Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/03137

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/03137 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ..............дүүрэг, .........дугаар хороо, .........дүгээр хороолол, ................гудамж, ........байр, ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../,

 

Нэхэмжлэгч: ..............дүүрэг, .........дугаар хороо, .........дүгээр хороолол, .................гудамж, ........байр, ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........дүүрэг, ........дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, гэрч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........оны ........дүгээр сарын ........-ний өдрийн ........дугаартай захирамжаар ........, ........ нараас зээлийн гэрээний үүрэгт ........ төгрөг гаргуулж, ................ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. ..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........оны ........дугаар сарын ........-ний өдрийн ........дугаартай гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч ........ ХХК хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ........оны ........дугаар сарын ........-ний өдрийн Шинжээч томилох тухай ......../........тоот тогтоолоор ........ ХХК-ийг шинжээчээр томилсон байна. ........ ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаартай, Улаанбаатар хот, ..............дүүрэг, ........-р хороо, ........-р хороолол, ........ийн гудамж, ........байр, ........тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг ........ төгрөгөөр үнэлсэн байна.........ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах зөрчил бүхий асуудлууд гарч байна

1.Харьцуулж байгаа хөрөнгүүдийг худалдсан огноог хэрхэн мэдсэн, үнэлгээнд бичсэн худалдсан үнийг юу үндэслэж хэрхэн таамагласан зэрэг нь тодорхойгүй байна.

2.Харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй байна.

3.Үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна: 9.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх, мөн хуулийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана: 9.3.8.хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заажээ.

Гэтэл үнэлгээний тайланд тусгах ёстой зүйлсийг нэг бүрчлэн өгөөгүй, ямар баримт нотолгоог үндэслэж, дүгнэлт гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.........дахь хэсэгт заасан тайланд байх ёстой баримтууд бүгд байхгүй байна гэж хэлж болохоор байна. Ашиглах хугацааг 59 жил гэж тавьсан боловч ашиглалтад орсон хугацааг таамгаар тавьсан. Мөн хорогдуулах хувийг 14.3% гэж тавьсан боловч яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хуульд тооцооллын үндэслэлийн хавсаргах ёстой гэж заасан байхад тооцоо байхгүй. Мөн орон сууцны заслын хэмжээ нь үнэлгээг бууруулахад том хүчин зүйл болдог. Иймд үнэлгээг туйлын үнэн гэж үзэх боломжгүй байгаагаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийг бодитоор гаргасан гэж үзэхгүй тул ........ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ........оны ........дүгээр сарын ........-ны өдрийн ......../......../........дугаар захирамжаар ........, ........ нараас ........ төгрөгийг гаргуулж ........ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ........оны ........дугаар ........-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч ........, ........ нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ..............дүүргийн ........дугаар хороо, ........дугаар хороолол, ........ гудамжны ........байрны ........тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас ........ төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу ........оны ........дугаар сарын ........-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад ........ төгрөгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ........, ........ нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........оны ........дүгээр сарын ........-ны өдрийн ......../......../........дугаар захирамжаар ........, ........ нар нь ........ төгрөгийг ........оны ........дүгээр сарын ........-ны өдрийн дотор ........ ХХК-д төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд ........ийн өмчлөлийн ..............дүүрэг,........дугаар хороо, ........дүгээр хороолол, ........ гудамж, ........байр, ........тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулжээ. /хх-5 тал/

 

 Улмаар ..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........оны ........дугаар сарын ........-ны өдрийн ......../......../........дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ........оны ........дугаар сарын ........-ний өдрийн ........дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч ........ийн өмчлөлийн ..............дүүрэг, ........дугаар хороо, ........ дүгээр хороолол, ........ гудамж, ........байр, ........тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ........оны ........дүгээр сарын ........-ний өдөр битүүмжлэн, ........оны ........дугаар сарын ........-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар талууд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ дээр санал нэгдээгүй тул, ........оны ........дугаар сарын ........-ний өдрийн ......../........дугаартай тогтоолоор ........ ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

........ ХХК нь төлбөр төлөгч ........ийн өмчлөлийн ..............дүүрэг, ........дугаар хороо, 4 дүгээр хороолол, ........ гудамж, ........байр, ........тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-........дугаартай, орон сууцыг ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр ........ төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч ........, ........ нарт ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь дээрх үнэлгээтэй танилцаад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ ... Баян-Модот ХХК нь орон сууцыг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн тул орон сууцны зах зээлийн үнийг бодитоор тогтоож чадаагүй гэж үзнэ гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлана.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ гэж зааснаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухай 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар, ........дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих нөхцөл, үндэслэлийг тодорхойлон заажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч нь тухайн үнэлэгдэж буй хөрөнгөтэй ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр танилцсан гэх боловч тухайн хөрөнгийн шинж байдлыг гэрэл зургаар болон бусад байдлаар бэхжүүлэн авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн үнэлэгдэж буй орон сууцны цаашид ашиглагдах хугацааг 59 жил гэж тогтоохдоо ашиглалтад орсон хугацааг ........-ээд он гэжээ. Шинжээч нь шүүх хуралдаанд хорооллын барилгуудыг Оросууд ........-........оны хооронд барьж ашиглалтад оруулсан гэж яригддаг учраас тэгж тооцсон гэж тайлбарласан нь тухайн хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ........дугаар зүйлийн 8.1-д заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан... хийж гүйцэтгэнэ гэжээ.

 

Үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийг орлогын хандлагын аргаар тооцоолоход тус орон сууцны зах зээлийн үнэ цэнэ........төгрөг, ........мөнгө гэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тооцоолоход ........ гэж тогтоосон байх боловч үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн хандлагаарх тооцоололд илүү ач холбогдол өгч тухайн орон сууцны зэх зээлийн үнэ цэнийг ........ тогтоолоо гэжээ.

 

Шинжээч нь орон сууцанд үнэлгээг хийхдээ орлогын хандлагын арга болон зах зээлийн хандлагын аргаар ямар үндэслэлээр сонгон авч тооцоолол хийсэн болох нь тодорхойгүй, тооцоолол хийсэн 2 аргаас яагаад зах зээлийн хандлагын аргад илүү ач холбогдол өгсөн үнэлгээг тогтоосон болох нь ойлгомжгүй, бусад аргуудыг яагаад ашиглаагүй болохоо дүгнэлтдээ тайлбарлаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ........дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн тогтоогоогүй, зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийж тогтоосноос гадна үнэлгээ тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгийн шинж чанарын судалгааг хийсэн гэж үзэх үндэслэл тайланд тодорхой тусгагдаагүй байна.

 

Иймд ..............дүүрэг, ........дугаар хороо, ........дүгээр хороолол, ........ гудамж, 9а байр, 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ........ төгрөгөөр үнэлсэн ........ ХХК-ийн гаргасан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11........дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ..............дүүрэг, ........дугаар хороо, 4 дүгээр хороолол, ........ гудамж, ........байр, ........ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ........ төгрөгөөр үнэлсэн ........ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........, ........ нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА