Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

                                                                                 

 

 

 

 

 

                                                                                2024/ШЦТ/177  

 

 

 

 

                                            М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: А.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э, С.П, Э.М

Шүүгдэгч: Э.П, Ба.Ө, Бө.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эын П, Б овогт Бтын Ө, М овогт Бын Ө нарт холбогдох эрүүгийн 2312000000145 тоот хэргийг хэлэлцэв.

 

               Шүүгдэгч: М Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн ...............ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бтын Ө /РД:...........,

 

        Шүүгдэгч: М Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн ....... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Эын П /РД:АК........../

 

       Шүүгдэгч: М Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Э. суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Бын Ө /РД:АК............../

 

                                                          Холбогдсон хэргийн талаар: 

 

            Шүүгдэгч Бө.Ө, Э.П өсвөр насны шүүгдэгч Ба.Ө нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний өдрийн хооронд Архангай аймгийн ............. гэх газраас хохирогч А.Гийн 19 тооны хонь буюу олон тооны малыг ..... улсын дугаартай Приус-20 маркийн авто машин буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогч А.Гт 1.670.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          Шүүх хуралдаанд: Хохирогч А.Г мэдүүлэхдээ: Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд 6 хонь, 15 ямаа алдсан. Хонио тоолоход хонь дутсан. Тэгээд айлуудаар яваад шүүгээд олоогүй. Сүүлд энэ хүмүүсийг ачаад явсан сураг гарсан. Тэгээд манай эхнэр, хүү хоёр Пынхаас 19 хонь очиж ачиж авч ирсэн. Би одоо 15 ямаа, 6 хонины хохирлоо нэхэмжилж байна. Энэ хохирлыг төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй гэжээ.

            * Эрүүгийн 2312000000145 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч А.Гийн өгсөн:

       “...Би 2023 оны 03 дугаар сарын 05-наас 03 сарын 11-ний хооронд Архангай аймгийн ............. гэх газраас өөрийн хонь ямаанаасаа 26 тооны хонь, 15 тооны ямаа хулгайд алдсан. Манайх хонь ямаагаа ойр ойрхон тоолж бүртгэдэг бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 11-нд бүртгэж үзэхэд дээрх хонь ямаа дутсан. Би тухайн үед ойр хавийн айлууд болон уул хадаар тарсан байж магадгүй гэж бодоод хайсан боловч олоогүй. Би тухайн үед өөрийн хонь ямаанаасаа нас бие гүйцсэн 4 тооны эр хонь, 6 тооны нас бие гүйцсэн эм хонь, 16 тооны төлөг, 2 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 4 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 5 тооны шүдлэн ямаа, 4 тооны борлон тус тус хулгайд алдсан. Манай дээрх алдсан хонь, ямаанууд хонь нь хоёр чих гол цулбуур имтэй ууц хэсэгтээ улаан оохортой, ямаанууд нь мөн им ижил хоёр чих гол цуулбар имтэй эвэр нь дотор талдаа улаан шаргал өнгийн будагтай байсан. Тарга тэвээрэг нь тухайн үеийн хувьд сайн байсан. Сүүлд цагдаагийн байгууллагаас намайг дуудаж манай хулгайд алдсан хониноос 16 тооны төлөг, 3 тооны нас бие гүйцсэн эм хонь, 3 тооны нялх хурга хүлээлгэж өгсөн. Дээрх хонинуудын имийг өөрчилсөн байсан ба ууцан дээрх улаан өнгийн оохор нь хэвээрээ байсан. Би манай ойролцоо байдаг Бтын хүү Ө, Бын хүү Ө нарыг сэжиглэж байна. Учир нь тухайн хүүхдүүд манай ойролцоо байдаг. Би одоо дутуу байгаа 7 тооны хонь, 15 тооны ямааг буруутай этгээдээр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/

 

            *Гэрч Р.Сгийн өгсөн:

            “....Би өөрийн нөхөр А.Г болон 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Х.. сумын ............ гэх газарт мал малладаг. Манайх 2023 он 03 дугаар сарын 05-наас 2023 оны 03 дугаар сарын 11-ний хооронд өөрийн хонь ямаанаас 26 хонь, 15 тооны ямаа тус тус хулгайд алдсан. Тухайн үед ойр хавиар хайж, ойр хавийн айлуудаасаа асууж хайсан боловч алдсан хонь ямаагаа олоогүй. Манайх байнгын малаа хариуцлагатай байлгадаг юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

 

          *Гэрч Р.Сгийн дахин өгсөн:

          “...Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүү Г.Оийн хамт ........ гэх газарт иргэн Э.Пынд очиж хонинд нь өөрийн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний хооронд хулгайд алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд тухайн айлын хонь ямаанд манай 16 тооны төлөг, 3 тооны нас бие гүйцсэн эм хонь шинээр хургалсан, 3 тооны нялх хургатайгаа байсныг Э.Паас авсан. Энэ үедээ Э.Паас дээрх хонийг хэзээ хаанаас хэрхэн авсан талаар асуухад Э.П би дээрх хонинуудыг 2023 оны 03-р сард Х багийн Асгат багийн иргэн Мр буюу Бтын хүү Ө, Ө буюу Бын Ө нараас очиж авсан гэж байсан. Тэгээд би сүүлд нь дээрх Ө, Мр нартай уулзахад Мо нь ёстой буруу юм хийчихлээ уучлаарай бүх хохирлыг нь төлж өгнө хоньтой нийлчихсэн айхаар нь авчихсан юм гэж байсан. Ө, Мр, Э.П нар нь нийлж манай хонийг хулгайлсан. Манай хонины имнүүдийг Э.П өөрөө өөрчилсөн гэж байсан. Э.Пын хонь ууцандаа ямар нэгэн будаг оохоргүй манай хониноос ялгагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дугаар тал/

 

               *Гэрч Г.Оийн өгсөн:

               “...Манайх 2023 03 дугаар сарын 05-11 хооронд өөрийн хонь ямаанаас 26 тооны хонь, 15 тооны ямаа алдсан. Тухайн хэрэгт тус сумын иргэн Бын Ө, Бтын Ө, Ж багийн иргэн Э.П нарыг сэжиглэж байна. Дээрх залуучууд нь хоорондоо найз нөхөд, төрөл садангийн холбоотой хүмүүс бөгөөд Бын Ө нь манайхтай ойрхон нутагладаг өөрөө надад хэлэхдээ танай хонь манай хоньтой нийлсэн байхаар нь тухайн үедээ хамт байсан Бын Өтай хамт буюу /Мрт хоч/ Г ахын хонь манай хоньтой нийлсэн байна. Гэтэл Мр буюу Бтын Ө нь тэгвэл ачуулчихья Бандиа буюу Э.Пыг дуудъя гээд Бандиаг утсаар дуудаж түүний машинаар 10-аар 2 удаа хувааж сумын төв рүү ачсан гэж байсан. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 23-нд Ж багт Э.Пын хонинд очиж хонио шүүхэд манай им болон тэмдэгтэй 19 тооны хонь нялх шинээр хургалсан 3 тооны хурга байсан тул би ялгаж авсан. Тухайн ялгаж авсан хонь нь 3 тооны нялх хургатай хонь байсан ба хулгайд алдсанаас хойш тэндээ хургалсан байсан. Мөн 16 тооны төлөг байсан. Дээрх хонинуудаас 2 хонины имийг өөрчлөөгүй бусад хонины имийг шинээр өөрчилсөн байсан. Уг имийг Э.П өөрөө өөрчилсөн гэж байсан. Одоо манай алдсан хонь ямаанаас 4 тооны нас бие гүйцсэн эр хонь, 3 тооны эм хонь, 15 тооны ямаа дутуу байна. Хонио Пын хониноос авах үедээ Э.Паас яагаад манай хонийг хулгайлсан талаар асуухад Мр буюу Бтын Ө над руу утсаар ярихаар нь очиж ачсан гэж байсан. Дээрх Э.П, Бтын Ө, Бын Ө нар нь нийлж манай хонийг хулгайлсан байсан тул сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр тал/

 

              *Гэрч Н.Бы өгсөн:

              “...2023 оны 04-р сард О ахтай уулзахад алдсан хониноосоо 19 тооны хонийг нь зүсээр нь оллоо. Ж багт байдаг Баадаа ламын баньд Пын хонинд байна. Манай багийн Бтын Ө буюу Мр, Бын Ө буюу Ө нар Баадаа ламын баньд Птай нийлж авсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-30 дугаар тал/

 

             *Гэрч М.Мы өгсөн:

             “...манай хүргэн П нь хүнд тусархаг, төлөв даруухан зантай хүн ажил хийлцээд өг гээд гуйвал сэтгэлээсээ хийгээд өгчихдөг эхнэр хүүхэд гэр бүлдээ халамжтай хонь малаа сайн хариулдаг, элдэв буруу зуршилгүй сайн хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-30 дугаар тал/

 

                *Гэрч Ж.Бын өгсөн:

                “...2023 оны 03 дугаар сарын эхэн үеэр манай хүү Ө шар өнгийн мотоцикль унаад байсан. Тэгээд би ямар учиртай мотоцикль юм гэж асуухад Паас авсан гэж байсан үнэ өртөгний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй хавар ямааны ноолуур гарахаар мөнгийг өгнө гэж л ярьж байсан. Би нэг их зүйл тоогоогүй орхисон юм. Сүүлд улаан өнгийн банк авч янзалсан одоо улаан өнгөтэй мотоцикль байгаа. Би энэ талаар мэдэхгүй байна. Өт хонь зарах эрх байхгүй надаас асууж байж өгөх ёстой. Сүүлд сонсоход манай хонинд нийлсэн айлын хонийг Пд өгч байгаад цагдаад баригдсан байсан. Би хөдөө мал дээрээсээ сумын төв рүү эхнэртэйгээ явахдаа хонио хээр үлдээгээд явсан. Ө надтай зөрөөд Х сумын төвөөс мал дээр гарч ирсэн намайг сумын төв явсан хойгуур манай хонь айлын хоньтой нийлсэн эсэхийг би мэдэхгүй байна. Манай гэрээс 2-3 км орчим зайтай байгаа. Тухайн үед Бт гэртээ байсан үгүйг би мэдэхгүй байна. Ихэнхдээ Бт ганцаараа байдаг байсан сүүлд намайг явах Ө гэдэг хүүхэд нь мал дээрээ гарч ирсэн юм шиг байна лээ. Манай хүү Ө нь миний ууган хүүхэд доороо нэг охин дүүтэй бага насаа хөдөө мал дээр эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн 10 жилийн сургуулиа Х суманд 9 дүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан 2022 оны зун Улаанбаатар хотод ажил хийж байгаад Х суманд ирсэн. Миний хүү төлөв даруухан зантай хүнд тусархаг, ямар нэгэн буруу зуршилгүй, үндэсний бөхөөр барилдах сонирхолтой тусч сайн хүүхэд байгаа юм хулгай хийсэнд нь харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр тал/

 

                *Гэрч Д.Бы өгсөн:

                “...Миний нөхөр айлын дундах хүүхэд дээрээ нэг эгчтэй доороо нэг эмэгтэй дүүтэй бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн. Х суманд 10 жилийн сургуульд суралцсан. Гэр бүлдээ халамжтай гэрийн ажилд сайн, хүнд тусархаг хүний үгэнд оромтгой сайн хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар тал/

 

         *Иргэний нэхэмжлэгч Т.Чын өгсөн:

            “........ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2018 оны 11 дүгээр сард хүнээс хуучин унаж хэрэглэж байсан машин 9 сая 500 мянган төгрөгөөр авч байсан. 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр М улсын импортлогдсон машин байгаа юм. Пд би машинаа зарсан зүйл байхгүй Х аймаг хоёрын хооронд нялх хүүхэдтэй бие нь өвдөөд байнга яваад байхаар нь түр хэрэглүүлж байсан. Надаас худалдаж авна гэж ярьж байсан болохоос биш наймаа хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/

 

       *Иргэний хариуцагч П.Нийн өгсөн:

       “...Би Ба.Өын төрсөн эх байгаа юм. Би хүүгийнхээ бусдад учруулсан хохирлыг шүүхээр төлөх ёстой гэж гарвал төлөх болно. Гэхдээ хамт шалгагдаж байгаа хоёр хүнтэй хуваах саналтай байна. Бусад зүйлийг би хууль  ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 155-156 дугаар тал/

 

             *Яллагдагч Э.Пын өгсөн:

             “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх  мэдүүлэг /хх-ийн 181-182 дугаар тал/

 

          *Яллагдагч Ба.Өын өгсөн:

          “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Магах зүйлгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 189 дүгээр тал/

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн АЦ23-62 дугаартай:      “...нас бие гүйцсэн эр хонь 4 ширхэг 800.000 төгрөг, 

нас бие гүйцсэн эм хонь 6 ширхэг 780.000 төгрөг,

төлөг 16 ширхэг 1.280.000 төгрөг,

нас бие гүйцсэн эр ямаа 2 ширхэг 300.000 төгрөг,

нас бие гүйсэн эм ямаа 4 ширхэг 440.000 төгрөг,

шүдлэн ямаа 5 ширхэг 450.000 төгрөг,

борлон ямаа 4 ширхэг 280.000 төгрөг нийт 4.330.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар тал/

 

              *Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн АЦ-23-100 дугаартай: “... ..... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 6.885.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 69-71 дүгээр тал/

 

            *Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 дугаар тал, 131-133 дугаар тал, 144 дүгээр тал/

       *Архангай аймгийн .........багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр тал, 101-102 дугаар тал, 108 дугаар тал/,

       *Архангай аймгийн ........ багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95 дугаар тал/,

       *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-107 дугаар тал/

       *Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 166-172 дугаар тал/

       *Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн нолох баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

         Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.П, Ба.Ө, Бө.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний өдрийн хооронд Архангай аймгийн ........... гэх газраас иргэн А.Гийн 19 тооны хонь буюу олон тооны мал хулгайд алдагдаж, түүнд 1.670.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

          Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.П, Ба.Ө, Бө.Ө нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Гийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 05-наас 03 сарын 11-ний хооронд Архангай аймгийн ............ гэх газраас өөрийн хонь ямаанаасаа 26 тооны хонь, 15 тооны ямаа хулгайд алдсан. Манайх хонь ямаагаа ойр ойрхон тоолж бүртгэдэг бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 11-нд бүртгэж үзэхэд дээрх хонь ямаа дутсан. Би тухайн үед ойр хавийн айлууд болон уул хадаар тарсан байж магадгүй гэж бодоод хайсан боловч олоогүй. Би тухайн үед өөрийн хонь ямаанаасаа нас бие гүйцсэн 4 тооны эр хонь, 6 тооны нас бие гүйцсэн эм хонь, 16 тооны төлөг, 2 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 4 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 5 тооны шүдлэн ямаа, 4 тооны борлон тус тус хулгайд алдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,      гэрч Р.Сгийн өгсөн: “...Би өөрийн нөхөр А.Г болон 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Х сумын Асгат багийн нутаг Агуйт гэх газарт мал малладаг. Манайх 2023 он 03 дугаар сарын 05-наас 2023 оны 03 дугаар сарын 11-ний хооронд өөрийн хонь ямаанаас 26 хонь, 15 тооны ямаа тус тус хулгайд алдсан. Тухайн үед ойр хавиар хайж, ойр хавийн айлуудаасаа асууж хайсан боловч алдсан хонь ямаагаа олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,       гэрч Р.Сгийн дахин өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүү Г.Оийн хамт Х сумын Ж багийн нутаг Хоолойн гол гэх газарт иргэн Э.Пынд очиж хонинд нь өөрийн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний хооронд хулгайд алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд тухайн айлын хонь ямаанд манай 16 тооны төлөг, 3 тооны нас бие гүйцсэн эм хонь шинээр хургалсан, 3 тооны нялх хургатайгаа байсныг Э.Паас авсан. Энэ үедээ Э.Паас дээрх хонийг хэзээ хаанаас хэрхэн авсан талаар асуухад Э.П би дээрхи хонинуудыг 2023 оны 03-р сард Х багийн Асгат багийн иргэн Мр буюу Бтын хүү Ө, Ө буюу Бын Ө нараас очиж авсан гэж байсан. Тэгээд би сүүлд нь дээрх Ө, Мр нартай уулзахад Мо нь ёстой буруу юм хийчихлээ уучлаарай бүх хохирлыг нь төлж өгнө хоньтой нийлчихсэн айхаар нь авчихсан юм гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дугаар тал/, гэрч Г.Оийн өгсөн: “...Манайх 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 11-ний хооронд өөрийн хонь ямаанаас 26 тооны хонь, 15 тооны ямаа алдсан...мөн 2023 оны 04 дүгээр сарын 23-нд Ж багт Э.Пын хонинд очиж хонио шүүхэд манай им болон тэмдэгтэй 19 тооны хонь нялх шинээр хургалсан 3 тооны хурга байсан тул би ялгаж авсан. Тухайн ялгаж авсан хонь нь 3 тооны нялх хургатай хонь байсан ба хулгайд алдсанаас хойш тэндээ хургалсан байсан. Мөн 16 тооны төлөг байсан. Дээрх хонинуудаас 2 хонины имийг өөрчлөөгүй бусад хонины имийг шинээр өөрчилсөн байсан. Уг имийг Э.П өөрөө өөрчилсөн гэж байсан. Одоо манай алдсан хонь ямаанаас 4 тооны нас бие гүйцсэн эр хонь, 3 тооны эм хонь, 15 тооны ямаа дутуу байна. Хонио Пын хониноос авах үедээ Э.Паас яагаад манай хонийг хулгайлсан талаар асуухад Мр буюу Бтын Ө над руу утсаар ярихаар нь очиж ачсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр тал/, гэрч Н.Бы өгсөн: “...2023 оны 04-р сард О ахтай уулзахад алдсан хониноосоо 19 тооны хонийг нь зүсээр нь оллоо. Ж багт байдаг Баадаа ламын баньд Пын хонинд байна. Манай багийн Бтын Ө буюу Мр, Бын Ө буюу Ө нар Баадаа ламын баньд Птай нийлж авсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-30 дугаар тал/, гэрч Ж.Бын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын эхэн үеэр манай хүү Ө шар өнгийн мотоцикль унаад байсан. Тэгээд би ямар учиртай мотоцикль юм гэж асуухад Паас авсан гэж байсан үнэ өртөгний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй хавар ямааны ноолуур гарахаар мөнгийг өгнө гэж л ярьж байсан. Би нэг их зүйл тоогоогүй орхисон юм. Сүүлд улаан өнгийн банк авч янзалсан одоо улаан өнгөтэй мотоцикль байгаа. Би энэ талаар мэдэхгүй байна. Өт хонь зарах эрх байхгүй надаас асууж байж өгөх ёстой. Сүүлд сонсоход манай хонинд нийлсэн айлын хонийг Пд өгч байгаад цагдаад баригдсан байсан. Би хөдөө мал дээрээсээ сумын төв рүү эхнэртэйгээ явахдаа хонио хээр үлдээгээд явсан. Ө надтай зөрөөд Х сумын төвөөс мал дээр гарч ирсэн намайг сумын төв явсан хойгуур манай хонь айлын хоньтой нийлсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр тал/, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч  Ба.Өын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

             Шүүгдэгч Бө.Ө, Э.П нар нь гэм буруугийн талаар маргаж хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдээгүй гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдгээрийн үйлдэл нотлогдсон, шүүгдэгч Ба.Өын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул нотлох баримтаар тооцсон болно.

          Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан болох нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийн нуун далдалсан байхаар гэмт хэргийн шинжийг тодорхойлсон, харин Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн тухайд уг алдуул малыг эзэнгүй явж байгааг зохих байгууллагад мэдэгдсэний дараа завшсан бол дээрх зүйл ангиар зүйлчлэх бөгөөд өөрийн мал сүрэгт нийлсэн эзэнгүй малыг худалдан борлуулж байгаа үйлдэл нь хулгайлан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болно.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь бүлэглэж, ..... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хохирогч А.Гийн 19 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь бүлэглэж, машин машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг  хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.П, Ба.Ө, Бө.Ө нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.            

  Хохирол хор уршгийн талаар:

    Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Гт 1.670.00 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг гаргасан  Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг алдсан хонио хохирогч А.Г хүлээн авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогч А.Г нь 6 хонь, 15 ямаа алдсан уг малаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Э.П, Ба.Ө, Бө.Ө нарыг хохирогчийн 19 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.П, Ба.Ө, Бө.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч Ба.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэхээр хуульд заасан, шүүгдэгч Бө.Ө, Э.П болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд гэм буруугийн асуудлаар маргаантай байх тул хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.     

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн АЦ-24-100 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Б овогт Т Ч /РД:......./-ын эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.П, Бтын Ө, Бын Ө нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  6.885.000 /зургаан сая найман зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б овогт Т.ын Ч /РД:А..../-д шилжүүлж, автомашины үнэлгээ болох 6.885.000 /зургаан сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Паас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Бтын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, Бын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.П, Бтын Ө, Бын Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                 1. Шүүгдэгч М овогт Эын П, Б овогт Бтын Ө, М овогт Бын Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж,  машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

                 2. М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Бын Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Бтын Ө, Эын П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Өт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Эын П, Бтын Ө нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

               4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Эын П, Бтын Ө, Бын Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ..... улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг эзэмшигч Б овогт Т.ын Ч /РД:АК...../-д буцаан олгож, автомашины үнэлгээ болох 6.885.000 /зургаан сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Эын Паас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Бтын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, Бын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.  

 

                  6. Шүүгдэгч Эын П, Бтын Ө, Бын Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

                 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Эын П, Бтын Ө, Бын Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР