Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/040

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл үгүй. ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ношдох хөрөнгөгүй ******* овогт******* //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагаас 14 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7 дугаар багийн 3-286 тоотод оршин суух иргэн ын гэрт хууль бусаар нэвтэрч FUNAI брейндын LCD телевизор, телевизорын тоон системийн хүлээн авагч, орны бүтээлгийг нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 255000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 сарын 27-ны өдөр 13 цагийн орчим гэртээ байсан чинь манай хашаанын айлын эхнэр болох ******* манай гэрт орж ирээд намайг хоёулаа гадуур гаръя гэхээр нь хамт гараад дунд зах орчихоод буцаад явсан. ******* “Хөх толгой” руу манай хүргэн ынхаар орчихоод явъя гэхээр нь хамт хашаанд нь очсон чинь гэр нь эзэнгүй байсан. Тэгтэл ******* хаалганы цоожийг эвдээд гэрт нь орсон. Би хашаанд нь хүн хараад зогсож байсан чинь ******* телевизорыг нь тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би гудамжнаас гараад үзүүр орчим хүртэл хүн байгаа эсэхийг харчихаад эргэсэн чинь шар цоохор орны бүтээлгэнд боосон байсан телевизор тэврээд хашаанаас нь гараад ирсэн байхаар нь хамтарч дамжлаад Хөх толгойн урдуур тойроод 4 дүгээр сургуулийн тэрээд өгсөж гарч ирээд өөрийнхөө хүүхдийн ангийн найз нь болох Буяннэмэх гэх хүүхдийн гэрт нь авчираад энэ телевизорыг хүнээс авсан юм хоёр гурав хоноод ирж авна гээд орхиод явсан. Бид хоёр энэ айлаас хулгай хийнэ гэж ярьж тохирсон зүйл байхгүй, авсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээлгэн өгч төлж барагдуулсан. Цаашид дахиж хулгай хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 109-111/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 сарын 27-ны өдөр 13 цагийн орчим гэрээсээ гараад хажуу айлынхаа *******г дагуулаад зах орчихоод буцаад явж байгаад манай хүргэн ын гэрээр ороод гаръя гээд ирсэн чинь гэр нь эзэнгүй байхаар нь би *******гоор хүн харуулж байгаад гэрийн хаалганы цоожийг төмрөөр цохиж онгойлоод гэрт нь ороод гэрийн баруун талын ор бүтээсэн байсан орны бүтээлгийг газар дэвсэж байгаад гэрийн хойморт байсан телевизор, телевизор систем хүлээн авагч хоёрыг орны бүтээлгэндээ боогоод аваад ирсэн. ******* хашаанд хүн хараад зогсож байснаа намайг наанаа байж бай би гудамжны үзүүр лүү яваад хүн харчихаад ирье гээд яваад ирээд хүн байхгүй байна гэхээр нь би өмнөөс нь орны бүтээлгэнд боосон телевизороо аваад гарсан чинь өмнөөс ирээд хоёулаа хамтарч дамжлаад Хөх толгойн гандангийн араар гараад ар шилээд өгсөөд явж байгаад *******гийн таньдаг гэх айлд авч явсан телевизороо орхиод хэд хонуулаад авна гэж хэлээд тавьсан. Энэ хэрэгт хураалгасан төмрөөр цохиод онгойлсон юм. Гэрийн цоож нь цагаан хятад цоож байсан. Бид хоёр энэ айлаас урд өмнө нь хулгай хийж байгаагүй. Яагаад ч юм хашаанд нь ороод эзэнгүй байхаар нь телевизорыг нь аваад гарчихъя гэж яриад *******гоор хүн харуулж байгаад би ороод аваад гарсан юм. Ямар ч байсан авчихсан болохоор байж байг л гэж бодож байсан. Үнэлгээний талаар гаргах санал хүсэлт байхгүй. Үнэлгээтэй танилцсан. Гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн айлаас авсан эд зүйлсээ бүгдийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болсон... гэх мэдүүлэг. /хх-ийн 104-106 /

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Манайх Баянхонгор сумын 7 дугаар багт 7- 3-28Б тоотод байдаг юм. Эхнэр эмнэлэгт эмчилгээ хийлгээд хэвтчихээд би гэрээ хараад байж байгаад энэ хэрэг болдог өдөр 10 цагийн орчим эмнэлэгт эхнэртээ хоол цай өгчихөөд ирээд байж байсан чинь удаагүй миний араас манай охин Баасанжаргал ирээд хичээлдээ явахаар нь хичээлд нь явуулчихаад гэрээ цоожилчихоод 11 цаг өнгөрөөгөөд урд хашаанд байх айлдаа орсон. Тэнд байж байгаад 13 цаг өнгөрөөгөөд гараад гэртээ ирсэн чинь манай гэрт байсан хар өнгийн "FUNAI" маркийн 32 инчийн хуучин телевизор, тоон систем хүлээн авагч, гэрийн баруун талын ор бүтээсэн байсан шар цоохор орны бүтээлэг зэрэг зүйлс алга болсон байсан. Энэ манай гэрээс хулгай хийсэн байсан хоёр хүүхний нэг нь ******* гэх манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Гэрийг би цагаан хятад цоожоор цоожилсон байсан. Би гэртээ орохдоо анзаараагүй гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлоод орсон. Дараа нь телевизор алга байхаар нь цоожоо үзсэн чинь цоожийг цохиж онгойлсон мөр цоожинд үлдсэн байсан Тэгэхээр гэрийн цоожийг цохиж онгойлоод орчихоод гарахдаа буцаагаад түгжсэн байсан юм шиг байгаа юм. ...Телевизорыг одоогоос 3 жилийн өмнө 350000 төгрөгөөр, тоон систем хүлээн авагчийг өнгөрсөн жил 65000 төгрөгөөр, орны бүтээлэг бол 10 гаруй жилийн өмнө авсан байсан хуучивтар бүтээлэг байсан. Эдгээр зүйлсээ ямар үнээр үнэлэх талаар хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бол ер нь ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байсан болохоор авсан үнээрээ үнэлнэ…гэх мэдүүлэг. / хх-ийн 42-44 /

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 …******* нь манай ангийн хүүхэд болох Отгонзаяагийн ээж нь болохоор таньдаг юм. Манайхаар хааяа орж гараад явдаг. Хамт явсан эгчийг нь танихгүй. Би гэртээ ээжийнхээ хамт байсан чинь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим манай ангийн Отгонзаяагийн ээж нь нэг хүүхэнтэй хамт манайд ирэхдээ шар цоохор орны бүтээлгэнд боодолтой том телевизор авч ирж гэрт тавиад "эгч нь энэ телевизорыг 2-оос 3 хоноод ирээд аваадахъя, хүнээс өрөндөө авсан юм" гэхээр нь би тэг гэсэн чинь манай гэрт орхичихоод явсан. Тэгтэл орой нь цагдаагийн хүмүүс энэ Отгонзаяагийн ээжтэй нь хамт ирээд аваад явсан. Тэгтэл хулгайн телевизор байсан юм шиг байна. Манай гэрт өөр зүйл авчирч байгаагүй. ...Шар цоохор орны бүтээлгэнд боогоод гэрийн баруун талын орон дээр авчирч тавьсан байсан. Би задалж харж үзээгүй. Орой нь өөрсдөө цагдаа нартай хамт ирээд аваад явах шиг болсон ...гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай эхнэр *******, манай хажуу айлын ******* хоёр хулгай хийсэн талаар нь цагдаад ирээд мэдсэн. Энэ хэрэг болдог өдөр би гэртээ байгаагүй, хөдөө алтанд явах гээд хүний машин асаалцах гээд айлд байж байгаад орой гэртээ ирсэн чинь цагдаагаас хүмүүс ирсэн байсан. Хамт явсан *******ын нөхөр Цогттой би багын найзууд байгаад хашаанд нь ирж буугаад 5-н жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд эхнэр хүүхдүүд нь манай эхнэр хүүхдүүдтэй найзалж нөхөрлөөд бие биеэрээ орж гараад явдаг байсан чинь энэ хоёр хамтарч ийм хэрэг хийсэн байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ******* нь болохоор миний төрсөн дүү байгаа юм. ******* нь урьд өмнө нь ямар нэгэн муу зангүй, хулгай зэлгий хийгээд байдаггүй байсан чинь ийм хэрэгт холбогдсон талаар сонслоо. Хөх толгойд найзынхаа хашаанд байдаг гээд байсан чинь найз гээд байгаа хүүхэнтэйгээ хулгай хийсэн юм шиг байна. Манай дүүгийн тухайд гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ хамт байдаг ажил төрөл эрхэлсэн хүн байхгүй, алт шороогоор амьдралаа залгуулж яваа жирийн дундын амьдралтай хүмүүсийн л нэг...гэх мэдүүлэг. /хх-ийн 51- 52 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай эхнэр ******* нь Богд суманд бага сургууль төгссөн, ажил хийж байгаагүй. Хөдөө мал дээр байж байгаад мал ахуйгаа дуусаад аймгийн төвд орж ирээд ажилгүй, алт шороогоор яваад амьдрал ахуйгаа болгож байна. Манай эхнэр зан харьцаа хүмүүжлийн хувьд төлөв томоотой хүн байсан чинь ийм хэрэг хийсэн байна. Урьд нь бол ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 53-54 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн

“.... 32 инчийн хар өнгийн"FUNAI" маркийн LSD телевизор 200000 төгрөг, телевизорын олон сувгийн тоон систем хүлээн авагч 45000 төгрөг, орны бүтээлэг 10000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10, 21-23, 28-р тал/, хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20, 24, 26-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 /, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 12 дүгээр сарын 30-ний өдрийн дахин дүгнэлт. /хх-ийн 70-71/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/10 тоот тодорхойлолт /хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 115/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/11 тоот тодорхойлолт /хх-ийн 116/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагаас 14 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7 дугаар багийн 3-286 тоотод оршин суух иргэн ын гэрт хууль бусаар нэвтэрч FUNAI брейндын LCD телевизор, телевизорын тоон системийн хүлээн авагч, орны бүтээлгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 255000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх -ийн 109-111 /, шүүгдэгч *******ын / хх –ийн 104-106 /, хохирогч ын / хх -ийн 42-44 /, насанд хүрээгүй гэрч / хх -ийн 47-48 /, гэрч Чулуунбаатарын / хх-ийн 49-50 /, гэрч / хх-ийн 51-52/, гэрч Цогт / хх-ийн 53-54 /, нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “... эд зүйлсийг 255000 төгрөгөөр үнэлсэн...” дахин дүгнэлт. /хх-ийн 70-71 /, мөн хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******, ******* нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 118, 119/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нарт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зургаан талтай бөөрөнхий төмрийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ын эзэмшлийн ...цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгчийг..., шүүгдэгч *******гийн эзэмшлийн... 4 ханатай монгол гэрийг ...битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг шүүгдэгч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.*******, ******* нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зуунбогдынхон овогт ******* *******, ******* овогт******* нарыг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******гийн эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийг засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тустус мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 талтай бөөрөнхий төмөр 1 ширхэгийг устгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгчийг..., шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...4 ханатай монгол гэрийг... битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА