Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Эхолбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

 

                                           Холбогдсон хэргийн талаар

  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ж.Э:

...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр морь уяад сунгаанд очсон. Тэгээд найзындаа ортол хоёр хүн сууж байсан. Зүүн талаар очоод суусан чинь намайг чи хэзээ ийм болчихсон гөлөг вэ хатавчинд очоод суу гэж хэлсэн. Багын дарга Дбид хоёр машины цонхны наана цаана юм яриад зогсож байсан чинь хойноос намайг нэг хүн ирээд өшиглөсөн. Эргээд харсан чинь Н зайлаач писда минь гэсэн. Тэгээд иргэж ирээд намайг боогоод мангастсан чинь Золзаяа, Одсайхан нар намайг салгасан. Намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн. Тэгээд намайг цохихоор нь би санаандгүй цохисон... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ж.Эгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт Б.Н“хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай ...Б.Нн биед хамар ясны зөрүүтэй нийлмэл, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд,  доод зовхинд цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/, 

хохирогч Б.Нгийн ...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт найз Зочсон. Тэгээд гэрт нь Золзаяатай юм яриад сууж байхад гаднаа тухайн суманд оршин суудаг Эрдэнээ гэх залуу орж ирсэн. Тухайн үед суманд морь уралдах гээд уяач нэр цугласан хашаанд нь юм ярьцгаагаад байж байтал Ж.Э надад урд нь 1 удаа гасан тавьж байсан нь санаанд ороод би тухайн болсон асуудлыг яриад хоорондоо маргалдаад багасан хны яриагаараа учраа олоод би уучлалт гуйгаад салцгаасан. Тухайн үед хажуу 2 дугаар багийн засаг дарга Л.Дмашинтай ирчихсэн байхаар нь би гэртээ хурлуулах гээд машины арын суудалд жолоочийн харалдаа ард суугаад Л.Даваадоржтой юм яриад хөдлөх гэтэл Ж.Э миний талаар хүрч ирээд цонх онгорхой байтал баруун гараараа миний нүүр хэсэгт 1 удаа цохиод хамраас цус гараад тогтохгүй болохоор нь шууд Л.Даваадоржоор сумын эмнэлэгт хүргүүлж үзүүлсэн. Манай найз Золзаяа, багийн дарга Л.Даваадорж, миний төрсөн дүү Б. Энхжаргал нар байсан өөр ямар ямар хүн байсныг нь санахгүй байна. Өс хонзонгийн асуудал байхгүй. Урд нь Ж.Э согтуу үедээ таарчхаад надад 1 удаа агсарч байсан би тухайн үед нь тоогоогүй хаяад явчихсан юм. Миний нүүрний хэсэг зүүн нүдний доод хэсгийн ухархай цөмөрсөн, хамар нармай 2 хугарсан, зүүн нүд хөхрөлттэй, толгой доргилттой байна гэсэн би тухайн үед Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би ганцаараа архи уусан 0.5 граммын архи өглөө 10 цагийн орчим аваад Дээрээс нь 100 грамм орчмыг нь уусан. Миний согтолтын зэрэг гайгүй байсан. Ж.Э болон тухайн газар байсан хүмүүс архи уугаагүй байсан. Тийм асуудал байхгүй. Гомдолтой байна. Би өөрийн гоо сайхнаараа хохирсон миний биед гэмтэл учирсан байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно. Би мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэргийг хүлээн зөвшөөрч байна. Би хохиролтой холбоотой санхүүгийн баримтыг гаргаж өгнө. Миний бие эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна. Миний зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал нь эдгэхгүй байнгын нулимс гарч, нүд бүрэлзэж байгаа тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардал болох 12 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч С.С...Би Ж.Э 1996 онд анх танилцаж 1997 онд гэрлэн 5 хүүхэдтэй болцгоосон. Анх намайг Ж.Э гэх хүн Төв аймгийн Эрдэнэ суманд мал малладаг ба би Улаанбаатар хотоос очин Эрдэнэ суманд одоог хүртэл хамтдаа мал маллан амьдарч байна. Бид хоёр одоогоор 3 хүүхэдтэйгээ хамтдаа амьдарч байгаа 2 хүүхэд маань тусдаа амьдардаг. Манай нөхөр нь зан авирын хувьд хэвийн, элдэв янзын зан ааш байдаггүй юм. Нэмж ярих зүйл надад байхгүй. Миний ярьсан бүгд үнэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Ж.Б...Би 5 дугаар анги төгссөн. Энэ мэдүүлэгтэй хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Ганбаярыг оролцуулж өгнө. Би Эрдэнээ гэх хүний танина миний төрсөн ах бид нар эцэг эхээс 6 лаа Эрдэнээ ах айлын 3 дахь хүүхэд би 4 дэх хүүхэд нь юм. Б.Н манай Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч байсан гэдгээр нь танина. Тэрнээс хамаатан садангийн хүмүүс биш. Би мэдүүлэг өгнө. Болсон зүйлийг нь хэлнэ. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд уяа морьд сунгах гээд би төрсөн ах Ж.Эгийн хамт тус 2 дугаар баг Тосон гэх газраас уяа морьдоо ачаад сумын төвд ирсэн. Тэгээд морьдоо мордуулах гээд Золзаяа гэх айлын хашаанд орж иртэл Н гэх хүн Эрдэнээ ахын өөдөөс халамцуухан үгээр идээд Эрдэнээ ахыг чи хорхой, өт байсан гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл Эрдэнээ ах Нг орхиод Дгэх хүний машин дээр нь очоод тэр 2 юм яриад байж байтал Н Эрдэнээгийн араас очоод бөгс хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн чинь цаанаас Золзаяа ирээд Н, Эрдэнээ 2-ийг салгаад болиулсан. Тэгээд Н Дмашины арын хэсэгт суугаад Эрдэнээг дуудаад машинд суу гэтэл Эрдэнээ ах би машинд суухгүй гээд бас маргалдаад Н машины арын хаалганаас хөлөө гаргаад Эрдэнээг өчиглөх гэтэл Эрдэнээ ах Нг 1 удаа нүүр хэсэгт нь цохих шиг болсон Дмашинаа асаагаад хашаанаас гараад явсан Эрдэнээ ах хашаанд үлдсэн тийм л зүйл болсон. Б.Н архи уусан халамцуу байсан. Ж.Э ах архи уугаагүй байсан. Болсон асуудлыг Золзаяа, Одсайхан, Даваадорж, Б нар л байсан. Тэгээд морь унах гэж байгаа жаахан хүүхдүүд байсан тэд нар бол юу болсныг нь сайн мэдэхгүй байхаа. Үгүй. Мэдэхгүй байна. 1 удаа Эрдэнээгийн бөгс хэсэгт өвдөглөсөн. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Ж.Э Б.Нг машин сууж байхад нь ямар нэгэн хэл үггүй нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Өөрөөр цохисон асуудал байхгүй. Б.Н Ж.Эг өт, хорхой гэх мэтчилэн үгээр хэлж байсан. Ж.Э ямар нэгэн хараал үг хэллэг хэлээгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

гэрч Л.Д...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн засаг даргаар 2020 оноос эхлэн ажиллаж байна. Би Ж.Эг танина 10 жилээсээ эхлэн 1 ангид сурч байсан одоог хүртэл найзалж байгаа, одоо миний хариуцсан багийн иргэн юм. Б.Нг 2008 оноос эхлэн манай суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ирснээс хойш таньдаг болсон. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд уяа морьд сунгах гээд би үзэх гэж ирээд найз Зхашаанд машинтайгаа очтол тухайн хашаанд Золзаяа, Одсайхан, Эрдэнээ, Батдорж, Б нар юм яриад зогсож байсан. Тэгээ би тэд нартай юм яриад байж байхад Згэрээс Н гарч ирээд Эрдэнээ надтай юм яриад зогсож байхад Н араас нь ирээд 1 удаа бөгс хэсэгт нь өвдөглөөд тэгсэн Эрдэнээ Нд хандаж чи өглөөнөөс хойш намайг өдөөд байхын гээд маргалдах гэхээр нь Золзаяа боль боль гээд салгаад явуултал Н миний машины арын суудалд жолоочийн эсрэг талын ард суусан. Тэгээд Н Эрдэнээг машинд орж ирээд суучих гээд дуудсан чинь Эрдэнээ би яахаараа суудаг юм би суухгүй гэж хэлээд миний арын хаалга онгойх шиг болоод хаагдсан чинь Эрдэнээг цааш нь Б авч яваад би толинд хартал Нгийн хамраас цус гарчихсан байхаар нь би цаас авч өгөөд цус нь тогтохгүй байхаар нь шууд сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Ж.Э архи уугаагүй эрүүл байсан. Харин Б.Н архи уусан халамцуу байсан. Болсон асуудлыг Золзаяа, Одсайхан, Батдорж, Б нар л байсан. Үгүй. Мэдэхгүй байна. 1 удаа Эрдэнээгийн бөгс хэсэгт өвдөглөсөн. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би цохисныг нь мэдээгүй. Хамраас нь цус гарсан байхаар нь л мэдсэн. Сүртэй хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. Нээх хэрүүл маргаан хийгээгүй юм. Ж.Э нь зан байдлын хувь нийтэч даруухан, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Тосон гэх газар эхнэр 4 хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг юм. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

гэрч М.Б...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт байгаль хамгаалагчаар 8 жил ажиллааж байна. Би Ж.Эг танина манай сумын 2 дугаар багт оршин суудаг малчин багаасаа танина. Б.Нг анх Эрдэнэ суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ирснээс хойш таньдаг болсон. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд уяа морьд сунгах гээд би морьдоо мордуулаад замаараа Золзаяа гэх айлын хашаанд ороход Одсайхан, Н, Батдорж, Эрдэнээ, Золзаяа, Днар бас морины хүүхдүүд морьдын хашаанд байсан. Тэгсэн Ж.Э, Б.Н нар хоорондоо маргалдаад барилцаж авахаар нь Золзаяа ах салгаад Б.Н багийн засаг дарга Дмашинд суусан. Тэгээд төд удалгүй ДН 2 машинтай хөдлөөд явсан чинь тухайн газар байсан хэд маань Эрдэнээ, Н 2 бие биенээ нэг нэг цохиж аваад муудалцаад явлаадаа гэж ярихыг нь дараа нь би сонссон. Ж.Э архи уугаагүй эрүүл байсан. Харин Б.Н архи уусан халамцуу байсан. Б.Эрдэнээ, Ж.Н нар хоорондоо маргалдсан өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Н.З...Би Ж.Эг танина багаасаа 1 ангид сурч төгссөн багийн найзууд. Б.Нг анх Эрдэнэ суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ирснээс хойш таньдаг найз болсон. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд уяа морьд сунгах гээд уяачид манай хашаанд ирж морьдоо буулган эхний насыг мордуулах гэж байсан. Тэрний өмнөхөн Б.Н манайд архи үнэртүүлсэн хөдөө яваад ирлээ гэсээр орж ирсэн. Орж ирэхдээ 0.5 граммын дээрээс нь задалсан архитай орж ирээд манайхаар архи уух хүн байхгүй байсан болохоор ганцаараа ганц нэг татаад сууж байтал гаднаас Ж.Э орж ирээд юм ярьж байгаад бүгд гадагшаа морьдоо мордуулахаар гарсан. Тэгээд гадаа хашаанд байж байхад гэрээс Б.Н гарч ирээд Ж.Этэй юм яриад маргалдаж эхлээд Н Эрдэнээг заамдаж аваад 1 удаа цохихоор нь би салгаад багийн засаг дарга Дмашины арын суудалд Нг суулгатал Н Эрдэнээг дуудаад ахиад маргалдах гээд байсан Эрдэнээ очоод Нг 1 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон тэгээд салаад ДНг аваад явсан би Эрдэнээг цааш нь аваад явсан. Тэгсэн адраа нь сонсох нээ Нгийн хамар хугарсан байна гэж сонссон. Өөр зүйл болоогүй. Ж.Э архи уугаагүй эрүүл байсан Н Эрдэнээд архи аяглаж өгөхөд Эрдэнээ уухгүй байсан. Харин Б.Н архи уусан халамцуу байсан. Н ганцаараа ганц нэг татсан өөр уусан хүн байхгүй. Б.Эрдэнээ, Ж.Н нар хоорондоо маргалдсан өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Мэдэхгүй байна. Н л согтуу дайраад байсан. Б.Нг машин сууж байхад Ж.Э гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Өөр зүйлээр цохисон асуудал байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Б.Э...Би Ж.Эг танихгүй Эрдэнэ тухайн өдөр ирээд анх харсан. Б.Нгийн төрсөн дүү. Айлын бага хүү эцэг эхээс 2 лаа миний төрсөн ах юм. Би тухайн үед болсон нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ суманд амьдардаг өөрийн төрсөн ах Б.Нн гэрт түүний машиныг засаж өгөхөөр ганцаараа ирсэн. Тэгээд тухайн өдрөө машин тэргээ засварлаж дуусаад Н ахынд хоноод өглөө нь Н ах дуудлаганд яваад өглөө ирлээ гээд надруу залгаад би сумын эмнэлэг дээрээс очиж авсан. Би Улаанбаатар хотоос ахад 1 шил 0.5 граммын архи авсан байснаа тухайн үед гаргаж өгөөд ах задлаад 1 татчихаад тэгээд сумын урд хэсэгт байдаг нэг айлд ах очоод байх гэхээр нь цуг очсон. Тэгтэл тухайн газар морь уралдана гээд хүмүүс цугласан морьдоо эмээлээд байж байсан. Тухайн айлын гэрт 4-5 хүн сууж байгаад бүгд гэрээс гараад хашаанд юм яриад зогсож байгаад Эрдэнээ гэсэн байхаа тэр хүнтэй Н ах маргалдаад эхлээд Эрдэнээ Н ахыг цохих гээд далайтал Н ах бултаад Эрдэнээ гэх хүнийг өвдгөөрөө ташаа өгзөг хэсэгт нь 1 удаа цохисон чинь цаанаас Золзаяа гэх хүн ирээд Эрдэнээг аваад согтуу хүнтэй битгий юм яриад бай гээд цааш нь татаад авсан. Тэгээд Н ах Приус-30 маркийн хар өнгийн машиныг арын суудалд суугаад Эрдэнээд хандаж Н ах уучлаарай хөгшөөн олон хүний хажуу юм яриад яах вэ машинд суучих 2 лаа ярилцье намайг уучлаарай гэж хэлтэл Эрдэнээ гэх залуу чамтай юу ярьдгийн гээд шууд гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд Н ах тухайн Приус-30 маркийн машинтайгаа шууд хөдлөөд явсан би араас нь дагаад сумын эмнэлэг орсон. Өөр зүйл болоогүй. Б.Н ах тухайн 0.5 граммын архинаас 4 хундага татсан үлдсэн нь тухайн айлд үлдсэн. Эрдэнээ гэх залуу архи уугаагүй эрүүл байсан. Б.Эрдэнээ, Ж.Н нар хоорондоо маргалдсан өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Мэдэхгүй байна. Би гадаа машинд хүлээгээд сууж байсан. Эрдэнээ Нг машинд сууж байхад нь гараараа 1 удаа цохисон. Өөр цохисон асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

гэрч Г.О...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Ж.Эг танина багаасаа 1 ангид сурч төгссөн багийн найзууд. Б.Нг анх Эрдэнэ суманд хэсгийн төлөөлөгчөөр 2008 онд томилогдож ирснээс хойш таньдаг найз болсон. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд уяа морьд сунгах гээд уяачид манай Зхашаанд ирж морьдоо буулган эхний насыг мордуулах гэж байсан. Тухайн үед би өөрийн морио мордуулах гээд морины хашаанд байх үед Н, Эрдэнээ нар муудалцсан байсан. Яг юу болсныг би мэдэхгүй байна. Ж.Э архи уугаагүй эрүүл байсан Н жаахан халамцуу байсан. Тийм асуудал байхгүй. Мэдэхгүй байна. Мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

сэжигтэн Ж.Эгийн ...Танина. Манай Эрдэнэ суманд анх хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирснээс хойш таньдаг болсон. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Эрдэнэ сумын төвд морьд уралдуулж сунгаан хийнэ гээд би өөрийн 3 насны морьдоо сунгах гээд сумын төвд ирээд найз Золзаяа гэх айлын хашаанд ирсэн. Тэгтэл Золзаяа намайг гэрт орж ирж цай уу гэхээр нь гэрт нь ортол Н бас 1 танихгүй залуугийн хамтаар жаахан халамцуухан сууж байсан. Би гэрийн зүүн талын хэсгээр нь ширээний хажууд очоод суудал Н намайг яасан том болцон гөлөг вэ доошоо хатавчны хажууд суу гээд заахаар нь би тоглож байгаа юм байх гэж бодоод цай уучхаад морины хүүхэд олж ирэх гээд гараад явсан. Тэгээд их нас мордох цаг нь болоод би морио мордуулаад байж байхад гаднаас хашаанд багийн дарга Дөөрийн Приус-30 маркийн машинтай орж ирэхээр нь би Ддээр очоод юм яриад байж байтал миний араас бөгс хэсэг рүү хүн өшиглөхөөр нь эргээд хартал Н зогсож байснаа намайг зайлаач пизда минь үхсэнээ хийгээд энд байж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би Нд хандаж миний хөгшин олон хүний дунд намайг битгий дарамтлаад байгаач гэж хэлтэл намайг чи муу хэзээ ийм болчихсон гөлөг бэ чи Агламд агсан тавьсан гэлүү яахаараа агсан таньдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд олон юм ярилгүй зогсож байтал Н намайг заамдаж аваад толгой хэсэг рүү мангасдаад цаанаас Золзаяа Одсайхан нар ирж салгаад Золзаяа Нг цааш нь аваад Дмашины цаана орхисон. Тэгсэн чинь Н Дмашины арын суудалд суугаад цонхоо онгойлсноо намайг орж ирээд суу пизда минь чамайг ийшээ гарч байгаад ална гэхээр нь би машинд нь суугаагүй. Тэгтэл намайг машины хаалга онгойлгоод 1 удаа цохихоор нь би хойшоо гэдийтэл хий цохичихсон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон юм. Тэгтэл Н машиныхаа хаалгыг хаагаад ДНг аваад хөдлөөд явсан. Тухайн үед ийм л юм болсон. Тийм асуудал байхгүй. Даваадорж, Золзаяа, Одсайхан, Б, Бболон Нхамт явж байсан 1 залуу байсан. Миний биед гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. 2012 онд ЭХ-н 211.1 дүгээр зүйлээр 1ж 2 сар тэнсэн харгалзах ял, 2023 онд ЭХ-н 11.6 дугаар зүйлээр 500.000 мянган төгрөгний торгуулийн ялаар шийтгэгдсэн. Би өөрөө хүлээн зөвшөөрч байна. Би машин бариад хөдөөнөөс ирсэн архи согтууруулах ундаа ер нь хэрэглэхгүй байгаа. Харин Б.Н архи уусан халамцуу биеэ хянах чадвартай байсан. Би өөрөө гомдолтой байна. Зүгээр мөрөөрөө морь малаа сунгаад явж байхад намайг хэл үгээр хэлж доромжлоод миний биед халдсан учраас би хариу үйлдэл үзүүлж цохисон асуудал байна. Б.Н нь зүгээр байсан тийм асуудал гаргаагүй бол би зүгээр байх байсан. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Эгийн ...Би уг тогтоолыг уншиж, танилцаж, ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би нэг удаа нүүр хэсэгт гараараа цохисон. Намайг эхэлж зогсож хойноос нэг удаа өшиглөөд дараа нь салсны дараа эргэж ирээд намайг боож нүүр хэсэгт нэг удаа гараараа мангасдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тухайн хүнтэй юунаас болж маргалдсан талаараа сайн мэдэхгүй байна. Тухайн хүн нь өөрөө эхэлж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн дарагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

... Шүүгдэгч Ж.Эгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт Б.Н“хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Эг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Э нь хохирогчид хохирлыг бүрэн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримта бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч тогтоолоор тогтоосныг үүнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Э:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ж.Э маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

Шүүгдэгч Ж.Эгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Нн биед хамар ясны зөрүүтэй нийлмэл, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Ж.Э хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд биед шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Эг гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Нн биед хамар ясны зөрүүтэй нийлмэл, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Нд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 98 дугаар хуудаст авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Гэхдээ улсын яллагч шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлтдээ хэлдэг боловч хуулиар олгохоор заасан байх тул гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Ж.Эгээс нэгдүгээр зэрэглэлээр тооцож 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Нд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

...Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Э:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

  Улсын яллагч ...800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Ж.Эд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд улмаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Эг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Ж.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Эшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирол төлбөрт 600.000 төгрөг төлсөнг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НУ77031951 дугаарын регистртэй, Ж.Эсэтгэцэд учирсан хохиролд нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч  дугаарын регистртэй, Нд олгосугай.

 

7. Хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН