Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/03138

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ........ дүүрэг, ........дугаар хороо, ........................гудамж, ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........дүүрэг, ........дугаар хороо, ........дугаар байрны ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../,

Хариуцагч: ........дүүрэг, ........дугаар хороо, ........дугаар байрны ........тоотод оршин суух, ........ овогт ......../РД:......../ нарт холбогдох,

........ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нарын ........ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........, хариуцагч ........, ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........ нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Чулуунжав овогтой Энхчулуун миний бие ........, ........ нарт холбогдуулан гаргасан ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ........ томилсон итгэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг би ойлгож байгаа гэжээ.

 

Хариуцагч ........, ........ нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

........ овогтой ........, ........ овогтой ........ нар нь нэхэмжлэгч ........д холбогдуулан гаргасан ........ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........гээс татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг бид ойлгож байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ........, ........ нарт холбогдуулан ........ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нар нь нэхэмжлэгчид холбогдуулан ........ төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ........ нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан сараг нэхэмжлэлээсээ, хариуцагч ........, ........ нар нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч ........ыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ........, ........ нарыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ........, ........ нарт холбогдуулан гаргасан ........ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч ........, ........ нар нэхэмжлэгч ........д холбогдуулан гаргасан ........ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,365 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА