Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/03136

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/03136 Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан .............. овогт .............. /РД:............../, ..............овогт .............. /РД:............../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ..............оны ..............дугаар сарын ..............-ний өдөр төрсөн охин .............., ..............оны ..............дугаар сарын ..............-ний өдөр төрсөн хүү .............. нарыг эх ..............ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин .............., хүү .............. нарыг ..............нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ..............алаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч ..............алаас .............. төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ..............д олгож, нэмэлт зардлын нэхэмжлэлээс үлдэх .............. төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 ,130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ..............дүүрэг, ..............дүгээр хороо, ..............хотхон ..............дугаар байр, ..............тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-..............дугаартай орон сууц, тус байрны зоорийн давхрын улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй ..............тоот авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй ..............тоот авто зогсоолын өмчлөлийг тус тус нэхэмжлэгч .............., охин .............., хүү .............. нарын өмчлөлд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагч ..............алд ногдох хэсэг болох .............. төгрөгийг нэхэмжлэгч ..............аас гаргуулж, хариуцагч ..............алд олгосугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн .............. ХХК болон АНУ-д ажиллаж олсон цалин, орлогоос ногдох хэсэг болох .............. төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, Худалдаа хөгжлийн банк дахь охин ..............ий .............. дугаартай, хүү ..............ий .............. дугаартай хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ..............алаас улсын тэмдэгтийн хураамжид 1,610,616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..............д олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА