Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/03139

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/03139

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ........дүүрэг, ........дугаар хороо, ........дугаар байр, ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........дүүрэг, ........дүгээр хороо, ........ дугаар байр, ........тоотод оршин суух, ........ овогт ........ /РД:......../-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........, хариуцагч ........, хариуцагчийн өмгөөлөгч........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

........ би цагдаагийн албан хаагч бөгөөд ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр Улаанбаатар хотын ........дүүргийн ........дугаар хороо ........гудамж, ............тоот хаягт байрлах ........ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ........ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын ........блокын ........ дугаар орц ........дугаар давхарт ........ м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж өгөхөөр харилцан тохиролцож, миний бие гэрээнд заасны дагуу мөнгөө шилжүүлсэн.

Энэ хугацаанд В блокын барилгын ажил хөрөнгө оруулалт мөнгөтэй холбоотойгоор удааширч байсан. Энэ үед Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын Б блок ашиглалтад ороход дөхсөн. Харин тэр орон сууцны Б блокт захиалга өгсөн цагдаагийн албан хаагчид ........ХХК-тай байгуулсан орон сууц бариулах захиалгын гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй буюу мөнгө төгрөгөө графикийн дагуу төлөөгүй учраас ........ХХК нь захиалагч болох цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй захиалагч нартай байгуулсан захиалгын гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж, тэдгээр захиалагч нарт мэдэгдэж байгаа талаар мэдээд, би ........ХХК дээр очиж уулзаж асуухад, бид нар гэрээгээ цуцалж өөр захиалагч авч байгаа гэж хэлсний дагуу би орон сууц захиалгын гэрээгээ энэ Б блок руу шилжүүлж болох уу гэж асуухад болно гэж хэлсний дагуу Б блок байранд ........ м.кв бүхий 2 өрөө байрны үнийн зөрүүг нэмж төлөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ........ХХК нь ........дүүргийн ........дугаар хороо ........гудамжны ........тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан орон сууцны Б блокын орон сууцны ........дугаар орцны ........дугаар давхарт ........ м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг надад албан ёсоор өгч, удахгүй чиний нэр дээр ордер нь гарна гэж хэлээд манайхыг оруулсан. Гэтэл нөгөө захиалгын гэрээ нь цуцлагдсан надтай хамт ажилладаг хошууч ........ би урьд энэ байран дээр гэрээ хийсэн. Чи орох ёсгүй манайх орох ёстой гэж маргаан үүсгэсэн. Энэ талаар би Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг болон ........ХХК-тай уулзахад ........тэй байгуулсан гэрээ цуцлагдсан. Харин та гэрээ байгуулж мөнгөө бүрэн төлсөн учраас шударга хууль ёсны өмчлөгч шүү дээ гэж хэлсэн. Ингээд би ........ийг ........ХХК-тай учраа олоод миний байрын суллаад өгчих байх гэж бодон, уулзахад олон юм яриад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймд ........ намайг ........дүүргийн ........дугаар хороо ........ гудамжинд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блокын 2 орц ........дугаар давхрын ........тоот ........ м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ........ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

........ын надад холбогдуулан гаргасан ........дүүргийн ........дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие дээр дурдсан орон сууцыг ........ХХК-тай ........оны ........сарын ........-ны өдөр Орон сууц захиалгын №........ тоот гэрээ байгуулж захиалсан. Уг орон сууц захиалгын гэрээ одоогоор хүчин төгөлдөр байгаа болно. Нэхэмжлэгчийн ........ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь урьд өмнө нь миний байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байсаар байхад давхардуулан байгуулсан байгаа нь хууль бус бөгөөд магадгүй ........ХХК нь ........ыг залилан мэхэлж мөнгийг нь авсан явдал байхыг үгүйсгэхгүй юм. Үүнийгээ ........ цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар өргөдөл гомдол гарган шалгуулж ........ХХК-аас гаргуулан авах боломжтой. Миний хувьд ........той дээрх орон сууцтай холбоотой ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас тухайн орон сууцтай холбоотойгоор ........ын өмнө үүрэг хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. ........ХХК-тай байгуулсан миний гэрээний хувьд би гэрээний үүргээ ямар нэгэн байдлаар зөрчсөн асуудал байхгүй, харин ........ХХК нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцаа ашиглалтад оруулаагүй зөрчил гаргасан бөгөөд энэхүү ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсэн асуудалтай нь холбоотойгоор миний зүгээс төлбөрөө хойшлуулсан байгаа. Түүнчлэн ........ХХК нь тухайн барилгыг банкинд зээлийн барьцаанд тавьсан, улсын комисс ажиллаагүй учраас орон сууц ашиглалтад ороогүй байгаа зэрэг асуудлуудаас болж миний өмчлөх эрхийг баталгаажуулсан өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа болно.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгч, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ........өд холбогдуулан ........дүүргийн ........дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ........ нь ........ХХК-тай ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр ........дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ........дүүргийн ........дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг ........ХХК нь барьж өгөх, хариуцагч ........ нь уг орон сууцны үнэ ........ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

........ХХК нь захиалагч ........ийг дээрх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр, уг гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч ........од худалдахаар ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр ......../........ дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ болох ........ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон, ........ХХК-ийн ажилтан ........гийн мэдүүлэг, талуудын хооронд байгуулагдсан ........ дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... ........ХХК-тай байгуулсан ........ дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний дагуу миний бие орон сууцны төлбөрийг төлж, ........ХХК-аас надад орон сууцыг хүлээлгэж өгсөн байхад хариуцагч нь уг орон сууцанд хүч түрэмгийлэн орж, миний өмчлөх эрхийг зөрчиж байна гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... миний ........ХХК-тай ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр байгуулсан ........ дугаартай Орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа тул уг орон сууцыг гэрээний дагуу би авах ёстой гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ........ХХК-тай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гэрээний зүйл болох орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэж үзэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт талууд шилжүүлж байгаа зүйлийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх бүрэн шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ.

 

Талуудын маргааны зүйл болох ........дүүргийн ........дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөл нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь нэр дээр бүртгэгдээгүй, харин ........ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь зохигчийн тайлбар болон гэрч ........гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад зохигч маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй, өмчлөгч биш байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж нарийвчлан зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч ........, ........ХХК нарын хооронд ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр байгуулагдсан ........ дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөрөө хийсэн захиалагчид хүлээлгэн өгч, орон сууц эзэмших эрхийг бичгийг олгоно гэж заасан байх боловч нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгээгүй, өнөөдрийн байдлаар ........ХХК нь өмчлөгч хэвээр байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал болон гэрчээр оролцсон ........ХХК-ийн ажилтан ........ нар нь хариуцагч ........ болон ........ХХК нарын хооронд ........оны ........дүгээр сарын ........-ны өдөр байгуулагдсан ........ дугаартай Орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба уг маргааныг шийдвэрлэсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ........ын хариуцагч ........өд холбогдуулан гаргасан ........дүүргийн ........дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч ........ нь үүрэг бүхий этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ........ын хариуцагч ........өд холбогдуулан гаргасан ........дүүргийн 8 дугаар хороо, ........ гудамж, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан цагдаагийн ажилтны орон сууцны Б блок, ........-р орц, ........давхрын ........тоот хаягтай ........ метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА