Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

 

 

 

 

                                      2024/ШЦТ/184

 

 

 


    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: Ү.Ж

Шүүгдэгчийн өмгөөөгч: Н.Э

Шүүгдэгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Тын Бд холбогдох эрүүгийн 2412............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ............... аймгийн .......сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Тын Б /РД:............/

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ....... аймгийн ......сумын 4 дүгээр баг .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ү.Жтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2412............. дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Жгийн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед манай нөхөр Т.Б архи уусан байдалтай гаднаас 2 залуутай орж ирсэн. Тэр 2 хүн манай гэрт орж ирээд өөрсдийн оруулж ирсэн архийг уусан...Б орж ирээд над руу хандаад чамайг ээжтэй чинь ална. Зах дээгүүр яах гэж намайг ажилтай байхад ирээд мөнгө нэхээд байдаг юм бэ? Чи мөрөндөө уух эмээ олж ав гэж хэлээд дайраад байсан. Миний мөнгө авсан шалтгаан бол Б 2021 оны 04 дүгээр сард миний мөрийг мушгиад гэмтээж байсан...Шөнийн тухайд эрүү рүү 4-5 удаа, толгой хэсэгт 5-6 удаа цохиод, зүүн шанаа руу цохиод шалан дээр толгойгоор чирээд, цохиод байсан. Тиймээс би арай гэж би гэдэс гүйлгээд байна бие засна гэж хэлээд гарч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,

Гэрч Р.Цын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна. Ж над руу 10 цаг болох гэж байхад залгаад Ц эгчээ би нөхөртөө зодуулчихсан цагдаатай уулзаж, мэдүүлэг өгч байна. Дарга орж ирвэл намайг түр аргалаарай би удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд өдөр ирсэн цагийг нь сайн санахгүй байна. Ж нүүр, амаа маш тод будчихсан орж ирсэн. Бид тусдаа байх өрөөндөө ортол Ж надад хандаад манай нөхөр урд шөнө намайг зодоод аймаар болгочихлоо гээд цамцаа тайлаад, өмдөө шувтлаад энийг хараа гээд умдгийн дээд талаа уруулчихсан ягаан, улаан өнгийн шархыг харуулсан. Цус бол гоожоогүй байсан гэхдээ цус шүүрч магадгүй байдалтай харагдаж байсан. Жгийн хүзүү хөхөрсөн, улайсан. Гарын бугалгууд нь хөхөрсөн хөлийн ар булчин хэсэг хөхөрсөн, бэлхүүс уруулсан. Яг үтрээний дээрээс хойш 2 тийшээ нь гараараа урсан гэмээр ягаарсан шарх байсан. Яаж үтрээ рүү нь гараа хийгээд татчихаагүй юм бол гэмээр л харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

Гэрч М.Уын мэдүүлсэн “...Бор толгой хорооллын 10-08 тоотын гадаа очиход дээд хэсгээрээ цагаан өнгийн нимгэн футболк мэт зүйл өмссөн эмэгтэй хүн зогсож байсан. Зүүн талын хацар хэсэг нь улайсан, хоолой нь улайсан эмэгтэй хүн байсан. Нөхөр маань гэртээ нэг хүнтэй архи уугаад түүнийг явсны дараа намайг гэрээсээ гаргахгүй, унтуулахгүй зодсон гэж хэлсэн. Гэрт орох гэтэл нөхөр нь гэмээр цээж нүцгэн доод талаараа саарал өнгийн ажлын өмд өмссөн түүнийгээ уяагаараа бүсэлчихсэн согтуу эрэгтэй гарч ирсэн...Тэгтэл эхнэр нь чи намайг зодсон биз дээ гэж хэлээд хүзүүнийхээ улайсан зулгарсан хэсгийг, баруун гарын 2 толгойт булчингийн хөхөрсөн хэсгийг, мөрийг харуулаад, баруун гуяны хөхөрсөн ягаарсан хэсгийг, дотоожоо дээш нь татаад гуяны дотор талд зулгарсан хэсгийг харуулаад байсан. Тэр зулгаралт нь ягаарсан хүрэн өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуу/,

Гэрч Б.Хын мэдүүлсэн “...Бор толгойд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Нөхөр нь зодоод байна гэсэн гээд Бор толгой хороолол руу явсан...Уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай нөхөр намайг зодоод гэрээс гаргахгүй, унтуулахгүй зовоогоод байна гэж хэлтэл нөхөр нь гэрийнхээ гадаа гарч ирсэн...Энэ намайг унтуулахгүй хэрүүл хийгээд зодоод байна гэж хэлээд өөрийн хүзүү, мөр, гуя хэсгийг харуулаад уйлаад байсан... Хүзүү хэсэг нь улайсан, мөрний доод талд бугалга хэсэгт хөхрөлттэй, суга орчим нь хөхөрсөн, гуяны гадна, дотор талд улаан хүрэн өнгийн зулгарсан гэхээр харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 хуу/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тын мэдүүлсэн “...Би 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл миний ээж Ж намайг аав чинь зодсон, аавыг чинь эрүүлжүүлэхэд хийлгэсэн гэж хэлээд гараад явсан...Би ээжээс яагаад зодсон гэж гарахаас нь өмнө асуутал аав чинь намайг зүгээр байхад агсам тавиад, унтуулахгүй зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ннийн мэдүүлсэн “...Тэр өдөр аав ээжийг орон дээр түлхэж унагаад хоолойг нь боогоод байсан. Шөнө байсан болохоор миний нойр хүрээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179 дугаартай “...1. Ү.Жгийн биед хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 05 дугаар сарын 10-ны 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгой хорооллын 10-08 тоотод миний нөхөр Т.Б намайг зодож тарчлаасан...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,

Яллагдагч Т.Б мэдүүлсэн “...Архи уусан үедээ би эхнэрээ 2-3 үдаа цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шгаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ................. аймгийн ............ сумын ........... дүгээр баг ............... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ү.Жтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр .........аймгийн ............сумын ........... дүгээр баг .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ү.Жтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Жгийн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед манай нөхөр Т.Б архи уусан байдалтай гаднаас 2 залуутай орж ирсэн. Тэр 2 хүн манай гэрт орж ирээд өөрсдийн оруулж ирсэн архийг уусан...Б орж ирээд над руу хандаад чамайг ээжтэй чинь ална. Зах дээгүүр яах гэж намайг ажилтай байхад ирээд мөнгө нэхээд байдаг юм бэ? Чи мөрөндөө уух эмээ олж ав гэж хэлээд дайраад байсан. Миний мөнгө авсан шалтгаан бол Б 2021 оны 04 дүгээр сард миний мөрийг мушгиад гэмтээж байсан...Шөнийн тухайд эрүү рүү 4-5 удаа, толгой хэсэгт 5-6 удаа цохиод, зүүн шанаа руу цохиод шалан дээр толгойгоор чирээд, цохиод байсан. Тиймээс би арай гэж би гэдэс гүйлгээд байна бие засна гэж хэлээд гарч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,

Гэрч Р.Цын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна. Ж над руу 10 цаг болох гэж байхад залгаад Ц эгчээ би нөхөртөө зодуулчихсан цагдаатай уулзаж, мэдүүлэг өгч байна. Дарга орж ирвэл намайг түр аргалаарай би удахгүй очно гэж хэлсэн. ... Ж надад хандаад манай нөхөр урд шөнө намайг зодоод аймаар болгочихлоо гээд цамцаа тайлаад, өмдөө шувтлаад энийг хараа гээд умдгийн дээд талаа уруулчихсан ягаан, улаан өнгийн шархыг харуулсан. Цус бол гоожоогүй байсан гэхдээ цус шүүрч магадгүй байдалтай харагдаж байсан. Жгийн хүзүү хөхөрсөн, улайсан. Гарын бугалгууд нь хөхөрсөн хөлийн ар булчин хэсэг хөхөрсөн, бэлхүүс уруулсан. Яг үтрээний дээрээс хойш 2 тийшээ нь гараараа урсан гэмээр ягаарсан шарх байсан. Яаж үтрээ рүү нь гараа хийгээд татчихаагүй юм бол гэмээр л харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

Гэрч М.Уын мэдүүлсэн “...Бор толгой хорооллын 10-08 тоотын гадаа очиход дээд хэсгээрээ цагаан өнгийн нимгэн футболк мэт зүйл өмссөн эмэгтэй хүн зогсож байсан. Зүүн талын хацар хэсэг нь улайсан, хоолой нь улайсан эмэгтэй хүн байсан. Нөхөр маань гэртээ нэг хүнтэй архи уугаад түүнийг явсны дараа намайг гэрээсээ гаргахгүй, унтуулахгүй зодсон гэж хэлсэн. Гэрт орох гэтэл нөхөр нь гэмээр цээж нүцгэн доод талаараа саарал өнгийн ажлын өмд өмссөн түүнийгээ уяагаараа бүсэлчихсэн согтуу эрэгтэй гарч ирсэн...Тэгтэл эхнэр нь чи намайг зодсон биз дээ гэж хэлээд хүзүүнийхээ улайсан зулгарсан хэсгийг, баруун гарын 2 толгойт булчингийн хөхөрсөн хэсгийг, мөрийг харуулаад, баруун гуяны хөхөрсөн ягаарсан хэсгийг, дотоожоо дээш нь татаад гуяны дотор талд зулгарсан хэсгийг харуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуу/,

Гэрч Б.Хын мэдүүлсэн “...Уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай нөхөр намайг зодоод гэрээс гаргахгүй, унтуулахгүй зовоогоод байна гэж хэлтэл нөхөр нь гэрийнхээ гадаа гарч ирсэн...Энэ намайг унтуулахгүй хэрүүл хийгээд зодоод байна гэж хэлээд өөрийн хүзүү, мөр, гуя хэсгийг харуулаад уйлаад байсан... Хүзүү хэсэг нь улайсан, мөрний доод талд бугалга хэсэгт хөхрөлттэй, суга орчим нь хөхөрсөн, гуяны гадна, дотор талд улаан хүрэн өнгийн зулгарсан гэхээр харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 хуу/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тын мэдүүлсэн “...Би 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл миний ээж Ж намайг аав чинь зодсон, аавыг чинь эрүүлжүүлэхэд хийлгэсэн гэж хэлээд гараад явсан...Би ээжээс яагаад зодсон гэж гарахаас нь өмнө асуутал аав чинь намайг зүгээр байхад агсам тавиад, унтуулахгүй зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ннийн мэдүүлсэн “...Тэр өдөр аав ээжийг орон дээр түлхэж унагаад хоолойг нь боогоод байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Т.Б хохирогч Ү.Ж нар нь 2007 онд гэр бүл болж  хамт амьдарсан хамтран амьдрагч бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн үйлчлэлд хамаарч байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.Б нь хохирогч Ү.Жд нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хохирогчийн биед үүссэн хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цаг хугацааны үргэлжилсэн байдлаар учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрдүүлж байна.   

 

Дээрхээс дүгнэхэд Т.Б нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 10-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ү.Жтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун гуя, умдаг, хоёр өгзөгний зулгаралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, гуя, нуруу, буйлны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ү.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б Тын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найман/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

           5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР