| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 133/2021/00150/И |
| Дугаар | 102/шш2021/03459 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 102/шш2021/03459
| 2021 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2021/03459 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 63 251 898 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Аймгийн засаг даргын тамгын газар орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас 40 000 000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр олгох зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах барьцааны гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ...-тай байгуулсан, гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр дууссан байна....-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна....-тай байгуулсан барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, зээлийн хүү 2 167 932 төгрөг, алданги 21 083 966 төгрөг нийт 63 251 898 төгрөгийг гаргуулан аймгийн орон нутгийн хөгжлийн дансанд шилжүүлэх нэхэмжлэл гаргасан.Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргасан.Иймд ...-тай байгуулсан барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 63 251 898 төгрөг гаргуулж өгнө үү.Зээлдэгчийг төлөөлж гарын үсэг зурсан ... ...-ын гүйцэтгэх захирал, ...,...нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр гэж Говь-Алтай аймгийн Засаг Даргаас тайлбарлаж байгаа.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, компани ажиллуулдаг хүмүүс байж яагаад 40,000,000 төгрөг зээл авсан гэдгээ мэдээгүй юм бэ.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан зээл эргэн төлүүлэх хуваарийн дагуу төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Аймгийн засаг даргын тамгын газар орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас ...-д 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, кино театр байгуулах зорилгоор 40 000 000 төгрөг зээлж аваагүй.Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлөлт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 2 167 932 төгрөг, алданги 21 083 966 төгрөг нийт 63 251 898 төгрөгийг гаргуулж орон нутгийн хөгжлийн дансанд шилжүүлэх прокурорын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл аваагүй ч уг мөнгө манай банкны дансаар орсон байсан.Үүнийг нэхэмжлэл гарган нотлох баримтыг банкнаас лавлагаа авахдаа мэдсэн.Нэгэнт манай данс руу орсон тул 40,000,000 төгрөг төлөхөөс татгалзахгүй.Гэвч манай байгууллага уг зээлийг авах шаардлага байгаагүй тул зээл авснаас хойших хүү, алдангийг төлөхгүй.Энэ гэрээ анхнаасаа манай байгууллагын нэрийг барьж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ учир нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн тухай журам, хуульд уг зээлийг авахын тулд жижиг дунд үйлдвэрийг сонгон шалгаруулж, эрэмбэлэн, төслийг харж байж олгогддог.Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас ямар нэгэн төсөл сонгон шалгаруулах процесс ажиллагаа хийгдээгүй байсан Аль аль талдаа бүрдүүлэн өгсөн баримт хүсэлт, төсөл зэргийг аваачиж өгч байгаагүй.Манайх компанийнхаа улсыг бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг өгсөн, энэ компани эхнээсээ ...гийн нэр дээр байсан.Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлдэгчийг төлөөлөн ...-ын захирал ... гэж итгэмжлэлгүйгээр гарын үсэг зурагдсан байсан.Иймд төлөөлөх эрхгүй этгээд тухайн гэрээг хийсэн.Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн хуулийн 68.1-т заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан.Гэтэл...ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй.Мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т хэлцэл хийгч гуравдагч этгээд хэлцэл хийх үедээ төлөөлөгчийн бүрэн эрхгүй болохыг мэдэж байснаас бусад тохиолдолд төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос өмнө хэлцлээсээ татгалзах эрхтэй гэдэг.Татварын мөнгөнөөс зээл олгож байгаа бол бүрдүүлсэн компанийн улсын бүртгэл, лавлагаа, итгэмжлэл зэргийг шалгах ёстой байсан.Энэ мэдэх эрх нь нээлттэй байсан.Гэтэл Говь-Алтай аймгаас уг итгэмжлэл, лавлагааг шалгаагүй.Манай талаас ч уг үйл ажиллагааг шүүхэд дуудагдах хүртлээ мэдээгүй явсан.Гэрээн дээр компанийн тамга байдаггүй, санхүүгийн тамга дарагдсан байдаг.Ийм зүйлийг ... хийгээд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.Уг гэрээний 4.2.1-т зээлүүлэгчийн үүрэг гэж байдаг тухайн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан этгээдүүдийн нэр дээр сан үүсгэнэ гэсэн байдаг.Үүнтэй холбоотойгоор 2 удаа хүсэлт гаргахад санд бүртгүүлээгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.Мөн төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааг хагас бүтэн жилээр хяналт тавьж зээлийн үр дүнг тооцох үүргээ биелүүлээгүй.Уг хяналтаа тавьсан бол манай зүгээс мэдэн уг явдал таслан зогсоогдох байсан.Гэтэл ямар нэгэн сан бүртгэлжүүлж шаардаж байгаагүй.Мөн нэхэмжлэгч талаас манай байгууллага руу зээлийн мөнгө нэхэмжлэн албан бичиг явуулсан гэдэг гэтэл уг албан бичиг манай байгууллагад бус ...т ирж байсан. ... гэх хүнтэй л харьцаад байсан.... гэж хаяглагдсан бол манайх мэдэх байсан.Сүүлд шүүгчийн захирамж баталгаажаагүй гэж нотлох баримт шаардахад илтгэх хуудас ирүүлсэн, 2018 оны 10 сарын илтгэх хуудсан дээр ...-г очиж шалгахад үйл ажиллагаа явуулж байна гэх тайлбар өгсөн байдаг, гэтэл ямар нэгэн хяналт шалгалт протокол акт хоёр талаас үйлдэгдэх ёстой. Гэтэл энэ байхгүй, зөвхөн дотоод ажлын шаардлагаар илтгэх хуудас бичсэн байсан. Ийм зөрчил байгаа нь эргээд манай компанийн эрхийг зөрчиж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, зээлийн хүү 2 167 932 төгрөг, алданги 21 083 966 төгрөг нийт 63 251 898 төгрөгийг гаргуулан аймгийн орон нутгийн хөгжлийн дансанд шилжүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
... нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ...-ийн төлөөлөгч ...тай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон байна./хх 9-12, 92-95/
Мөн ... нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ...-ийн төлөөлөгч ...тай барьцааны гэрээ байгуулж, Есөнбулаг сумын Харзат багт байрлах, үйлчилгээний зориулалттай 432 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй ...ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна./хх 13-16, 96-100/
Хариуцагч ...-ийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд ...г захирлаар томилсон бүртгэлийг 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байна./хх-19, 50, 122/
...-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ... гэж бүртгэгдсэн байна./хх-61/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасан байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заажээ.
...-иас ...т ...тай зээлийн гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэлгүй байх тул ... нь ...-ийг хуульд зааснаар төлөөлөх бүрэн эрхтэй этгээдтэй 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хэлцэл хийгээгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчийн шалгарсан төсөл, төслийн явц, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэл, зээлийн зарцуулалтад хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Иймд ... нь ...-иас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан үндэслэлээр барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхгүй байна.
Гэвч ...-ийн эзэмшлийн Хаан банкин дах ... тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 40 000 000 төгрөг орсон болохыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч байх тул ...-ийг 40 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч байгууллагын хүлээн зөвшөөрсөн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ...-иас 357 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ...-иас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан ...т олгож, үлдсэн 23 251 898 /хорин гурван сая хоёр зуун тавин нэгэн мянга найман зуун ерэн найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай _....нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ...-иас улсын тэмдэгтийн хураамжийн 357 950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН