руу залгаад янз янзын юм бичээд бай гэж хэлээд ярьсан юм. Орой ажиллаа тараад Б гэрээсээ хувцсаа аваад хот руу явна гэж хэлээд гарсан. Орой 22 цагийн орчим Ба баруун га цус болсон орж ирсэн. Тэгээд яасан талаар асуутал, манай эхнэр Н намайг Полкон дотор цоожлоод гаргахгүй, цагдаад хэлээд тоохгүй байхаар нь цонхийн хагалаад гараад ирлээ гэж хэлсэн. Б гараа угаад 23 цагийн орчим хот руу явсан. Орой 23 цаг 30 минутын орчим Б-ын эхнэр Н манай найз Оюунмаргад руу залгаад танай ажлын гэрэл асаалттай байна. Б ажил дээрээ байгаа юм уу, та нар ажил дотроо байгаа нь бишүү гээд орилоод ажлын хаалга балбаад байхаар нь 102 тоотод утсанд дуудлага өгсөн. Өнөө өглөө 10 цагийн орчим Н нь хоёр тор хувцас бариад, хоёр настай эмэгтэй хүнээ дагуулан ирээд, Оюунмаргад руу явалддаг хүнийхээ хувцсыг ав гэж хэлээд шидсэн. Тэгэхээр манай найз Оюунмаргад буцаагаад түлхсэн байсан гэж хэлсэн Манай ажлын зөөгч Мөнхбаясгалан байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Б нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны орой 10 цаг өнгөрч байхад залгаад эхнэртэйгээ хэрэлдсэн, таних хүн байхгүй. Ажил дээрээ хонож болох уу гэж хэлсэн. Тэгээд Б ажил дээрээ хоносон юм. Б манайд ажиллах хугацаандаа эхнэртэй үргэлж хэрүүлтэй байдаг байсан. Гэрлүүгээ хоол унд аваад яв гэхээр эхнэр хардаад уурлаад байдаг юм гээд аваад явдаггүй байсан. Нэг өдөр кимчи аваад гэртэй очтол эхнэр уурласан, яагаад гэж асуутал миний хоол амтгүй байна уу гэж хэрүүлсэн юм гэж хэлж байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэснээр... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Ч.Б...Миний том хүү Б нь төлөв даруу, ямар муу зуршил зан байхгүй, амгалан талдаа хүн байгаа юм. Улаанбаатар хот ЕБС-н 35 сургуулийн 2005-2014 он хүртэл сурч төгсөөд, тусгай дунд боловсролыг Шинэ үе хувийн коллежийг 2017-2019 онуудад сурч гагнуурчин мэргэжлээр төгссөн. 2019 онд Улаанбаатар хот Хужирбуландах ЗХ-015 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан юм. 2020 оны 09 дүгээр сард Төв аймгийн цагдаагийн газар хэв журмын цагдаагаар 3 жил ажиллаад дутагдлаар халагдсан юм. Манай бэр Н нь 2022 оны 02 дугаар манай анх жирэмсэн ирсэн. Манай ааш муутай зан төлөв нь их тогтворгүй хурдан ууртай хүн байгаа юм. Өөдөөс нь юм хэлэхээр нь уурлаж гадаа нойл ороод хэдэн цагаар сууна Н нэг хоол унд идэхгүй 1-2 хоног тэгээд аргадаж байж хоол унд идүүлдэг. Намайг хүү Бгийг байнга дарамталдаг юм. Жоохон үгийн алдаа гаргах юм бол хүүгээ та өмөөрлөө гээд уурладаг... /хх-ийн 30 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ний шөнийн 12 цагийн үед унтах гээд хэвтэж байхад, манай эхнэр Н манай ажлын тогооч эгч Оюун- маргадтай холбон хардаад, хэрүүл өдөөд маралдаад байхаар нь би хувцсаа өмсөөд гарах гэтэл, эхнэр Н миний авч өгсөн хувцас гээд миний өмссөн байсан, Өмд, куртик нарыг тайлаад, миний бүх хувцсыг урчих гээд байхаар нь би хувцсаа тайлаад өөрийнхөө хувцсыг өмсөөд тамхи татах гээд гаргах гэтэл миний хувцаснаас татаад миний нүүр хэсэг рүү хумсаа маажаад, цээжин хэсгээс хумслаад маажаад байхаар нь би эхнэр Н-ийг гараараа эхлээд түлхсэн хэсэг зурхаа больсон. Би үргэлжлүүлэн гэрээс гарах гэтэл эхнэр Нандин- Эрдэнэ гэрийн хаалга таглаад гарахгүй байхаар нь зууралдаад намайг хумсалж маажаад байхаар нь миний уур хүрээд эхнэр Н-ийн толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд дүү Днь цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.

Манай эхнэрийн дүү Дхарж байсан юм. Харж байсан юм. Эхнэр бид хоёр хэрэлдэж эхлэхэд босоод ирсэн болио ч ээ гээд зогсож байсан юм. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 54 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Н...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би гэртээ нөхөр, манай бага хүүхэд, манай дүүг, нөхөр Бхамт унтах гээд хэвтэж байсан. Би унтах гэж байхдаа нөхөр Бд хандан чи ажлын эмэгтэй Оюумаатай явалддаг гэж хүмүүс яриад байна гэж хэлэхэд нөхөр Б маань уурлаж намайг цохиж зодсон. Намайг цохисны дараа нь би уурлаад нөхөр Бнүүр хэсгээс гараараа маажсан. Би цохиж зодоогүй. Б надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Бид хоёр одоо эвлэрсэн. Б нь өдөр болгон болсон үйл явдлыг дандаа ээждээ ярьдаг юм. Тэгээд Бээж нь намайг загнаж байнга хэрүүл болдог юм. Б нь Б бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын 15-наас хойш ямар ч хэрүүл хийж байгаагүй. Зөвхөн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэрэлдэж муудалцаж маргалдсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 84 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Бнар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Бнарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Долгор:

...Шүүгдэгч Д.Н2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Манзушир өргөө 309-04 тоотод хамтран амьдрагч Б.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн зулгаралт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Б2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Манзушир өргөө 309-04 тоотод хамтран амьдрагч Д.Нтэй маргалдан толгойн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алины салстын цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Н:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Б:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Н:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Бнар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бнар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бнар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

   Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Бнарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Бтухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь өөрөөр хэлбэл иргэн Д.Нэрүүл мэндэд,

 шүүгдэгч Д.Нтухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь өөрөөр хэлбэл иргэн Б.Бэрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэснийг хангасан, улмаар дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг буюу хамтран амьдрагч болох хохирогч Д.Нбиед духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт бүхий,

хамтран амьдрагч болох хохирогч Б.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн зулгаралт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан, мөн хөнгөн гэмтэл санаатай учруулсан байгаагаараа тус тус хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Б.Бнарын хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Нбиед духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл,

шүүгдэгч Д.Нгэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн зулгаралт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тус тус тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Бнар нь харилцан бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудаст авагдсан тэдний хүсэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бнарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Долгор:

... Шүүгдэгч Б.Бнар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Н800.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч ял тохиролцож орж ирсэн. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг, 

 

Хохирогч Б.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Н:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Н:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Д.Ннайман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор шүүгдэгч Б.Бд оногдуулах тухай есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, мөн шүүгдэгч Д.Нд оногдуулах тухай найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Бнарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бнарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ББ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч ННЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ББд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч ННд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Бнарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бнар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН