| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00515/И |
| Дугаар | 103/ШШ2022/00102 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2022/00102
| *******0************** 3 10 | 103/ШШ*******0**************/0010******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******1 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.,
Хариуцагч А.,
Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б. нь А.тай *******017 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бид хамтран амьдрах хугацаандаа *******018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү ын , *******019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн, тодорхой шалтгааны улмаас бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид *******019 оноос хойш салж тусдаа амьдарцгааж байгаа, тэр үеэс хүүхдүүд маань миний асрамжид хүмүүжиж байна. Одоо бид тус, тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул М., С. нарын эцэг нь А. мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэл гаргасан боловч том хүүхэд маань А.ын хүүхэд биш гэсэн тул бага охиныхоо эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үедээ ий талаар мэдээгүй байсан гэв.
Хариуцагч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сая эцэг тогтоолгох шинжилгээ өгөөд нэг нь миний хүүхэд биш гэдгийг мэдсэн. Өмнө нь гадарлаж байсан. Нэг хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч А. холбогдуулан эцэг тогтоолгох, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч Б.******* эцэг тогтоолгох, нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хариуцагч А. нь зөвшөөрч маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б., хариуцагч А. нар нь *******017 оноос эхлэн *******019 он хүртэл хамтран амьдрахдаа *******019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин С.ыг төрүүлсэн, хүүхэд эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 110155 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-7-9/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******0************** оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн 331 тоот шинжээчийн дүгнэлтэд .., А.ын ТHO1 локусын , D3S1358 локусын 15, vWA локусын 18, D*******1S11 локусын 30.*******, D1S539 локусын 11, D1S15 локусын 15, D19S433 локусын 15.*******, SE33 локусын *******0, D10S1*******48 локусын 1, D1*******S391 локусын 18, D8S1179 локусын 14, D*******S1338 локусын ************** эсвэл *******7, D*******S441 локусын 14, D18S51 локусын *******0, FGA локусын *******4 гэсэн аллелиуд С.д илэрсэн байх тул А. нь С.ын биологийн эцэг байх боломжтой биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ. /хх-*******5-*******8/
Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-т зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан, А. нь охин ын эцэг мөн эсэхэд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар шүүх тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******1.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн
дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин С.ыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3-т эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсэгт зааснаар эцэг А.аас тэтгэлгийг гаргуулж охин С.ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар А.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5-д хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, ******* дугаар зүйлийн *******.1-д эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, *******.*******-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар охин С.ыг эцэг А.тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг охинтой нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 3 дугаар зүйлийн 3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 108.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул 37.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 11, 118, 135 дугаар зүйлийн 135.*******.7 дахь хэсгүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар *******019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн овогтой ын эцэг Боржигин овогт мөн болохыг тогтоосугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсгүүдэд тус тус зааснаар С.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг А.аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч А.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 3 дугаар зүйлийн 3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ